Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй боллоо

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо. Тус төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газар, аймгийн 15 сумтай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна. Түүнээс гадна Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд аймгийн төвийн дуут дохио болон шаардлагатай хяналтын камеруудын удирдлагыг холбохоор ажиллаж байгаа аж. Мөн нэг жил гаруй хугацаанд хөгжүүлэлт хийсэн дотоод үйл ажиллагааны гар утасны программыг ашиглалтанд нэвтрүүлээд байна. Ингэснээр шуурхай удирдлагын төвөөс гал түймэр болон гамшиг ослын үед шууд хянах болон шуурхай удирдлагаар хангах нөхцөл бололцоо бий болжээ.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасалмаа: Иргэд томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрийн нөхцөлд авч болно

Жил бүрийн 10 дугаар сараас дөрөв таван сар хүртэл томуу, томуу төст өвчний (ТТӨ) идэвхижилтийн үе эхэлдэг. Энэ үед улсын хэмжээнд амбулториор 139,812 хүн үйлчлүүлсний 9,163 нь ТТӨ буюу (H1N1),(H3N2)-вириусаар халлдварлагсад 6,6 хувийг эзлэж, ТТӨ нийт тохиолдлын 69,4 хувийг дөрөв хүртлэх насны хүүхэд эзлэж байна. Дээрх вириусын шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгах, нус гоожих, дотор муухайрах, бөөлжих,суулгах зэргээр илэрнэ. Мөн А хүрээний вирусийн тархалт их байгаагийн улмаас Эрүүл мэндийн яам ДЭМБ-аас улирлын томуугийн 1,200 хүн тун хүүхдийн, 500 хүн тун том хүний вакциныг тус тус захиалаад байгаа тухай мэдээллээ.

Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаа: Иргэд ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрийн нөхцөлд авч болно. 0-11 сартай хүүхдийн өвчлөл их байгаа шалтгаан нь тэдний асран хамгаалагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. ТТӨ-ний идэвхижилтийн үед бага насны хүүхдээ олны хөлийн газраас хол байлгах, шим тэжээллэг хоол хүнс хэрэглүүлэх, дулаан байлгах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Нэгэнт халдвар авч өвчилсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагт хандаж эмчийн жорын дагуу эмийг уулгаж (антибиотикийг хэт хүндэрсэн тохиолдолд хэрэглэж байх ёстой гэв.

ХҮНД ШИНЖ ТЭМДГҮҮД

  • Амьсгаадах – Хүүхдийг тайван үед амьсгалыг тоолох бөгөөд нярай хүүхэд 60 ба түүнээс дээш, хоёр сартай хүүхэд 50 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзнэ. Харин хоёр настай хүүхдийн хувьд 40 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгаадсан гэж үзэн, өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах шаардлагатай.
  • Цээж хонхолзох – Хүүхэд амьсгал авахад цээж болон хэвлийн голд хавирганы доод нумаар дотогшоо татагдахыг хэлнэ.
  • Хоол унданд муудах

Б.ЦЭНДСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

“Бодь” группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас “Paradise papers”-аас дэлгэсэн баримтад Монгол Улсын дөрвөн иргэний нэрс багтжээ. Оффшор бүсийн тоонд багтдаг Мальтын арлуудад данстай Гангаагийн Цэдэн-Иш, Гангаагийн Агархорол болон Лувсанвандангийн Болдхуяг, Ганбаатарын Саруул нарын нэрсийг уг баримтад нэрлэсэн аж.

Лувсанвандангийн Болдхуяг нь “Бодь” группийн ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн Л.Болдын төрсөн дүү юм. Тэрбээр 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол Улс дахь Өргөмжит Ерөнхий Консул, 2009 оноос Шведийн Вант Улсын Өргөмжит Консулаар ажиллаж байсан. 1996 оноос өнөөдрийг хүртэл “Голомт” банк болон “Бодь групп”-ийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, “Бодь” группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж иржээ. Тэрээр “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Шведийн эзэн хааны дээд шагналаар тус тус шагнагдаж байсан.

Ганбаатарын Саруул нь “Богд” банкны гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөл /Global Blockchain Business Council/- нь 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шинээр байгуулагдсан бөгөөд тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр “Богд Банк”-ны гүйцэтгэх захирал Г.Саруул сонгогдсон.

Г.Цэдэн-Иш, Г.Агархорол нар нь хувиараа бизнес эрхэлдэг гэж дээрх баримтад дурьджээ.




Categories
мэдээ спорт

Ики Ёожи дасгалжуулагчид МХБХ-ны гавьяаны одонг олголоо

Монгол, Японы хөлбөмбөгийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд Монголын охидын шигшээ багийн дасгалжуулагчаар гурван жил ажилласан Ики Ёожид МХБХ-ны “Гавьяаны одон”-г гардуулав.

Ики Ёожи дасгалжуулагчид хаягласан “Гавьяаны одон”-г МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Японы ХБХ-ны Ерөнхийлөгч Коза Ташимад гардуулж өгсөн юм. Энэ үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Японы ХБХ-нд талархаж байгаагаа илэрхийлээд “Ики Ёожи дасгалжуулагчийн охид, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг Монголын хөлбөмбөгийн ертөнц өндрөөр үнэлж байгаа” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв

Related image

Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

Монгол Ардын намын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын 3 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.

Categories
мэдээ улс-төр

Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэжээ

Image result for Дээд шүүх

Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ. Гэр Хороолол Хөгжлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэлээ

Image result for ардчилсан нам

Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв.

Categories
мэдээ спорт

Д.Сүхбаатарын нэрэмжит тэмцээн Сэлэнгэ аймагт болно

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн нэгдүгээр сарын 17-19-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын БТСГ-ын зааланд болно. 42 дахь удаагийн тэмцээнийг Сэлэнгэ аймгийн БТСГ, аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулах бөгөөд хөвгүүдийн 15, охидын долоо, нийт 22 жинд зохион байгуулагдана.

Categories
мэдээ спорт

Абдусалам Гадисов ОХУ-ын залуучуудын шигшээ багийг удирдана

Чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын хошой аварга Абдусалам Гадисов 2016 онд зодог тайлж дасгалжуулагчдын албанд шилжсэн билээ. Тэгвэл ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо өдгөө 29 настай Гадисовыг 20 хүртэлх насны ахлах дасгалжуулагчаар сонгов. Оросын залуучуудын шигшээ багийг 20-иод жил удирдсан Магомед Азизов насанд хүрэгчдийн шигшээ багийн 65 кг хүртэлх жингийн хариуцахаар болжээ.
Жамболат Тедеев ОХУ-ын насанд хүрэгчдийн шигшээ багийг, Анатолий Маргиев 23 нас хүртэлх нас, Анзор Темботов 18 хүртэлх нас, Денис Царгуш 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг.

Categories
мэдээ улс-төр

Ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг дүгнүүлэх ёстой

Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Өнөөгийн нийгэм, улстөр, эдийн засагтай холбоотой асуудлаар өнгөрсөн бямба гаригт АН-ын улстөрийн зөвлөл хуралдсан. Дээрх асуудлуудыг авч хэлэлцээд МАН-ын эрх барьж байгаа энэ гурван жилийн хугацаанд нийгэм эдийн засаг яаж өөрчлөндсөн талаар хуралдсан. Манай улстөрийн зөвлөл шийдвэрээ гаргасан. Энэ хугацаанд АН сөрөг хүчин болж ажилласаар ирсэн. Бид бодит байдалд дүн шинжилгээ хийж аливаа асуудалд ухаалаг хандаж, шийдвэр гаргахыг хичээж ирсэн. Улстөрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг УИХ дах АН-ын бүлэгт хүргүүлсэн байгаа. Сая УИХ дах АН-ын бүлэг хуралдаад улстөрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг зуун хувь дэмжин хүлээн авлаа.

АН-ын улстөрийн зөвлөлөөс гаргасан мэдэгдэл:

2016 онд МАН 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн. МАН нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд мөрийн хөтөлбөр амлалтаа ор тас умартан төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮДС гэх мэт иргэдэд шууд очих боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес ултөрийн зөрчилдөөнд Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. Төрийн бүхий л шатанд талцал хуваагдал бодитой нүүрлэж, УИХ нь гишүүн дутуу, ЗГ нь бүрэлдэхүүн дутуу, Улаанбаатар хот нь удирдлагагүй, нийт 28 аймгийн иргэдийн төлөөлөгч нь өнөөдрийн байдлаар хуваагдлын байдаалтай байна. УИХ дах МАН-ын гишүүд өндөр албан туушаалтнуудынх нь авилгал хулгай, хүний амь гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай УИХ-ыг бүрэн зогсоож, төрд итгэх иргэдийн итгэлийг бүрэн хөсөрдүүллээ. АН үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн мухардлаас гарах гарцыг хийн УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулж нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх ёстой гэж үзэж байна.