Categories
мэдээ нийгэм

Түлшний мод, угсармал хийцийг НӨАТ-аас чөлөөллөө

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлж байна. Хуульд импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэж заасан. Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх тухай хууль мөн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Мал тооллогын эцсийн дүн энэ сарын 15-нд гарна

Монгол Улс 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 66 сая 463 мянган мал тоолуулаад байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн үзүүлэлт юм. Урьдчилсан дүнг малын өсөлт, бууралтыг төрлөөр авч үзвэл хонь 443.6 мянган толгой буюу 1.5 хувиар, тэмээ 25.6 мянган толгой буюу 5.9 хувиар өсч, адуу өнгөрсөн оны түвшинд, үхэр 7.8 мянган толгой буюу 0.2 хувиар, ямаа 216.7 мянган толгой буюу 0.8 хувиар тус тус буурчээ. Харин мал тооллогын дүн эцсийн байдлаар энэ сарын 15-нд гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хяналт шалгалтад 45 объектыг хамруулж, 220 зөрчил илрүүлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудын ажлын байрны гал түймрийн аюулгүй байдал”-д төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн нийт 45 объектыг хамруулж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 220 зөрчил илрүүлсэн байна.

Эдгээр зөрчлийн 84 буюу 38.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар 13 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, 26 мэдэгдэл, 2 дүгнэлтийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.

Хяналт, шалгалтаар хүүхдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газруудад галын аюулгүй байдлын норм, нормативын хэрэгжилтийг хангуулах мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын барилга байгууламж болон үйлчлүүлэгч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангууллаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Жамаль Хашоггийн хэргийг шүүмжилсэн цуврал шоуг Саудын Арабт гаргахыг хоригложээ

Америкийн төлбөртэй дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компани Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилсэн жүжигчин, найруулагч Хасан Минхажийн “Patriot Act” цуврал шоуг Саудын Арабт гаргахыг хоригложээ. Тус шоунд сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын эрх баригчдыг шүүмжилдэг байна. Энэ тухай “ The Hollywood Reporter” сэтгүүл мэдээлжээ. Дээр дурдагдсан цуврал шоунд найруулагч Минхаж сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэг гарсны хариуцлагыг угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудад хүлээлгэсэн нь Саудын Арабын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. Түүнчлэн Америкийн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Саудын Арабын эрх баригчидтай өрнүүлэх хамтын ажиллагааг зогсоохыг Минхаж дэмжсэн байна. Саудын Арабын хууль тогтоомжийг зөрчихгүйн тулд ийм алхмыг авч хэрэгжүүлэхээр болсноо компани онцлон тэмдэглэжээ. Харин АНУ дахь “Netflix”-н хэрэглэгчид тус цувралыг үзэх боломжтойг компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг” авах иргэд хороондоо бүртгүүлээрэй

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг”-ийг олгодог билээ. Үүнд,

  • 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
  • 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
  • 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
  • 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг тус тус олгохоор заасан байдаг.

2019 оны төсөвт “Насны хишиг” олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн /2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон/ юм. Энэ жил 65 нас хүрч “Насны хишиг” авах болзол хангаж буй ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны мэргэжилтэн хэллээ. Мөн жилд нэг удаа буюу Цагаан сарын өмнө Алдарт эхийн одонтой ээжүүдэд “Одонгийн мөнгө” олгодог. Өнгөрсөн жил 216,679 ээжид 28.5 тэрбум төгрөг олгож байсан бол энэ жилийн төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгажээ. Алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200 мянга, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Цагаан сарын баяр жил бүр өөр өөр хугацаанд /аргын тооллоор/ таардаг учраас хуульд заасны дагуу баярын өмнө “Насны хишиг”, “Одонгийн мөнгө” олгох ажлыг зохион байгуулдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймаг хүүхдийн эмнэлэгтэй боллоо

Баянхонгор аймаг 2019 оныг хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарласан билээ. Энэ хүрээндээ Хонгор нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн хамгаалалыг дэмжсэн томоохон ажил болох 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад оруулж хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жилийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, НЭ-ийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалдаа чин сэтгэлийн баяр талархалтайгаар оролцсон юм.

Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. НЭ-ийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байлаа. Энэ нь байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд манайд үүсээд байсан юм. Иймээс хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэх эмнэлэг барих зайлшгүй шаардлагыг аймгийн удирдлагууд холбогдох яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ-ын гишүүдэд тавьж, аль аль шатандаа анхаарч хөөцөлдсөний үр дүнд өнөөдөр ийнхүү Баянхонгор аймаг ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ болж байгаа юм.

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг НЭ-ийнхан онцолж байна.

Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчилнэ.

Ийм эмнэлэгтэй болохыг хүүхдийн тасагт насаараа ажиллаж ирсэн эмч, сувилагч мэргэжилтэн нэг бүрийн туйлын хүсэл байсан гэдгийг тэд ярьж баярын нулимс унагаж байсан юм.Уг эмнэлэгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 1-нд хулгайлах гэмт хэрэг эрс буурчээ

Өнгөрөгч 2017 онд шинэ жилийн баярын өдрүүдэд хүнийг алах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн бол энэ онд гурав бүртгэгдэж 25 хувиар буурсан байна. Хүний амь нас хохирсон шалтгаан нь ахуйн хүрээнд архидан согтуурсан, гэр бүлийн хоорондын таагүй харилцаанаас үүдэлтэй байжээ. Мөн нэг иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осгож нас барсан байна.

Шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд хулгайлах гэмт хэрэг эрс буурсан байна. Энэ нь иргэд гэр орондоо амарсан, эзэнгүй орхиогүйтэй холбоотой бөгөөд энэ өдөр архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаггүйтэй холбоотой болохыг албаныхан хэлж байна. Баярын өдрүүдэд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнхи хувийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэмт хэргүүд эзэлдэг аж. Тухайлбал Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд өдөрт 250 орчим хүн саатуулагддаг бол архи зардаггүй өдөрт 100 гаруй хүнээр буурдаг байна.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй 7 эмэгтэй, насанд хүрээгүй 11 эмэгтэй, 7 эрэгтэй хүүхэд нийт 25 хүнийг түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас хэвлэлийн хурал хийж мэдээллэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат

“Шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Улсын хэмжээнд 4,028 офицер, 5,397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэлээ. Гэмт хэрэг зөрчлийн 8,158 дуудлага мэдээллийг хүлээн авч, гэр бүлийн хүчирхийллийн 1,110 дуудлагыг хүлээн авснаас 960-ийг хуулийн дагуу шийдвэрлэсэн.

11 гэмт хэргийг Цагдаагийн албан хаагчид илрүүлж, согтуугаар танхайрсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1,282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 8 иргэнийг баривчилсан.

Ар гэр асран хамгаалагчид 361 хүнийг хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 7,286 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийг хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасанбайна.

Гэр бүлийн хүчирхийллээс хохирсон байж болзошгүй 25 хүнийг түр саатуулах байранд байрлуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Тэсэрч, дэлбэрэх бодис улсын хилээр оруулах ажиллагааг түр хугацаанд зогсоож ажилласан.Пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдан борлуулах үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан” гэв.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал “Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд 129 уулзвар, гудамж замын хяналтандаа авч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэсэн ба эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөн ачаалал багатай хэвийн үргэлжиллээ.

Хоногийн нөхцөл байдлын мэдээгээр шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл 892 хүлээн авснаас 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэлээ.

Бүртгэгдсэн зам тээврийн осол зөрчлийн улмаас 5 хүний амь нас хохирч, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь насаа алдсан хүн өсөлт бууралт үгйү, гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ.

Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгдсэн ба хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг нь авч үзвэл 3 явган зорчигч, 1 жолооч, 1 тээврийн хэрэгслээр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Эдгээр ослын 60 хувь нь орон нутгийн замд онхолдох хэлбэрээр гарсан.

Улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 3 бүртгэгдсэн, хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй, 3 хүүхэд тодорхой хэмжээний бэртэл гэмтэл авсан үзүүлэлтийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүүхэд өртсөн осол 57.1 хувиар буурчээ.

Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна” гэлээ.

Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Амармөрөн “Улаанбаатар хотод Нийслэлийн Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд 4,345 албан хаагч ажилласан. Энэ хугацаанд 953 хүнийг эрүүлжүүлсэн, 23 сая торгуулийн арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн албан хаагчид 33 гэмт хэргийг шуурхай илрүүлж ажилласан. 4 хоногийн хугацаанд гэмт хэргийн нийт дуудлага 10 хувиар буурсан байна. Зөрчлийн дуудлага мэдээлэл 25.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүн дотроо золгүй байдлаар амиа алдсан тохиолдол 39 бүртгэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан тохиолдол 3, осгож амиа алдсан хэрэг 1 бүртгэгдсэн.

Мөн дээрэмдэх гэмт хэрэг 53 хувиар, хулгайлах гэмт хэрэг 73 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 50 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байгаа.

Гэмт хэргийн гаралт ийнхүү буурсан иргэдээс ихээхэн шалтгаалсан нь харагдаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Агаараас аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулагджээ

159A4948

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн Аврах анги 105-ын хамтарсан “Агаараас аврах ажиллагаа явуулах нь” сэдэвт дадлага сургууль 2018 он 12 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

159A5055

Тус сургалт 12 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Тахилт дахь Үндэсний аврах бригадын сургалтын төвд нисдэг тэрэгнээс заагдсан бүсэд аврагчдыг олсоор буулгах, нисдэг тэрэгний татагч төхөөрөмжөөр аврагчийг буулгах, өргөх ажиллагаагаар амжилттай зохион байгуулагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТЦГ: 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэсэн

Image result for ЦЕГ

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Тээврийн цагдаагийн алба шинэ жилийн баярын өдрүүдээр нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ үүрэг гүйцэтгэжээ. Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зам тээврийн осол, зөрчлийн талаарх 892 дуудлага мэдээлэл хүлээн авч, 306 зам тээврийн ослыг бүртгэлд авч шалган шийдвэрлэжээ. Зам тээврийн ослийн улмаас таван хүн амь насаа алдаж, 35 хүн тодорхой хэмжээний бэртэл, гэмтэл авчээ. Зам тээврийн ослын улмааас амь гэмтсэн хүний тоо 12.9 хувиар өсчээ. Хүний амь нас хохирсон осол Сүхбаатар, Баянхонгор, Орхон аймаг, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгджээ. Ослын 60 хувь нь орон нутгийн замд гарчээ. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 18.9 хувиар, нийслэлд 18.6 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол улсын хэмжээнд 3.8 хувиар, нийслэлд 7 хувиар буурсан байна.