Categories
гадаад мэдээ

“Алтан бөмбөрцөг” кино наадмын улаан хивсний ёслол

АНУ-ын Лос Анжелес хотноо 76 дахь удаагийн тайз, дэлгэцийн шилдгийн шилдгийг тодруулдаг Алтанбөмбөрцөг кино наадам эхэллээ. Уг наадмын улаан хивсний ёслолын зургуудаас сонирхуулъя.








Categories
мэдээ нийгэм

Хугацаа хэтэрсэн 851 хэрэг байна

Улсын хэмжээнд нийт 6248 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаагаас 851 хэрэг буюу 13,6 хувийг хугацаа хэтэрсэн хэрэг эзлэж байна. Хугацаа хэтэрсэн нийт хэрэгт эрүүгийн 2, иргэний 689 захиргааны 160 хэрэг байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 4947 хэргийн 689 хэрэг буюу 13,9 хувь, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 425 хэргийн 160 хэрэг буюу 37,6 хувь нь тус тус хугацаа хэтрэлттэй байгаа аж. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 149, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 140 хэргийн хугацаа хэтрэлттэй байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурал 2018 оны хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн байдал

Улсын Их Хурлаас 2018 онд байгуулагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн ажилласан байдал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохиохгүй байхыг анхааруулав

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. Уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан гэлээ.

Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэгдүгээр сарын 4-нөөс нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 97-98 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу ханиад, бронхит, хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарчхүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн зургадугаар дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал өндөр шаардлагатай байгаа. Нийслэлийн хэмжээнд гал түймэрт хүүхэд өртсөн дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэллээ.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “2019 оныг “Иргэдийн оролцоотой Хөгжлийн жил” болгон зарласан. Тиймээс нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, харьяа байгууллагууд зорилгын хүрээнд ажлаа төлөвлөж ажиллах хэрэгтэй. 2018 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламжийг хүлээн авах, нийслэлийн өмчид бүртгэн авах ажиллагаа, ашиглалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр ажиллана. 2019 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөх ажил эртнээс хийгдэнэ. 2018 онд улсын төсвөөр маш олон ажлууд ирсэн ч газар чөлөөлөлт болон, нөхөн олговрын хөрөнгөөс шалтгаалан олон ажил он дамжиж байна. Энэ чиглэлээр Өмчийн харилцааны газар, Газрын алба, дүүргүүд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Нийслэл дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсэг батлагдсан. Энэ дагуу ажил хийгдэж байна. Бүх байгууллага албан тушаалтнууд, мөн төрийн албан хаагчид хийсэн ажлаа танилцуулах, тайлагнах үр дүнгээ зөв гарган олон нийтэд мэдээлж ажиллах хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл явуулах захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицерын бүртгэл нэгдүгээр сарын 4-21ны өдрүүдэд явагдана. Дүүргийн Засаг дарга, Тамгын газар, нутгийн захиргааны байгууллага хороод анхаарч ажиллаж зохион байгуулна. Мөн бүртгэлд хамрагдах талаар уриалга, мэдээллийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх шаардлагатай. Хүн ам, орон сууцны туршилтын тооллого нэгдүгээр сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана. Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудын бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа арга хэмжээндээ иргэд олон нийтийг оролцуулах, санал санаачлагыг дэмжих, төрийн үйлчилгээг шуурхай болгох энэ чиглэлээр бүх байгууллага анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ “Бөмбөгөр” зах

Нэгдүгээр сарын 5-нд хотын төвд байрлах “Бөмбөгөр” захаас үнийн судалгаа хийлээ. Дунджаар

Хонь ястай мах-7500 (1 кг), Хонь цул-8500, Үхрийн ястай-9000, Үхрийн цул-11000, Адуу цул,ястай-8500, Умс гитай, цувдаа-5000 төгрөгийн ханштай байна.

-Махны борлуулалт өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгааг худалдаалагчид хэлж байв. Өглөө ченжээс мах авах гэхээр Хятадуудын талд ажилладаг Монголчууд үнэ хөөрөгчихнө. Бидэнд хүртэл мах олдохдоо хэцүү болж өндөр үнээр авч, өндөр үнээр зарахаас өөр арга алга хэмээж байсан юм.

Харин хүнсний ногооны хувьд төмс, лууван, манжин (1 кг)-1200 (төмсөө 1000-аар авахыг зөвшөөрч байсан), Байцаа, сонгино-1500 төгрөгний ханштай байна.

Мөн ногооны худалдан авалт буурсан. Баяр дуусаад удаагүй болохоор ойрын хэд хоногтоо лав хүмүүс ногоо авахгүй юм шиг байна гэж ногооны худаалдаачид ярилаа.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа (1 кг)-2200, Гурил(алтан тариа, задгай)-1000, Гурил(улаанбаатар, задгай)-1100 төгрөгийн үнэтэй байв. Гурил будааны үнэ тогтвортой байна гэж худаалагчид ярьж байсан юм.

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

“Сургах зүйн боловсрол олгох” сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллага, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Сургах зүйн боловсрол олгох” сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь Онцгой байдлын албаны алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа хоёрдахь сургалт болж байгаагаараа онцлог юм.

БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллагын багш нар удирдан явуулах тус сургалт энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Зээл авсан арван гишүүнийг шалгаж байна

Цэцэд прокуророос ЖДҮХСангаас зээл авсан арван гишүүнийг шалгаж байгаа талаар мэдээлжээ. Мэдээлэлд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг яллагдагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал болон бусад гишүүнийг эрх мэдлээ урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг мөрдөн шалгаж байгааг дурджээ. Тиймээс ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандах боломжтой гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардуулж өглөө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, хүүхдийн өвчний эмчилгээнд нэн шаардлагатай тариурын, дуслын шахуургыг гардуулж өглөө. Тариурын шахуурга нь өвчтөнд тарих тарианы хэмжээ болон хугацааг тохируулан шахагч багаж бөгөөд эмч сувилагч нарын ажлыг хөнгөвчилдөг давуу талтай.

Томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%-иар бага байна. Вирүс судлалын тандалтаар томуугийн A(H1N1), A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна. Мөн томуу төст риновирус, боковирус, амьсгалын замын синцитиаль вирус, короновирүс давхар эргэлтэд байна.

Иймээс 2019 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар СХД – 223, ХУД – 214, БЗД-281, ЧД 75 хүүхдийн орон дээр -198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. ЧЭМТ 105 хувь, ХУНЭ 108.8 хувь, Налайх ЭМТ 64 хувь, СБНЭ 55.2 хувь, СХНЭ 50.3 хувь, Багануур ЭМТ 47.6 хувь, БГЭМТ 24 хувиар тус тус нэмэгдсэн. Насанд хүрэгсдийн 157 орыг, зөөврийн 266 орыг нөөц орон зайд тавьж, нийт 423 орыг нэмэгдүүлж, зохицуулалт хийн ажиллаж байна.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл чирэгдэлгүй ажиллах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах дээр нэмэлтээр эмч ажиллуулах, хүний нөөцийг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хугацаатай үүрэг, даалгавар өглөө.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд хуралдан
Categories
мэдээ спорт

Өнөөдөр жүдо бөхийн УАШТ эхэлнэ

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн долоо дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр/01.07/ Сэлэнгэ аймагт эхэлнэ. Энэ удаагийн УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад улсын гавьяат дасгалжуулагч Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж буй юм. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш/01.08/ эрэгтэй 81, 90, -100, +100 эмэгтэй 70, -70, +78 кг-ын жингийн аваргууд тодорно. Харин сүүлийн өдөр холимог багийн барилдаанууд явагдаж, аваргуудаа тодруулах юм.

Тэмцээнийг MNB SPORT суваг гурван өдрийн турш шууд дамжуулан үзүүлэх юм байна.