Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлчүүдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий “2021” төсөл баталсан билээ. Энэхүү төслийн хүрээнд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх “Бичил номын сан”-гийн үйл ажиллагааг өнөөдөр нийслэлийн Хангарди ордны нэг давхарт нээлээ.
Бичил номын сангаар үйлчлүүлэх гол зарчим нь та сонирхсон номыг авч уншихдаа оронд нь өөр ном үлдээх ёстой. Ном унших хотын соёлыг төлөвшүүлэх зорилго бүхий “Номоо солилцъё” төслийн бичил номын сангийн үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар болон Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэвжин хамтран ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа онцлов.
Бичил номын сангаар үйлчлүүлэх гол зарчим нь та сонирхсон номоо авч уншихдаа оронд нь өөр ном үлдээх ёстой. Ингэснээр та ямар ч төрлийн номыг энэхүү номын сангаас унших боломжтой гэсэн үг. Төслийг санаачлагч нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал “Бичил номын сангийн үйл ажиллагааг олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний газруудад илүү олныг нээж, нийслэлчүүдэд номыг улам ойр байлгах хэтийн зорилтыг тавьж байна” хэмээв.