Categories
мэдээ нийгэм

Өмнөд Суданд Монгол цэргүүд 30 хүний амь аварчээ

Энэ оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Парианг суурингаас найман км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, яаралтай тусламж үзүүлэн тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлсэн аж. Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарчээ.

Categories
мэдээ нийгэм

​”Ган үзэг-2018″ Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүнийг шалгаруулах санал хураалт эхэллээ

“Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын цахим санал асуулга эхэллээ. Санал асуулгад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 5 номинацийн 28 төрөлд 156 материал ирүүлжээ.

Тодруулбал,

  • Шилдэг байгууллага – 26
  • Шилдэг бүтээл – 38
  • Орон нутаг – 33
  • Шилдэг редактор – 22
  • Шилдэг сэтгүүлч – 37 нэр дэвшигч өрсөлдөж байна.


Санал асуулга өчигдөр /2018.12.06/ эхэлсэн бөгөөд 24 цагийн турш үргэлжилж, өнөөдөр /2018.12.07/ 22:00 цагт хаагдана. Нэг IP хаягаас нэг удаа хэдэн ч номинацад санал өгөх боломжтой.

САНАЛ АСУУЛГА-Д ОРОЛЦОХ

Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлд санал өгөхдөө холбогдох мэдээллийг тухайн нэр дэвшигчийн нэр болон зурган дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. ЭНД дарж дэлгэрэнгүй харна уу.

Санал асуулгын талаарх санал хүсэлтээ 11-330948, 99736725 дугаарт хандаж, илэрхийлэх эрхтэй.


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ажлын алба

Categories
мэдээ спорт

Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан болно

Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын есөн буюу ирэх ням гарагт болох Монголын Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан шилдэг 64 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөгийн бай шагнал хүртэх юм.

Ням гарагийн 13 цагаас Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах тус барилдаанд улсын алдар цолтой бөхчүүд, мөн аймаг, цэргийн шилдэг арслангууд хүчээ сорих юм.

Барилдаан нэгийн даваанаас эхлэн сугалаагаар барилдаж түрүү бөхөө тодруулна. Мөн азтай үзэгч наймыг шалгаруулж, мотоцикл, хагас сая төгрөг, 200 мянган төгрөгөөр урамшуулах юм. Барилдааны нийт шагналын сан 30 сая төгрөг бөгөөд энэ үеэр урлаг, соёлын 16 алдартан монгол бөхөөр барилдаж, үзэгч түмнээ баясгахаар болжээ.

Барилдааны тасалбарыг www.ticket.mn-ээр захиалж болох бөгөөд 1900-1800 дугаарт холбогдон хүргүүлж авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Он гарсаар 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор долоон хүн амь насаа алджээ.

Түүчнлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон тогтсон байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Туршлага судлах арга хэмжээнд оролцлоо

ОБЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/390 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан удирдах бүрэлдэхүүн БНСУ-ын Гёнги мужийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах арга хэмжээнд оролцоод ирлээ.

Туршлага судлах арга хэмжээнд Говь-Алтай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа З.Баттулга, Өвөрхангай аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбат, Хэнтий аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Н.Чанцал, НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж нар оролцож, Гёнги мужийн Гал, гамшгийн төв, Галаас хамгаалах аж үйлдвэр, технологийн төв, Сүвон хотын гал команд, Галын академи, Тусгай аврах ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос Улсын хооронд гамшгаас хамгаалах чиглэлээр харилцан ажиллагааг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах менежментийн болон орчин үеийн техник, технологийг үзэж судлах, харьцуулах, өөрийн үйл ажиллагаандаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэх чиглэлээр туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын төслийн багийнхан Ховд аймагт ажиллалаа

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт Мерси Кор Монгол ОУБ-ын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн багийнхан ажиллалаа.

Энэ үеэр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, 2019 онд хамтран зохион байгуулах ажлын талаараа санал солилцсон юм.

Төслийн хүрээнд 2018 онд “Улсын нөөцийн салбарын Хүнсний агуулахын их засвар, гэрэлтүүлгийн ажил”ыг хамтран гүйцэтгэсэн бол “Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний Зудын гамшигтай тэмцэх төлөвлөгөө боловсруулах аргачлал” сургалтыг 5 суманд зохион байгуулж, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 20 гаруй сургагч багшийг бэлтгээд байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав баг” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагч, 62 дугаар сургуулиас 170 нийт 320 сурагчдад “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Хязгааргүй мөрөөд” “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр цогц сургалт өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эрдэнэ Тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга нар мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хорт зуршлаас татгалзах, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр сурагчдад мэдээлэл өглөө.

Өсвөр үе, залуучуудын хандлагыг эерэг болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх сургалт, нөлөөллийн ажлуудыг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад энэ сарыг дуустал нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

​”Олимпийн эв нэгдэл” хөтөлбөрийн хоёрдугаар шатны сургалт болно

“Олимпийн эв нэгдэл” хөтөлбөрийн хоёрдугаар шатны сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 10-12-нд Эрдэнэт хотноо зохион байгуулна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Олимпийн эв нэгдэл” хөтөлбөрийг Улаанбаатар хотод 2018 оны зургадугаар сарын 29-нээс долдугаар сарын 5-нд анхлан эхлүүлсэн билээ.

Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд ДБНХ-ны лицензийн сургалтыг МЧБХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” спортын ордонтой хамтран Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээний дараа ийнхүү зохион байгуулахаар болжээ.

Тус сургалтыг ДБНХ-ны сургагч багш Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Щацких нар удирдан явуулна. Уг сургалтанд оролцогчдод ДБНХ-ны дасгалжуулагчийн сертификат олгогдож, UWW-ийн бүх шатны тэмцээнд дасгалжуулагчаар оролцох эрхтэй болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг боллоо

“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт салбарын мэргэжлийн холбоод, ШУТИС, Үйлдвэрлэл технологийн парк, аж ахуйн нэгжүүд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ. Оролцогчдын зүгээс “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг цагаа олсон зөв зүйтэй болохыг онцолж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-днийт экспортод боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувь хэмжээг 2030 он гэхэд 50 хувьд хүргэхээр тусгагдсан. МөнТөрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд зэс, алт цэвэршүүлэх болон газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, хар төмөрлөг, нүүрс, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус тусгагдсан билээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-д дэвшилтэт техник, технологи, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, аж үйлдвэрийн салбарыг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхзорилгыг дэвшүүлэн тавьсан. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрсөн боловч бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хүнд үйлдвэрийн зорилтот хөтөлбөрийг өнөөг хүртэл боловсруулж хэрэгжүүлээгүй байна.

Цаашид хүнд аж үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тус салбарт хөрөнгө оруулалт татах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор хүнд аж үйлдвэрлэлийн гол нэрийн түүхий эд болох зэс, алт, төмрийн баяжмал, нүүрс болон газрын түүхий тосны нөөц, үйлдвэрлэл, экспорт, импортын худалдааны өнөөгийннөхцөлбайдлынүнэлгээ,хүндажүйлдвэрийннийгэм-эдийнзасаг, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээнд тулгуурланхүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах шаардлага үүссэн юм.

Хөтөлбөрийн төслийн зорилго, зорилтуудыг дараахь байдлаар дэвшүүлэн тавина. Үүнд:

Монгол Улсынэдийн засгийн суурь бүтцийг бүрдүүлэх зорилгоор дэд бүтцийн хөгжил, экосистем, хөрш орнуудын хөгжлийн чиг хандлагатай уялдууланметаллурги,газрын тос, нүүрс, нүүрс-хими, химийнүйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэттехник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар хүнд үйлдвэрийн салбараас эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

  • Хүнд аж үйлдвэрийн хууль эрх зүй, хөрөнгө оруулалт болон татварын таатай, тогтвортой орчинг бийболгох;
  • Хүнд үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг уялдуулах арга хэмжээ авах;
  • Өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах болон алт цэвэршүүлэх үйлдвэрийгбайгуулах бэлтгэлийг хангаж, үйлдвэрийнбарилгыг дуусгах;
  • Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Нүүрсболон нүүрсхимийн боловсруулах үйлдвэрлэлийгхөгжүүлэх;
  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, хөгжүүлэх;
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, метал хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Олон улсын технологийн дэвшлийг ашиглах, нутагшуулах замаар өөрийн орны нөөц, чадавх, онцлогт тулгуурлан хөгжүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, чадавхжуулах.

Хөтөлбөрийн төсөлд тусгагдсан арга хэмжээнүүдийг 2019-2023 онуудад хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх үүднээс гадаадын хамтран ажиллагч байгууллагууд, мөн олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээнэмэгдэж, ялангуяа цэвэр зэс үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 дахин, зэс утасны үйлдвэрлэл 2 дахин өсч, улмаар нэмүү өртөг шингэсэн шинэ үйлдвэрүүд нэмэгдэж, эдийн засгийнбүтцэд томоохон өөрчлөлтүүдорно.

Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7,8 дахин, ширэмний үйлдвэрлэл 3 дахин өсч, ган бөмбөлөг, ган туйван, ган утас зэрэг гол нэр төрлийн ган бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангана.

Мөн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүн автобензин, дизель түлшний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импорт 1.0тэрбумгаруйам.доллараар буурч, энэхүүхэмжээгээр гадаад худалдааны тэнцлийн орлогонэмэгдэнэ.

Хүнд аж үйлдвэрээс улсын болон орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэж, хүнд аж үйлдвэрийн салбарт ажлын байр тогтвортой өсч, 5000 гаруй ажлын байр шинээр бийболохын зэрэгцээхүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчинг бүрдүүлсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Categories
мэдээ улс-төр

Тойм: УИХ-ын гишүүний горимын саналыг дэмжсэнээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулав

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүд дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуусан бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өгөх дараалалтай байсан юм. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцоогүй учраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх боломжгүй нөхцөл үүсч хүлээлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай холбоотой үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хүрээнд УИХ өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэн хэлэв. Засгийн газрын өнөөдрийн байр суурь нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гээд “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог хуультай. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Аливаа асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй. Тиймээс УИХ-аас Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр хугацаатай шаардлага хүргүүлье” гэлээ. Л.Энх-Амгалан гишүүний уг горимын саналын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн үйлдлээс үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй, Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй төслөө тайлбарлахгүй, хариулахгүй байна. Ийм учраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь Д.Оюунхорол гишүүний горимын саналыг дэмжив. Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыгхойшлуулж, маргааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.