Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төв болон салбар амбулториудын хүүхдийн кабинет 2019 оны нэгдүгээр сарын 5, 6-ны Бямба, Ням гарагт 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.
Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төв болон салбар амбулториудын хүүхдийн кабинет 2019 оны нэгдүгээр сарын 5, 6-ны Бямба, Ням гарагт 10:00-19:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.
БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусчээ.
Дээрх чиглэлийн автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцсон байна.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.
Өчигдөр Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн тэгш ойтой давхцан “Болор цом-36” наадам болж өнгөрлөө. Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын байранд болсон энэ удаагийн уралдаанд “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо. Тэрээр Болор цом наадамд өмнө нь найман удаа тусгай байрын шагнал хүртжээ. “Болор цом-36” наадмын эхний таван байрын хоёрдугаарт яруу найрагч И.Баярсайхан, гуравдугаар байранд яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байранд яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд Б.Жамбалдорж оржээ.
“Болор цом 36” наадмын тэргүүн байр эзэлсэн шүлгийг толилуулъя.
Гүн ухааны сүлжээ бодролууд
ОРШИЛ
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм
Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ
Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя
Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя
Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя
Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм
I
Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм
Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай
Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх
Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай
Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв
Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу
Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь
Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн
Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ
Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм
Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос
Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа
Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм
II
Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм
Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм
Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил
Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил
Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно
Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна
Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө
Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна
Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ
Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод
Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна
Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал
Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь
III
Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм
Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм
Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм
Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм
Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд
Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?
Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд
Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?
Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа
Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ
Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад
Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би
Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
IV
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм
Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм
Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм
Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж
Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ
Салхины дотор талаас хэнз унага гүйж
Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ
Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм
Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан
Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн
Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм
Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
V
Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ
Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо
Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ
Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо
Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу
Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ
Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү
Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо
Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү
Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу
Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
VI
Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна
Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо
Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг
Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ
Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь
Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ
Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх
Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ
Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр
Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй
Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч
Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй
Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн
VII
Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх
Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан
Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж
Төгөлдөр орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан
Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг
Усны гүнд чулууны судал өнгөлдөг
Голын аминд хөх заль бадраанам
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өчигдөр Төрийн ордонд эхэлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Д.Лүндээжанцан шигшээ тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү тэмцээн энэ жил долоо дахь удаагаа болж буй бөгөөд тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, нэр хүнд, чанар чансаа нь улам өсөж байгааг тэмдэглэв.
Тэрбээр мөн “Энэ жилийн тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарч оролцлоо.Баянхонгорт 626, Завханд 387, Ховд аймагт 481 гаруй тамирчин тэмцээний анхан шатанд өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл юм. Улс орон даяар оюунаа уралдуулсан 6500 гаруй шатарчнаас тэргүүлж шалгарсан 100 гаруй шатарч улсын аваргын төлөө өрсөлдөхөөр өнөөдөр энд хуран цуглаад байна.
Монголын шатарчид, ялангуяа өсвөр залуу үеийнхэн гайхалтай сайхан амжилт үзүүлж, монгол хүний оюуны чадавхийг дэлхий нийтэд нотлон харуулсаар байгааг бид мэднэ. Зөвхөн 2018 онд л гэхэд сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс монгол шатарчин Б.Баярмаа хошой аваргаар тодорч, сурагчдын дэлхийн болон Азийн аваргууд төрж, дэлхийн шатрын олимпиадаас манай эрэгтэй шатарчид мөнгөн медаль хүртлээ.
Энэ тэмцээнээс шалгарсан тамирчдад Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог. Яг энэ өдрүүдэд БНХАУ-д болж буй шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн тамирчин Ганболдын Амарсанаа, Дорноговь аймгийн тамирчин Эрдэнэбаатарын Одгэрэл нар амжилттай оролцож байна.
Төрийн ордонд эхэлсэн тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих болно.
Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм” хэмээгээд тамирчдад амжилт хүслээ.
Энэхүү уламжлалт тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Улсын Их Хурлын Тамгын газар ажиллаж, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаанд мөн Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар үг хэллээ.
Дараа нь дэлхийн шатрын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн эрэгтэй баг тамирчдыг индэрт урьж, баяр хүргэсэн юм.
Тэмцээний нээлтийн ажиллагааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмцээний эхний нүүдлийг Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай хийж, шигшээ тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулан зохион байгуулдаг энэхүү тэмцээнд Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын депутатуудаас оюун ухаан сөрөн өрсөлддөг уламжлалтай. Энэ жилийн тэмцээнд Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна.
Ховд аймгийн Алтай сумаас буюу 360 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцаж байсан Д.Найдан “Нутаг нутгийн шилдэг тамирчид ирж тоглодог энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Миний хувьд зургаан удаагийн тэмцээнд оролцсон. Жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч, өрсөлдөөн ширүүн болж байна” хэмээв.
Харин Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас оролцож байгаа эмэгтэй тамирчин М.Хэнчбиш “Сумын аваргаас шалгараад аймгийн аваргад 20 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Аймгийн аваргаас шалгараад өнөөдөр шигшээ тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд оролцоод долдугаар байрт шалгарсан амжилтаа ахиулахыг зорино” гэлээ.
Тэмцээний дундуур ерөнхий шүүгч, Олон улсын шүүгч, УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Очоос зарим мэдээллийг тодруулахад, шигшээ тэмцээнд хагас шигшээ тэмцээн буюу аймаг, дүүргийн аваргаас шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 35 тамирчин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь орон нутагт маш өргөн дэлгэр болсон. Зарим аймагт 600 гаруй тамирчин анхан шатанд өрсөлдсөн. Шигшээ тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Швейцарь системээр найман өрөг тоглоод дүнгээ гаргана” гэлээ.
Насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын зэрэг, цолгүй сонирхогчид өрсөлддөг энэхүү тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг шатарчинд спортын дэд мастер цол олгодог бөгөөд аваргалсан эрэгтэй, эмэгтэй шатарчид Ази тивийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгчдэд шатахууны үнийг дахин буулгах шаардлага тавилаа. Тус шаардлагад 2019 оны нэгдүгээр сараас шатахууны хилийн үнэ буурч байгаа учраас дотоодын жижиглэнгийн үнийг буулгах боломжтой гэсэн шаардлагыг тавьжээ. Харин шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг сануулсан байна. Өнгөрсөн сард шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулна хэмээн холбогдох албаныхан мэдээлж, 12 дугаар сарын сүүлээр дахин бууруулахаа амлаад байсан. Гэвч зөвхөн АИ92 төрлийн шатахууныг 100 төгрөгөөр бууруулан, бусад шатахууны үнийг хэвээр нь үлдээсэн юм. Харин сарын эцсээр дахин бууруулна гэсэн төлөвлөгөө биелээгүй гэдгийг ШӨХТГ-аас сануулж буй юм.
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалт, хуваарийг баталжээ. Үүнд:
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 07-ны Даваа гарагт:
•Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
•Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
•Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсох;
•2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох.
01 дүгээр сарын 09-ний Лхагва гарагт:
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
•Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
•Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
•“Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
01 дүгээр сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
•Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
•Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
•Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;
•Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;
•Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
•“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
•“Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2019.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;
•Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;
•Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
•Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
•Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
•Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
•Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
•Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
•Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаарх асуулгын хариуг сонсох /үргэлжилнэ/.
Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг хэмээн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрч, хорт хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг 2013 онд зарласан байдаг. Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах тухай зарим зүйлсийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч, Уушгины тасгийн их эмч Ц.Батцэнгэлээс тодрууллаа.
-Агаарын бохирдлоос үүдэн хүний биед суурь өвчлөл үүсэх магадлалтай юу?
-Хүний амьсгалж буй агаар бохирдон, найрлага нь өөрчдлөгдөж, янз бүрийн химийн бодис, тоос тортог агуулагдаад ирэхээр юун түрүүнд амьсгалын эрхтэн тогтолцоо гэмтэж эхэлдэг. Цаашлаад амьсгалын замын эрхтнүүдэд олон төрлийн өвчлөл үүсэх шалтгаан болдог. Эн тэргүүнд гуурсан хоолойн цочмог үрэвсэл үүснэ. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл буюу амьсгалын замын вирусийн халдвар болох ханиад, томууны өвчлөл нэмэгдэх, өвчлөлийн үргэлжлэх хугацаа нь уртсах, эмчилгээ авахгүй байх зэрэг нь уушгины янз бүрийн архаг өвчлөлийн суурь болдог. Үүнээс гадна агаарын бохирдол нь гуурсан хоолойн багтраа өвчин буюу астма, уушгины архаг үрэвсэлт өвчин үүсэх шалтгаан болдог. Цаашлаад уушгины хорт хавдар үүсэх шалтгааныг хортой утаа буюу агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байна.
-Өвлийн улиралд уушгины тасгийн ачаалал нэмэгддэг. Энэ нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихэссэнтэй холбоотой юу?
-Ер нь манай тасаг ачаалал ихтэй байдаг. Ялангуяа өвлийн улиралд амьсгалын замын өвчин, халдварын шалтгаант өвчлөл, уушгины хатгалгаа зэрэг нь нэмэгддэг. Уг нь хатгаа гэдэг маань амьсгалын замын цочмог, халдварын шалтгаантай өвчин юм. Гэтэл сүүлийн жилүүдэд хатгаа өвчний тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь агаарын бохирдолтой яах аргагүй холбоотой. Хатгаа өвчний эдгэрэлт нь удааширч, хүндрэх нь ихэсч байна. Үүнээс үүдэн нас барах тохиолдол ч цөөнгүй гарч байна. Агаарын бохирдол бол энэ асуудлын хамгийн гол үүсгэгч, нөлөөлөгч нь юм.
-Агаарын бохирдол тодорхой насны бүлэгт илүү сөрөг нөлөө үзүүлнэ гэж байх уу?
-Агаарын бохирдол нь аль ч насны хүнд ялгаагүй, ижил нөлөө үзүүлдэг. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн их хэмжээний хортой бодисоор хүн амьсгалаад л байвал хэдий эрүүл хүн ч байнга амьсгалын замын цочрол өгч байдаг. Түүнчлэн хүний бие үүнд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Ханиалга гэдэг нь амьсгалын замын хамгаалах рефлекс юм. Ханиалгах, цэр гарах зэрэг шинж тэмгүүд удаан хугацаанд үргэлжилж, даамжирах юм бол амьсгалын замын архаг хууч өвчин үүсэх шалтгаан болдог. Ханиад, томуу тусаагүй атлаа ханиалгах, хамар битүүрэх, зарим тохиолдолд хар өнгөтэй цэр гарах зэрэг шинж тэмгүүд илрэх нь амьсгалын замын эрхтэнүүд ямар нэгэн хорт бодист хордсондоо хариу урвал үзүүлж буй хэрэг юм.
-Иргэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах гэж маск зүүх, агаар цэвэршүүлэгч ашиглах гэх мэт янз бүрийн арга хэрэглэж байна. Эдгээр нь биднийг гадаад орчны бохирдлоос үнэхээр хамгаалж чаддаг уу?
-Үнэндээ агаарын бохирдлоос сэргийлж, өөрийгөө хамгаална гэдэг нь их түвэгтэй асуудал. Дотоод болон гадаад орчны агаар хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг. Цонхоо онгойлгоод агаарын солилцоо хийх гэхээр утаатай агаар орж ирдэг. Бидний амьсгалж буй гадаад болон дотоод орчны агаар маш их бохирдолтой гамшгийн хэмжээнд байгаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бид дотоод орныхоо агаарыг цахилгаан төхөөрөмж буюу агаар шүүгч ашиглан хортой химийн бодис, бактер, вирус, мөөгөнцөр, тоос, тоосонцороос нь арилган цэвэршүүлэх гэж оролдож байна. Гадаад орчинд бол маск зүүж өөрийгөө хамгаалахаас өөр ямар ч арга байхгүй.
-Хүчилтөрөгчийн коктейл нь агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах үр дүнтэй арга мөн үү?
-Сүүлийн үед хүчилтөрөгчийн коктейл эрүүл мэндэд ашигтай эсэх тухай иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байна. Хүчилтөрөгчийн коктейлийг ууснаар хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэнэ гэж байхгүй. Гэхдээ хүний биед эсрэг үйлчлэл үзүүлэхгүй. Хүчилтөрөгчөөр баяжигдсан ундаа уух нь хүний биед ашиг тустай, эсрэгээрээ сөрөг, муу нөлөөтэй гэж аль нь ч батлагдаагүй.
-Ер нь агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах үр дүнтэй ямар арга байна вэ?
-Долоо хоногтоо ядаж нэг удаа цэвэр агаарт алхах гэх мэтээр амралтын өдрөө үр ашигтай өнгөрүүлэх нь агаарын бохирдол ихтэй хотод амьдарч байгаа бидний хувьд өөртөө болон гэр бүлийнхэндээ хийж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм. Цэвэр агаар амьсгалах нь хүний уушгийг сэргээж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Хүчилтөрөгчөөр баяжигдсан агаар нь уушгийг цэвэрлэхээс гадна хүний биед ашиг тустай.
Э.МАРАЛМАА
“iNews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяатай ярилцлаа.
-Хэд хоногийн өмнө Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тантай холбоотой шүүх хурал болсон. Шүүхээс Х.Нямбаатар гишүүнийг хохирогчоор тогтоож, цагдаагийн байгууллагаас танд оногдуулсан торгуулийн ялыг хэвээр үлдээсэн байна. Асуудал юунаас эхэлсэн юм бэ?
-Энэ оны зургадугаар сарын 27-нд iNews.mn сайтад “У.Хүрэлсүхийн Засгийн газар унах нүхээ өөрөө малтав” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байдаг. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас боловсруулсан хуулийн төслийг шүүмжлэн бичсэн юм. Хуулийн төсөлд Засгийн газар болоод түүний харьяа байгууллагын гаргасан шийдвэр захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй гэсэн заалт байсан. Тэр заалт батлагдвал захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон иргэд шүүхэд гомдол гаргах эрхгүй болох эрсдэл байна гэсэн утгатай нийтлэл л дээ. Шүүхээр эрхээ хамгаалуулах иргэний эрхийг зөрчиж байна гэдгийг л хэлсэн. Захиргааны шүүхийг хэрэггүй, татан буулгасан ч чадна шүү гэж Засгийн газрын Хууль зүйн сайд УИХ-ын чуулган дээр, олон нийтийн өмнө, телевизийн дэлгэцээр хэлсэн удаатай. Энэ тухай бичсэн нийтлэл.
-Тус нийтлэлд яагаад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын талаар бичсэн бэ?
-Хууль зүйн сайд Ц.Нямдорж дээрх үгийг хэлж, ярилцлага өгөхийн өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Тухайн үед тэрээр “Захиргааны шүүхийн шүүгчид бүгд авлигачид. Анхан шатны шүүхийн шүүгчийн авлига гэхэд 50 мянган ам.доллараас эхэлдэг. Давж заалдах, хяналтын шатанд 100, 200 мянган ам.доллар хүртэлх авлига авдаг. Ийм шүүх Монголд хэрэггүй” гэж хэлсэн. Яагаад тэрээр гэнэт Захиргааны шүүхийг ингэж үзэн ядах болсон юм бэ гэдэг нь хардах үндэслэл. Олон шүүх бий. Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэргийн дагнасан шүүх, дээр нь Гэр бүлийн хэрэг маргаан шийддэг төрөлжсөн шүүхтэй болж байгаа. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, захиргааны шүүхийг татан буулгана гэсэн Ц.Нямдорж сайдын зорилготой Х.Нямбаатар гишүүний яриа шууд холбогдож байгаа биз дээ. Энэ бол миний хардлага, олон нийт ч ийм дүгнэлт хийсэн. Энэ бүхэн дээр үндэслээд гишүүнийг Ц.Нямдоржийн “Утсан хүүхэлдэй” гэсэн хэрэг л дээ. Монгол хэлэнд утга шилжих гэсэн ойлголт байдаг. Хэн нэгний гар хөл болж, захиа даалгаврыг нь гүйцэтгэж, ая данд нь тааруулаад яваад байдаг хүнийг зүйрлэж хэлсэн хэрэг.
–“Утсан хүүхэлдэй” гэж бичсэнээс болж, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм уу?
-Тийм гэж бодож байна. Яагаад гэвэл Х.Нямбаатар гишүүн хэрэг шалгах ажиллагааны явцад миний бичсэн нийтлэлд дурдагдсан зүйл, баримтыг няцаах ямар ч оролдлого хийгээгүй, эсрэг баримт нотолгоо гаргаагүй. Хууль, шүүхийн байгууллага ч үгүйсгээгүй. Зөвхөн “Утсан хүүхэлдэй” гэдэг үгэнд үндэслэж “Гишүүн Х.Нямбаатарыг гүтгэсэн” гэдэг дүгнэлт гаргасан. Эхлээд харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр зөрчлийн хэрэг нээгээд явж байтал өнгөрсөн наймдугаар сард Нийслэлийн прокурорын тушаалаар төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой зөрчлийн хэргийг ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст шилжүүлж, нэг дор төвлөрүүлэн шалгадаг болсон. Ингээд тус хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Цэрэнжаргал Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасны дагуу гүтгэх зөрчил үйлдсэн гэж үзээд хоёр сая төгрөгийн торгууль ногдуулсан. Би зөрчлийн зүйлчлэл болон оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хоёр сар яваад сая шүүхийн эцсийн шийдвэрийг сонслоо.
-Та өөрийгөө хамгаалах ямар нотлох баримт гаргасан бэ. Цагдаагийн байгууллага яагаад танд шийтгэл оногдуулав?
-Уг нийтлэл гарахын өмнө “Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнийн ярилцлага News.mn сайтад нийтлэгдсэн. Уг ярилцлагад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын гишүүн болохоос өмнө НИТХ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь харьцуулаад “Гэр бүлийнхэнтэйгээ 38 саяын орлоготой, 25 саяын машинтай, 15 сая төгрөгийн малтай, нэг байртай, иргэн бүрийн адил “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хувьцаатай байснаа гишүүн болоод жилийн дотор орлого нь яагаад 160 сая болж өссөн бэ. 50 саяын малтай, 90 саяын “Lexus 570” машинтай, хоёр байртай, 100 хувь эзэмшдэг гурван компанитай болсон бэ. Хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлагнана уу” гэсэн байдаг юм. Нийтлэлдээ баримт болгосон эхний эх сурвалж энэ. Х.Нямбаатар гишүүн үүнийг ч гүтгэлэг гэж үзээд цагдаад гаргасан гомдолдоо дурьдсан байна лээ. Энэ бол АТГ-ын сайт нээлттэй байдаг ХОМ-ээс авсан мэдээлэл. АТГ-аас албан ёсоор баримт болгон хэргийн материал хавсаргасан байгаа. Дараа нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн чуулган, байнгын хороон дээр хэлсэн үг, гишүүн Ц.Даваасүрэнгийн Х.Нямбаатарт хэлсэн үг, Х.Нямбаатар гишүүний өөрийнх нь “Цензургүй яриа” нэвтрүүлгээр хэтэрхий цензургүй ярьсан ярианы бичлэгийг нотлох баримт болгож өгсөн.
-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийгөө хамгаалах, зөвтгөх ямар баримт гаргасан юм бэ. Гомдлоо яг юу гэж бичсэн юм бол?
-Ямар ч баримт гаргаагүй. Зүгээр л “УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж, гүтгэсэн” гэдэг гомдол бий. Цагдаагийн байгууллага нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байдаг юм. Тэнд нь “Би эдгээр компанийг гишүүний эхнэр Баярмаа, төрсөн дүү Нямаагийн хамтаар 2010-2012 онд байгуулсан” гэсэн байдаг. Хэрвээ тийм бол 2012-2016 онд НИТХ-ын гишүүн байхдаа яагаад хөрөнгө орлогодоо мэдүүлсэнгүй вэ. Хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэдэг чинь хөрөнгө орлогоо нуусан хэрэг мөн биз дээ. Тиймээс энэ асуудлаар нь Х.Нямбаатар гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгөөд байгаа. Хуулийн хугацааны хувьд нэг сарын дотор хариу өгөх ёстой боловч одоо хоёр дахь сардаа орчихоод явж байна. Шүүхийн маргаан дууссан учраас одоо энэ асуудлаа хөөцөлдөж хариултаа авна даа.
-Хэрэг шалгасан мэргэжилтэн “Утсан хүүхэлдэй” гэдэг үгийг яагаад гүтгэлэг гэж үзсэн юм бол?
-Яагаад гэвэл нийтлэлд дурдагдсан бусад зүйл бүгд баримтаар нотлогдож байсан. Тиймээс зөвхөн энэ үгэн дээр цагдаагийнхан “ажилласан” л даа. Хөндлөнгийн шинжээч хүртэл томилсон. Г.Цэрэнжаргал хурандаа өөрөө шинжээчээ томилсон байдаг. Тэр шинжээч нь МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор профессор Ш.Баттөгс. Ш.Баттөгс “Утсан хүүхэлдэй, хуулийн ченж гэдэг үг нь хүнийг гүтгэсэн, доромжилсон утгыг шууд илэрхийлэхгүй. Тухайн үйл, баримтад тулгуурласан, хувь хүний үзэл бодол, үнэлэмжийн асуудал байна” гэсэн дүгнэлт гаргасан. Гэвч шинжээчийн дүгнэлтийг харгалзалгүйгээр шийтгэл оногдуулсан л даа. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэхгүй байсан бол яах гэж шинжээч томилсон байх вэ. Шүүх дээр ч мөн асуулт тавигдаж байсан.
-Зөрчлийн тухай хуулийн 6.21-д “Гүтгэх” гэдгийг яг юу гэж тодорхойлсон байдаг вэ?
-“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэж байгаа. Гэтэл миний бичсэн нийтлэлд нэг ч худлаа мэдээлэл, хуурамч баримт байхгүй. Байхгүй гэдгийг цагдаа, шүүх ч хүлээн зөвшөөрч байгаа. Хэрвээ “Нэр төр гутаасан” гэж үзэж байгаа бол тэр чинь Иргэний хуулиар яваад нэр төрөө сэргээлгэдэг зохицуулалттай иргэний хэрэг юм.
-Хэрвээ та өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бол цаашид яаж эрхээ хамгаална гэж бодож байна…
-Хуулийн байгууллагын хувьд бол ажиллагаа дууссан гэж манай өмгөөлөгч хэлсэн. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалахаар Үндсэн хуулийн Цэцэд хандмаар байвч манайх энэ төрлийн гомдол хүлээж авдаггүй. Зөвхөн УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг. Тийм болохоор улс төрийн гэх үү, өөр аргаар л эрхээ хамгаалахаар тэмцэнэ байх даа. Зөвхөн энэ онд 108 сэтгүүлч Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байна лээ. Дандаа гүтгэх гэдэг зүйл ангиар. Тэднээс зургаан сэтгүүлч шүүхэд хандаж, гурвынх нь нэхэмжлэлийг хангасан байдаг юм билээ. Зөрчлийн хуульд “Гүтгэх” гэмт хэргийг оруулсан нь буруу байх л даа. Гэхдээ хууль хэрэглэж байгаа хуулийн байгууллагынхны буруу ч гэсэн байна гэж би харсан. “Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээллийг тараах” гээд зөрчлийнхөө бүрэлдэхүүнийг тов тодорхой бичсэн байхад худлаа биш мэдээлэл дээр “Гүтгэх” зүйл ангийг хэрэглэнэ гэдэг чинь нэг бол хуулиа мэдэхгүйгээр, нэг бол санаатайгаа хийж байна гэж би харсан. “Төрийн өндөр албан тушаалтнууд” гээд нэг хэсэг эрх мэдэл бүхий хэсэг хүмүүсийн гомдлыг нэг дор бөөгнүүлж байгаад, тэдэнд зориулсан яллах ажиллагаа явуулаад байгаа юм биш үү.
-Та УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай уулзсан уу?
-Уулзаагүй, уулзах шаардлага ч байгаагүй. Тэр хүн намайг өөрийг нь “Гүтгэсэн” гэж цагдаад өгсөн болохоор зорилго нь тодорхой. Хэрвээ үнэхээр нэр төрд нь хохирол учраад, үндэслэлтэйгээр гомдсон бол нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж болох байсан шүү дээ. Зөрчлийн хуулиар би хоёр сая төгрөгөөр торгууллаа гээд Х.Нямбаатар гишүүний нэр хүнд сэргэхгүй. Эсрэгээрээ унаж байж магадгүй гэж бодож байна.
-Зургаан сар хэрэг маргаан өрнөж байхад Х.Нямбаатар гишүүн тантай ямар нэг байдлаар холбогдоогүй юм уу?
-Үгүй. Харин давж заалдах шатанд гомдол гаргасны дараа манай сэтгүүлчдээс нэг, хоёр нь надтай уулзаж, утсаар ярьж “Эвлэрэх юм биш үү?” гэдэг санал тавьж байсан. Нэг нь бүр “Хоёр сая төгрөгийн торгуулийг гишүүн төлчихнө. Тэгээд эвлэрчих” гэсэн. Хоёр сая төгрөг надад их мөнгө, сэтгүүлчид хүнд асуудал л даа. Гэхдээ арай ч ингэж доромжилж болохгүй. Надад санаа тавьсан сэтгүүлч дүүд гомдоогүй. Сэтгүүлч нь сэтгүүлчээ арай ингэж доромжлохгүй байх. Х.Нямбаатар гишүүний тавьсан санал юм байна гэж ойлгосон.
Б.УРАНЧИМЭГ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн асан Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.
–УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод удлаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Таны хувьд уг үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Шинэ зууны Монголын парламентын түүхэнд анх удаа тохиолдож байгаа үзэгдэл. Төрдөө ямар хүмүүс, нам хүчнийг өнөөг хүртэл сонгож ирэв гэдэгт түмэн олон дүгнэлт хийж байгаа байх. Сонгууль мажоритар нэртэй боловч сонгогчид мөн чанартаа нам хүчнийг сонгож саналаа өгч, итгэлээ даатгаж ирсэн. Энэ талаар хийсэн сонирхолтой судалгаанууд бий. Тухайн намын нэрээр хэн ч танихгүй хүмүүс гарч ирэх боломжтой. Улс төрийн бодлоготны хувьд төлөвшөөгүй, УИХ-д суух эхний хэдэн жилийг улс төрд суралцах үе, хэлд орох үе гэж үздэг олон хүн МАН, АН- ын нэрээр парламентад орж ирсний горыг бид олон жил амсаж байна. Нэн ялангуяа 64 суудлыг эзэгнэсэн МАН 2016 оны сонгуулийн амлалтаа ор тас мартан хөлөө жийлцэж байгаа нь төрийн нэр хүндийг шалан дээр унагалаа. Монгол төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас хууль тогтоох байгууллага нь гацаанд орлоо. Үндсэн хуулиар хуваарилагдсан төрийн эрх мэдлийн нэг чухал хэсэг ийнхүү зогсонги болсны учрыг Үндсэн хуулийн Цэц хэмээх байгууллага яаралтай дүгнэн шийдвэрээ гаргадаг баймаар. Гэтэл таг чиг. Миний ойлгож байгаагаар УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тодорхойлсон Үндсэн хуулийн заалтын гажиг өнөөдөр асар их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн УИХ-ыг бий болгочихжээ. Ийм байгууллагын дарга мөн чанартаа хамгаас том эрх мэдлийг гартаа атгаад сууж байгаа нь хэргийн гол гогцоо болоод байх шиг.
-УИХ-ын даргыг огцруулаад зогсохгүй УИХ-ыг хуралдуулахгүй байх нь бойкот зарлаж буй гишүүдэд ашигтай байна гэж дүгнэх хүмүүс байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхгүйн тулд ийм алхам хийж байна гээд байгаа. Таны байр суурь?
-Хөшигний ард яг юу өрнөөд байгааг хэлж мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар, МАНАН хэмээх нам дамнасан бүлэглэлийг устгахын тулд 60 тэрбум гэх халхавчин дор тэдний бэлгэдэл болсон УИХ- ын даргыг ноцож байна гэж харж байна. Нөгөө талдаа ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн асуудал чуулганаар орж ирэхэд талуудын хүчний харьцаанд өөрчлөлт орох аюул тулгарсныг үгүйсгэхгүй. Аль ч талаас нь аваад үзэхэд наад зах нь ёс зүйн олон алдаа хийчихжээ. Улстөрчид өөрийн болоод дэмждэг нам түүнээс илүүтэйгээр төрийнхөө нэр хүндийг бодоод уг нь хэдийнэ огцроод асуудал цэгцэрсэн байх ёстой. Гэвч бие биенээ 60 тэрбум, ЖДҮ-чин гэдгээр цоллон шивш гээ дэл гэж дууслаа. Монгол Улсад ийм эрээ цээрээ алдсан бодит үйл явдал төрийн дээд түвшинд ил гарч ирсэн нь Үндсэн хуулийн гүн хямралд орсныг харуулж байна. Төрийн эрх мэдлийн хуваарилалт буруу байгааг, нэгэнтээ мотор нь цохисон төрийн машиныг хүчээр явуулахыг оролдож байна. Үндсэн хуулийн энэ гажгийг хэсэг бүлэг нь эрх мэдэл, эд баялгийн хэрэгсэл болгон ашиглаж, үүнтэйгээ амь нэг байхаар тэмцэлдэж, бие биендээ бууж өгөхгүй улайрч байгаа нь харагдаж байна.
-Таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед УИХ мөн иймэрхүү тогтворгүй байдалтай байсан гэдэг. Тухайн үед ямар үйл явдал болж байв. Ямар гарц шийдлээр тэрхүү байдлаас гарсан бол?
-Миний бие УИХ-ын гишүүнээр 1996 онд сонгогдон ажиллаж байсан. Тэр үед хэдийгээр олон Засгийн газар солигдож байсан ч асуудлыг харьцангуй эрүүл саруулаар авч үздэг, туйлшрах нь бага, улстөрчид нь цалингаараа амьдардаг байсан. Айхавтар их гацаад байсан зүйлгүй. Казиногийн хэрэг явдлын үеэр хэсэг шуугьсан ч бүгд саналаа нууцаар хураагаад асуудал шийдэгдэж байсан. Ийм олон өдөр хууль тогтоох ажиллагаа гацаж байсангүй. Харин одоо бэл бэнчин ихтэй хүмүүс улс төрд гарч ирдэг, тиймгүй нь хөндлөнгөөс ажиглахаас өөр боломжгүй болсон. Баялгийн төлөө, эрх мэдэл олж авах гэдэг болсон байна.Үүгээрээ сүүлийн үеийн парламентууд төрөл арилжсан гэж хэлж болно.
-УИХ-ыг тарах нь зөв гэж үзэж буй гишүүд бий. Тарах нь зөв үү?
-УИХ сонгуулийн хуулиа батлаад тарах нь шулуун биз ээ. Улстөрчдийн даварсан үйлдлээс үүдсэн асар их өр улам овоорч байна. Нийгмийн тогтвортой байдлыг хангадаг дундаж давхарга хурдтайгаар уруудаж байна. Сэхээтнүүд нийгмийг манлайлдаг эрэмбэ алдагдлаа.“Эрхэмбаян эрдэм” биш, Монголын ард түмний эд баялаг болчихож. 2020-2026 онуудад асар их өр төлөх график тулчихсан. Ардууд нь өрийн дөнгөнд хүлэгдсэн, ер нь яахаас ч буцахгүй сэтгэл зүй нийгэмд бий болчихож. Юуг ч үзэн ядахадбэлэн байна. Маш аюултай нөхцөл байдал үүсчихлээ. Аюулгүй байдлын хамгаас чухал нь дотоодын амар амгалан байдал гэж ойлгодог. Ийм байхад 2020 оныг хүлээгээд намбайтал суух хүн хэр олон байх бол. Аливаа төр нь иргэдийнхээ итгэл дээр тулгуурласан үйл ажиллагаагаараа амжилт олдог. Төрийн энэ чанар байхгүй болсон. Бидний төр амьгүй болжээ. Саарал ордон дотор төр хэмээх хий үзэгдэл бугшиж байна.
-Төрийн ажлыг гацааж байгаа МАН-ыг тараах нь зүйтэй гэж гишүүд дэмжигчид нь мэдэгдсэн. Энэ тухайд?
-Ерөнхийлөгч энэ жилийг эрс шинэчлэлийн жил байх болно гээд зарлачихлаа. Хүчирхэг төрөө цогцлооход сайн, тогтвортой бодлоготой, сорьж шинжигдсэн, нуруутай, мэдлэгтэй, шударга боловсон хүчинтэй намууд хэрэгтэй. Энэ шалгуураар аваад үзэхэд тэнцэх нам бараг алга. Эрс шинэчлэлийн магадгүй эхний бөгөөд чухал алхам нь улс төрийн өнөөгийн намуудыг тараагаад Монголын ард түмэнд шинэ сонголт өгөх хэрэ гтэй байж ч мэднэ. Хэрвээ Ерөнхийлөгч ийм алхам хэрэгжүүлбэл Иргэний Зориг Ногоон нам уухайлан дэмжинэ.
-Ер нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх бол. Үүний үр дүнд ямар өөрчлөлт гарна гэсэн хүлээлт танд байна вэ?
-Дээр дурдсанчлан шинээр байгуулагдах УИХ, эсвэл Ардын Түр хурал Үндсэн хуулиа хагас жилийн дотор өөрчлөөд сонгууль явуулахаас өөр гарц алга гэж бодож байна.
-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэргийг өөрчлөх тухай яригдсан. Үүнд Иргэний зориг Ногоон нам ямар санал бодолтой байгаа вэ?
– Намууд зөвлөлтийн үeийн сүлжээтэй, үйл ажиллагаатай байхаа болих нь чухал. Ийм бүтэц нь улсыг хэдэн хэсэгт хувааж, хүч тарамдуулж байгаа. МАН, АН яг ийм. Айлуудыг хашаа, хороогоор нь хуваагаад авчихсан. Харин Үндсэн хуулийн асуудлаа нэг мөр болгоод үүнийхээ дагуу Сонгуулийн хуулийг батлах хэрэгтэй.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын шинэ цагийн нийтийн-уянгын дууны нэрт мастер, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, “Уянга яруухан дэлгэрхэн дэлхий” номын баяр өнөөдөр болох юм. Номын редактороор хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан ажиллаж доктор Ш.Баттөр эмхтгэсэн байна. ХХ зууны жараад оноос урлаг соёлын туурвилыг бид “Алтан үеийнхэн” гэж өргөмжлөн бахархдаг. Учир нь тэд уламжлалаа хадгалж, дэлхий нийтийн үсрэнгүй хөгжиж буй урлаг соёлын бүтээлтэй хөл нийлүүлсэн агуулга, хэлбэрийн шинэчлэлийг хийсэн, ард түмний хүсэн хүлээж буй соёлын тийм үнэт зүйлсийг хүргэж, оюуны хэрэгцээг бүрэн хангаж чадсан билээ. Шинэчлэгдэн өөрчлөгдсөн Монголын шинэ соёлын нийтийн дууны ая зохиогчид, хөгжмийн зохиолчдын дунд Жамбалын Шараа эрхэм хүндтэй байр суурь эзэлсээр багагүй он цагийг өнгөрөөжээ. Үнэхээр хөгжмийн зохиолч Ж.Шараа уран бүтээлийн их оргил өөд эгц шулуун авирсан хүн. 1960-аад он бол Монголын нийтийн-уянгын дууны алтан үе байсан. С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд, Т.Чимиддорж, Д.Мяасүрэн зэрэг манай хөгжмийн ахмадууд энэ үеийг эзлэн, бүтээл туурвил нь цэцэглэж байлаа. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж “Дарьганга дархчуудын чамин хийц, Галшарын хурц удам, Шилийн богдын сүр бараа, Ганга нуурын өвөрмөц тогтол эд бүхэн Шараа багшийн дуу хуурын ая хөгийн үндэс болж байдаг” гэсэн удаатай. Түүний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дэлгэрхэн дэлхий” зэрэг зүрхэнд наалдаж, сэтгэлд шингэсэн олон дуунуудаас онцлон “Миний ижий” хэмээх дууны талаар товч дурдахад ямархан сонгодог бүтээл болсон нь тодорхой байдаг. “Д.Нацагдоржийн “Миний ээжий” хэмээх олны мэдэх дөрвөн мөртөд урьд нь Д.Лувсаншарав, С.Цоодол нарын хөгжмийн зохиолч ая хийжээ. 1963 онд Шараа уг шүлэгт ая хийснийг Зангад дуулж олонд хүргэсэн. Энэ дууг монголын эхчүүд, бүсгүйчүүдэд босгосон хөгжмөн хөшөө гэж нэрлэсэн нь бий. Өнчин хүн дуучин байдаг гэдэг. Ямар боловч Шараа гуай наймхан настайд нь ертөнцийн мөнх бусыг дагаж одсон хөөрхий ээжээ дурсан байж энэ дууг бичжээ. “Ээжий минь Лянхуа гэж сайхан ч нэртэй, сайхан ч хүн байсан. Зангад бас өнчин хүн. Бид хоёрын сэтгэлийн үзүүр энэ дуунд үнэхээр нийлсэн дээ” гэж Шараа гуай өгүүлсэн байдаг.
Одоогоос жар шахам жилийн өмнө авгынхаа арьсан цартай хуур, аавынхаа хулсан лимбийг барьсаар их урлагт хөл тавьсан Ж.Шараа гуай өнөөдөр Монголын төдийгүй монгол туургатны дунд нэр хүндтэй хийсэн бүтээлтэй, хэлэх юмтай алтан үеийн уран бүтээлчид яах аргагүй тооцогдоно. Түүний “Эх орны уянга” гэдэг бүтээл нь Монголд анх удаа чавхдаст найрал хөгжимд зориулж бичсэн бие даасан концерт гэж үнэлэгдсэн байдаг. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийн оюутан байхдаа “Монгол аялгуу” гэдэг анхныхаа бүтээлийг туурвисан түүний төрсөн нутаг нь Сүхбаатар аймгийн Асгат сум. Малчин ард Жамбалын найм дахь хүү нь болон төрсөн Шараа бага наснаасаа ээж, ааваасаа өнчин хоцорч, ах дүү нарынхаа хайр халамжаар эрдмийн мөр хөөж, эрийн цээнд хүрчээ. Урлагийн ахмад ажилтан Л.Цэнд-Очир жаалхүүг урлагийн дунд сургуульд анх шалгуулж байснаар манай хөгжмийн урлагийн түүхэнд Шараа гэдэг хийлч нэмэгдэж, хожим нь чадварлаг хөгжмийн зохиолчоороо ард түмэн бахархах болсон юм. Шараагийн зохиосон “Гэгээн өглөө, сайн байна уу” гэдэг дуу Монголын радиогоор эгшиглэж, өглөөний мэндийн дуу нь болсныг ард түмэн сайн мэднэ. Түүнтэй олон жил уран бүтээлийн жаргал зовлонгоо хуваалцаж яваа ардын жүжигчин Б.Зангад “Шараа аливаа ажилд шалмаг, шуурхай хүн. Түүний энэ байдал нь уран бүтээл дээр нь ч ажиглагддаг. 1960-аад оны үед юмсан. Бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байлаа. Тэр үед ээжийн тухай нэг сайхан дуу дуулмаар санагдаад болдоггүй. Тэгэхээр нь Д.Нацагдоржийн “Миний ээж” гэдэг шүлгийг аваад Шараа дээр орж “Чи энэ шүлгэнд нэг ая хийгээд үзээч. Би дуулъя” гэв. Тэр үед уг шүлгэнд хөгжмийн хэд хэдэн зохиолч ая хийчихсэн байв. Шараа маань эхлээд баахан зүрх алдах шиг болсон. Тэгснээ “Нэг сайн шүлгэнд хэчнээн ч хүн ая хийж болно шүү дээ. Ард түмэн тэдгээрээс аль сайныг нь л шилээд дуулчихна. Зөвлөлтөд А.С.Пушкины зарим шүлгэнд хэд хэдэн хүн ая хийсэн байдаг юм шүү” гэх мэтээр зоригжууллаа. Тэгтэл ч Шараад нэг юм бодогдов бололтой “Нээрээ би чинь нялх багадаа ээжээсээ өнчирч хоцорсон хүн. Ээжийнхээ дурсгалыг босгодог хэрэг” гэсэн юм. Ингээд л бараг ганц хоногийн дотор өнөөх шүлгэнд ая хийчихсэн. Дараа нь би радиод бичүүлсэн. Одоо хэр нь энэ дуу зөвхөн Шараагийн ээжид ч биш “Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүдэд” зориулсан шилдэг дууны нэг болон эгшиглэсээр байна. Энэчлэн сонин түүх яривал, манай Шараагийн уран бүтээл бүр нь өөрийн гэсэн өвөрмөц түүх намтар, өнгө аястай байдаг” гэж өгүүлсэн байдаг.
Ж.Шараагийн уран бүтээлийн санд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн
“Нүдэнд торох бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ” хэмээх алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуу үлэмж байр суурь эзэлнэ. Исгэрэх салхины намуухан аясаар сэтгэлийн доторх уйтгарт бодол сэдрэн амилж, хэн хүн нууцхан хайлна. Дууг сонсож суухад үнэхээр нэг намар цаг, нуурын эрэгт нөмгөн цамцтай зогсоод салхи сөрөх шиг. Яагаад ч юм халиуран шуугих шагшуургын чимээ сонстох шиг болохуй нүдэнд торох бараагүй хэрнээ нуурын ус цэнхэртэн харагдаж сэтгэл эмзэглэнэ. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа “Жаран нэгэн он. Монголын залуучууд оюутны II их наадамд зориулсан уран бүтээлийн уралдаан дүгнэж байсан цаг. Хөгжмийн зохиолч Шараагийн “Хар ус нуурын шагшуурга”-ыг Зангад дуулаад орхисон чинь хэмжээ хэмнэл нь солигдоод нэг л сонин болоод явчихлаа. Зохиогч нь тэгж бичив үү, дуучин нь тэгээд дуулчихав уу гэдгийг мэдэхийн тулд нотыг нь бичүүлж шалгалаа. Тийм ээ, хэмнэл солигдсон боловч үгийн утгыг яв цав илэрхийлээд зогсоогүй, манайд тогтсон нэг хэмт загварыг эвдэж шинэчлэл хийсэн байв. Энэ нь уул бүтээл уралдаанд түрүүлэхийн гол үзүүлэлт болсон юм” гэж дурсан өгүүлжээ. Ж.Шараа “Хар ус нуурын шагшуурга” дууны тухайд “Дуу бүтсэн түүх нь сонин. Обо (яруу найрагч Н.Очирбат) Б.Явуухулангийн ийм нэртэй дууны үгийг гар бичмэлээр нь надад авчирч өгөөд “Багшийн үг, сайхан дуу болно” гэсэн. Ая биччихээд Явуухулан гуай руу утастаж ирж сонсохыг хүссэн. Том ч зүрхтэй байж. Явуухулан гуай тэр дороо гүйгээд ирсэн. Эртний томчууд яасан ч даруухан улс байсан юм бэ. Төгөлдөр хуур дээрээ тоглож өөрөө дуулж өгсөн. Сайхан дуу болж гэнэ. Тэгэхээр нь зориг ороод “Та намайг уучлаарай, шагшуурга гэдэг чинь угтаа юу гэсэн үг юм бэ” гэсэнд Явуухулан гуай инээгээд “Чи баруун аймгийн хүн биш учраас мэдэхгүй байж мэднэ” гэснээ “Чамд яавал амархан ойлгуулах вэ” гээд хэсэг бодсоноо “Шараа чи Туул голын шугуйд очиж үзсэн үү?” гэв. “Үзсэн” гэсэнд “За тэгвэл Туулын бургас шуугихыг хэлж байгаа юм. Манай Хар ус нуурын дунд намар зэгс нь салхины аясаар шуугихыг шагшуурга гэдэг юм” гэж билээ. Дуугаа улам сайжруулахад Явуухулан гуайн энэ тайлбар надад их тус болсон. Би салхины аясаар ганхах бургасны ширхгийг бодоод дууны бичлэгийн нэг хэмт загварыг эвдсэнээрээ нэгэн ёсны нээлт хийсэн гэж боддог. Энэ дуугаараа би Монголын залуучууд оюутны II их наадмын тэргүүн шагнал хүртсэн.1964 онд Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал хуралдлаа. Хүлээн авалт “Улаанбаатар” зочид буудалд болсон юм. Зангад бид хоёр доогуурхан, үүд хавьдуу байлаа. Аваргууд дээгүүр байв. Нэг хартал Явуухулан гуай хундагатай архи барьчихсан Зангад бид хоёрыг шууд чиглэж ирээд бид хоёрт хандаж оросоор “Хар ус нуурын шагшуурга” не повторимое приозведение. Спасибо вам большое. За это выпим” гэж билээ. Үүнээс том үнэлгээ гэж тэр үеийн залуу уран бүтээлч бид хоёрт байх уу даа. Би урамшаад Явуухулан гуайн “Сартай шөнийн дуу”-нд ая хийсэн. Зангад дуулсан. Хожим нь Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, “Эх орны тухай дуу”, “Ганга нуур”-т ая хийсэн. Урам хайрлахад бүтээл ундардаг юм билээ” гэсэн байдаг.
Түүний уран бүтээлийн салшгүй нэгэн жигүүр бол дан хөгжим юм. Хийл хөгжим чамгүй эзэмшсэний хувьд тэрээр энэ зэмсэгт зориулан “Хийлийн концерт”, “Хийлийн гурвалсан концерт” болон гоцлол, цөөхүүл, чуулгад олон арван бүтээл туурвижээ. Мөн симфони найрал, чавхдаст найрал хөгжмийн бүтээл, том хэлбэрт ч эрч хүчээ сорьсон юм. Хөгжмийн зохиолч Ж.Шараагийн дууг зөвхөн Зангад дуулаад байсангүй. “Дэлгэрхэн дэлхий”-г гавьяат жүжигчин Оросоо, “Амар түвшин”-г нь алдарт дуучин Адарсүрэн, “Мөрөөдөл”-ийг ардын жүжигчин Түмэндэмбэрэл дуулж тайзнаа мөнх амьдруулсан түүхтэй. Улсын гавьяат жүжигчин А.Загдсүрэн, Н.Отгон, Найдалмаа, Д.Тунгалаг нар ч олон дууг нь дуулсан. Ийм гандан бууршгүй зуу гаруй дуутай, 50 гаруй дан хөгжмийн зохиолтой хөгжмийн зохиолч хэр олон байдаг билээ. Хөгжмийн зохиолч Ж.Шарааг зөвхөн нийтийн дууны их мастер гэж ойлговол, төө сөөм дутуу үнэлэлт болох байх. Хийл, төгөлдөр хуурт зориулан “Монгол аялгуу”, “Элегия”, “Цоглог аяз”, “Бүүвэйн дуу” зэрэг олон арван бүтээлээ туурвисан юм. Эдгээр бүтээлийг нь гадаад дотоодын олон хөгжимчин тоглосон байдаг. Ж.Шараа 1938 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1948-1952 онд Асгат сумын бага сургууль, 1952-1955 онд Улаанбаатар хотын театр хөгжмийн дунд сургуулийг хийл хөгжмийн мэргэжлээр төгссөн. 1955-1961 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн дээд сургуулийн хийл хөгжмийн анги, 1968-1973 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус тус төгсчээ. Тэрээр Москва хотын бүжгийн дунд сургуульд багш, 1975-1977 онд МҮЭ-ийн соёлын төв ордонд уран сайхны удирдагч, 1981-1984 онд Дархан хотын хөгжмийн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1986-1988 онд Монголын пионерийн ордоны уран сайхны удирдагч, 1990 оноос Улаанбаатар хотын хөгжмийн коллежийн багш зэрэг ажлыг хийж байжээ. Уралын хөгжмийн дээд сургуульд орж суралцан гадаадад хийлийн мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтний диплом өвөрлөж иржээ. Манай ихэнх хөгжмийн зохиолч анхны уран бүтээлээ дуугаар эхэлсэн бол Шараа дан хөгжмөөр эхэлсэн аж. Тэрбээр оюутан ахуйдаа “Монгол аялгуу” нэртэй хийлийн гоцлол бичиж улсын шалгалтаа өгсөн нь өндөр үнэлэгдэж Н.А.Шварц багш нь Свердловскийн радиод бичүүлсэнийг хожим манай радиогийн урын санд авсан гэдэг. Тэр үеийн сонсогчдын сэтгэлийг булгилуулж байсан “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дуучин болов оо, би”, “Сартай шөнийн дуу” нь одоо ч үе үеийнхний дуртай дуу болон дуулагдсаар. Шараа хүүхдийн ордонд хоёр жил багшлахдаа “Авьяас” гэсэн ардын чуулгатай болгож, ятга, лимбэний хэдэн сайн хүүхдийг хөгжим, бүжгийн дунд сургуульд оруулсан аж. Соёлын яамны томилолтоор Дарханд хоёр жил ажиллахдаа хөгжмийн оройн сургуулийн суурийг тавилцаж, Дуурийн театрын дэргэд дуурийн дуучин бэлтгэх анхны студи байгуулагдахад Уртнасан, Баадайжав, Насанбуян, Гэцэл нарын оюутнуудад хөгжмийн цагаан толгой зааж байжээ. Тиймээс түүнийг багшаа гэж бахархан дурсах шавь олон. Ж.Шараа Л.Мөрдорж гуайн жинхэнэ гарын шавь нь юм. Тиймдээ ч тэрүү “Шараа нэг юм хүртчихвэл миний санаа амрах нь тэр. Ийм авьяастай хүн хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй яваад би харамсдаг” гэж ярьсан байдаг. Ж.Шараагийн уран бүтээлийн тухай өгүүллэгийн мастер Ж.Лхагва, улс төрийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав, хөгжим судлаач, доктор Бадамжавын Батжаргал, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нарын олон хүн бичжээ. Наян насныхаа босгонд уянга яруухан дэлгэрхэн дэлхийгээ аргадаж яваа уянгын дууны нэрт мастер Жамбалын Шараагийн тухайд товчхон өгүүлэхэд ийм буюу.