Categories
мэдээ улс-төр

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Майкл Клеченскиг томилжээ

АНУ-аас Монголд суух Элчин сайдаар Майкл Клечески томилогджээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Майкл Клеченскиг өнгөрсөн Лхагва гаригт томилсныг албан ёсоор баталгаажуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны VIII сард гадаадад суух элчин сайдуудын томилгоог хийсэн. Майкл Клеченски нь 2015 оноос хойш Филиппиний Манила дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгчөөр ажиллажээ. Тэрбээр Казахстаны Астана дахь АНУ-ын ЭСЯ-нд мөн 2013-2015 оны хооронд байнгын төлөөлөгчийн албан тушаалыг хашсан бөгөөд 30 гаруй жил Ази, Европын улс орнуудад ажиллахдаа эдийн засгийн хөгжил болон ардчиллын асуудлаар мэргэшсэн төдийгүй хэцүү нөхцөл байдалд ч өндөр ур чадвартай ажилладгаа Иракт байхдаа харуулжээ.

Майкл Клеченски ОХУ-ын Москва болон Санкт Петербургт тус бүр хоёр жил, Иракт хоёр жил, Швейцарын Женевт гурван жил, Филиппиний Манилад нийт долоон жил, Польш улсад дөрвөн жил, АНУ-ын Цагаан ордонд хоёр жил тус тус ажилласан байна. Мөн тэрбээр НАТО болон Цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх төвд ажиллаж байсан туршлагатай. Майкл Клеченски нь Орос, Польш, Франц, Тагалог хэлтэй бөгөөд гадаад харилцааны чиглэлээр Жоржтауны их сургуульд бакалавр, Колумбийн их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний одоогийн байдлын талаар мэдээлэл хийлээ

  1. Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн 3 өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6%-ийг 15, үүнээс 69,4%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын нэгж 152, томуугийн үндэсний лавлагаа вируслогийн лаборатори 1 (ХӨСҮТ), салбар вируслогийн лаборатори 5 (ЭХЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд) ажиллаж байна.
Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэвшинжийн вирус тус тус илэрсэн байна.

  1. Нийслэлийн хэмжээнд:

Тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар бага байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна.

Хүүхэд өвдсөн тохиолдолд эцэг эхчүүд:

-Хүүхдийн халууныг тогтмол хянах хэрэгтэй. 38.5-аас дээш халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийг зохих дарааллаар хэрэглэх. Хувцсыг нимгэлж, шингэн сайн уулгах.

-Олон нийтийн газраар явахгүй байх. Амны хаалт байнга хэрэглэх,

-Амин дэм, витаминаар баяжуулсан хүнс хэрэглэх,

-Гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгч байна.

-Хүүхэд хэт амьсгаадаж, цээж хонхолзох, идэж уусан болгоноо бөөлжиж гаргавал яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байна” гэсэн юм. Вирусын онцлогийг эмч нар тодорхойлохдоо

А дэд хэвшлийн H1N1 вирус-38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх,

Амьсгалын замын синцитиаль вирус- Халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг,

Риновирус -Хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрнэ,

Короновирус -Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэнэ,

Бокавирус- Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ

Аденовирус- Нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ

Томуугийн В дэд хэв шинжийн вирус -Халууралт өндөр, хордлогын шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.

Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг бол сонгомол H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг.

Categories
мэдээ улс-төр

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлнэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.

Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна.

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо. Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгов. Дээрх хоёр ордтой холбоотой асуудлыг Засгийн газрын ирэх лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэн албан ёсны шийдвэр гаргуулахаар болсон байна.

Энэ долоо хоногт багтаан “Асгат”, “Салхит”, “Цагаан эрэг”-ийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болголоо..

Орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад онцгойлон анхааруулж, нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно гэдгийг сануулав.

Үүний зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов. Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Дакар ралли 2019” уралдаан эхэллээ

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын Лима хотод өчигдөр /2019.01.06/ нээлтээ хийлээ. Уламжлал ёсоор баг тамирчдыг алдаршуулж, тусгайлан зассан хүндэтгэлийн тайзнаа буюу подиумд гаргах ёслол болов. Энэхүү ёслол Лима хотын Магдалена далайн эрэгт зохион байгуулагдаж нутгийн 100 мянган иргэн оролцож халуун алга ташилт, гүн хүндэтгэлийн дор баг тамирчдыг хүндэтгэлийн тайзнаа угтан авч, үдэн гаргалаа. 41 дэх удаагийн Дакар раллид 61 орны 541 оролцогч 334 техник, 137 мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож байна. Уралдаан 10 үе шаттай, 5000км замд үргэлжлэх юм. Энэ жилийн гол онцлог нь уралдаан зөвхөн Перу улсын нутаг дэвсгэрт явагдана. Оролцогчдын хувьд Дакар раллигийн үнэмлэхүй аваргууд болох Стефан Петрхансел, Карлос Сайнз, Нессер Аль Атия, Серрил Депре, ачааны машины ангилалд ОХУ-ын Камаз Мастер багийн Николаев, Мардеев, Испанийн Ивеко багийн Де Рой, мотоциклоос Австралийн Маттиас Уалкнер, Португалийн Пауло Гонкалвес, Австралийн Тоби Прайс, Ямаха багийн Адриен Ван Беверн нар байна. Ази тивээс Япон, Хятад, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач Ч.Чамин-эрдэний ээж Г.Чимгээ: Одонтунгалаг, Нэмэхбаяр хоёроос би охиныхоо амийг нэхнэ

MNTM шоунд оролцож байсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан хармасалтай хэрэг гарсан. Өнөөдөр түүний ар гэрийнхэн болон Охидын түүх ТББ-ынхан мэдээлэл хийлээ.

Түүний ээж Г.Чимгээ Одонтунгалаг, Нэмэхбаяр нар надтай нэг ч холбогдоогүй. Одонтунгалаг Америкд наранд жаргаад явж байна. Нэмэхбаяр Солонгост явж байгаа гэсэн сурагтай. Миний охин ганцаараа харанхуй хүйтэн хонгилд хэвтэж байхад энэ хоёр юу бодож яваа юм. Би энэ хоёр хүнийг хэзээ ч өршөөхгүй. Энэ хоёр хүнээс би охиныхоо амийг нэхнэ. Өдийд миний охин байсан бол инээж ханиагаад л явж байгаа. Зүгээр байсан хүүхдийг яагаад ийм болгож байгаа юм. Түүнд нь би их гомдолтой байна. Охиныг минь зодож байсан баримт ч байгаа.

Охидын түүх ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан: Шүүх шинжилгээний хүрээлэнд бид нэмэлт хүсэлтээ явуулсан. Хууль хяналтын байгууллагад бид тодорхой хугацаа өгөх шаардлагатай. Загвар өмсөгч охины амиа алдсан тухай гадуур янз бүрийн яриа явж байгаа. Хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлдэг, амиа хорлосон гэх мэтээр. Бид охидын эрх ашгийг хамгаалахаар ажилладаг. Хохирогчийг битгий буруутгаач ээ. Үүний үнэн мөнийг олтол тэвчээртэй хүлээгээч ээ. Үнэнийг хэлэхэд талийгаач охины ар гэр хүн бүл цөөтэй. Олон жил цуг ажилласан загвар өмсөгчдөөс би нэг ч хүн олж харсангүй. Одоог хүртэл нэг ч хүн холбогдсонгүй. Үрээ алдсан эх хүний сэтгэлийг ойлгож, эмэгтэй хүн, эх хүнийхээ зүгээс бид нэгдэх ёстой. Үүний эсрэг бидний дуу хоолой хаана хүрэх ёстой тэр хүртэл нь явна. Бидэнд олзуурхууштай нэг зүйл боллоо. Хэрэг хаагдах шатандаа явж байна гэсэн мэдээллүүд яваад байсан. Хэрэг дахин сэргээгдэх болсон. ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар энэ хэргийг анхааралдаа авч, ажиллаж байгаа. Дээрээс нь 13 настай охины хэргийг өмгөөлж байсан өмгөөлөгч Р.Булгамаа өмгөөлөгчийн багт бид хүсэлт тавиад шинэ өмгөөллийн багтай болсон. Өмнө нь өмгөөлж байсан хоёр өмгөөлөгч болох Ганбат, Тамир нар хоёр, хоёр сая төгрөг урьдчилгаа болгож аваад хэргийг хаяад хоёр сар гаруй алга болсон. Энэ мөнгийг нь зовж буй эмэгтэйд буцаагаад өгчих.

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан-Өд” наадмын шилдгүүд өнөөдөр орой тодорно

Related image

Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын шилдгүүд өнөөдөр орой тодорно. 2001 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг наадам энэ жил 18 дахь удаагаа болох юм. “Алтан өд” наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.

Categories
мэдээ улс-төр

АН: УИХ-ыг яаралтай тарааж дараачийн УИХ-ыг байгуулах нь зүйтэй

АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар хуралджээ. Энэ талаар хэвлэлийн хурал хийлээ.

Ан-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж бүлэгт тогтоолоор зөвлөмж хүргүүлсэн байна. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэхүү зөвлөмжийг хэлэлцээд АН-ын бүлэг цаашдаа хэрхэх талаар байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү зөвлөмжинд УИХ-ыг нэн даруй тарааж ээлжит бус сонгуулийг хуралдуулах нь зүйтэй байна. Үүнийг гишүүд санаачилж хэрэгжүүлээч гэсэн зөвлөмж хүргүүлж байгаа юм. Өнөөдрийн улс төрд үүсээд байгаа шалтгаануулыг бүлгийн хуралдааны гишүүдийн гаргасан санал, үзэл баримтлалын дагуу хэлье: МАН-ын дотоод хагарал өнөөдөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болжээ гэж дүгнэж байгаа. Хагарлын гол шалтгаан нь “60 тэрбум”, үүнээс үүдсэн авлигатай холбоотой. Өнөөдөр асуудал хуримтлагдсан. МАН-ын дотоод хагарлыг, бүлэглэл хоорондын зөрчилдөөнийг зохицуулах ямар ч боломжгүй болжээ. Төрийн алба бүрэн дампуурсан, авлигыг зохион байгуулалттай, шат шатанд нь бий болгосон. Засгийн газар нь өөрсдөө авсан. Тийм учраас АН асуудалд бодитой хандах ёстой. Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд бид ямар ч ажил явуулж чадахгүй болсон. Ард иргэдийн төрд итгэх итгэл ундарсан. Өрсөлдөгч бүлэглэлүүдийн талцлыг нэн зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөнө. Эцэст нь УИХ үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ. Өнөөдөр МАН хуралдахгүй байгаа шалтгаан нь хагарал хэзээ ч эвлэрэхгүй гэсэн дохио. АН-ын Улс төрийн зөвлөлөөс гаргасан УИХ-ыг нэн даруй тарааж, УИХ-ын ээлжит сонгуулийг явуулах ажилдаа маргаашнаас нэн даруй тараана. АН ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө хуулийг өнөөдрийг хүртэл сахиж ирсэн. Хуульгүйгээр ард иргэдийг талцан хувааж, улс төрийн ашиг хонжоо хайж болохгүй. Энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. УИХ нэн даруй тарж, шинээр УИХ зохион байгуулагдаж байж үйл ажиллагаа үргэлжлүүлнэ.

Үндсэн хуулийн болон УИХ-ын хуулийн заалтыг үндэслэн “УИХ-ыг тараах тогтоолын төслийг санаачлан боловсруулж, нийт гишүүдээр гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлнэ. Мөн ээлжит бус сонгууль явуулах төслийг өргөн барина” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төлбөрийн баримтыг энэ сарын 08-ны дотор цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байна

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна.

  1. Албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх.
  2. Төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байна.
  3. Албан татвар төлөгчийн албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зөрүүтэй талаар нэгдсэн системээс мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд мэдээллийг 15 хоногийн дотор засварлах.

Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем (https://ebarimt.mn/)-д бүртгүүлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам 2019″ ирэх сарын 16-17-ны өдрүүдэд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Скай Резорт” цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэдБогд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн амандзохион байгуулах гэж байна.

Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Тус наадам нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй. Уламжлалт хэсэгт нь Монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, парад багтдаг. Орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, хоккей, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, дөрвөн дугуйт, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, сноуборд, рагбигийн тэмцээнүүд зохион байгуулагддаг.

Өвлийн спортоор хичээллэх нь нэгэн төрлийн эмчилгээ болдог бөгөөд амьсгалын замын эрхтнүүдийг дэмжин, үе мөч бэхжүүлэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг бэхжүүлэх, уян хатан болгох, сэтгэл санааг сэргээх, гүн унталтыг дэмжих зэрэг маш олон эрүүл мэндийн ач холбогдолтой юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас та бүхнийг амралт, чөлөөт цагаа эрүүл агаарт гэр бүлийн хамт хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Болд: МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаал хийнэ

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Л.Болд “Бид УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураарай суудлаасаа чөлөөл гэдэг шаардлага тавьж байгаа. Гэвч бул хар чулуу шиг албан тушаалдаа суусаар байна. Сүхбаатарын талбайд өвлийн хувцастай гурван мянган хүн цуглалаа гэж доромжилж байна. Бид энэ удаад жагсаалаа хийж, улс төрийн суулт хийж, шаардлагаа ялалтад хүртэл сууна. Сүхбаатарын талбайд гэр барьж, өлсгөлөн зарлая гэж 200 гаруй хүн мэдэгдсэн. УИХ-ын гишүүд бид улс төрийн суулт хийнэ. Гэхдээ энэ удаа биш. Стратегийн ордуудыг төр, ард түмний мэдэлд өгнө.

Т.Аюуртсайхан “УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Дараагаар нь нэр бүхий 40 гишүүд УИХ-ыг даргыг огцруулах шаардлага тавьсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч хуулийн үндэслэл нэхээд сууж байна. Өнөөдөр Монголд ёсзүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй. МАНАН дэглэмийг устгая жагсаал хийсэн. Маш олон иргэд ирсэн. Харамсалтай нь МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна”.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “2018 онд эхэлсэн тэмцэл маань 2019 онд амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нохой жилд эхлүүлсэн тэмцэл гахай жилд ялалтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. МАНАН дэглэм Манжийн хааны татвараас их татварыг, мөлжлөгийг монголчуудаас авч байна. Ганц хүнийг унагаагаад юу өөрчлөгдөх юм гэж байсан. Манжийн дэглэмийг нураахын тулд эхлээд Манжийн амбанг хөөж явуулсан. Амбаныг нь хөөж явуулахгүйгээр манжийн дэглэм нурахгүй байсан. Тогтолцоог хамгаалж байгаа дарга нарыг нэн тэргүүнд зайлуулах ёстой. 1990 онд Сүхбаатарын талбайд олон мянган хүн жагсахад 2000 хүн ирлээ гэж коммуннистууд хэлж байсан. Бид МАНАН дэглэмд сануулга өгсөн. Одоо хариуцлагатай жагсаал байх болно. Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана”.

Тэд МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаалыг энэ сарын 10-нд хийхээр төлөвлөжээ.