Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд хальтиргаа их байгааг анхаарууллаа

Чойбалсан – Өндөрхаан чиглэлийн автозам, Алтанбулаг – Сүхбаатар – Дархан чиглэлийн зам дагуу цас орсон тул халтиргаа гулгаа ихтэй байгаа аж. Тиймээс замын нөхцөлд тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд цас орохгүй ч хүйтний эрч сулрахгүй гэдгийг мэдэгдээд буй.

Орон нутгийн зарим замд халтиргаа ихтэй байгааг анхаарууллаа

Categories
мэдээ нийгэм

2019 оныг иргэдийн оролцоотой хөгжлийн жил болгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарлах талаар хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд асуудлыг хуралдаанд танилцуулж оролцогчид санал бодлоо хэлэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Хөгжлийн асуудлыг ерөнхий томьёолон оруулж ирж болохгүй. Салбар салбараар юу хийж хэрэгжүүлэхээ төрөлжүүлэн тодорхой зааж өгье” гэсэн саналаа хэлж байв. Хөгжлийн төлөвлөлт, бодлого гарсан. Үүнийг дэд хэсгүүд болгон шийдлийг тодорхойлж оруулья гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр санал нэг байгаагаа хэлж байв. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн оны эхний хуралдаанаар “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүн”-г мөн хэлэлцэх юм. Мөн “Нийслэлийн тээвэрийн үйлчилгээний нөхцөл байдал, анхаарах зүйлүүд”, Нийтийн түрээсийн орон сууцны ашиглалт зэрэг бусад асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” техникийн тайлангийн танилцуулгыг хийх юм. Хуралдаан үргэлжилж байна.


Categories
мэдээ спорт

​21 аймгийн Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойрог эхэллээ

Өвөрхангай аймаг хоёрдугаар тойргийн анхны ялалтаа авлаа

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Сүхбаатар Альянс Тех болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо. Тоглолтын эхлэл тэнцүүхэн үргэлжилж байсан ч эхний үеийн төгсгөлд Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг онооны давуу байдлыг олж аваад байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех багийн хамгаалалт сайн болж онооны зөрүүг арилгаж чадсан юм.Харин гуравдугаар үед ОУХМ Д.Дэлгэрнямын сайн тоглолтын ачаар Тэнүүн Өлзий дахин 10 орчим оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Шийдвэрлэх эхлэхэд Сүхбаатар аймгийн багийн тоглогчид багаараа жигд тоглож оноог ойртуулж чадсан. Гэвч эцсийн үр дүнд 76-74 харьцаатайӨвөрхангай Тэнүүн-Өлзийбагийн талд шийдэгдсэн юм.

Аваргуудын босоо хэвээрээ байна

MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Хэнтий аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ.Дайчид баг ОУХМ Т.Санчир эгнээндээ нэгтгэсэн таатай мэдээтэйгээртоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийж эхний үед эхний үеийг 10 гаруй онооны зөрүүтэй өндөрлүүлсэн юм.Гэхдээ хоёрдугаар үед Хэнтий аймгийн багийн довтолгоо сэргэж оноог ойртуулсан юм. Улмаар хоёрдугаар хагаст тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид110-109 харьцаатайДайчид баг хожиж улирлын зургаа дахь ялалтаа авлаа. Харин Хэнтий аймаг тав дахь ялагдлаа хүлээсэн юм. Тус тоглолтод ОУХМ Т. Санчир 27 оноо 10 самбар авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Э.Бямбаа 19 оноо, 10 самбар авч багтаа ашигтай тоглолтыг үзүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өргөдөл, гомдлын дэд системийн сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ННЗБ-уудын өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох, мэдээллийн чанар, хурд, нийслэлийн төрийн байгууллагуудынуялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шинэ шийдэл бүхий “UB ERP” дотоод удирдлагын системийн “Өргөдөл, гомдлын дэд систем”-ийн сургалтыг өнөөдөр Мишээл, Дүнжингарав нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгуулав.

“Өргөдөл, гомдлын дэд систем”-ийг ашиглан иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, уулзалтын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, системийгүйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий тус сургалтанд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүд, орон нутгийн өмчит болон харъяа газрууд зэрэг нийт 89 байгууллагын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1212 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”-ын танилцуулга хийгдлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​Юсуф Нуркиё түүхэнд бичигдлээ

Өнөө өглөө лигийн шилдэг багуудын нэг Портлэнд Трэйл Блэйзерс Сакраменто Кингс багийн талбайд зочлон улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний хагаст Блэйзерс, харин хоёрдугаар хагаст Кингс илүү тоглож улмаар үндсэн цаг дуусахад тооны харьцаа 103:103 тэнцэж, нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр болсон юм. Нэмэлт цагт Блэйзерс 113:108 харьцаатай илүүрхэж, улирлын 22 дахь ялалтаа авлаа. Тоглолтын шилдгээр Юсуф Нүркич нэрлэгдсэн бөгөөд тэрээр 24 оноо, 23 самбар, 7 оновчтой дамжуулалт, 5 удаа бөмбөг тасалж мөн 5 хаалт хийснээр багаа ялалтад хөтөлсөн юм. Ингэснээр NBA түүхэнд 20-иос дээш оноо 20 самбар 5 оновчтой дамжуулалт 5 бөмбөг таслалт 5 хаалт гэсэн статистик үзүүлэлттэй тоглосон анхны тоглогч болсон байна. Мөн 1979 оноос хойш 5х5 үзүүлэлтийг хийсэн 21 дахь тоглогч болжээ. 2015 онд Дрэймонд Грийн 5х5 хийж байсан бол энэ улиралд Энтони Дэвис 5х5 хийсэн анхны тоглогч болоод байсан юм. Өнөөдөр Портлэнд Трэйл Блэйзерс хожсоноор 22-16 гэсэн амжилттай болж, Өрнөд бүсийн тавдугаар байранд бичигдэж эхэллээ.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтудын үр дүн

Даллас 122:84 Шарлотт Хорнетс

Майми хит 117:98 Кливланд Кавалерс

Атланта Хаукс 98:114 Вашингтон Уизардс

Categories
мэдээ нийгэм

Цагаандэлгэр сумынхан шатахуун авах боломжгүй ес хоножээ

Дундговь аймгийн Цагаандэлгэр сум шатахуун авах станцгүй ес хонож байна. Учир нь тус суманд ганцхан шатахуун түгээх станц ажилладаг ч Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь түр зогсоожээ. Тодруулбал, оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 24-нд мэргэжлийн хяналтын газраас хоёр суманд төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулж улмаар Цагаандэлгэр суман дахь “Хөрс” автосервис компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон аж. Учир нь тус шатахуун түгээх станц нь барилга байгууламжаа Улсын комисст хүлээлгэж өгөөгүй, шатахуун түгээх станцын MNS 2013 46 98 гэсэн стандарт шаардлага хангаагүйгээс гадна “жижиглэнгийн тусгай зөвшөөрлийн үнээр үйл ажиллагаа явуулна” гэсэн тусгай зөвшөөрөлгүй байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн худалдаалдаг этгээдүүдэд 5-10 жилийн ял оноов

Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгасан. Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг энэ сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүв. Шүүгдэгч П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оноосон байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргажээ

Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, “АНУ-ын төсөв батлагдаагүй учир энэхүү Фэйсбүүк хуудсанд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн болох хүртэл зөвхөн аюулгүй байдлын талаарх яаралтай мэдээллээс өөр төрлийн мэдээ нийтлэгдэхгүй болсныг мэдэгдъе” гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын 2019 оны төсөв бүрэн батлагдаж дуусаагүй бөгөөд ингэснээр зарим агентлаг нь зарцуулах санхүүжилтээ аваагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын салбарынхан шагнууллаа

Үндэсний эрх чөлөөний баяр болон зарим байгууллагуудын ойг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлиг гарган ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Б.Ганбат нар гардуулсан юм. Үүнд:

Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон:

М.Саранцацрал

БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн эмч

Алтан гадас одон:

Г.Оюунцэцэг

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн

Б.Цогтбаатар

Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

И.Отгонбаатар

Хөдөө аж ахуй, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор

Д.Цэвээндорж

Хөдөө аж ахуй, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

Х.Ганбаатар

“Жайка” олон улсын байгууллагын төслийн ажилтан

Б.Алтантуяа

“Жайка” олон улсын байгууллагын төслийн ажилтан

Р.Буянтогтох

БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын үйлчлэгч

Д.Лхагвасүрэн

БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын үйлчлэгч

Ч.Сэрээтэр

БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын үйлчлэгч

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдана

Дөрвөн долоо хоногийн хугацаанд хуралдаж чадаагүй УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлогдсон. Чуулганы хуралдааныг 10,35 цагт УИХ-ын дарга М.Энхболд нээж, УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаандаа оролцохыг сануулаад хэлэлцэх ёстой олон чухал хуулийн төслүүд хүлээгдэж буйг санууллаа.

Үүний дараа, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн болон ойрын хугацаанд үүсээд байгаа олон асуудлуудыг хэлэлцэх, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан юм.

Түүний саналыг дэмжсэнээр чуулганы хуралдааныг түр хааж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар боллоо.