Categories
мэдээ спорт

Хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд монголын хоёр тамирчин өрсөлдөж байна

Хэт холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафон АНУ-ын Аризона мужийн Финикс хотод болж байгаа бөгөөд Монгол Улсаас Б.Буджаргал, Д.Ганбат нар амжилттай оролцож байна.

Маргааш өндөрлөх /2019.01.04/ энэ уралдаанд 30 улсын 300 гаруй тамирчид хурд, хүч, тэсвэр хатуужилаа сорьж байгаа юм. Тамирчид 1,6 км тойрог замаар зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй гүйж, хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болно. Энэ жилийн тэмцээн өндөрлөх дөхөөд байгаа энэ үед зарим оролцогч замын дундаас гараад байна.

Сүүлийн жилүүдэд олон улсад эх орныхоо нэрийг гаргаж байгаа Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга цолыг хүртээд байгаа билээ. Тэрбээр энэ жилийн эхний тэмцээнээ зургаан өдрийн гүйлтээр эхэллээ.

Баг тамирчдаа дэмжихээр АНУ-д амьдарч буй монголчууд тэмцээн болж байгаа Финикс хотноо ирж, амжилт хүсч дэмжиж байгаа юм. Зургаан өдрийн марафоны 24 цагийн гүйлтэд Н.Мөнхтуяа оролцож замаа дуусгажээ.

Categories
мэдээ спорт

Энэ оны Монголын Хүндийн өргөлтийн холбооны төлөвлөсөн ажлууд

2019 оны Монголын хүндийн өргөлтийн холбооны тэмцээний календарчилсан төлөвлөгөө /Монголд болох/

Монголын Хүндийн өргөлтийн холбоо-н зураг.

Categories
мэдээ нийгэм

“1:2” зорилтын үйл ажиллагаа үргэлжилж байна

Сувилагч нарт зориулсан “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 5 дахь удаагийн сургалт зохион байгуулагдлаа.
“1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 5 дахь удаагийн сургалт зохион байгуулагдаж 27 сувилагч хамрагдан, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх шалгалтаа өглөө.
Сургалтанд орон нутгаас сувилагч нар хамрагдсан бөгөөд Өвөрхангай аймгаас 8, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар аймгаас тус бүр нэг сувилагч оролцсон байна.
Энэ удаагийн сургалтанд орон нутгаас хамрагдсан сувилагч нар бүгд тус тусын аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд орохоор болов.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөмж

Хүйтний улиралтай зэрэгцээд агаарын бохирдол нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт ихсэх хандлагатай болж байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжүүдийг гаргаж, ард иргэд та бүхнийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, хэвшихийг уриалж байна.


Categories
мэдээ нийгэм

Мастер төлөвлөгөөний Ерөнхий Ажлын Хэсгийн гуравдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо

АХБ, БСШУСЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн Ерөнхий ажлын хэсгийн III хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаанаар Боловсролын салбарын хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулах (БСХМТ) 2018 оны 5 дугаар сараас 12 дугаар сард авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус ажлын хэсгийн гишүүд санал, бодлоо солилцлоо. 2019 оны нэгдүгээр сараас гуравдугаар сард хийгдэх боловсролын салбарын түүвэр судалгаа (БСТС) – ны ажлын удирдамжийн төслийг оролцогчдод танилцууллаа. Мөн “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл” (GPE) байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлэх төслийн саналыг танилцууллаа.

Хуралдаанд ерөнхий ажлын хэсгийн гишүүдээс гадна дэд ажлын хэсгүүдийн удирдлага, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Жайка, ЮНИСЕФ, ЮНЕСКО, Японы хүүхдийг ивээх сан зэрэг боловсролын салбарын олон улсын хандивчлагч байгууллагууд болон иргэний нийгмийн зарим төлөөлөл болох “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Монголын ахмад багш нарын холбоо”, “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг” оролцож санал, бодлоо илэрхийлэв.

Дэлхийн Банкны зүгээс БСТС хийх болон БСХМТ боловсруулахад “Боловсролыг дэмжих олон улсын түншлэл” (GPE) – байгууллагын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад хамтран ажиллах, ЮНИСЕФ болон ЮНЕСКО байгууллагын зүгээс 2019 оны эхний улиралд багтаан БСХМТ боловсруулах ажилд арга зүй, аргачлалын талаар сургалт, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүүлэх, Жайка байгууллагын “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төсөлд ажилласан судлаач боловсролын салбарын түүвэр судалгаа хийх, БСХМТ боловсруулах ажилд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрх мэдлийн дон шүгэлсэн хүмүүс Монгол төрөөс хурдан зайлах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 26-н гэмт хэрэгтэн шоронд орхоос айгаад Их хурлыг
хуралдуулахгүй барьцаалж байна. Харин Их хурлын дарга болохоор би огцорлоо
гэхэд хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрлөө гэдэг муу нэртэй болохоос айгаад
гүжээд зогсож байна. Монгол Улсын Их хурал гэдэг чинь тоглоом юм уу? Монголын
төр гэдэг чинь тоглоом юм уу?… Монгол төрийг гацааж байж “Хаан
суух” сонирхолтой байгаа… хэрэг угаах гээд байна. Хавтаст хэргийг
хүчингүй болгохын тулд Үндсэн хуулийг өөрчлөөд бүх хэргийг хэрэгсэхгүй болгохыг
хүсээд байгаа. Эрх мэдлийн дон шүгэлсэн хүмүүс Монгол төрөөс хурдан зайлах
ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шинээр хэвлэгдсэн таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргана

Монголбанкинаас шинээр хэвлэж буй таван мянгатын дэвсгэртийг энэ улиралд багтаан гүйлгээнд гаргахаар төлөвлөжээ. Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн өндөр дүнтэй 5000, 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүд байдаг бөгөөд эдгээр 3 дэвсгэртийн жинхэнэ эсэхийг шууд төвөггүй таних боломжтой, мөн хуурамчаар дуурайлган хийх боломжгүй шинэ элементтэй болгон сайжруулах ажил хийгдсэн байна. Дээрх ажлын хүрээнд 5000 төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд байрлах Соёмбод сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн 3-н хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош, налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөржинхэнэ мөнгөн тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болгожээ. Гэхдээ шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гарсан ч хуучин таван мянгатын дэсгэрт хэвээр ашилагдана гэдгийг Монголбанкинаас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн ДАШТ Сэлэнгэ аймагт болно

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн 2019 оны УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэгдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах энэ удаагийн УАШТ нь “Токио 2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо авах олон тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. Манай эрэгтэй, эмэгтэй жүдочдоос УАШТ-д хэн нь шилдэг байж энэ онд болох уламжлалт “Гран при”, “Их дуулга” тэмцээнүүд болон залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д хүчээ сорих эрхээ өвөртөлж Токиогийн олимпийн эрхийн оноогоо цуглуулах боломж олдох юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийн гуравдугаар үе шат хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх нэг болон хоёрдугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм. Тэгвэл уг төслийн гурван шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн гуравдугаар шатанд шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, түлш нийлүүлсэн бүс орчимд орчны агаарын чанарын хэмжилт хийж үр дүнг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах юм. Мөн хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд болон өмнөх төсөлд хийгдсэн усан халаалтын зуухнуудыг магадлан итгэмжлэх, орчны хэмжилтийн хяналтын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сайжруулах шаардлагатай үйл ажиллагаанууд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөг нээх асуудал гацаанд орсон бололтой

Дархан аварга Х.Баянмөх, Б.Бат-Эрдэнэ нар шинэ оны өмнө уулзаж ярилцаад Бөхийн өргөөг нээж үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар тохиролцсон юм. Улмаар маргааныг нь эцэслэх шүүхийн шийдвэр гартал түр зөвлөл байгуулан ажиллахаар болсон юм. Үүнийхээ дагуу улсын заан Б.Сайнбаярт Бөхийн өргөөг хүлээлгэж өгөх хүсэлтийг Баянзүрх дүүргийн шүүхэд өгчээ. Баянзүрх дүүргийн шүүх хүсэлтийг нь шийдвэрлэхээсээ өмнө маргалдагч талын нэг болох Л.Чинбат тэргүүтэй хүмүүсээс энэхүү хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр саналыг нь асуужээ. Гэвч тэд “Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна” гэсэн утга бүхий албан бичгийг Баянзүрх дүүргийн шүүхэд илгээжээ. Ингэснээр Бөхийн өргөөг нээх асуудал гацаанд орсон бололтой.