Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Төрийн банкнаас ямар ч барьцаагүйгээр гадаадын хуулийн этгээд гуравхан цагийн дотор 20 тэрбум төгрөг авсан

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцруулсны дараа халаа сэлгээ хийнэ гэх яриа байна. Үүний дотор АТГ-ын даргыг солино гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл юм бол?

-Их хурлын дарга УИХ-аас хийх томилгоог өөрөө шийдэх хуультай. Жишээлбэл, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, прокурор, АТГ ч юмуу, бүгдэд энэ хүн гар бие оролцоод явдаг. Үүнийг цаашдаа олон нийтэд нээлттэйгээр нийтийн сонсгол хийдэг болъё гэж үзсэн. Томилгоо болгон дээр нэр дэвшиж байгаа хүнийг өмнөөс нь зарлаж, нийтийн сонсгол хийнэ. Өөрөөр хэлбэл, долоон булчирхайгаа тоочуулсан хүн л хариуцлагатай алба хашдаг болно. Янз бүрийн бүлэглэлийн захиалгатай, хар буруу санаатай, туршлага дутмаг, ажлыг авч явж чадахгүй хүн олон нийтийн хараа хяналтын босгыг давахгүй. Буруу будлиантай хүмүүс хариуцлагатай алба хашдаггүй болно. Үүний цаана төрийн албыг бүх шатанд ёс зүйтэй, ёс суртахуунтай болгох юм. Ёс суртахууны хэм хэмжээг хуульчилж болдоггүй. Тэр ёс суртахууны хэм хэмжээгээр алдаа дутагдал гаргасан бол нэн даруй хариуцлага хүлээдэг болбол чадваргүй, сэтгэлгүй хүмүүс төрийн албанд очихгүй. Үүнийг үлгэрлэж хийх ёстой хүн нь УИХ-ын дарга М.Энхболд өөрөө юм. Ёс зүйн хариуцлагаа хүлээж “Олон түмнийхээ итгэлийг дааж чадсангүй. Их хурлынхаа гишүүдийн итгэлийг дааж чадсангүй. Тийм учраас ёс зүйн хариуцлагаа хүлээж байна” гэж өөрөө өргөдлөө өгөөд төрийн хууль, шүүхийн бүх байгууллагын дарга удирдлага гэлтгүй тэнд ажиллаж байгаа албан хаагчдад уриалах ёстой. Цаашдаа Монголын төрөө ёс зүйтэй болгоё гэж хэлэх ёстой байтал энэ хүнд тийм зориг сэтгэл алга. Барьцаалагдсан байна. Цаанаа нь олон асуудал байна. Тийм учраас ийм хүнээр Монгол төрийг нэг хоног ч гэсэн удирдуулмааргүй байгааг шулуухан хэлье.

-Та нар шударга ёс тогтоохын тулд тэмцэж яваа гээд байгаа шүү дээ. Тэгвэл ЖДҮХС-гаас зээл авсан эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцохыг шаардана гэсэн үг үү?

-Бүх асуудал явна. Нийтдээ 27 сан дээр шалгалт хийж байгаа. Эхнээсээ үр дүнгүүд нь гарч байна. ЖДҮ-ийн асуудал олон нийтэд ил болсон. Цаашдын хариуцлагын асуудал хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа. Үүний зэрэгцээ МАНАН бүлэглэлийн оролцсон хэд дахин нугарсан сангуудын асуудал ил болоод явж байна. Энэ бол ганц хоёр жилийн асуудал биш. Арав, хорин жилийн асуудал. Төрийн банкнаас ямар ч барьцаагүйгээр гадаадын хуулийн этгээд гуравхан цагийн дотор 20 тэрбум төгрөг авсан. Үүнийг мөн хуулийн байгууллагууд нягталж байна. Үндсэндээ миний хувьд МАНАН бүлэглэл гар хөлөө шүүх, хуулийн байгууллагад шургуулсан боловч тэнд эх орноо гэсэн сэтгэлээр шударга ажилладаг хүмүүс байгаа нь ч харагддаг. Энэ бол МАНАН бүлэглэлээс авсан, идсэн, уусан Төрийн банкны барьцаа баталгаагүй 20 тэрбумыг авсан хэргийг шуурхай шалгаж байгаагаас харагдаж байна. Цаашдаа энэ явдал үр дүнд хүрэх ёстой. МАНАН бүлэглэлийн толгойлогчийг ажлаас нь авч хаясаны дараа бүх зүйлийг улам гүнзгийрүүлнэ. Өнгөрсөн хугацааны хариуцлагагүй байдал, үнэ тогтворжуулалт, Хөгжлийн банкны зээл, Монголбанкны гурван их наядын луйвар, бонд, Эрдэнэтийн асуудал, Цагаан суварга, Асгат, Салхитын мөнгөний ордын асуудлыг яагаад бид шалгаж, хариуцлага тооцож болдоггүй гэхээр энэ хүмүүс бие биенийхээ барьцаанд орчихсон.

-Барьцаанд орчихсон гэдгээ тодруулаач…?

-Нэгийг нь шалгаад шоронд хийнэ гэхээр “Чиний асуудлыг гаргаж тавина шүү” гэдэг. Бүгд ийм асуудалтай болчихож. Нийтээр нь үүнийг өөрчилж байж хариуцлагыг нь ижил түвшинд явуулах ёстой. Цаашдаа олон нийтийн хяналтад энэ тогтолцоог оруулах ёстой юм. Бүх байгууллагууд олон нийтийн хяналтын зөвлөлтэй болох ёстой. Шилэн дансны хуулийг өмнөх Ерөнхийлөгч санаачилж байсан. Өнөөдөр тэр нь хэрэгжихгүй байна. Үүнийг хэн хянаж, хариуцлага тооцож байна вэ. Би Монголбанкин дээр шалгалт хийгээд шилэн дансаа хөтөлдөггүй асуудлыг Их хурлын тогтоол хүргүүлж, Монголбанкны ерөнхийлөгчид үүрэг өгөөд байхад хөтлөөгүй. Тийм учраас тэнд олон нийт, сэтгүүлчдийн хяналт хэрэгтэй. УИХ, Засгийн газар дээр ч мөн адил хэрэгтэй байна. Ингэж байж Үндсэн хуулийн 3.1-т заасан “Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна” гэсэн эрхээ эдэлнэ. Ард түмэн төрийн хэрэгт хоёр аргаар оролцдог. Нэгдүгээрт, шууд оролцоно. Хоёрдугаарт, УИХ-д сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж оролцоно. Энэ эрхээ хэрэгжүүлэх боломж бодитоор гарч ирвэл цаашдаа булхай, луйвар, идэж уудаг явдал байхгүй болно.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Ардчиллын дархлааг алдуулах нь, засаглалыг хуулийн төсөл санаачлах төдийгөөр солих эрсдэл үүслээ гэж ирээд шүүмжилж байна…?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүдийн олонх нь санаачлах юм бол УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гарц, нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. Мэдээж хууль тогтоомжийнхоо дагуу УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар энэ хуулийн төсөл хэлэлцэгдээд явна. Гэхдээ үүн дээр хоёр асуудал байгаа юм.

-Ямар асуудал байгаа гэж?

-Нэгдүгээрт, Төрийн байгуулалтын байнгын хороон дээрээс шууд буцаах асуудал бий. Үүн дээр бид ажиллаж байгаа. Үгүй юм аа гэхэд энэ хууль батлагдахын тулд нэгдүгээр хэлэлцүүлэгт орохын тулд долоо хоног болдог. Хоёрдугаар хэлэлцүүлэг дахиад долоо хоног болно. Ардчилсан намын бүлэг завсарлага авах байх гэж би бодож байна. Тэгвэл ажлын тав хоног буюу долоо хоног болно. Үүний дараа хуулиа батална. Баталсны дараа Ерөнхийлөгчид хориг тавих эсэх асуудал өөрөө өргөн барьснаас эс хамаарч хуулийн тодорхой хугацаа өгдөг. Түүний дараагаар УИХ-ын дарга өөрөө гарын үсэг зурж ёсчилдог. Дараа нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэх гэж 14 хонодог. Сэтгүүлд хэвлэгдсэний дараа хүчин төгөлдөр болж үйлчилдэг. Эдгээр хугацааг тооцвол сар гаруй хугацаа бий. УИХ-ын тухай хуулиар энэ удаагийн 2018 оны намрын ээлжит хуралдаан ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт хаагдах ёстой. УИХ-ын дарга энэ хуулиа хэрэгжиж эхлэхээс өмнө өөрөөр хэлбэл дөнгөж батлагдаад бодитоор хэрэгжүүлэхээс өмнө чуулган хаах гээд байгаа юм. Тэгэхээр дараагийн чуулган ирэх дөрөвдүгээр сарын 5-наас эхэлнэ. УИХ-ын хэлэлцэх асуудалд хэзээ оруулахаа УИХ-ын дарга өөрөө шийддэг. Хэлэлцэх асуудалд ортол хагас жил орчмын хугацаа бий. МАНАН бүлэглэл яагаад зууралдаад байна гэхээр цаанаа барьцаалагдсан юмнуудаа нууж, мөрөө баллах ажлаа хийж байна гэж би харж байгаа.

-Хууль өөрчлөхөд багагүй хугацаа орно. Тэгсэн байлаа ч та нар ёс зүйн хариуцлагаа хүлээх ёстой гэж шаардсаар байх уу?

-Энэ хүн яагаад ёс зүйн хариуцлага хүлээж болдоггүй юм бэ. Хууль баталсан ч гэсэн ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ хүн хэдэн ч хүн намайг шүүмжилсэн, хэдэн гишүүний итгэлийг алдсан хамаагүй гэж байна. Ард түмэн гурвуулаа жагсана уу, гучин мянгаараа жагсана уу энэ хүн огт тоохгүй байна. Тийм хүн их аюултай. Ард түмнээсээ айж эмээдэг байх хэрэгтэй. Би шүүмжлүүлчих вий, намайг дэмжихээ больчих вий гэж эмээдэг ёс зүйтэй хүн төрийн албыг удирдах юм бол тэр хүн эх орныхоо төлөө зөв талд шийдвэр гаргадаг болно. Огт эмээдэггүй, айдаггүй, тоодоггүй ийм хүн юу ч хийж болзошгүй. Магадгүй юу ч хийсэн байж болзошгүй.

-УИХ-ыг тараах талаар АН-ын Удирдах зөвлөлөөс улс төрийн шийдвэр гаргажээ. Үүнийг УИХ дахь АН-ыг бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үүн дээр та байр сууриа илэрхийлээч?

-Тухайн намынх нь гишүүдээс тодруулах нь зөв байх. Надад урдаа тавьсан нэг зорилго байна. Түүнийгээ хийгээгүй байж өөр ямар нэгэн юм руу сарнихгүй. Шулуухан хэлэхэд өөрчлөлт, шинэчлэлийг ард түмэн гартаа авчихсан байгаа. Тэдний дуу хоолойг сонсдог төлөөллийнх нь хувьд ард түмэн М.Энхболдыг солилоо, дараа нь юу юу хийхийг биднээс шаардана, түүнийг нь биелүүлнэ. Магадгүй Их хурлыг тараа гэх юм уу. Эсвэл тэр хүмүүсээ шалга, тэр орд газраа буцааж ав гээд юу гэж шаардана, түүнийг нь хэрэгжүүлэх болно.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр сарын 9-ны өдөр болох үйл явдал

10.00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” компаниас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99100378

10.20 цагт Хангарди ордонд НЗДТГ, Хөгжлийн банк болон дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компаниудын удирдлагуудын уулзалт болно.

13.00 цагт “Хавдрын Үндэсний Зөвлөл”-ийн байранд хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх үйлчилгээний төвийн нээлт болно. Утас: 70119921, 99268461, 80054228

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс төрийн албан хаагчдын төсөвт учруулсан хохирлын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан “Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалт”-ын үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Гэр хороолол хөгжлийн намын удирдлагууд мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Хохирогчдын холбоо” ТББ-аас “МАНАН дэглэм” сэдвээр мэдээлэл хийнэ.

13.00 цагт Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалын талаар мэдээлэл хийнэ.

Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд:

13.00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хаан, Их жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

14.00 цагт Хүүхдийн номын ордонд “Монголын зохиолчид-90” гэрэл зургийн болон номын чимэг зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.00 цагт УДБЭТ-т “Монголын зохиолчдын эвлэл-90” баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.

Categories
мэдээ цаг-үе

Ам.долларын өсөлт сүүлийн гурван жилд монголчуудын орлогын 30 хувийг хамжээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголчууд ойрд ууртай байна. Автобусанд, дэлгүүрт, тэр бүү хэл орцонд олон муухай харцтай хүмүүстэй таарч болно. Дээр нь төртэй, төгрөгтэй эсэх нь ч мэдэгдэхээ больж байгаа. Өмнө нь “Цалингаа авч баяжина” гэдэг байсан бол өнөөдөр “Цалин буусан ч, банк авчихсан байх аа” гэдэг болсон. Зээлийн төлбөрт нийт орлогын 40 орчим хувийг авдаг. Гэтэл орлогын үлдсэн 60 хувь нь мөнгө биш юм уу гэсэн асуулт гарна. Мөнгө нь мөнгө, гэхдээ төгрөг. Сүүлийн өдрүүдэд төгрөгийн бүсэд бараа, үйлчилгээний үнэ хурдтай өсч байна. Мэдээж энэ нь өндөр орлоготой иргэдэд хамаарахгүй. Үндэсний мөнгөн тэмдэгт бол төгрөг. Түүгээр тэтгэвэр тавих, ТҮЦ-ийн худалдаа хийхээс цаашгүй гэсэн гутранги үзэл газар авлаа. Учир нь төгрөгийн худалдан авах чадвар буурсан. Үүнд он гарснаас хойш ногоон цаас 18 төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн гэнэ. Ихэнхдээ долоо хоногийн баасан гаригт ногоон цаасны үнэ үл ялиг буурч, бямба гаригт тогтвортой байдаг нь Монголбанкны зарласан ханшаас харагдана. Эндээс харвал он гарснаас хойш ажлын тав хоногт өдөр тутам ногоон цаас гурав гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Хэрэв энэ өсөлт жилийн турш хадгалагдвал ирэх жилийн өдийд ноён ногоон 3100 төгрөгтэй тэнцэнэ. Монголчууд бараа, үйлчилгээнийхээ 80 хувийг гаднаас авна. Эмчилгээнээс эхлээд машин, тэр бүү хэл асаагуурыг 100 хувь гаднаас авдаг. Энэ нь амьжиргааны 80 хувь нь ам.доллараас хамаарна гэсэн үг. Ногоон цаасны үнэ өсөөд л байвал бидний хэрэглээний үнэ нэмэгдэнэ. Сүүлийн долоо хоногийн ногоон цаасны үнийн өсөлт дотоодын бараа, үйлчилгээний үнэ өсөх үндсэн шалтгаан болж байна.

Мөн бухимдлын голомт болж буй. Эндээс өнөөдөр яагаад ногоон цаас үнэд оров гэдэг асуулт гарна. АНУ-ын Засгийн газрын өртэй харьцуулахад манай Чингис хааны зурагтай төгрөг асар их байгалийн баялгаар баталгаажсан. АНУ-ын Засгийн газар 25 их наяд ногооны өртэй. Харин Монголын Засгийн газар долоон тэрбум ногооны өртэй гэнэ. Өнөөдөр Засгийн газар болон олон улсын санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийг магтаж байна. Гэтэл нөгөө сайн эдийн засагтай орны иргэд сүүлийн гуравхан жилд ам.долларт орлогынхоо 30 хувийг алджээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш өссөнөөс төгрөгөөр олдог орлогынхоо 30 хувийг алдсан гэсэн үг. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад манай эдийн засгийн гадаад дотоодын нөхцөл харьцангуй сайн байгаа нь үнэн. Байгалийн баялгийн үнэ муугүй байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд, Засгийн газруудын зээл, тусламж чамгүй орж ирсэн. Валютын нөөц хурдтай нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, анх удаа бага боловч түлшний үнэ буурсан. Засгийн газар, Монголбанк зөв бодлого хэрэгжүүлж чадвал бараа, үйлчилгээний үнэ өсөх нь бүү хэл буурах боломж бий. Гэтэл ам.долларын урсгал манай руу ихсэх тусам үнэ нь өсч байна. Зах зээлийн онолоор бол ногоон цаасны урсгал ихсэх тусам үнэ нь буурах учиртай. ОУВС, Япон, БНСУ, Энэтхэг, БНХАУ Монголд оруулах хөрөнгөөр өрсөлдөж байхад ногоон цаасны үнэ өсч иргэдийг бухимдуулж байгаа нь гадныханд нэн ойлгомжгүй зураг. Харин санхүүчдийн хувьд ойлгож цөхөх юм байхгүй гэнэ. Манайх шиг дорой хөгжилтэй, арвин баялагтай олон орны туршлагаар бол эхний ээлжинд гадны хөрөнгө оруулалт татна. Улмаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Асар их баялагтай Венесуэл улс хэдхэн жилийн өмнөөс гадны хөрөнгө оруулагчдыг хөөж эхэлсэн. Хөрөнгө оруулагчид “Дэлхий даяар баялаг бий” гээд л хаяад гарсан. Өнөөдөр тус орны иргэд цалингаа авчихаад таксидаад харих гэхээр мөнгө нь хүрэхгүй, үүрээд харих гэхээр даахгүй гэдэг онигоонд орчихоод сууж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн улсаа хямраасан түүх ичиж үхмээр. Гаднаас сүү, ариун цэврийн хэрэгсэл оруулдаг компаниудаас авлига нэхсэн байдаг. Нөгөө компаниуд татгалзав. Маргаашаас Ерөнхийлөгч гадны сүү, ариун цэврийн хэрэгсэл ард түмнийг шулж байгаа ухуулга явуулж эхлэв. Удалгүй дээрх бүтээгдэхүүний импортыг зогсоожээ. Гэвч гаднаас сүү орж ирсээр. Улмаар дэлгүүрүүдийн үүдэнд цагдаа зогсоож үзэв. Нууцаар сүү орж ирэх нөхцөл нь тус улс дотоодын сүүнийхээ 20 хүрэхгүй хувийг өөрсдөө хангадагт байв. Удалгүй гадны хөрөнгө оруулагчид гарч ард түмэн эх оронч Ерөнхийлөгчтэй ч бараа, үйлчилгээгүй хоцров. Венесуэлийн Ерөнхийлөгчийн галзуурч эхлэх үед ч, өнөөдөр ч манайд үнэд ороод байгаа ногоон цаас дэлхий дээр хаа сайгүй хөглөрч байгаа тухай тэрбумтнууд ярьж байна. Гэхдээ ноён ногоон бизнесийн таатай орчинд л үржинэ. Ийм орчин байхгүй бол хэдэн тэрбум байсан ч хэнд ч ашгаа өгөхгүй.

МОНГОЛ ДАХЬ НОГООН ЦААСНЫ АМЬДРАЛ

Гадны хөрөнгө оруулагчид өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүй санхүүгийн боломжийг бидэнд олгов. Нэг нь нефтийн үйлдвэр, нөгөө нь цахилгаан станц бас нэг нь нийслэлийг дэлхийд шившиглэж байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. Харин бид юу хийх нь тодорхойгүй. Манай малчид малаа 70 саяд хүргэлээ. Тариаланчид дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспорт хийх боломж бүрүүллээ. Харин улстөрчид “60 тэрбум”, “ЖДҮ” гэх мэтээс болж төрөө нурааж байна. Тэд мөрөөрөө төр нураахгүй монголчуудын амьжиргааг хурааж гадны хөрөнгө оруулагчдыг үргээж байна. Сүүлийн хэдхэн хоногт нийгэмчилсэн ба нийгэмчилж магадгүй хөрөнгүүд Монгол улсыг Венесуэлтэй адилхан харагдуулж магадгүй болов. Хоёр компани Салхитын мөнгөний ордыг булаацалдав. Хуулийнхан оролцсон бололтой юм. Шүүх нь ямар шийдвэр гаргасан бүү мэд. Засгийн газар шууд булаагаад авчихав. Зүй нь маргалдагч хоёр компанийн аль нэг нь авмаар юм. Мөн “Монросцветмет” компанийн мэдэлд байсан “Асгатын мөнгөний ордыг өнөөдөр “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргав. “Эрдэнэс Монгол” гэдэг нь манай уул уурхайн хамаг сорыг эзэмшдэг төрийн компани. Энэ компанийн өмч өнөөдөр дэлхийн ямар ч том уул уурхайн компанитай дүйцнэ. Гэхдээ дэлхийн уул уурхайн акулууд хувийн тэр тусмаа олон нийтийн нээлттэй компани байдаг бол манай баялгийн сорыг эзэмшигч акул цэвэр төрийн өмч байгаа нь ирээдүйн аюул мэт харагдана. Бас нэг сэтгэл түгшээсэн асуудал бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Цагаан суваргын уурхайг Ерөнхий сайд хурааж авч магадгүй гэсэн мэдээлэл. Эрхэм гишүүн бизнесээ алдаж байхад энгийн иргэн толгойгоо алдах эрсдэлтэй нь эндээс харагдана. Манайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан дэлхийн хэмжээний компани болох ПИБОДИ, “BHB billiton”, Бороо гоулд, Хан ресурс зэрэг компаниуд гарч явсан. Зарим компанид нөхөн төлбөр төлсөн. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр сард 1.2 сая доллар Стандарт банкинд төлж байна. Рио тинтогийн оруулсан ногоон цаас америкууд өдөр шөнөгүй лалын терроризмээс айдаг шиг нойртой нойргүй Монголд хоног төөрүүлж байна. Өглөө бүр энэ ногоон цаас хэн нэгний заналхийлэлтэй учирна. Монголд орж ирсэн ногоон ингэж тамлагдаж байхад гадны хөрөнгө оруулалтыг диваажинд байгаа мэт бөөцийлнө гэсэн эрх баригчдын үгэнд хэн итгэх бол. 1990 онд монголчууд Тэмүүжин мэнч гэх Англи Хонконгийн хөрөг оруулалтай компанийг хөөж гаргасан. Тэр компани нь Хятадад салбараа байгуулаад арав дахин томорсон гэдэг. 1998 он Макаогийн компанийг казино байгуулах зөвшөөрөл өгч нэг сая долларыг лизензийн төлбөрт авчихаад хөөж гаргасан. Тэр компани дараа нь коммунист Солонгост маш том казино байгуулсан. Өнөөдөр бидний амьжиргааг алаад байгаа ногоон цаасны үнийн өсөлт ердөө л энэ бүхнээс үүдэлтэй аж.

МОНГОЛЧУУДАД НОГООН ЦААС БИЙ ЮУ

Гадныханд илүүдээд бидэнд үнэд ороод байгаа ногоон цаас тийм ховор эд биш аж. Зах зээлийн засгийн нүдээр харвал бидэнд баялаг тэдэнд ногоон хөглөрч байна. Харамсалтай нь манай эрх баригчид Монголдоо байгаа ногооныг биш, гадны зээл, тусламж, хөрөнгө оруулалтыг л ногоон гэж хардаг. Эхний ээлжинд 1.3 тэрбум ногоон олох арга бол нефть нэрэх үйлдвэр. Хувийн хэвшил 2014 онд хөрөнгө оруулалт, технологийн гэрээ байгуулсан ч, өнөөдөр Энэтхэгийн Засгийн газрын зээл дээр 300 сая ногоон нэмэх тухай л эрх баригчид ухуулж байна. Манай малчид жилд найман мянга гаруй тн ноолуур, 30 шахам мянган тн ноос бэлтгэдэг. Энэ бүхний 80 гаруй хувийг хятадууд авдаг. Хятадууд дээрх бүтээгдэхүүнээс 20 гаруй кластерийн сүлжээ байгуулснаар гурав шахам их наяд ногоон босгодог аж. Ирэх хавар 26 мянган хоньтой австрали хоньчин манайд ирнэ. Тэрээр нэг хонийг хэрхэн үнэд оруулдаг туршлагаа бидэнд ярина.Тэрээр нэг хонио багаар тооцоход 300 ногоон цаасаар өгч чадна. Энэ жил монголчууд 70 сая мал тоолуулсан. Түүнээсээ аравхан сая толгойг жилдээ хэрэглэнэ. 30 мянган тн мах, махан бүтээгдэхүүнийг өнгөрсөн жил экспортод гаргасан. 70 сая малаас бүрэн ашиглаж байгаа нь ердөө л ноос, ноолуур, айраг. Энэ 60 сая малаа өвөлжүүлэх гэж өөрсдийн амьжиргаанаас дутуугүй зардал гаргана. Гэтэл арван сая толгой малаа 300 ногоон цаас хүргэж чадвал бараг төсвөө бүрдүүлчихнэ. Ганц зэс хайлуулах үйлдвэр барьчихад л төсвөөс хоёр дахин их ногоон босгоно. Манайд нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр хангалттай бий. Өнөөдөр манай эдийн засаг ердөө л энэ түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хамааралтай болсон. Гэтэл дэргэдээ байгаа эрдэнийг хардаггүй гишүүн шиг мал аж ахуй, газар тариалангаа эрх баригчид олж харахгүй байгаа гэнэ. Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум хүн хүнсний хомсдолтой. НҮБ-ын таамгаар бол ойрын арван жилд энэ тоо чамгүй өснө. Манайд байгаа бүхэн ногоон цаас болох зах зээл дэлхийд хангалттай бий. Гадныханыг хөөхгүй, монголчууддаа бизнес хийх эрх өгчихөд л үнэд ороод байгаа ноён ногоон шалдаа буугаад ирнэ. Харамсалтай нь үүнийг баригчид ойлгохгүй байна. Эсвэл ойлгохыг хүсэхгүй байна. Учир нь тэдэнд ногоон цаас үнэд орох нь ашигтай байдаг гэдэг.


Categories
мэдээ цаг-үе

МХЕГ-ын газрын дарга тэргүүтэй арав гаруй байцаагчийн авлигын хэрэг юу болсон бэ

-Э.АЗЗАЯА, Н.БАЯРСАЙХАН НАРЫН АВЛИГАД АВСАН МӨНГӨ СЭЙФЭНДЭЭ БАГТАХГҮЙ БОЛСОН ТУЛ АМ.ДОЛЛАР, ЮАНИАР ХАХУУЛЬ ӨГӨХИЙГ ХАРИЛЦАГЧДААСАА ШААРДДАГ БАЙЖЭЭ-

АТГ тэргүүтэй хууль, хяналтын байгууллагынхан 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр МХЕГ-ын 10 гаруй алба хаагчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн амралтын газар бусдаас их хэмжээний авлига авч байх үйлдэл дээр нь баривчлан саатуулсан билээ. Тодруулбал, тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын арав гаруй алба хаагч тус бүртээ юань, ам.доллар, төгрөг зэргийн нийт 500 гаруй сая төгрөгийг авлига хэлбэрээр авч байсныг саатуулснаа албаныхан мэдээлдэг. Түүнчлэн дээрх алба хаагчдыг шууд гэр рүү нь авч явж, үзлэг, нэгжлэг хийсэн байдаг. Үзлэгээр Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын гэр, албан өрөөнөөс онц их хэмжээний мөнгө илэрсэн байдаг. Тэд ямар нэгэн хувийн бизнес эрхэлдэггүй ч үзлэгээр их хэмжээний мөнгө олдсон нь тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, тусгай зөвшөөрөл хууль бусаар олгож, хилээр бараа, бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирдэг сүлжээ бүхий гэмт хэргийн бүлэглэлтэй хамтран ажилладаг байж болзошгүйг илтгэж байгааг албаныхан тухайн үед мэдээлж байсан. Улмаар хууль, хяналтынхны шалгалт, мөрдөн байцаалтаар дээрх МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар бусдаас тэрбум орчим төгрөгийг авлигад авсан нь тогтоогдсон байна.

ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ АВЛИГАД АВСАН НЬ ЭД МӨРИЙН БАРИМТААР ТОГТООГДЖЭЭ

Энэ талаар албаны эх сурвалж “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр өндөг, мах, бяслаг тэргүүтэй түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар бараг тэрбум төгрөгийн авлига авсан нь баримтаар тогтоогдсон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө,бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Дээрх мөнгийг хэрхэн олсоноо МХЕГ-ын газрын дарга, хэлтсийн дарга нар тайлбарлахгүй байсан тул АТГ-аас дээрх газартай хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдийг шалгаж, эд мөрийн баримт цуглуулах замаар илрүүлж, авлига авдаг байсныг нь баримтаар нотолж, хэргийг нь хүлээлгэсэн. Албан тушаалаа урвуулан ашиглаж авч буй авлигадаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ шалгаалан тариф тогтоосон байсныг эх сурвалжууд нотолж байгаа. Тэд ингэж олсон мөнгөө хувааж авахаас гадна доод албан тушаалтнууддаа хувь хүртээх замаар хууль бус үйлдлээ бүлэглэн хийдэг байсан нь тогтоогдсон ” гэсэн юм. Түүнчлэн эх сурвалж “Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын авлигын мөнгө нь сейфэндээ багтахаа больсон тул иргэдийг хахуулийн мөнгөө юань, ам.доллараар өгөхийг шаардсан хэд хэдэн тохиолдол байсан. Энэ нь зөвхөн илэрсэн мөнгөн дүн бөгөөд үүний цаана хэчнээн сая, тэрбум төгрөг илрээгүй үлдсэнийг таах боломжгүй” гэсэн юм.

Түүнчлэн шалгалтын явцад дээрх нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, цөөнгүй аж ахуйн нэгжээр удаа дараа, заримаар нь байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг, өөр бусад замаар авлига, хээл хахууль авдаг нь тогтоогдсоныг эх сурвалжууд онцолж буй. Түүнчлэн төрийн болон хувийн компани, аж ахуйн нэгжийн захирлууд төдийгүй гаднын зарим бизнесмэнтэй хамтран эрх мэдлийнхээ хүрээнд хууль бус шийдвэр гаргадаг байсан байж болзошгүй нь тогтоогдсоныг эх сурвалж дурдаж байв. Тодруулбал, тэд хуулиар хүлээсэн чиг үүрэг болох экспортын тусгай зөвшөөрөл олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авдаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Хилээр самар, мах, дэрвэгэр жиргэрүү гаргах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас дахиж гэрчилгээ авч, бараагаа нэвтрүүлдэг бөгөөд үүн дээр нь дээрх хүмүүс ажиллан хэтэвчээ зузаалсан бололтой. Гэрчилгээг олгохдоо тухайн барааны хэмжээг хувилж, тодорхой хэмжээний мөнгөн дүнд шилжүүлээд нэхдэг байсан гэдгийг эх сурвалжууд баталж буй аж. Тухайлбал, нэг аж ахуйн нэгж 5300 ам.доллар төлөх ёстой болсон бөгөөд байгаа нь 5100 “ногоон”-той тэнцэх төгрөг байна гээд очиход нь “Гүйцээж ир” хэмээн гэрчилгээг нь олголгүй хөөн гаргасан тохиолдол байсныг гэрчүүд хуулийнханд мэдүүлсэн сурагтай. Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан нэр бүхий арав гаруй албан тушаалтнуудад хамаарах хэргийг жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасны эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа.Тэднийг Эрүүгийн 268, 269 зүйл буюу хуулийн хахууль өгсөн, авсан хэргээр яллах дүгнэлт үйлдээд байгаа ч шүүх хурлын тов өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Дашрамд дурдахад, Э.Аззаяа нь МХЕГ-т 2014 онд хэлтсийн даргаар ажилд орж, улмаар 2016 оны есдүгээр сараас Хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар томилогдсон байна. Үүнтэй бараг зэрэг шахам өмнө нь “Хай фай рекордс” хөгжмийн дэлгүүрийн эзнээр ажиллаж байсан Н.Баярсайхан нь МХЕГ-ын Хорио, цээрийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

МХЕГ БАЙЦААГЧИДДАА МӨНГӨН ДҮН ХУВААРИЛДАГ БАЙСАН НЬ ИЛЭРЧЭЭ

Дээрх хэрэгтэй холбоотойгоор 2017 оны сүүлч, 2018 оны цөөнгүй сард МХЕГ-т АТГ болон хууль хяналтын бусад байгууллагаас хяналт, шалгалт хийж, цөөнгүй зөрчил, дутагдал, хууль бус зүйл илрүүлсэн. Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АТГ-ын ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ гаргасан. Уг дүгнэлтээр МХЕГ-ын дарга гурван жилийн хугацаанд дөрвөн удаа солигдсон нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулсан.Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах чиг үүргийг хүлээхгүй” гэж заасан байхад нийслэлийн төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг бүхий Үр дүнгийн гэрээг байцаагчидтайгаа байгуулсан байжээ.

Э.АЗЗАЯА

Улмаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхийн тулд мөнгөн дүнг байцаагч нартаа хуваарилах, тэднээр орлого бүрдүүлэх ажил хийлгэх нөхцөл байдалд оруулсан нь тогтоогдсон байна.Улмаар урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллах ёстой байцаагчид эсрэгээрээ хяналт шалгалт, торгуулийн аргыг түлхүү хэрэглэж, мөнгө олж төлөвлөгөөгөө биелүүлдэг зөрчил илэрсэн аж. Энэ нь төрийн хяналт шалгалтыг урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж Ажлын хэсгээс дүгнэсэн билээ.Түүнчлэн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчидтай холбоотой өргөдөл, гомдлын ихэнх хувийг орон нутгийн салбарын дарга, байцаагч нарын ёс зүйн доголдолтой холбоотой гаргасан өргөдөл, гомдол зонхилдог ч тэдгээрийг тогтоон шийдвэрлэж арга хэмжээ авдаггүйг нь АТГ-аас тогтоосон.Хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагын хувьд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх нэг гол арга хэрэгсэл нь дотоод хяналт шалгалтын механизмын үйл ажиллагаа байтал ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шийдвэрлэх хүсэл сонирхолгүй байгааг нь анхааруулж, алба хаагчдаа чадавхжуулахыг анхааруулсан байна. Түүнчлэн МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторийн эрх бүхий албан тушаалтнууд шаардлага хангахгүй эм, эмийн бүтээгдэхүүний шинжээчийн дүгнэлтийг удаа дараа өөрчилж байсан үйлдлийг АТГ-т шалгаж, хэргийг холбогдох газарт шилжүүлэхэд бэлэн болж буйг эх сурвалж онцолж байлаа.

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Тооно одтой, улаан морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 9, Буд гариг. Билгийн тооллын 3, Тооно одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 8:35 цагт мандан, 17:22 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Өмхий” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Өмхий” хэмээх нэрт нийтлэлч Баабарын нийтлэлийг уншина уу.

Хан-Уул дүүргийн АН, ИТХ-ын дарга асан, Хан-Уул дүүргийн МоАХ-ны дарга Д.Батбилиг: Дорлигжав хүн чанар, хуульчийн хувьд тийм юм хийсэн гэхэд итгэж чадахгүй байна хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа: Томуугийн А(H1N1)- ийн эмчилгээнд вирусийн эсрэг эм хэрэглэнэ хэмээн “Эрүүл мэнд” нүүрт ярьсан байна.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн З.Нарантуяа: УИХ тарахаас өөр гарц харагдахгүй байгаа гэв.

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг үргэлжлүүлэн хорих, үгүйг өнөөдөр шийднэ хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт бичлээ.

Ганцхан хөрөнгө оруулагчид тоогдож байсан Асгатын мөнгөний ордын түүх хэмээн “Эдийн засаг” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг гурван хүн дархлаатай байх ёстой гэлээ.

Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн багш, доктор, профессор Сэндэнжавын Дулам: “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг маань ЮНЕСКОгийн тайзнаа тавина гэж “Ардын цолтон” нүүрт ярилаа.

“Өд бэх” нүүрт Алтан бумбанд жиргэсэн үзэсгэлэнт шувуухайн үлгэр буюу цаг үе ба зохиолчид гэжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Дунгаамаа” дуугаараа ард түмний зүрх сэтгэлд хоногшсон дуучин Д.Баасанжав: Би ардын дуу гэдэг энэ сайхан буяныг гурван настайгаасаа хүртэж эхэлсэн гэж “Өөрөөс нь” нүүрт өгүүлэв.

“Дэлхийн мэдээ” нүүрт Ким Жөн Ун Хятадад айлчилж байна гэв.

“Үнэн ба Зөв” намын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батхишиг: МАН 2016 онд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүл хэмээн “Энэ тухай” нүүрт ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Прокуророос Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалгах хүсэлт тавьжээ

Ерөнхий Прокуророос Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг өнөөдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. Уг асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг хуралдуулахаар болсон боловч гишүүдийн ирц бүрдээгүй аж. Холбогдох хуулийн дагуу бол прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн хэлэлцэнэ шийдвэрлэх ёстой. Прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцэж, саналаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах хуулийн зохицуулалттай юм байна. Мөн маргааш 11:00 цагаас УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар тов зарлаад байгаа юм. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын таван гишүүн харъяалагддаг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

10 ББСБ дүрэм, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ

Банк бус санхүүгийн байгууллага нь дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүртээ Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн зөвшөөрөл авч байхаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу ББСБ-уудаас ирүүлсэн хүсэлтийг нягтлан шалгасны үндсэн дээр 2018 оны арванхоёрдугаар сард нийт 10 ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Эдгээрээс 3 ББСБ хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн бол 7 ББСБ хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтээ холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлжээ. Мөн өнгөрсөн сард 1 ББСБ салбар байгуулах зөвшөөрөл авч, 1 ББСБ оноосон нэрээ өөрчилсөн байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Цэц Сонгуулийн тухай хуулиар Их суудлын хуралдаан хийнэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлосон байна.
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчиж, өмнө нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ. Энэхүү мэдээллийн шаардлагын дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд Цэцийн Их суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын хуудсанд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг хийв

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа, музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг шалгах хяналтын хуудаснуудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр аймаг, орон нутгийн боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчдаас ирүүлсэн 90 гаруй саналтай танилцан, хэлэлцүүлэг хийж нэгтгэв.