Categories
мэдээ нийгэм

Чойбалсан-Манжуур чиглэлд нийтийн зорчигч тээврийн маршрутыг сэргээжээ

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугам тасалдаад байсныг сэргээжээ. Харин шинэ оны босгон дээр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамыг нээжээ. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бүртгэл явагдаж байна

Image result for Цэрэг

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны I сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах юм.

ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заажээ.

Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байна. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг аж.

Categories
мэдээ спорт

Самбо бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 15-17-нд болно

Image result for самбо бөх

Монголын самбо бөхийн холбооноос “Самбо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 15-17-нд зохион байгуулахаар болжээ.

Эрэгтэй ес / -52 кг, -57 кг, -62 кг, -68 кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг/, эмэгтэй ес / -48 кг, -52 кг, -56 кг, -60 кг, -64 кг, -68 кг, -72 кг, -80 кг, +80 кг/, байлдааны самбогийн есөн / -52 кг, -57 кг, -62 кг, -68 кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг/ жингийн ангилалтай УАШТ-ийг “Спортын төв ордон”-д зохион байгуулах ажээ.

Жин тус бүрт эхний дөрвөн байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль олгох бөгөөд тэмцээний багийн дүнг эрэгтэй, эмэгтэй тус бүрт нь гаргана. Мөн өнгөрсөн жилийн УАШТ-ий медаль тамирчид хэсэг толгойлох байдлаар сугалааг татах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын спорт заалыг тоолжээ

Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргасан байдаг. Ингэхдээ аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн шалгууруудаар нь өрсөлдөх чадварыг нь тодорхойлсон. Тухайлбал, аймгуудын дундаж цалин, авто машины тоо, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин зэргийг нь тодорхойлсон. Тэгвэл энэ удаа аймгуудын спорт заалны тоог танилцууллаа. Хамгийн их заалтай аймаг нь Хөвсгөл аж. Тус аймаг нь 45 заалтай бөгөөд Төв аймаг 44, Сэлэнгэ 43, Өвөрхангай 37, Хэнтий, Увс 35 спорт заалтай юм байна. Харин Говьсүмбэр ес, Сүхбаатар 16, Дорноговь 21 спорт заалтайгаар сүүлд жагсжээ.

Хотжилт эрчимтэй явагдаж, түүнийгээ дагаад хүн амын амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөөр байгаа. Тиймээс спортоор хичээллэх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж буй томоохон алхмын нэг гэдгийг сүүлийн үед эмч нар зөвлөж буй.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлж дуусчээ

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 5-ны өдөр улсын хэмжээнд үнэлж дууслаа. “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар хамтарсан тушаал гарган удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн, үнэлгээ хийх хуваарийг баталсан юм. Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45,381 албан хаагч хамрагдсан байна. Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь ангилан дүнг нь нэгтгэжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалангаар ахлуулсан Төв комисс энэ дүнг нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Солонгос улсад хууль бусаар ажилладаг байдлыг зохицуулж өгөхийг хүсчээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцсон юм. “Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг асуудал гарч байсан. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах, хариуцах эзэнтэй болгож, зохион байгуулж өгөхийг хүсч байна” хэмээн БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр онцолж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Солонгос улсад иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явагдаж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг хуулийн дагуу болгохын тулд бидний зүгээс анхааран ажиллах болно” гэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоолой зайлах уусмалыг хэрхэн бэлтгэж хэрэглэх зөвлөмж

Томуу, томуу төст
өвчнөөс урьдчилан сэргийлж, хоолой зайлах уусмалыг хэрхэн бэлтгэж хэрэглэх
зөвлөмж


Categories
мэдээ спорт

Аймгуудын спорт заалны тоог гаргажээ

Эдийн засгийн бодлогын өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг гаргасан байдаг. Ингэхдээ аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн шалгууруудаар нь өрсөлдөх чадварыг нь тодорхойлсон. Тухайлбал, аймгуудын дундаж цалин, авто машины тоо, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин зэргийг нь тодорхойлсон бөгөөд бид түүнийг нь танилцуулсан. Тэгвэл энэ удаа аймгуудын спорт заалны тоог танилцуулъя. Хамгийн их заалтай аймаг нь Хөвсгөл аж. Тус аймаг нь 45 заалтай бөгөөд Төв аймаг 44, Сэлэнгэ 43, Өвөрхангай 37, Хэнтий, Увс 35 спорт заалтай юм байна. Харин Говьсүмбэр ес, Сүхбаатар 16, Дорноговь 21 спорт заалтайгаар сүүлд жагсжээ. Хотжилт эрчимтэй явагдаж, түүнийгээ дагаад хүн амын амьдралын хэв маяг ч өөрчлөгдсөөр байгаа. Тиймээс спортоор хичээллэх нь өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж буй томоохон алхмын нэг гэдгийг сүүлийн үед эмч нар зөвлөж буй.

Categories
мэдээ спорт

Энэ оны анхны УАШТ цанын спортын өсвөрийн аваргын тэмцээнээр эхэлнэ

Энэ оны хамгийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээн эзэн Чингис хааны өлгий нутагт болох гэж байна. Тодруулбал, цанын спортын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны нэгдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Чингис хааны мэндэлсэн тоонот Хэнтий аймгийн Дадал суманд зохиогдоно. Уг тэмцээнийг цанын спортын мастер, ахмад тамирчин Паламын Балдангийн нэрэмжит болгон зохион байгуулах ажээ. Энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер цол олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнг танилцуулна

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр улсын хэмжээнд үнэлж дууслаа.

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар хамтарсан тушаал гарган удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн, үнэлгээ хийх хуваарийг баталсан юм.

Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна.

Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь ангилан дүнг нь нэгтгэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалангаар ахлуулсан Төв комисс энэ дүнг нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.