Categories
мэдээ улс-төр

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Европын аюулгүй байдлын төлөөлөгчидтэй уулзлаа

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 25 дугаар уулзалтад оролцож буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 12 дугаар сарын 7-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингертэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улс ЕАБХАБ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг нотолж, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, эрчим хүчний аюулгүй байдал, кибер аюулгүй байдлыг хангах, соёлын үнэт зүйлийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээр тодорхой төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Монгол Улс бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, ард түмэн болон шашин хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 2019 оны 6 дугаар сард ‘Азийн буддистуудын энх тайвны Бага хурал’-ыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, хамтран ажиллахыг уриалав. ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гремингер ЕАБХАБ болон Монгол Улс терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, манай талаас тавьсан саналуудыг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

БНАСАУ болон Монгол улс харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцов

БНАСАУ болон Монгол улс харилцаа холбоогоо бэхжүүлэхээр тохиролцсон тухай Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Монгол улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар худалдаа, улс төр зэрэг салбарт хамтран ажиллах асуудлаар санал бодлоо солилцсон байна. Монгол болон БНАСАУ нь 1948 онд дипломат харилцаа тогтоож байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Талууд хамтран ажиллах санал солилцов

Онцгой байдлын ерөнхий газрын дэд, хурандаа Б.Ууганбаяр, Ази, Номхон далайн НҮБ-ын Дэлхийн хүнсний программын зөвлөх Саймон Холлема тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр нар оролцсон юм. Энэ үеэр НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гамшигт өртөмтгий малчдын чадавхыг бэхжүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор зуд болон бусад цаг уурын холбогдолтой үзэгдлийг эрт сэрэмжлүүлэх, цагийн байдлыг тухайн цагт мэдээлэх системд техникийн дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хэмээн танилцууллаа. Уг төсөл нь Онцгой байдлын ерөнхий газар, “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд хийгдсэн малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байгаа гар утасны мессэж үйлчилгээний системийн мэдээллийг өргөтгөх, Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн зургийг түгээх, хэрэглээг ихэсгэх, гамшгаас урьдчилан сэргийлэх нийгмийн хамгааллын системийг бий болгох зорилготой юм байна.

Тиймээс талууд төслийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа

Хүний эрхийн Олон Улсын Өдрөөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Тус бичигт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурж баталгаажуулав

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа
Санамж бичгийг гурван жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд хэрэгжилтийг ХЭҮК-ын Ажлын алба, МЭХ хариуцан тусгай төлөвлөгөөг жил бүр гаргаж, охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Өнөөдөр охид, манай нийгэмд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн зөрчил тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь нууц биш юм. 2018 онд ХЭҮК-оос өсвөр насны охид болон хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн чиглэлээр судалгаа хийж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажиллагааг явуулж байна. Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах, хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулах зэрэг цөөнгүй ажлуудыг хийж байна. 94 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллах Санамж бичгийг байгуулснаар зорилтот бүлэгт хүрч ажиллахад дөхөм болно гэж найдаж байна хэмээн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Санамж бичиг байгуулах үеэр онцлон тэмдэглэлээ.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамтарч ажиллах Санамж бичиг байгууллаа

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг огцруулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 03-нд БСШУС-ын сайд болон ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан Я.Содбаатар сайд ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн авсан юм. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон. Дээрх хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-д энэ сарын 04-нд өргөн барьсан бөгөөд өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй юм. Маргааш буюу энэ сарын 11-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаж, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Харин пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн үндэсний комистой хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг жуух бичгээр шагнав

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил тус өдрийг Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчдын 25 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй кампанит ажлыг өрнүүлж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус өдрийг угтан нэг сарын хугацаатай тусгай аян зохиож, аяны хүрээнд ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд тус бүр хүний эрхийн уулзалт хэлэлцүүлэг, иргэд болон зорилтот бүлгийн болон 21 аймаг тус бүрээс бэлтгэсэн 400 гаруй сургагч багш нартай хамтран сургалт явуулж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цагаан туузтаны аянд нэгдэн хамтран ажиллалаа.

Хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд хичээл зүтгэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн, Хүүхдийн эрхийн асуудлаар уулзалт хэлэлцүүлэг, “ХЭҮК ба Иргэний нийгмийн түншлэл” уулзалт, Сонгинохайрхан дүүргийн алслагдмал хороон дахь иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тува иргэдтэй уулзалт, сургалт явуулж ажиллаж байна. Хүний эрхийн өдрийг зөвхөн 12 дугаар сарын 10-ны өдрөөр хязгаарлан ойлгох өрөөсгөл бөгөөд хүний амьдрал үргэлжилж буй цаг минут тутамд хүний эрхийн асуудал сөхөгдөж, иргэдийн эрхийг хамгаалах, хүндэтгэх үйлс түгэн дэлгэрч байх учиртай. Ингэхийн тулд хүн бүрийн хараа хяналт, хүчин зүтгэл, хүний эрхэд суурилсан хандлага, соёл ихээхэн чухал байна хэмээн Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярьсан юм. Түүнчлэн тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга болон НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссараас илгээсэн мэндчилгээ [234.52 Kb]г уншиж танилцууллаа.

Хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд хичээл зүтгэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа

Энэ өдөр хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих үйлсэд хичээл зүтгэл, идэвх санаачлагатай ажилласан иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэрэмжит “Жуух бичиг”-ээр шагнахаар болсныг мэдэгдэв. Хэвлэл мэдээллийн салбараас “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн, МҮОНР-ын редактор Д.Даваадулам, тус клубын гишүүн, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Янжмаа, Zaluu.com сайтын сэтгүүлч Т.Болормаа нарт энэхүү шагналыг олгож байна.

Хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд хичээл зүтгэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа

Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах утга агуулга бүхий “Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааныг зарласан бөгөөд тус уралдааны гэрэл зургийн төрөлд 60 орчим бүтээл ирснээс:

нэгдүгээр байранд: А.Баттулга “Цагаан сарнай” зургаар, хоёрдугаар байранд:“Өнөөдөр” сонины гэрэл зурагчинГ.АРГУУЖИН “Монголын сайхан залуутэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй залуусыг оролцуулах болсон тухай” гэрэл зургаар, гуравдугаар байранд: гэрэл зурагчин М.Нямсайхан “Хүүхдийн мөрөөдөл биелдэг буюу нисэхийн гүүрний бүтээн байгуулалт” эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндсөн цуврал бүтээлээр, тусгай байранд: Гэрэл зурагчин Э.Харцага, Д.Давааням, З.Энхбаяр, А.Чимэдцэрэн нарын бүтээл

Хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэхэд хичээл зүтгэл гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Жуух бичгээр шагналаа

ТВ шторкийн төрөлд 5 бүтээл ирснээс:

Шторкийн төрөлд тэргүүн байр эзлэх хэмжээний бүтээл ирээгүй гэж шүүгчдийн зүгээс үзсэн тул II, III байрыг шалгаруулж, 1 дүгээр байрын шагналыг тусгай байрын 2 бүтээл шалгаруулж олгохоор шийдвэрлэлээ. Хоёрдугаар байранд:NTV телевизийн сэтгүүлч Ц.Анхзул “Эрхээ хамгаалахад хэн ч балчирдахгүй” бүтээлээр, Гуравдугаар байранд:Дархан-Уул аймгийн “Хүний эрхийн дэмжих бүлэг” НҮТББ “Хөгжлийн бэрхшээл бол орчны бэрхшээл юм” бүтээлээр, Тусгай байранд: “Эсрэг ертөнц” баг “Хууль таныг хамгаална” бүтээлээр, С.Билгүүн “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой” бүтээлээр тус тус шалгарсныг зарлан шагналыг гардууллаа. Хүний эрхийн өдрийн хүрээнд 12 дугаар сарын 10-ны үдээс хойш ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, жилийн ажлаа дүгнэнэ.
Categories
мэдээ нийгэм

ШУА-ийн Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав

ШУА-иас ээлжит Их чуулган ирэх пүрэв гаригт хуралдах болсонтой холбогдуулан өнөөдөр академичдын зөвлөгөөн зохион байгууллаа. 30 гаруй академич оролцсон уг зөвлөгөөнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Их чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Тэрбээр энэ удаагийн чуулганаар шинэ академичдыг сонгон шалгаруулахдаа залуу үеийг дэмжих, гишүүдийн тоог Засгийн газраас тогтоож өгсөн тоонд ойртуулах, нэр дэвшигч нь дэлхийн болоод монголын шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсныг харгалзан саналаа өгөхийг ШУА-ийн удирдлагын зүгээс хүсч буйгаа академичдад танилцуулсан юм. Академичдын төлөөлөл залуу үеийг дэмжихийг сайшааж, цаашид гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа эрдэмтдээ ШУА-ийн гишүүн болгох, эрдэмтдийнхээ хийсэн бүтээснийг сурталчлах, их, дээд сургууль ШУА-ийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэсэн санал давшүүлэв.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт Нью Йоркт тулалдана

Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй “KING TUG” Н.Төгсцогтын 11 дэх тулааны тов гарчээ. Тэрбээр энэ удаад WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан, WBC-ийн чансааны 57,2 кг жинд хоёрдугаарт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдахаар болжээ. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын “Barclays Center” ордонд зохион байгуулах юм байна. Мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж бүгдэд ялалт байгуулаад буй Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг юм. Учир нь Н.Төгсцогт-Маррерогийн “дуэль”-д хэн ялсан Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхтэй болно.

Categories
мэдээ спорт

Ширээн теннисний ААШТ-ий шилдэг дөрвийн төлөө тоглоно

Ахмадын Азийн Аварга шалгаруулах ширээн теннисний тэмцээн Хятад улсын Фүшион хотноо болж байна. 12 дугаар сарын 06-09 ны өдрүүдэд үргэлжлэх уг тэмцээнд манай улсаас 40-49 насны ангилал MGL-1 баг, Хятад улсын хоёрдугаар багийг хожжээ. Ингэснээр шигшээ наймдугаар байрт шалгараад байна.Маргааш өглөө шилдэг дөрөвт үлдэхийн төлөөх тоглолтоо мөн Хятад улсын багтай хийнэ.

Mongolian Table Tennis Association-н зураг.Mongolian Table Tennis Association-н зураг.Mongolian Table Tennis Association-н зураг.


Categories
гадаад мэдээ

Хашоггийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг Туркт шилжүүлэн өгөхгүй

Хэдийгээр Анкара холбогдох хүсэлт гаргасан боловч Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг Туркийн талд шилжүүлэн өгөхгүй. Ийм мэдэгдлийг Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр хийснийг телевизийн Al Jazeera суваг уламжилжээ. Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчдэд тохиолдсон явдлын үнэн мөнийг олохыг хүсч байгаа бөгөөд юу ч нуухгүй гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна. Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Саудын Арабын Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ахмед Асириг болон угсаа залгамжлагч хунтайжийн зөвлөх байсан Сауд аль-Кахтаниг баривчлах зөвшөөрлийг Туркийн шүүх 12 дугаар сарын 5-нд өгчээ. Yeni Safak сонинд мэдээлснээр, сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Саудын 15 иргэнийг эчнээгээр баривчлах зөвшөөрлийг Истанбулын эрүүгийн шүүх 11 дүгээр сард өгсөн аж. Энэ хүмүүсийг Туркийн талд шилжүүлэн өгөх хүсэлтийг Саудын Арабад тавьсан гэж тус сонинд мэдээлжээ.