Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ерөнхийлөгч МАН-ыг татан буулгах саналыг Дээд шүүхэд гаргах цаг болжээ” хэмээх нийтлэлийг уншина уу.
Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их хурлын даргад Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичиг хүргүүлэв хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.
Дэлхийг холбосон орчуулах технологи хэмээн “Танин мэдэхүй” нүүрт өгүүлэв.
“Улс төр” нүүрт Ж.Бат-Эрдэнэ: Давхар дээлний гайг яг одоо амсч эхэлж байна хэмээн өгүүллээ.
“Баримт, үйл явдал” нүүрт ЖДҮХС-гаас авсан зээлээр мөнгө угаасан гэх хэрэгт нэр холбогдоод байгаа гишүүд хэн бэ? гэв.
МоАХ-ны анхны жагсаалын өдрийг тэмдэглэв хэмээн “Улс төр” нүүрт бичжээ.
“Эдийн засаг” нүүрт Эдийн засагч Ч.Отгочулуу: Монголбанк ам.долларын ханшид тойруу замаар нөлөөлөөд байна гэж ярилаа.
“Сайн ноён хан” сангийн захирал Ч.Надмид: Сайн ноён хан Т.Намнансүрэн Монголын төлөө чөмөгөө дундартал зүтгэсэн хүн хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярилаа.
“Эмч” нүүрт АУ-ны доктор Л.Од-Эрдэнэ: Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэлийн тухай ярив.
Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт “Ил захидал ” ирлээ.
“Шар хантааз” хөдөлгөөн үү, эсвэл бослого уу? гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичжээ.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ