Categories
мэдээ эдийн-засаг

“Top 20” индекс 0.22 хувиар өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 48,541,660 төгрөгийн үнийн дүн бүхий 143,491 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Сүү” ХК (SUU+1.86%) болон “Монгол Базальт” ХК (MBW+1.76%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Нийслэл өргөө” ХК (NUR-15%) болон “Жуулчин дюти фрий” ХК (SUL -8.33%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Энэ өдөр “TOP 20” индекс 0.22 хувиар өсч 21713.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,541,843,528,286 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

​Цэцэрлэгийн ариун цэвэр, халдвар хамгааллын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах тухай

Зөвлөмж:

Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тухай мэдээлэл ихээр гарч гарч байгаа тул дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.

1. Цэцэрлэгт өглөө бүр хүүхдийг хүлээн авахдаа халдварт болон халдварт бус өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авч харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлж, мэдээлэх;
2. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийж, өглөө, өдөр оройн цагаар хүүхэд байхгүй үед 15-25 минут нэвт салхижуулах, хүйтний улиралд 10-20 минут зөвхөн салхивчийг нээж, 2 цаг тутамд цэвэр агаар оруулж байх;
3. Хүүхэд бүрийн шүдний оо, сойз, саван, гарын алчуурыг тус тусад нь цэвэр хадгалж, угааж, халдваргүйжүүлж байх;
4. Хүүхдийн нягтралыг багасгаж, хүүхэд бүрт өөрийн гудас, хөнжил, цагаан хэрэглэлийг хэрэглүүлж, унтахад нь ор хоорондын зайг баримтлах;
5. Хүүхдийн гарыг бохирдсон тухай бүрт зөв угаалгаж сургах;
6. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, түгээлтийн байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах;
7. Унд ахуйн хэрэгцээний усны чанар аюулгүй байдлыг хангах /зөөврийн устай тохиолдолд усны савыг тогтмол цэвэрлэж, ариутгах, усыг буцалгаж хэрэглэх/;
8. Яаралтай тусламжийн эм тарианы хангалтыг нэмэгдүүлэх;
9. Бүх ажилчид хувийн ариун цэврийг сайтар сахих;
10. Өвчлөл гарсан тохиолдолд тухайн хүүхэдтэй хамт байсан хүүхдүүд, гал тогоонд ажиллагсад багш нарыг 7 хоногийн турш эмчийн хяналтанд байлгах;
11. Хүүхдийн тоглоом, сургалтын материалыг бохирдсон тухай бүр угааж цэвэрлэж, халдваргүйжүүлэх;
12. Эдэлбэр газрын цэвэрлэгээг тогтмол сайн хийж, бохир усны нүх, хог хаягдлын савыг таглаатай байлгаж, хогийг тогтмол ачуулах;
13. Ахуйн шавж, мэрэгч устгал, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар улирал тутам хийлгэх;
14. Өдөр тутмын цэвэрлэгээндээ чанарын баталгаажилт бүхий халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэж, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

МХЕГ-ЭМХХ

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдээр дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетүүд ажиллана

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасагтай болно

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд ажиллалаа.
Жилд дунджаар 100-130 мянган хүнд үйлчилдэг, нийт 74 ажилтантай тус эмнэлгийн хувьд ачаалал харьцангуй өндөр, шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байдаг аж. Мөн улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг гэдгийг ч эмнэлгийн удирдлагууд энэ үеэр дуулгалаа.
Манай улсын хувьд, хөгжлийн бэрхшээлтэй 130 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл байдаг бол, нийслэлд 50 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн оршин суудаг байна. Түүнээс 20 орчим мянга нь хүүхэд бөгөөд шүдний өвчлөл өндөр тархжээ.
Тиймээс тус төвийн эмч нар гадны хөрөнгө оруулагчдын хандив тусламжаар өөрсдийн хэмжээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан эмч, мэргэжилтнүүдээ Тайвань улсад мэргэшүүлэх сургалтанд хэд хэдэн удаа хамруулжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхийн тулд зориулалтын өрөө тасалгаа, унтуулах болон нойрсуулах эмч, сувилагч зайлшгүй байх, эмчилгээний тусгай зориулалтын төхөөрөмж, хөдөлгөөнийг хязгаарлан аюулгүй байдлыг хангахуйц хүлэх тавцан зэрэг тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж.
Үүний улмаас тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эмчилгээ хийлгэхийн тулд ар гэрийнх нь 2-3 хүн дагаж ирэх, өөр эмнэлгээс нойрсуулах эмч, сувилагчийг түр хугацаанд урамшуулал олгон ирүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг өөрсдийн гараар урлах гэх мэт бэрхшээл тулгардаг учир эдгээрийг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг нийслэлийн удирдлагуудад гаргасан байна.
Мөн 2018-2023 онд хэрэгжүүлэх “Тайван инээмсэглэл төсөл”-ийн хүрээнд нийслэл хотод амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхэд, залуусын шүдийг эрүүлжүүлж, асран хамгаалагчдад нь эрүүл мэндийн цогц боловсрол олгохыг зорьж ажиллахаар болжээ. Тухайлбал:
-“Тайван үрс” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай зориулалтын шүдний эмчилгээний тасаг нээж ажиллуулах
-“Тайван хөгжил” бөгөөд шүдний эмч, мэргэжилтнүүдийг Тайвань, АНУ-д суралцуулж, мэргэжлийн чадавхийг нь сайжруулах
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэцэрлэг, сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, асран хамгаалагчдад шүд-амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах боловсрол олгох зэрэг гурван зорилт багтсан байна. Товчхондоо уг төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг 5-6 жилийн хугацаанд бүрэн эмчлэх, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж Монголд бүрдэх юм байна.
НИТХ-ын дарга С.Амарсайхан тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Шүд эрүү нүүрний төвийн эмнэлгийн барилгын хөрөнгийг өнгөрсөн жил нийслэлээс шийдэж өгсөн. Нийслэлийн хүн амын амны хөндийн эрүүл мэнд хамгийн чухал асуудлын нэг болсон. Амны хөндийн эрүүл мэндээс хамаарч хүний дотор эрхтэн эрүүл байх эсэх хүртэл хамаарах учраас энэ асуудалд анхаарч ажиллах ёстой. Тус эмнэлгийн хувьд эрүү нүүрний согог, шүдний өвчнийг эмчлэх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлага гардаг. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эмчилгээний хувьд энгийн иргэдээс илүү анхаарал халамж шаардсан, арга барил хэрэгцээтэй болдог нь нууц биш.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шүдний төв эмнэлэг нь нойрсуулах эмч сувилагчгүй, нойрсуулах аппарат, тусгай тоног төхөөрөмжгүй байж таарахгүй. Эмнэлгийн удирдлагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тасгийг байгуулах төсөл боловсруулсан ч хөрөнгө мөнгийг нь шийдэж чадалгүй 2-3 жил болсон байна. Өнөөдөр бид газар дээр ажиллаад, энэ тасгийг нээхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хиймэл шүдний лаборторийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс бүрдсэн лаборатори болгох асуудалд анхаарч ажиллана” гэлээ.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюунсанаа:Ойн хомсдол доройтлыг бууруулснаар олон эерэг нөлөөтэй

Ойн хомсдол доройтлыг бууруулах үндэсний төсөл хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо. REDD+ төслийн бэлтгэл үе 2014-2018 оны хооронд болж өнгөрсөн байна. Үүний хүрээнд Үндэсний мониторинг болон сөрөг нөлөөнөөс сэргийлэх мэдээллийн системийн загварыг боловсруулж, ойн суурь түвшинг тодорхойлж үр дүнгээ НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь коньвенцидхүргүүлжээ. Төсөл цаашид ямар зорилго зорилтын дагуу хэдий хэр хугацаанд үргэлжлэх талаар өнөөдөр “Холлидей Инн” зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлэг болсон юм.Төслийн нэгдүгээр үе шат 2019-2020 онд , хоёрдугаар үе шат 2021-2024 онд хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа. Ойн хомсдол доройтолд хүргэгч гурван гол хүчин зүйлсийг(Түймэр,Хууль бус мод бэлтгэл,хортон шавжийн олшрол) арилгахаар дөрвөн зорилт тавин ажилаж байна.

Энэ талаар БОАЖЯ Ойн бодлого зохицуулалтийн газрийн дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.

Энэ төсөлд ямар ямар байгууллага хамтран ажиллаж байгаа вэ?

-REDD+төсөлд БОАЖЯ, ХХААХҮЯ, Ойн болон хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажилгаа явуулдаг ТТБ-ууд, Аймаг нийслэлийн байгал орчин аялал жуулчлалын газрууд , Ойн анги нөхөрлөлүүд, Үндэсний хөгжлийн газар, ОБГ болон мэргэжлийн хяналтын газар хамтран ажилана.

Санхүүжилт нь хаанаас орж ирэх вэ?

-Хэд хэдэн санхүүгийн бололцоо байгаа. Дотоодийн нөөцөө ашиглах, үр дүнд суурилсан урамшуулал авах, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх коньвенцийн тусламж зэрэгээс санхүү бүрдэж байгаа.

Нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь юу вэ?

-Олон эерэг нөлөөтэй.Ойгоос ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ буурна.Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах, зохициход нутгийн иргэдийн оролцоо болон ойн экосистемийн чадавх нэмэгдэнэ.Ойн салбарын үйлдвэрлэлээс дотоодийн нийт бүтээгдэхүүнд оруулах хувь хэмжээ өснө.Салбарын ажлын байр нэмэгдэж, ой модны жижиг дунд үйлдвэрлэл нь хөдөөгийн хөгжлийг нэг чиглэл болно.

Мэргэжлийн хяналтын газар энэ төсөлд ямар үүрэгтэй оролцох вэ?

-Хэрэгжилтэнд хяналт тавина.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн даатгалаараа бүх төрлийн спорт клубт үйлчлүүлэх боломжтой боллоо

Categories
мэдээ нийгэм

ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХААР ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙНЭ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр (2019.01.04-ний өдөр) хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар танилцуулсан юм. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх программ ашиглалтад оруулж, 1800 орчим зөрчилд хариуцлага тооцон, гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлжээ. Мөн зах, худалдааны төв болон орон сууцны хотхон хороолол доторх авто замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж эхэлсэн байна. Энэ мэтээр холбогдох албаныхан хийсэн ажлынхаа талаар танилцуулга хийв.

Ямар байгууллага хашаатай байж болохыг журамлах журмын төсөл боловсруулжээ

Тухайлбал, нийслэлийн Авто замын хөгжлийн газраас орон сууц гэр хорооллын холбоос замын сүлжээг сайжруулахаар Газрын албатай хамтран хайс, хашааг буулгаж, хатуу хучилттай зам тавихаар төлөвлөөд байгааг тус газрын орлогч дарга Б.Индра танилцууллаа. Тэрбээр “Төлбөртэй автозогсоолын тоог 42 болгож нэмлээ. Улаанбаатар хотын 20 байршлын авто замыг хоёр түвшний огтлолтой болохоор төлөвлөсөн. Яармагийн гүүрний ажил дуусаж ашиглалтад оруулаад байна. Ирэх намар ТЦА-ны дэргэдэх гүүрийг ашиглалтад оруулна. Мөн “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хүрээнд зургаан байршилд авто замын огтлолцлыг салгахаар ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд Төв номын сан, I сургуулийн орчимд эгнээ нэмж, тэмдэг тэмдэглэгээ хийсэн. Мөн шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, хяналтын камерыг суурилуулж дууссан. Ирэх жилүүдэд гэр хорооолол руу түлхүү зам тавина” гэсэн юм. Тээврийн цагдаагийн албанаас 2018 онд хөдөлгөөний ачааллыг бууруулахаар “Хамтдаа шийдье” зөвлөгөөн хийсэн бөгөөд шинээр хийх боломжтой зохицуулалтыг тодорхойлжээ. Тодруулбал, нэг чигийн хөдөлгөөнтэй замын тоог нэмэх санал гаргаж байгаа аж. Уг ажлын бэлтгэл болгож Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран судалгааны ажил эхлүүлсэн гэв. Мөн тус албанаас нийслэлийн Тээврийн газартай хамтран сургуулийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй гэнэ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон нийтийн 28 цагдааг гудамж талбай, авто замын нэгдүгээр эгнээнд хяналт тавиулж байгаа нь хөдөлгөөний ачааллыг бууруулахад нэмэртэй байгааг цагдаагийн байгууллагынхан онцоллоо. Харин нийслэлийн Газрын албанаас хороолол доторх богино холболттой замыг сайжруулахаар ажиллаж байгааг тус албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. Өнгөрсөн онд зургаан дүүргийн хэмжээн дэх хайс, хашааны судалгааг хийсэн тул чөлөөлөх ажил эхлүүлэхэд түвэггүй байх нь. Цаашид шинээр барьж, ашиглалтад оруулж буй хорооллуудад автомашин ороод гацах нөхцөл үүсээд тул ямар байгууллага хашаатай байж болох вэ гэсэн журам боловсруулсан байна. Түүнчлэн хорооллын доторх зөвшөөрөлгүй тоосгон гараашийн судалгааг гаргаж газар дээр нь зам тавих, эсвэл давхар гараашийн төсөл хэрэгжүүлэхээр санал боловсруулж буй аж.

Сурагчдын автобусны шинэ чиглэл туршина

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрынхан төлбөртэй зогсоолын талаарх мэдээлэл хүргэдэг программ ашиглалтад оруулснаар иргэд энэ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах боломж бүрджээ. Түүнчлэн төрийн үйлчилгээнд цахим систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулсан үр дүн гарсан аж. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхэд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг элсүүлэх ёстой боловч боловсролын байгууллага мөрддөггүй аж. Тиймээс эл байгууллагынхан нийслэлийн Боловсролын газартай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг цахимжуулж, хамран сургах тойргийнхоо хүүхдийг л элсүүлэх ёстой гэсэн журмыг мөрдүүлэх юм байна.

Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж буйгаар Улаанбаатар хотын ЕБС-д 260, цэцэрлэгт 150 мянга гаруй хүүхэд сурч байна. Тус газраас сурагчдын зорчилтын байдлын судалгааг гаргаж, автобусаар тээвэрлэх боломжийг эрэлхийлж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад, нийслэлийн Засаг дарга арванхоёрдугаар сарын 3-ны өдөр А/1130 дугаартай захирамж гарган, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг ирэх хоёрдугаар сараас Энхтайваны өргөн чөлөөнд хүүхдийн автобусны шинэ чиглэл турших аж.

Ажлын хэсгийн бүтцэд өөрчлөлт оруулна гэв

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүн муутай байгааг хэллээ. Тэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамгийн их оролцоотой байх ёстой нийслэлийн Тээврийн газар зэрэг байгууллагын оролцоог сул байгааг шүүмжилсэн юм. Мөн ажлын хэсэг өнгөрсөн онд хийсэн ажлаа дүгнээгүй, өнөө жил хийх ажлаа төлөвлөөгүй байгаад шүүмжлэлтэй хандав. Тус ажлын хэсгийн танилцуулга мэдээллийг сонсоод нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн хийх ёстой ажлыг дорвитой хийж чадахгүй байгаа тул ажлын хэсгийг хуралдуулж өмнөх хурал, зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Биелэлт хангалтгүй, дутагдалтай асуудал цөөнгүй байна. Үр дүн шаардахаар хөрөнгө, мөнгө нэхэхээ болих хэрэгтэй. Автозогсоолыг иргэдэд нээлттэй болгоход хөрөнгө шаардлагагүй. Энэ мэтээр хэрэгжүүлж болох арга хэмжээ олон бий. Улаанбаатар хот өнөөдрийг хүртэл авто замынхаа төлөвлөлтийг хийдэг мэргэжлийн байгууллагагүй явж ирсэн. Тиймээс нэгдүгээр сард багтаан энэ байгууллагыг байгуулж, ажлыг нь эхлүүлнэ. Мөн нийтийн тээврийн шинэчлэлийг зохион байгуулах хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга ажлаа тайлагнаж мэдэхгүй байна. Тиймээс ажлыг хэсэгт өөрчлөлт оруулна” гэсэн юм. Ингээд нийслэлийн ИТХ-ын дарга холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.

Тодруулбал, газар чөлөөлөх журмыг нийслэлийн ИТХ-д оруулан хэлэлцүүлж, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхийг нийслэлийн Газрын албаныханд, замын засвар, бүтээн байгуулалтыг мөн гуравдугаар сараас эхлүүлэхийг нийслэлийн Авто замын хөгжлийн газарт үүрэг болгов. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон цагдаагийн байгууллагад боломжтой бүх хувилбараар хөдөлгөөний зохицуулалт хийх, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашинуудын тоон судалгааг гаргаж, шинээр автомашин бүртгэхдээ аюулгүй байдлыг хүрээнд ямар зохицуулалт хийж болох юм гэдгийг судлах үүрэг өглөө. Харин нийслэлийн Тээврийн газарт таксины үйлчилгээг цэгцэнд оруулах үүрэг өгөв. Замын хөдөлгөөний зохиомол түгжрэл нэмэгдэхэд таксины нөлөөлж буйгаас гадна таксинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж буй учраас үйл ажиллагааг нь цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах ёстой гэж нийслэлийн ИТХ-ын дарга хэллээ. Ингээд санал боловсруулж энэ сарын 15-ны дотор танилцуулахыг нийслэлийн Тээврийн газрынханд үүрэг болгов. Хуралдааны төгсгөлд ажлын хэсгийг яаралтай хуралдаж, мэдээллээ нэгтгэж танилцуулах үүрэг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийн анхдугаар хурал боллоо

Инженерийн бэлтгэл арга хэмжээний асуудлыг урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт, ашиглалт, үйл ажиллагааг зохицуулсан 6 бүлэг 29 заалт бүхий “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны болон хөрсний ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасын дэглэм, засвар үйлчилгээний журам”-ийг шинэчлэн найруулж 9 бүлэг 68 заалттайгаар “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам” нэртэйгээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар 2017 оны 05-р сарын 09-нд, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 оны 05-р сарын 11-нд тус тус хэлэлцүүлэн дэмжигдэж, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд 2017 оны 05-р сарын 24-нд Нийслэлийн Засаг даргын 01/1976 тоот албан бичгээр Тогтоолын төслийг өргөн мэдүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 24-нд Нийслэлийн иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж батлагдсан.

Тус ажлын хэсгийн анхдугаар хурал өнөөдөр болж төслийн хүрээнд хийгдсэн тооцоо судалгаануудын тайлантай танилцаж ирэх хурлаар суурь мэдээллүүдийг нэгтгэж хэлэлцэхээр боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тоглолт болно

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр зориулан УИХ-ын даргын ивээр дор жил бүр Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг. Тэгвэл улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт энэ сарын 05, 06 буюу ирэх амралтын өдрүүдэд Төрийн ордонд болох нь ээ. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 05-ны өдрийн 09.00 цагт болно.