Categories
мэдээ улс-төр

ХХААХҮ-ийн сайдыг томилох тухай асуудлыг хойшлууллаа

Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг танилцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй бөгөөд Засгийн газрын гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй юм. Хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ , Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар үг хэлж горимын санал гаргасан бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа тасалдалгүй явагдах ёстой учир дараагийн асуудлаа хэлэлцье гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын буцалтгүй тусламжаар 103 дугаар цэцэрлэгийг засварлахаар болов

Япон улс Засгийн газраас буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Тус улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор энэхүү “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” аяныг явуулж, Засгийн газрын бус байгууллага, орон нутгийн засаг захиргаа зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлдэг төслүүдэг дэмжих зорилготой аж. Энэ удаа Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийг сонгон авч гадна засал, цахилгааны шийдэл, гэрэлтүүлэг, цонх шинэчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна. Энэ хүрээнд өнөөдөр Япон Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Масата Такаока 103 дугаар цэцэрлэгийн сургалтын орчин нөхцөлтэй танилцлаа.

Categories
мэдээ улс-төр

​Л.Оюун-Эрдэнэ: Та миний нүд рүү харж байгаад 60 тэрбумын бичлэг хуурамч гэж хэлж чадах уу?

УИХ-ын дарга М.Энхболд суулт хийсэн дөрвөн гишүүнтэй уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд: Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирж чуулганы нэгдсэн хуралдааныг орхиж, товлогдсон асуудлуудыг хэлэлцэхээр хойш тавьж, дараагийн асуудлаар яръя гэсэн шийдвэр гаргасан. Энэ шаардлага тавьж буй гишүүдийг УИХ-ын даргын хувьд чуулганаар хуралдааны завсарлагаанаар хүлээн авч уулзаж байна. бид үүнийг яг ашиг сонирхлын зөрчил гэж үзэхгүй байгаа. Дэвшүүлсэн асуудлаа хэлж болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Надад асуулт байна. Өнөөдөр нийт сэтгүүлч, ардтүмэн харж байгаа дээр нь танаас хэдэн зүйл асууя. Монгол улсын төрийн сүлд, үндсэн хууль, төрийн далбааны өмнө та үнэнээ хэлчих. Та 60 тэрбумын асуудал үнэхээр холбоогүй юмуу. Үүнтэй холбогдох бичлэгийг эвлүүлэг гэж хэлсэн. Та үнэхээр энэ бичлэгийг эвлүүлсэн нь үнэн үү. Та миний, бидний нүд рүү харж байгаад үнэнээ хэлчих. Би 60 тэрбумын хэргт холбоогүй, эвлүүлэг мөн гээд хэлчих.

УИХ-ын дарга М.Энхболд: Эхлээд огцруулах шаардлагаа тавьчих. Шаардлагыг чинь эхлээд сонсъёо. Асуултыг чинь ойлголоо.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Прокурор АТГ 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гэж дүгнэлт гаргасан нь ямар учиртай юм. Та 60 тэрбумын хэргийгхууль хяналтын байгууллагад нөлөөлж хуурамч дүгнэлт гаргуулж хааж чадсан шиг. 84:84 гэж бидний бичиг. 84, 95 болж Цолмон дарга дээр очоод яахаараа дөрвөн гишүүний гарын үсэг алга болчихдог юм бэ. Тэр дөрвөн гишүүн гарын үсэг зурчихаад байхад зураагүй гэдэг үндэслэлээр хааж байгаа юм. Өнөөдөр бид 32 гишүүнээр огцрох гарын үсэг зуруулбал та огцрох юмуу. Одоо хангалттай шүү дээ. Яагаад таныг огцруулах асуудал тавьж байхад огцруулах асуудал тавиагүй гэж үзэж байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Нийт сонгогчдын 70-80 хувь нь УИХ-ын даргыг хуульд заасан үндэслэл байдаг бол тэр үндэслэлийн дагуу огцрооч ээ гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ хүмүүс төрийн төлөөлөл болгон сонгосон өөрсдийн төлөөлөөрөө дамжуулан биднээр энэ шаардлагыг дамжуулж байна. Бид парламентийн засаглалын дагуу ардчилсан засаглалын дагуу тайван замаар иргэдийнхээ хүсэлтийг танд уламжилж байна. УИХ-д өөрийнхөө төлөөлөгч хэн нэгнийг оруулж, өвчтэй зовлонтой гэж хэлүүлэх биш иргэд сонгогчдын хүссэн шаардсны дагуу УИХ-ын даргын албан тушаалаас хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрөө хүсэлтээ гаргаж болно гэсэн УИХ-ын тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ санал шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаан мөн байна гэж үзээд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөөч ээ гэж хүсч байна. 30 гаруй гишүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцуулах иргэдийн төлөөллөгчдийн үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах Үндсэн хуулинд тодорхой зөрчил үүссэн. Энэ зөрчлийг арилгах боломжийг УИХ-ыг даргалж байгаа Монголын төрд шат шатны алба хашиж байсан туршлагатай хүний хувьд тодорхой байр сууриа гаргаад нийт сонгогчдын хүсэлтийг хүлээн авна уу.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нийтийн тухай хуулийг өнгөрсөн парлиаментийн үед баталсан. Хамгийн анхны нийтийн сонсголыг миний бие Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Хурц гэдэг хүний асуудлаар УИХ дээр УИХ-ын гишүүдэд арав гаруй өргөдөл ирж, тэр хүний дээрэм тонуулын хэрэг тэр хүний тухай нийтэд сонсгосон. Түүн шиг 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол хий. Үгүй бол хуульд заасан үндэслэлийн дагуу та хүсэлтээрээ явж өгөөч ээ гэж хүсч байна. хэрэв ингээд үгүй гээд гүрийгээд байх юм бол таныг огцруулахаар гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн ард нийттэй хамтарсан тэмцлээ үргэжлүүлнэ. Өөр арга бахйгүй. Та хүсэлтийг хүлээн авч Монгол төрийг гацаанаас гаргаж өгөөч.

УИХ-ын дарга М.Энхболд: Үндсэн хуулийн дагуу уулзах хүртэл хойшлуулъя гээд алх цохиод гарсан. УИХ-аас зугатааж гарсан зүйл байхгүй. Ганцаараа орж чуулганыг хаасан гэдэг ташаа мэдээлэл олон нимйтэд тараасан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дээр нь хөх тэнгэр байх ёстой Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболд гэдэг хүний өмнө хүчин мөхөсдөж байна. Би үүнийг удаа дараалан хэлж байгаа.УИХ-ын дарга ёсзүй, хууль эрхзүйн хувьд ч, Үндсэн хууль, төрт ёсоо хүндэтгэх талаасаа ч их хурлыг цаашид удирдах эрхгүй болсон. Энэ хүн МАНАН бүлэглэлийн бөглөөс болж байна. Олон хэргүүдийг хааж боож байна. Тиймээс бид огцортол нь тэмцлээ үргэлжлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар өртөөний хойд талд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга С.Батболдын захирамжаар Улаанбаатар төмөр замын хойд талд байрлах 36 мянган м2 газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор үүрэг болгожээ. Захирамжинд тус газрыг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах ажлыг ирэх оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим гишүүдийн томилгоо явагдах байсан ч хойшиллоо

УИХ-ын чуулганаар зарим албан тушаалын томилгоо хийгдэх байсан. Гэвч өнөөдрийн чуулганаар халаа сэлгээ ярьсаар олигтой асуудал хэлэлцсэнгүй. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай асуудал хөндөгдөх байсан гэнэ. Прокурорын газраас ирүүлсэн албан бичигт УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын нэр байгаа бололтой.

Categories
мэдээ утга-зоxиол

“Миний цуглуулсан хорвоо” тэмээн жингийн цуваа А.Эрдэнэ-Очир найрагчийн нутгийг зорин хөдөлжээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсан сэрүүн тунгалаг ахуйдаа ном тээсэн тэмээн жингийн аян зохион байгуулах санаачилга гарган, ажил хэрэг болгохоор шулуудаж байсан аж. Найрагчийн хүү Э.Цагаан-Уул аавынхаа энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэн “Миний цуглуулсан хорвоо” ном тээсэн тэмээн жингийн аялал зохион байгуулж байна. Тэмээн жин өнөө өглөө мандах нарнаар Дорноговь аймгийн Сайншанд хотын Хамрын хийдээс хөдөлжээ. Нэрт найрагчийн уран бүтээлийн анд нөхөд, дүү нар, түүнийг хайрлаж хүндэтгэдэг олон хүн энэхүү тэмээн жингийн аялалд нэгдсэн байна. “Миний цуглуулсан хорвоо” ном тээсэн тэмээн жин нөгөөдөр А.Эрдэнэ-Очир найрагчийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очих ажээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд “Найргийн гал” түүдэг тойрсон яруу найргийн уншлага, “Миний цуглуулсан хорвоо” үдшийн цэнгүүн Улаанбадрах суманд болно. Энэ үеэр ном хүлээлгэж өгөх ёслол зохион байгуулагдах аж.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.38 цагт 50.7 хувийн ирцтэй эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж захиргааны акт гэх ойлголтод зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох шийдвэр, үйл ажиллагааг хамаарахгүй болгон, өөр хуулийн хүрээнд хамааруулан зохицуулсан нь захиргааны актад холбогдох эрх зүйн маргааныг хоёр өөр журмаар шийдвэрлэхэд хүргэж, шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх бодитоор хэрэгжих нөхцөлийг хязгаарлаж, иргэний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг дордуулж, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх боломжийг алдагдуулсан байна гэж Үндсэн хуулийн цэц үзжээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд мөн өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь захиргааны хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулан дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг зөрчигдөхөд хүргэсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох заалт, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 28, 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Бямбацогт, Ц.Нямдорж нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх нь эрх зүйн ямар үр дагавартай талаар, Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай уялдаж байгаа эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямбаатар болон холбогдох албан тушаалтнаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлжээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, …” гэж заасны “хууль сахиулах, … зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа …” гэсэн хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны “… зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн 1 дэх хэсгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.”, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэгт “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалт, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …” гэсэн заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийн 2 дахь хэсгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжигдээгүй санал тус бүрээр санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн 15 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

Энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв.

Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг танилцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй бөгөөд Засгийн газрын гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй юм.

Хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ , Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар үг хэлж горимын санал гаргасан бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа тасалдалгүй явагдах ёстой учир дараагийн асуудлаа хэлэлцье гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Үргэлжлүүлээд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр батлав. УИХ-ын гишүүн Х.Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэл, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийгЗасгийн газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.

Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтын хэрэгжих хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгааг дахин таван жилээр сунгах болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хамрах хүрээг өргөтгөх чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслүүдийг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийг баталснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хамруулах, Монголбанканд тушааж байгаа алтны хэмжээг бууруулахгүй байх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2.5 хувийг 5 хувь болгоход татвараа авч чадахгүй болчихно гэсэн баталгаа байгаа эсэхийг тодорхой болгох, хуулийн төслийн 47 дугаар зүйлтэй холбогдсон өөрчлөлтүүдийг сайтар нягтлах, түүнчлэн гарал үүслийн сертификат болон Оюу толгойтой холбоотой асуудал, металлын баяжмалаар гарч байгаа алтны тоо хэмжээг тооцсон хуулийн төслийг Засгийн газар оруулж ирэх, ажлын хэсэг байгуулж сайтар ярилцах, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун алтныхны лобби төрд байгааг анхаарах, алтны тушаалт нэмэгдэж байгаа нь зөвхөн татвартай холбоотой биш, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт нөлөөлсөн, манайх дэлхийд битгий хэл хөрш орнуудтайгаа харьцуулахад татвар багатайд тооцогддог, ийм учраас татварыг 2.5 хувь биш 5 хувь болгох, мөн алтны асуудал дээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг биш үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих, хугацааг 5 жилээр сунгахыг дэмжих боломжгүй гэсэн саналуудыг хэлжээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч эхэлсэн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна

12 дугаар сарын 7-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Categories
мэдээ нийгэм

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт хамрагдацгаая

Categories
мэдээ улс-төр

Н.Баатарбилэг: Уур амьсгалын хуурайшилтаас ойжуулах арга технологи хүртэл өөрчлөгдөж байна

“Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” өнөөдөр боллоо. Чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ. Тэрбээр дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгаа гэж бид үзэж байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил болж байгаа юм. Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийгдэж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээж ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа хэмээлээ. Мөн энэ үеэр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцож байгаа салбарын төлөөллийг шагналаа. Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг байна. Өнөөгийн байдлаар манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан байна. Ой доройтож хомсдосоор байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх түүнийг чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна.