Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан Баянчандмань суманд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, хадгалах хугацаа хэтэрсэн 74 нэрийн 257 ширхэг, 5.752 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч сумын ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ.
Month: December 2018
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд алтны татварыг 2.5 хувь хэвээр үлдээж, таван жилээр үргэлжлүүлэхээр тусгажээ. Харин та алтны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байснаа тодруулахгүй юу?
-Олон улсын жишгээс харахад ашигт малтмалын тухай хууль цаашлаад аливаа татварын хувь хэмжээг тогтвортой байлгаж, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан багасгаж, хөнгөлдөг юм билээ. Харин манайхан Ашигт малтмалын тухай хууль, тэр тусмаа татварын хувь хэмжээг тогтоохдоо долоо хэмжиж нэг огтолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг хэт өндөрсгөж, эсвэл багасгаж ирсэн нь нийгэм, эдийн засагтаа эргээд адармаатай байдлыг үүсгэдэг. Яг л Монголын эрс тэс уур амьсгалыг санагдуулам.
Алт үйлдвэрлэгчдээс үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авдаг байсныг 2011 онд УИХ цуцалсан. Гэтэл үүнийгээ цуцалсан төдийгүй 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх роялтиг 2.5 хувь болгож буулгасан нь алтны татварыг бараг тэглэсэнтэй агаар нэг. Үүний цаад шалтгааны талаар бодоход алтны магнатуудын юм уу, том лобби бүлэг нөлөөлөөд байна уу даа гэж би харддаг. Ер нь лицензийн наймаачид тусгай зөвшөөрөл зарж баяжаад, оффшор дансанд мөнгөө хийдэг хүмүүс л улс төрийн нам, үндэстэн дамнасан бүлэглэлийг бий болгосон гэдэг. Түүнтэй адил тийм нэг үл үзэгдэгч бүлэглэлийн гаралтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан удаатай. Тухайн үед хуулийн төсөл батлагдахын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зэрэг бидний хэсэг гишүүд эсэргүүцээд дийлээгүй.
-Гэхдээ салбарын сайд нь алтанд бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа учраас татварын хувь хэмжээг үргэлжлүүлэн сунгах нь зүйтэй гэж ярьсан. Түүнчлэн татварын хувь хэмжээг нэмэгдүүлбэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ багасах, цаашлаад алт олборлогчид далд хэлбэр рүү шилжих аюул нүүрлэж болзошгүйг анхааруулж байсан?
-Онгон дагшин байгалиа сүйтгэж, экологийн тэнцвэрийг алдагдуулан байж газрын хэвлийн гагнаас гэгддэг алтыг бид олборлож байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орноо хөгжүүлэх гэж л алтаа олборлуулчихаад татвар авахгүй юм бол ашиг нь юунд байна. Хэдхэн компани, хэсэгхэн бүлэглэлийг баяжуулахын төлөө хууль өөрчилсөн болж, хувь хэмжээг нь багасгаж, хугацаа сунгах шаардлага байна уу.
Эдийн засгийн хүндрэлтэй, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, валютын ханшийн өсөлттэй ийм хүнд цаг үед байгалийн баялагийнхаа ашиг шимийг ард түмэндээ хүртээж байх ёстой биз дээ. Алтны олборлолт, хууль бусаар хил гаалиар гаргах асуудалд хяналт тавьж чадахгүй байна гэж яриад суух цаг биш. Хяналт тавих нь ганц Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажил ч биш. Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах гээд төр бүх хүчээ дайчлан, хамтарч ажиллаж байж алтыг нууцаар хил давуулан худалдах, хадгалах, нуун дарагдуулж татвараас зайлсхийдэг хэргийн сүлжээг таслан зогсоож чадна. Алтны худалдаа, нийлүүлэлт, банкинд тушаах үйл явц ямар ч хуулийн зохицуулалтгүй хийгдэж байна. Монголбанк, арилжааны банкинд тушаахдаа хэн алт тушааж байгааг нь огт сонирхдоггүй. Зөвхөн алт л худалдан авч байвал боллоо гэсэн хууль үйлчилдэг. Тэгэхээр олборлосон, тушаасан алтны нийлүүлэлтийн сүлжээний гарал үүслийг ил тод болгох, Алтны худалдан авч байгаа эрх зүйн орчны хийдлийг арилгах, бүртгэлтэй бүртгэлгүй бичил уурхайчид нэрээр тушаагдаж байгаа алтны худалдааны татварын орчныг боловсронгуй болгох зэрэг бодит ажлыг Засгийн газар хиймээр байна. Иймэрхүү асуудлаа шийдвэрлээд УИХ-д оруулаад ирэхэд гишүүд хугацаа алдалгүй шийдэж өгдөг шүү дээ. 65-уулаа болсон бидэнд энэ боломж бүрэн байна. Дэлхийн улс орнууд хөгжилтэй нь ч бай, хөгжиж байгаа нь ч бай худалдаанд байгаа алтны гарал үүслийг тодорхой болгох талаар төрөөс анхаарч хуульчилж өгсөн байдаг. Мэдээлэл хөгжсөн энэ цагт дуртай үедээ, сонирхсон улс орны веб хуудас руу ороод л энэ талаар хэрхэн зохицуулж болоод байгааг харчихаж болно шүү дээ. Хийе гэсэн хүнд арга нь дандаа олддог гэх үг бий. Хэцүү, бүтэшгүй гээд байвал хэдэн жилийн дараа ч байдал энэ хэвээр үргэлжилнэ. Дахиад хугацаагаа таван жилээр сунгая гээд яриад сууж мэдэх л юм. Ажил хийх хандлагаа л өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
Лиценз авсан компаниуд улсад бүртгэлтэй байгаа. Тэдгээр компаниудын уулын ажлын төлөвлөгөөг тайлантай нь тулгаад тухайн компани хэдий хэрийн алт үйлдвэрлэсэн, зарсан гэдгийг тогтоож, тоймлож болно. Энэ нь эргээд алтны олборлолт, хэмжээ, тушаасан тоннтой тулгаад холбогдох байгууллагууд нь хяналтаа чанга тавихад л болох асуудал. Хэрэв хууль дүрмийн дагуу тавьсан хяналтыг эс зөвшөөрч, цааргалбал тусгай зөвшөөрлийг цуцлахад л сөрөг байдал нь аяндаа цэгцэрнэ. Ер нь төр баталсан хууль тогтоомжуудаа хэрэгжүүлж, биелүүлэхийн тулд нүсэр том аппарат ажиллуулж байгаа биз дээ. Гэтэл ашигт малтмалаа, өмч хөрөнгөө хамгаалж чадахгүй, хяналтаа тавиад туучихсан тул бага татвар авна хэмээн ярьж, гараа эвхээд сууж таарахгүй.
-Таныхаар алтны татварыг хэдий хэмжээнд хүргэвэл зохистой гэж бодож байна?
-Алтны татварыг дор хаяж таван хувь болгох хэрэгтэй. Бүр 10, 20 хувь хүртэл нэмсэн ч болохгүй юм байхгүй гэж боддог. Гэтэл өнөөдөр төр нь ийм ч хэмжээний татвар авч чадахгүй байгаа нь үнэндээ эмгэнэл. Татварыг бууруулах л юм бол хүмүүс их алт тушаана, хувь хэмжээг нэмбэл хулгай хийнэ, далд хэлбэрт шилжинэ гэж болгоомжлохын оронд Засгийн газар энэ асуудал дээр онцгойлон анхаарал тавьж,тусгай арга хэмжээ боловсруулан ажиллах цаг нь болсон. Энэ маань л нөгөө яриад байгаа сахилга, хариуцлага, шударга ёс гэдэг чинь биз дээ. Энд л төрийн төмөр нударга, сахилга хариуцлагыг бодитойгоор хэрэгжүүлбэл ядарсан эдийн засгаа өөд нь татахад дэм болно оо.
Монголбанкинд 2017 онд 20 тонн алт тушаасан. Үүний 12 тонныг буюу 60 гаруй хувийг нь иргэд тушаасан байдаг. Харин 2018 онд Монголбанкинд нийтдээ 18 тонн алт тушаажээ. Үүний 70 орчим буюу 10.6 тонныг нь иргэд тушаасан байгаа юм. Энэ нь нэг талаар иргэд их алт тушааж байгаа мэт харагдавч цаанаа алт олборлогч компани, аж ахуйн нэгжүүд нийт тушаасан алтны 50 гаруй хувийн орлогын албан татвараас зугтаж, бултсан нь нүднээ илхэн байгаа биз дээ. 2017 он бүтнээр, 2018 оны эхний 11 сарын тооцоогоор иргэдийн нэр дээр тушааж байгаа 23.2 тонн алтанд ногдох аж ахуйн нэгжийн албан татвар төсөвт орж ирж чадахгүй байна гэсэн үг. Ийм сахилга хариуцлагын зөрчил байгааг нь хэлэхээр Засгийн газар нь хүлээж авахгүй байна. Татвараас зугтсан, хуулиа үл тоодог ийм эх захгүй байдал энэ салбарт гарсныг залруулж таслан зогсоож чадахгүй юм бол цаашдаа бусад салбарт үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч татвар төлөхгүй байх сонирхлыг нь өдөөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн төлөх татварын орлого буурч, төсвөө бүрдүүлж чадахгүй эрсдэл үүсэх аюул нүүрлэхийг урьдчилан харж байх шаардлагатай.
-Нэр бүхий УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээрээ огцор хэмээн шаардаж, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна вэ?
-Төрийн хүний ноён нуруу гаргаж асуудалд ултай хандахаас биш чиний, миний тал, тэрний зөв буруу, миний эрх ашиг гэж ярих цаг биш. УИХ-ын дарга, Засгийн газар огцорч болно. Парламентын засаглалтай улсад байх л асуудал. Хамгийн гол нь МАНын нэр хүндийг унагааж, хар сүүдэр татуулсан 60 тэрбум, ЖДҮХСтай холбоотой асуудлыг бодитой шийдвэрлэж үнэн мөнийг нь тогтоож, хариуцлага тооцох нь чухал. Өөрөөр хэлбэл, УИХын дарга, Засгийн газрын сайдыг огцруулснаар л асуудал шийдэгдлээ гэж үзэж болохгүй.
-Таныг нээлттэй сонсгол хийе гэтэл УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд 60 тэрбумынхан, ЖДҮ-ийн гэж хуваагдаад байгаа. Та өөрийгөө аль талд нь хамааруулах вэ?
-Би Монгол Улс гэсэн ганцхан фракцтай, тэр л эрх ашигт үйлчилдэг. Надад 32,33 гээд байгаа бүлгийн аль нэг тал руу нь орох шаардлага байхгүй.
УИХын хаврын ээлжит чуулганы завсарлагааны үеэр Л.ОюунЭрдэнэ гишүүн “60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийе, Та 19 дэх гишүүн нь болоод зураад өгөөч” гэхэд нь би бичгийн агуулгыг уншаад шууд дэмжиж зурсан. 60 тэрбумын асуудалд цэг тавьж, шийдэхгүй удах тусам нийгэмд буруу зөрүү мэдээлэл газар авч, асуудлыг даамжируулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалыг мөнгөөр үнэлж, хэн нь хэдэн төгрөгөөр дарга, сайдын сэнтийд заларсны үнэн мөнийг тогтоож цэг тавихын тулд би гарын үсгээ зурсан. Гэхдээ өнөөдөр 60 тэрбумын эсрэг гэж тэмцэж байна гээд нэр нь цохогдоод байсан улстөрчид тэр бичигт гарын үсэг зураагүй байсныг тод санаж байна.
Мөн сая Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог гурван хувийн зээлийн асуудалд УИХын гишүүн, яам агентлагийн удирдлагууд нэр холбогдсон. Энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн учраас Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймдээ ч ЖДҮХСгаас зээл авсан ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнууд хариуцлага тооцох шаардлагатай гэсэн албан бичигт гарын үсгээ зурсан. Гэхдээ нэгэнт Засгийн газар огцроогүй юм чинь одоо гоншигноод байх шаардлагагүй. Харин Засгийн газрыг хариуцлагатай сайн ажиллуулах талаар дэмжиж тусалж, бас шахаж шаардаж байх болно.
Нөгөөтэйгүүр, 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийхийг уриалж, өөрийнхөө албан бланкан дээр гишүүдийн гарын үсгийг цуглуулсан ч яахав. Түүнчлэн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд Сингапурт очиж лиценз хувааж байсан гэдгийг УИХын гишүүн хүн хэлнэ билээ. Үнэхээр тийм юм бол энэ асуудлыг ч шалгамаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг дээрээсээ эхлүүлэх шаардлагатай. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэж монголчууд маань онож хэлсэн байдаг даа.
-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхгүй байна. ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал хойшилсоор байна. Хувь гишүүнийхээ зүгээс энэ байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хүйтний эрч чангарч, жавар тачигнаж, цасаар шуурч эхэлсэн энэ хүнд үед ХХААХҮ-ийн яамыг сайдгүй байлгаад байж болохгүй. Сайд томилох асуудал бүтэн гурван долоо хоног хойшиллоо. Би энэ салбарыг толгойлж дэд сайд, сайдаар ажиллаж байсан хүн. Тиймдээ ч би энэ салбарыг дэндүү сайн мэдэж байна. Цас зуд, өвөлжилтийн хүндрэл гээд салбарын шийдвэрлэх асуудал цаг хүлээхгүй шил дараад шилгээж байгааг нь мэддэг болохоор сайдын томилгоог удаах цаг алга гэж хэлээд байгаа юм. Нэр дэвшиж байгаа Ч.Улаан гишүүн ч энэ ажлыг хариуцлагатайгаар аваад явчихаж чадах хүн.
Гэтэл Засгийн газар өөрийн оруулж ирүүлсэн асуудлаа хойш нь тавиад, хууль тогтоох байгууллагынхаа сандал суудлын асуудлыг яриад бойкотлоод байх юм.Засгийн газар УИХын өмнө ажлаа танилцуулж, тайлагнадаг, баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглал. Харамсалтай нь улстөржилт нь хэрээс хэтэрч, худал үнэн яриагаар гул барьж үндсэн ажлаа хийхгүй байна.
Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд хоёрт орж байна гэсэн судалгааг гадны байгууллагынхан гаргасан байна билээ. Ам ангайх бүртээ ард түмэн гэх атлаа тэднийгээ ажилтай, орлоготой болоход анхаарч ажилламаар байна. Монголчууд хэзээнээсээ гар хөдөлбөл, ам тосдоно гэдэг. Ажилгүй, амьжиргаагаа арай чүү залгуулж байгаа иргэдээ хоосон улстөржилтөөр угжиж, шударга ёс, сахилга бат гэсэн сүржин үгээр хөөргөөд хэн юу хожих гээд байна вэ. Үнэндээ цацсан шагай шиг тарж бутарсан, талцаж хуваагдсанаараа монголчууд өөдөө явсан түүх үгүй. Харин их түүхээ эргэн сөхвөл зангидсан гар шиг эвтэй байж, ажилсаг шоргоолж шиг хөдөлмөрлөж байсан цагтаа бид өнгөтэй өөдтэй, хөрөнгөтэй чинээтэй явсан байдаг.
-Олон нийт Оюу толгойн ажлын хэсгийг шалгалтын мэдээлэлд чих тавьж байгаа. Ажлын хэсгийг ахлагчийн хувьд хэдийд дүгнэлтээ танилцуулах вэ?
-Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг амсхийх завгүй ажилласан. Үүний үр дүнд “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан.
Нийтдээ 300 шахам хуудас материал бэлэн болсон. Энэхүү дүгнэлтээ энэ сарын 20нд багтааж Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар хүсэлтээ хүргүүлээд сууж байна. Ажлын хэсгийн дүгнэлт, шаардлагатай мэдээлэл, материал бэлэн учраас Байнгын хорооны даргын хариуг хүлээж байна.
Монголын газар шороон дээр хүн төрөлхтөн амьдарч эхэлснээс хойш магадгүй хамгийн их аз жаргалтай амьдарч буй цаг үе бол сүүлийн 30 жил юм. Үүнийгээ бид ийм доргионтой өдрүүдэд хүлээн зөвшөөрөх нь их ухаалаг хэрэг болно. Энэ бол ардчилсан хувьсгал ялж, зах зээлийн нийгэмд шилжиж, их гүрнүүдийн хараат байдлаас гарч, хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхсаны буян хишиг юм. Яалт ч үгүй, Ардчилсан хувьсгалыг хийсэн, Ардчиллын үнэт зүйлийг хамгаалж ирсэн хүмүүсийн ач гавьяа. Монголчууд бид өнөөдөр дээрээ хаангүй, дэргэдээ албатгүй, ёстой нэг үлгэрт гардаг шиг хөл хөсөр, гар амар, хамгийн аз жаргалтай үедээ амьдарч байна. Ингэж бичихээр зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Таалагдахгүй байгаа хүмүүсийн ихэнх нь өглөө хувийн машинаараа хүүхдээ сургуульд нь хүргэж өгч байгаа. Гуч хүрэхгүй жилийн өмнө хүн бүр хувийн машинаараа хүүхдээ сургуульд хүргэж өгөөд… гэх нь үлгэр, зүүд зэрэглээ байлаа шүү дээ.
Өнөөдөр Далай ламын маш олон сургаал номлол хүний нийгэмд моодноос гарахгүй, улам ч түгэн дэлгэрсээр байгаа. Мянганы сургаалаас эхлээд… Тэр дундаа энэ цаг үед барууны өндөр хөгжилтэй орнуудад Далай ламын “Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур. Үр хүүхэдтэйгээ ямагт ойр бай, хань ижилтэйгээ аялж бай. Хүн гэдэг амьтанд энэ л аз жаргал. Биеийн эрүүл мэнд бол сэтгэлийн эрүүл мэндээс шалтгаантай. Хамгийн эхэнд оюун санаагаа цэвэр ариун байлга” гэсэн үзэл санаатай сургаалуудыг хөгжлийн дээд шатанд явж буй улс орны иргэд тэр аяараа сонсож, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээж байна. Далай лам бол дэлхийн 200-гаад улс орон дотор Монгол гэдэг улсад хамгийн их хайртай гэдгээ удаа дараа илэрхийлсэн хүн. Гэтэл хайртай ард түмнийх нь оюун санаа өнөөдөр ямар байна вэ. Аз жаргалтай амьдарч буйгаа ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй шунал, атаархал, хонзогнолын далайд живж явна.
Хүн төрөлхтний нийгэм их хөгжсөн. Үүний үр шимийг монголчууд бид хамгийн их хүртэж байгаагаа нэг ойлгооч. Монголчууд дэлхийн гүрэн байсан Чингисийн үед ямархуу байсныг саная л даа. Чингисийн хүүхдүүд, үр сад, ач зээ, хэдэн хатад нь, ойр дотных нь хаад ноёд жаргалтай байсан байх. Харин Монголын ард түмэн бол тэр үед, эртээдийн У.Хүрэлсүх дээр орсон хэдэн залуучуудын хэлсэн үг шиг жадны үзүүр, сэлэмний ир л явсан. Цаг үргэлж аян дайнд мордоостой, хэдэн жил сараар цусаа урсган явцгаасан. Амьд явах баталгаа нэг хувь ч байгаагүй. Өнөө есөн зэм ялыг хэлтрэх дархан эрхтэй ноёдууд нь сэлэмнийхээ ирийг шалгах гээд хажуудах албатаа цавчиад хаячихдаг байсан түүх, шастир хуудаснаа, түүхэн эх сурвалжуудад дүүрэн л байх юм байна шүү дээ. Яг бодит үнэнийг шулуухан хэлэхэд зарим нэг улс үндэстний дунд би Чингисийн Монгол гэж ярих нь тийм ч бахархах зүйл биш. Үүнийг юм үзэж нүд тайлсан хүмүүс мэднэ. Дэлхийн түүхэнд ховорхон тохиосон ярагчид гэж үздэг улс орнууд цөөнгүй шүү дээ. Ийм хэцүү бэрх цаг үед, их Чингис хааны үед амьдарч байсан монголчуудыг жаргаж байсан гэж хэлэх боломжгүй байх аа. Чингисийн дараа их хаадын хагарал бутрал нь, дайн дажныг улам ихэсгэж, монгол айл бүрийн хаалгаар амьдын хагацал оруулсан. Үргэлжлүүлээд бага хаадын бутрал Монголын ард түмнийг хөлдөө улам ихээр чирч, үйлийг нь үзэж, тамаа цайсан хэдэн зууныг элээсээр Манжид дагаар орсон билээ. Манжийн мэдэлд байх 200 жилийн хугацаанд алаан хядаан нь арай аядуу болсон байдаг. Харин албан гувчуур, өртөө улаа, өвчин зовлон, үгүйрэл хоосрол тамтагаа алдсан даа. Тэр үед 50 насалсан хүнийг ямар өндөр наслав хэмээн гайхан ярилцдаг байсан нь бодит үнэн юм. Өнөөдөр тэгвэл манай эрчүүд 50 насан дээрээ тав дахь эхнэртэйгээ гэрлэж байна. 52 насан дээрээ хүүхэд төрүүлж, дахиад нэг зүтгэвэл эхнэр маань эхийн одон авчих гээд байна хэмээн зүтгэж байна. Энэ бол үнэндээ аз жаргал юм аа. Ард нийтээрээ амьдрал нь боломжтой, аз жаргалтай, амар тайван, эрх дураараа амьдарч байгаагийн хамгийн энгийн хийгээд тод жишээ энэ юм. Гэтэл ийм сайхан аз жаргалаа ойлгохгүй, харин ч бүр эсрэгээрээ зовж байгаа мэтээр дээр доргүй ярьсаар, тунхагласаар байгаад одоо Монголын нийгмийг хямралын шинжтэй болгочихлоо. Үүнийгээ ойлгоосой гэсэндээ үүх түүхээс нь дурдаж байна.
Түүхийг дахиад ч товчхоноор үргэлжүүлэн сануулъя. 1910 оны үе буюу Манж гүрэн мөхөх тэр цаг үед хагас сая хүрэхгүй монголчууд нийтээрээ ядуурал гуйранчлалын туйлд хүрч, мунхаглал, мухар сүсэг, шашин, харанхуй оюун санаатнууд болж, монголчуудыг монгол гэж танихын аргагүй болсон байв. Нийт эр хүйстний 70 хувь нь лам болж, эхнэр авахгүйн зам мөрийг хөөсөн байлаа. Хүн амын нөхөн үржихүй нойл зааж, ангаж цангасан эмэгтэйчүүдийг нь хэн дуртай нь яадаг, зах замбараагүй болсон нь өвөг дээдсээ доромжилсон хэрэг биш цаасан дээр бичигдэж үлдсэн үнэн түүх, дүр зураг билээ. Гумилев бээр ил шулуунаар мөхөн дуусч буй монголчууд хэмээн дэлхийд тунхаглан зарлаж, бичин туурвиж байсныг бид өнөөдөр уншаад л сууж байна шүү дээ. Өнөөдрийн үеийнхэн жаахан ч болтугай юм уншдаг бол үнэндээ эмзэглэж үхмээр дүр зургаар эцэг өвгөдийн маань тухай монгол судлаач, алдарт эрдэмтэн Гумилев бичиж үлдээсэн байдаг юм шүү. Өөр ч гадны аялагч судлаачдын тэмдэглэл номууд бий. Гумилев нэгэнтээ “Их газрын гүнд, бие дээгүүр нь жижигхэн жижигхэн хорхой гүйлдэж байдаг цөөхөн үндэстэн бол монголчууд юм. Тэд өдгөө 400 мянга хүрэхгүй. Жилээс жилд улам цөөрсөөр байна. Удахгүй мөхөж үгүй болох ард түмэн билээ” хэмээн бичиж байлаа. Баабарын Төрийн соёрхол хүртсэн бүтээл болох “Монгол түүх” дөрвөн цуврал ботийг өнгөрсөн жил шинээр нэмж баримтжуулан баяжуулж дахин хэвлэснийг хараарай. Уншихаас залхуурч байгаа бол бараг тавин хувь нь тэр үеийн гэрэл зурган мэдээлэл байгаа. Тэр үеийн дундаж түвшний амьжиргаатай гэгдэж байсан монгол айлын дотор гаднахыг харвал одоо ч Монголд хамгийн ядуу айл тийм гэр орон, амь амьжиргаатай байхгүй байгаа. Ийм л гамшиг зовлонт цаг үеийг туулан монголчууд социалист нийгмийн гэх 70 жил үргэлжилсэн системийн аман дээр 1921 онд ирсэн юм. Соц нийгмийн 70 жил бол үнэхээр эрх чөлөөгүй цаг үе. Авах ганц юм нь бүгдээрээ бичиг үсэг тайлагдсан, өвчин хуучнаасаа салж, басчиг соёлжсон. Энэ бол үгүйсгэх аргагүй юм ололт мөн. Хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл болох эрх чөлөө, ардчилсан зарчим бол байгаагүй. Аймгийнхаа төвийг орохын тулд “Зам явах” гэдэг хуудас авч НАХЯ-ны төлөөлөгчдөө бүртгүүлдэг байлаа. Хоёр хүн тутмын нэг нь энэ яамны нууц мэдээлэгч байж, хэн ямар айлаар орж, юу яриад гарсан нь тэр дороо бүртгэгддэг байлаа. Хувийн өмч хөрөнгийн тухайд ярих ч хэрэггүй. Хувхай хоосон ард түмэн.
Гэтэл өнөөдөр хөдөөд 13 настай хүүхэд шинэ мотоцикль унаад давхиж явна. Хотод бол ийм насны хүүхэд зах дээр хэдэн сар тэрэг түрээд л мотоцикль аваад уначихаар мөнгө олно. Нийслэлд үнэндээ өнөөдөр хуучин машин ч тоохоо больж байна шүү дээ. Монголчууд ингэж айхавтар капиталжсан байна. Жишээ нь, хотод 2000 төгрөгтэй байхад нэг өдөр өлсөхгүй явчих боломжтой. Нэг кг хонины мах 5000 төгрөг байна. 200 грамм мах 250 төгрөг. Доод талын гоймон 700 төгрөг. Ус, сонгино… гээд үлдсэн мөнгөөр нь хоолны орцууд авчих нь. Нэг хүн цадтал идэхээр хоол хийчихээр байгаа биз дээ. Хүнсэн дээр гэхэд ийм үнэ ханштай, манай хэрийн хөгжлийн түвшинтэй улс орон дэлхийд цөөхөн юм.
Ийм л элбэг дэлбэг амьдарч байна, бид. Гэвч бидний сэтгэл санаа гэж авах юм алга. Маш их уур хилэнтэй, бүх зүйл нь сөнөчихсөн юм шиг, зовлонгийн туйл үзэж байгаа юм шиг, дайн дажинтай улс орны ард түмэн мэт аашилцгааж байна. Энэ бол муу ёр юм. Оюун санааны энэ бохирдол нь өнөөдрийн монголчуудын аз жаргалыг үгүй хийж байна. Бүгд уур хилэнгээсээ болж нэгнийгээ хөнөөхөөс ч сийхгүйд хүрэх нь. Саяхан нэг судлаач “Атаархалаа хямрал гэж ойлгосон 10 хувь байна” гэж бичсэн байна лээ. Энэ үнэн. Яг үнэндээ арван хувиас ч хол илүү байгаа байх. Зах зээлийн нийгэм хүн бүрт боломж олгосон. Бүгд нэг гараан дээрээс хөдөлсөн. Боломжийг тултал ашиглаж баяжсан хэсэг байна. Зөв, ингэж баяжих ёстой нийгэм. Харин ингэж боломжоо ашиглан хөрөнгөжсөн хэсэгтээ атаархаж үхэх гэсэн, үүнээсээ болж өөрийгөө тамлаад байгаа маш олон хүн бий болсон нь үнэндээ өнөөдрийн нийгмийн эмгэнэл болчихоод байна.
Энэ атаархлыг хэн дэвэргэж, нийгэм даяарын шинж чанартай болгож байна вэ. Өнөөдрийн улстөрчид шүү дээ. Попуудын юу хэлж ярьж, юунд турхирч байгааг харж байгаа биз. Тэрийг хар, энийг хар, тэгж баяжсан, ингэж хөлжсөн хэмээн дайрч байна. Монголын улстөрч гэх хүмүүс нийгэмд танигдахын тулд, тодрохын тулд монголчууд бидний энэ атаархал дээр тоглож гарч ирж байна. Дээр нь иргэний хөдөлгөөнүүд байна. Саарал ордондоо эргэн орж суух туйлын хүсэлтэй гудамжинд байгаа асангууд байна. Энэхүү атаархал дээр суурилсан нийгмийн бухимдлыг төрийн гурван өндөрлөг маань хүртэл ашиглаж, ард түмнийг хутган үймүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Гэтэл монголчууд хүн төрөлхтөн дундаа ховорхон хувь заяатай, жаргасан ард түмэн байж байдаг. Энд нэг зүйлийг илүү дуугархад дэлхийн хамгийн баян 10 орны жагсаалт албан ёсоор гарчээ. Хамгийн баян нь Катар улс байна. Хүн амын тоо нь 2 сая 694 мянга. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 129 мянга 512 ам.доллар. Залгуулаад Люксембург, Макао, Сингапур, Бруней, Норвеги, Кувейт… гээд явж байна. Эдгээр 10 баян орон дотроо хамгийн олон хүн амтай нь Сингапур 5 сая 791.9 мянган хүн амтай. Тэгээд л тоо нь доошоо бууж байгаа юм. Харьцуулахад Монгол Улс 3 сая 177.9 мянган хүнтэй. Хүн амын тооноос хөгжил хамаардаггүй юм байна аа. Харинчиг эсрэгээрээ хүн ам цөөнтэй улс орнууд энэ дэлхийд хамгийн баян нь байдаг юм байна. Эдгээр арван баян орон юугаа ашиглаж хөгжсөн, баяжсан гэвэл нэгдүгээрт, хүн ардынхаа оюун санаа, уураг тархийг л ашигласан байна. Хоёрдугаарт, байгалийн баялгаа. Эдгээр 10 баян оронд Засгийн газар нь огцорлоо гэж та нар сонссон уу. Зарим улс нь хөгжлийн түвшингээрээ бидэнтэй бараг нэг гараанаас хөдөлсөн нь ч бий шүү дээ. Монголчууд бидний байгаа царай ийм л байна.
Өнөөдөр нийгэмд ерэн оноос хойш л тамаа цайж байгаа юм шигээр худлаа ярьж, сурталчилж байна. Ерэн он гараад эхний гурван жил нь хүнд л байсан. Энэ бол нэгэнт болоод өнгөрсөн түүх, туулах ёстой байсан зам. Одоо ингэж худлаа үзэл суртал явуулдагаа боль. Бүх мэдээлэл ерэн оноос хойш ил болсон. Сошиал ертөнц бий болсон. Мэдээлэлтэй байж үзээгүй ард түмэн үүнд их цочирддог юм байна. Үнэндээ аль ч цаг үед, ямар ч нийгэмд төрөөс хулгай хийж, шамшигдуулахсад байсан. Өнөөдөр гэхэд нийгэмд хамгийн их бухимдал авчирч байгаа ЖДҮХС байна. Ерэн оноос өмнө юун ЖДҮХС-гийн мөнгийг булаацалдах. Бүх мөнгө төрийн мэдэлд, түүнийг нь хэдхэн хүн л мэддэг байсан шүү дээ. Эргэж харсан иймэрхүү түүхүүдийг яривал дуусашгүй их бузар булайг дэлгэх болно. Тийм болохоор орхиё. Урагшаа харах ёстой.
Монголчууд бид энэ жаргалтай цаг үеэ хайрлах, хамгаалах, тордох хэрэгтэй байна. Ингэхийн тулд иргэн бүр хариуцлагатай байя. Биесээ доромжилсон хүмүүсийн шүлсэнд булуулж суумааргүй байна. Өнгөрсөн 30 жилд олж авсан Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах нь дан ганц АН-ын үүрэг биш. Иргэн бүрийн үүрэг. Хамгийн аймаар нь болж бүтэж байгаа юм Монголд алга, бид сөнөлөө, мөхлөө гээд зогсоо зайгүй сурталчилаад байхаар ард түмэн маань нийтээрээ “Нээрэн бид чинь хамгийн ихээр зовж, ядуурал гуйранчлалын туйлд хүрч байгаа юм байна” хэмээн итгэх хандлагатай болж байгаа нь хамгийн аюултай. Мэдээж үүнээс илүү хөгжих, илүү сайхан амьдрах боломж бидэнд байсан. Үүнийгээ алдсан нь үнэн. Гэхдээ монголчууд гуйлгачин болчихоогүй. Ертөнцийн шившиг ч болчихоогүй. Байгаагаа хамгаалж, тордож, ямх ямхаар урагшлуулж байж бид цаашаа явна. Ингэхийн тулд эхлээд нэгэндээ атаархаж хорсдог, нэгнийхээ муу явааг харвал ихэд баясаж, бүтэн нойртой хонодог атгаг хорон санаагаа хаяж, сэтгэл санаагаа цэвэрлэцгээе. Бид амгалан тайван эх оронтой, эрх дураараа амьдрах нийгэмтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг ардчилсан хэвлэлтэй, энэ дэлхийн хамгийн их эрдэс баялаг дээр танз эргэсэн, дутуу юмгүй, бүтэн ард түмэн шүү.
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гурван ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Тухайлбал, 10.00 цагт Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуульд заасан дүрэм, журмуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдах юм. Мөн цагт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлыг хэсэг хуралдахаар товложээ. Үдээс хойш буюу 16.00 цагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдана.
УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тус байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Харин 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, БСШУС-ын сайдыг огцруулах тухай, Эрүүл мэндийн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаархолбогдох албаныхны мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдана. Байнгын хороо Монгол, Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах ”Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.
МАК ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайширыг гадаад улсад ажиллаж байхад нь утсаар холбогдон дараахь тодруулгыг авлаа.
-УИХ-ын чуулган дээр таны хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайдад хандан асуулт тавьж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танай компанийн мэдэлд байгаа Цагаан суваргын ордыг буцааж өг, удахгүй авна гэж мэдэгдсэн. Та хүүгийнхээ үйлдэлд ямар бодолтой байгаа вэ?
-Би хүүгийнхээ ярьж хэлж байгааг буруу гэж үзэхгүй байгаа. Аливаа зүйл дээр зарчмын зүйл ярьж, хэн нэгнээс хамааралгүй үзэл бодлоо илэрхийлж байгаа нь зөв. Н.Номтойбаяр компанийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж, тийм ч үүднээс эрх мэдэлтэй хүмүүсийн болох болохгүйг зоригтой хэлж чадаж байгааг нь эцэг хүний хувьд дэмжиж байна. Тэгэхээр таны асуусан асуултад хариулахад би хүүгийнхээ үйлдэл, хэлсэн үгийг дэмжиж байгаа.
-Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсний хариуд Ерөнхий сайдын хэлсэн үг өнөөдөр танай компанид мэдрэгдэж байна уу?
-Цагаан суваргын асуудлаар өмнө нь олон ч удаа шалгасан. Ингэж ярьсных нь төлөө шахаж дарамталсан, боомилж, шантаажилсан зүйл одоогоор мэдэгдсэн юм алга аа, харин санхүүжилтийн асуудлаар ярилцаж байгаа гадны банк санхүүгийн байгуулагынхан нэмэлт асуулга, тодруулга ирүүлчихээд байгаа.
-Цагаан суваргын ордыг төрд авахаар ямар нэгэн түвэгтэй байдал үүснэ гэж харж байна уу?
-Монголын төр, засгийн аливаа нэгэн баталгаа, барьцаа, оролцоогүйгээр бид дэлхийн 61 орон хувьцааг нь эзэмшдэг Европын Сэргээн босголт, Хөгжлийн Банкнаас зээл авч энэ төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн. Өнөөдөр төслийн гүйцэтгэл нь 50 хувьтай, багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн орд. Үүнийг өгнө барина гэдгийг Н.Номтойбаяр ч мэддэг юм биш, Н.Нямтайшир ч мэддэг юм биш. Бид нар өмчлөөд авчихсан ч юм биш. Монгол Улсад хууль үйлчилж л байгаа бол одоогийн хүчин төгөлдөр бүхий л хуулийн хүрээнд бусад аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил уг ордыг МАК эзэмшиж байгаа.
Энэ төсөл бол сүүлийн 18 жилийн турш үүн дээр ажиллаж байгаа МАК компанийн болон туслан гүйцэтгэгч үндэсний олон арван аж ахуйн нэгжүүдийн мянга мянган ажиллагсад, тэдний ойр дотны хүн бүрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэл, сэтгэл шингэсэн, монголчуудын өөрсдийнх нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа төсөл гэдгийг хэлье.
Итгэлцлэл бол бизнесийн гол зарчмын нэг гэж би ойлгодог. Би банк санхүүгийн байгууллага болон биднийг дэмжиж ирсэн хүмүүсийн итгэлийг хэзээ ч хөсөрдүүлж яваагүй.
Ер нь бол монголчууд гадныханд өнгөтэй өөдтэй баялаг бүхнээ барьж очих шаардлагагүй, өөрсдөө босгож бүтээж, ажиллуулж, үр шимийг хүртэж чаддаг юм байна гэсэн үндэсний бахархлыг бий болгох, ийм жишгийг тогтоож, хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болохыг л Цагаан суваргаар дамжуулж харуулахыг зорьж ирсэн. Үүнээсээ ч ухрахгүй. Ямар ч хүндрэл бэрхшээлээс шантрахгүй ээ. Энэ төслийн үр шимийн 57-60 хувийг нь төрөөр дамжуулж, ард түмэн хүртэнэ.
-Цагаан суваргын ордыг төрд авах асуудлыг Их хуралд оруулна гэж Ерөнхий сайд хэлсэн дээ?
-Төрийн өмчийг өөрийн өмч мэт захиран зарцуулдаг, ард түмний нэрийг барьсан цөөн хэдэн улстөрчдийн явцуу санаа, санаархлыг Цагаан суварга руу оруулахгүй ээ. Эрдэнэтийн ордын 49 хувь нь оросуудад байсан, Оюу толгойн 66 хувь гадныханд байна. Төр ямар менежмэнт хийдэг, засч сайжруулаад сайн болгоод явдаг уу, үгүй юү гэдгийг өмнө нь бүгд л харж байсан, одоо ч бүхний нүднээ ил байгаа шүү дээ. Төрийн мэдэлд өчнөөн үйлдвэрүүд байж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг бүрдүүлж байгаа юм бэ. Иймд өнөөгийн нөхцөлд төрийн өмчит үйлдвэрүүдийнхээ ашигт ажиллагааг дээш-лүүлэх, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, менежмэнтийг нь сайжруулах гэх зэрэг олон чухал асуудалд анхаармаар санагддаг.
Монголын үе үеийн төрийн тэргүүн, сайд дарга нар Монголдоо гадны хөрөнгө оруулагчдыг татах гэж ихэд хичээл зүтгэл гаргадаг. Хэрэв үг, үйлдэл хоёр нь зөрвөл, мөн Монголын төр, засаг ийм алхам хийвэл гадны байтугай дотоодын хөрөнгө оруулагчид маань аливаа төсөлд хөрөнгө оруулалт хийх үү, тэдэнд төр, засагт итгэх итгэл, сэтгэл үлдэх үү, нөгөө чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн, ардчилал, өмчийн олон хэлбэрээсээ татгалзах хэрэг үү, ер нь ямар нийгэм рүү орох нь вэ, дэлхий Монголыг яаж харах вэ гэсэн олон нүүдлийн дараахийг эрхбиш бодох байх аа.
О.ТУЯА
09.00 цагт МҮХАҮТ-д “Хуульчийн нийгмийн хариуцлага-Про боно” чуулга уулзалт болно. Утас: 98066116
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” болно. Утас: 99277963, 88861126
09.00 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд “Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих” чадавхи олгох сургалт эхэлнэ. Утас:99806516, 90930350, 99002058
09.00 цагт “Мираж” ресторанд “Шинэ ховд – Хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулган” болно. Утас: 99431121, 99103399, 99113313
09.00 цагт МУИС-ийн Номын санд “БИД ИРЭЭДҮЙН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД” өдөрлөг болно.
09.30 цагт Чингис зочид буудалд “Тогтвортой газар тариалан” зөвлөгөөн эхэлнэ.
10.00 цагт “Corporate Convention center”-т “Ногоон гэрэл-Цагаан шугам 2018” тэмцээн болно. Утас:99091210, 88106605
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ЗТХЯ-ны байранд бусдын гарт амиа алдсан хохирогч Г-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ. Утас: 88088878
12.00 цагт ЭМЯ-ны гадна талбайд ОХУ-ын Засгийн газрын “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлгөөнт лабораторийн тоноглогдсон автомашин хүлээн авах ёслол болно. Утас 99179899, 86885060
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
“Хасар” Жагаа нэрээр олноо танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Арванхоёрдугаар сар гарчихлаа. Таны өвлийн өвгөний захиалгын ажил эхэлсэн байх. Албан байгууллагууд захиалгаа өгч эхэлсэн үү?
-Шинэ жил дөхөөд ирэхээр “Өөрийгөө уядаг морь гэдэг” шиг л бэлдэж эхэлнэ дээ. Айлууд цагаан сар дөхөөд ирэхээр дээл хувцсаа гаргаад гөвж цэвэрлэдэг шиг өвлийн өвгөний хувцсаа бэлддэг. Арванхоёр сарын нэгнээс өмнө ажил төрлөөр янз янзын л хүнтэй утсаар холбоо барина. “Байна уу, хэн бэ” гэхээр “Хасар Жагаа мөн үү” гэнэ. Тэгээд арванхоёрдугаар сарын нэгэн болонгуут “Өвгөн Жагаа мөн үү” гээд л эхэлнэ. Тэгэхээр нь “Тийм ээ, тийм. Мөөн мөн гэдэг юм. Ингээд л ажил эхэлж байна гэж боддог. Энэ жилийн захиалгууд эхэлчихсэн. Манайхан шинэ жилдээ монгол хэв маягийг оруулах хүсэлтэй байдаг болжээ. Тиймээс монгол өвлийн өвөөгөө шинэ жилдээ оруулмаар байна гэх захиалга их орж ирж байна.
-Та өвлийн өвгөн хэмээх энэ сайхан нэр хүндтэй албыг аваад хэд дэх жилтэйгээ золгож байна вэ?
-2004 оноос эхэлсэн гэхээр 15 дахь жилдээ өвлийн өвгөн болж байна шүү дээ. Цаг хугацаа хурдан байна даа. Саяхан л өвлийн өвөө болж байсан санагдаж байна. Тэгэхэд одоо 15 дахь жилдээ өвлийн өвгөн болох гэж байдаг.
-Ямар байгууллагууд ихэнхдээ таныг урьж байна?
-Янз бүрийн л байгууллагууд урина. Боломжтой үедээ зохицуулаад л очихыг боддог. Цасан охидуудаа дагуулаад л явна даа. Арванхоёр сар дөхөөд ирэхээр цасан охид маань хэднээс ажилдаа орох вэ гээд залгадаг. Энэ жил ч мөн адил цасан охид маань өөрсдийгөө бэлдээд л байж байна.
-Таныг ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсныг залгамжилж байгаа өвлийн өвгөн гэдэг. Анх өвлийн өвөө болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?
– Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаас хойш “Харшын сүлд модны наадам”-д өвлийн өвгөн хэн болгох вэ хэмээн яригдаж байсан юм. Надад анх өвлийн өвгөн болооч гэсэн санал ирэхэд би “Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох болоогүй байна. Залуухан байна” гэсэн хариу өгч байлаа. Орой нь гэртээ ирээд Т.Урнаад хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Монголын ард түмэнд хоногшсон агуу хүний бүтээсэн “Өвлийн өвгөн”-ий дүрийг цаашид өвлөөд авч явна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй том хувь зохиол. Чиний энэ нас байтугай чамаас залуудаа Г.Гомбосүрэн гуай өвлийн өвгөн болсон байдаг гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь Г.Гомбосүрэн агсны гэр бүл рүү нь утастаж өвлийн өвгөн болох болсон тухайгаа хэлж, албан ёсоор талийгаачийн гэрт нь хадагтай очиж өмсөж байсан өвлийн өвгөний хувцсыг нь авч байлаа. Өвлийн өвгөний халааг авсныхаа дараа Г.Гомбосүрэн гуайн өмсч хэрэглэж байсан дээл хувцсыг хоёр жил өмсөж, шинэ жилд оролцож байсан. Тэр агуу буянтай хүний сайхан энергийг өөртөө шингээсэн гэж боддог. Тэр үе л миний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Г.Гомбосүрэн агснаас хойш хувцаснаас нь нөмрөгийг нь би жил болгон хэрэглэдэг. Энд тэнд явахдаа минийх шиг ийм нөмрөгтэй өвөө алга даа гэж хардаг юм. Өвлийн өвгөний хувцсыг өмсөөд гарна гэдэг үнэхээрийн сүр хүч, энерги өгсөн, урд жилийн бүтээлийг магтан дуулсан их сайхан ажил болохоор сэтгэл хангалуун байдаг.
– Та хэр олон дээл энэ хугацаанд сольж байв?
– Би өөрийнхөө дээлийг хоёр удаа сольсон. Энэ жил шинэ дээлээрээ гоёно. Гурав дахь дээл минь болж байгаа юм байна.
-Таныг шинэ жилээр байнга гэртээ урьдаг айлууд байдаг уу?
– Ер нь айлууд их урьдаг. Тэр болгон очоод байх завдал гарч өгдөггүй юм. Зайлшгүй очих айлууд байна. Хүмүүс яриад өвөө эмээтэйгээ уулзуулмаар байна. Нас буян нэмэх сайхан үйл болох гээд байна гэж урьдаг. Хүүхдүүдтэйгээ уулзуулж бэлэг өгүүлэхээс илүүтэйгээр эмээ, өвөө, аав, ээжтэйгээ ерөөл хэлүүлж бэлэг өгүүлэх зүйл их байдаг. Цаад утгаараа их бэлгэдэлтэй санагддаг.
-Өвлийн өвөө болж байсан хамгийн дурсамжтай үеэсээ хуваалцахгүй юу?
– Шинэ жил болгонд л сайхан дурсамжтай үйл явдал болж өнгөрдөг. Хамгийн оргил нь арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн төв талбай дээр шинэ оноо угтаж авах сайхан санагддаг даа. Хүүхдүүд их үнэмшилтэйгээр хандана. 2005 билүү, 2006 онд Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам дээр сэтгэл догдлуулсан нэг сайхан үйл явдал болсон юм. Зургаан настай хүүхэд бэлэг авсан юм. Тэр хүүхэд өмнө нь хараагүй байж. Мэс заслаар хараа ороод анх удаа шинэ жилийн баяр гэдгийг үзээд өвлийн өвгөнийг харсан нь тэр байж л дээ. Тэгээд би тэр хүүхдэд бэлэг өгч байлаа. Тэр хүүхдийг харахаар надад бахархмаар ч юм шиг, сэтгэл нэг л хөдлөөд үнэхээр сайхан байсан.
-Гэртээ өвлийн өвгөн болж байсан уу?
– Манай гэр бүл, хамаатан садангуудын дунд уламжлал болж ирсэн нэг зүйл байдаг. Өвлийн өвгөн энэ ондоо багтаж бэлгээ өгч чаддаггүй учраас нэгдүгээр сарын нэгэнд бүгдээрээ цугларч хүүхдүүдээ баярлуулдаг юм. Бүгд л тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг. Би өөрөө өвлийн өвгөн болж ордог юм.
– Та албан байгууллагын олон шинэ жил дээр очдог. Шинэ жилийг өвөрмөц тэмдэглэдэг байгууллагууд байдаг уу?
-Мэдээж янз бүр л тэмдэглэнэ. Өвлийн өвгөн нисэж орж ирэх ёстой гэж хэлнэ. Урьдчилж зураг авна. Бүр нисдэг тэргээр хүртэл явж байлаа. Сүр ихтэй тэмдэглэдэг газрууд бий.
-Хөдөө орон нутгийн шинэ жилд уригддаг уу?
– Уригдана. Үнэхээр очих боломж гардаггүй л дээ. Өвлийн өвгөн болсноосоо хойш гэр бүлийнхээ зүгээс жил бүр 100 хүүхдэд бэлэг өгдөг. Асрамжийн газар, хорих анги гээд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэглэдэг юм. Энэ жилээс үсгийн дарааллаар гэдэг юмуу, өөрөө хүрч очих боломжгүй хөдөө орон нутгуудад бэлэг өгөхөөр болсон. Түрүү жил Архангай аймгийн хүүхдүүдэд бэлэг өгөх байсан боловч урьд нь өөр газартай ярилцчихсан байсан учраас боломж гараагүй. Энэ жилээс эхлээд Архангай аймагт 50 бэлэг, төрсөн нутаг Дундговьдоо өвлийн өвгөний бэлгээ тараана. Өвлийн өвөө нь очиж бэлгээ өгсөнтэй адил болов уу гэж бодож байгаа.
-Ер нь хүүхдүүд өвлийн өвгөнд хэр итгэдэг вэ?
– Хүн бүхэн сэтгэлдээ өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг. Хэдийгээр хийсвэр гэж боддог ч хүн бүрийн зүрх сэтгэлд өвлийн өвгөн байдаг. Ахмад буурлууд хүртэл өвлийн өвгөнөөсөө ирж бэлэг авахдаа үнэхээр баяртай байдаг. Өвөөдөө үнсүүлнэ, нас авна гэдэг юм.
– Та бусад өвлийн өвгөний талаар судалж байв уу. Уулзаж байсан уу?
-Улс орнуудын өвлийн өвгөнийг судалж байсан. 2008 оноос буриадууд өвлийн өвгөнтэй болсон. Манай монгол өвлийн өвгөнтэй адил төстэй боловч, эрх зүүчихсэн байдаг юм билээ. Тэд жил бүр орон орны өвлийн өвгөдийг урьж, ёс заншлаа танилцуулж, туршлага хуваалцдаг уламжлалтай. Буриадууд өвлийн өвгөнөө цагаан өвгөн гэж нэрлэнэ. Шинэ жилээр цагаан өвгөн нь ирэхгүй. Харин цагаан сараар хүүхэд залуустаа бэлэг өгч, урмын үгээ хайрлана.Тэр уламжлалынхаа дагуу намайг урьсан юм. Тэнд очсон өвлийн өвгөнүүд намайг хараад гайхаж байсан л даа. Хувцасны учир нь юу вэ гээд л асууж өгсөн. Би цагаан өнгө ариун цагаан сэтгэл, цагаан цэнхэр нөмрөг уужим саруул амар амгалан байдлыг илтгэнэ. Харин урт цагаан сахал нь урт насыг бэлгэднэ. Малгайных нь орой улаан залаатай, энэ нь улаан залаатай монголчууд гэсэн утга илэрхийлдэг хэмээн тайлбарлаж байлаа. Тэгэхэд монголчууд аргагүй л шүтлэгтэй хүмүүс юм хэмээн хэлж байсан. Буриадууд цагаан өвгөнөө сонгохдоо цам бүжиг хийдэг юм билээ.
-Та хэдэн нас хүртлээ өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэж байсан бэ?
– Би хөдөө өссөн. Арван жилдээ онц сурдаг хүүхэд байлаа. Тухайн үед шинэ жилээрээ өвлийн өвгөнөөс бэлэг авдаг байсан. Ямар багш өвлийн өвгөн болдог гэдгийг ч мэддэг байсан. Манай Доржсүрэн багш өвлийн өвгөн болно. Хүмүүс волейболын Доржсүрэн гэхээр сайн мэднэ. Мундаг дасгалжуулагч багш. Өвлийн өвгөн байдаг гэдэгт одоо ч гэсэн би итгэдэг. Хотод шилжиж ирээд Г.Гомбосүрэн агсныг өвлийн өвгөн гэдгийг мэдэж байлаа.
-Та өвлийн өвөөгийн ажлаа хэдий хүртэл хийнэ гэж боддог вэ?
-Цаг хугацаа л харуулна байх. Олон мянган хүүхэд багачуудтай баясаж цэнгээд шинэ жилийг өнгөрөөнө гэдэг бол гайхалтай. Өвлийн өвгөний хэлж буй ерөөлийн үг болгон чин сэтгэлээсээ гарч байдаг. Өвлийн өвгөний хэлсэн үгийг хүлээж авч байгаа том хүн ч бай, хүүхдүүд ч бай хүн болгон ухаарал авч байдаг. Үүнийг харах үнэхээр сайхан санагддаг. Өвлийн өвөө болдог нас маань жил ирэх тусам л надад дөхөж байх шиг санагддаг. Ач зээтэй ч болчихсон учраас жинхэнэ утгаараа өвөө болчихсон явж байна.
-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Г.Гомбосүрэн агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Г.Гомбосүрэн агсны 100 жилд зориулсан театрын бүх л уран бүтээлчид оролцож буй уран бүтээлийн үдэшлэг театрт маань болох гэж байна. Энэхүү үйл ажиллагаан дээр би агуу хүнээ хүндэтгэж өвлийн өвгөний хувцастай оролцоно. Мөн бусад ахмад уран бүтээлчдийн “Бид мартахгүй” уран бүтээлийн цэнгүүн болно. Манай театрын ардын жүжигчин П.Цэрэндагва, ардын жүжигчин Н.Сувд гуай нарын 70 насны ой тохиож байгаа. Энд зориулсан үйл ажиллагаануудад мөн оролцоно. Хувь уран бүтээл талаасаа ажил ихтэй байна. Гэр бүлийнхээ хүнтэй хамт төрийн бус байгууллага байгуулсан. Түүнийхээ хажууд Хангарьд гэсэн театртай. Театрын залуучууд маань он гаргаад шинэ уран бүтээлд орно. Уран бүтээлийн хоёр, гурван ажил маань эхэлчихсэн явж байна даа.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлээс алинд нь түлхүү тоглохыг боддог вэ?
-Тухайн киноны ач холбогдол, үзэгчдэд өгөх мэссэж юу байгааг хамгийн түрүүнд олж хардаг. Дүр их, бага нь сонин биш. Гол нь массаараа энэ кино яаж үзэгчдэд хүртээлтэй байх вэ гэдэг талаас нь хардаг. Ялангуяа өнөөгийн нийгэмд кино зохиол их чухал байна. Кинонуудад хяналт цензур бага болчихсон гэж боддог. Жишээ нь, америк киног үзэхээр л цаанаасаа америк гэдгийг нь мэдэрдэг дээ. Түүний адил манай кино уран бүтээлчид өөрийн гэсэн Монгол киноны дүр төрхийг бий болгоосой гэж хүсдэг.
-Та Хасар Жагаа нэрээр олноо танигдсан. Энэ талаар дурсвал?
-Хасар Жагаа гэдэг нэр жүжигчин мэргэжлийг эзэмшсэний минь бас нэг бахархал. Жүжигчин болгон өөрийн тоглосон дүрээр овоглоод байдаггүй. Үүн дээр өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Тайз болон дэлгэцийн уран бүтээлд намайг сонгож тоглуулж байсан бурхад болсон найруулагч болоод одооны найруулагчдад баярлаж явдаг даа.
Хүүхдийн шүдний эмч, тулгуур эдийн эмч, гажиг засалч, амны хөндийн нян судлаач Ц.Базаррагчаатай буйлны өвчлөлийн сэдвээр ярилцлаа.
-Таныг нүүр ам судлалын салбараас Японд доктор хамгаалсан анхны шүдний эмч гэж сонслоо. Бидний ярилцах буйлны өвчлөлийн сэдэв докторын ажилтай тань холбоотой гэж ойлгосон…?
-Тэгж ойлгож болно. Би Окаяамагийн Шүдний сургуульд амны хөндийн нян судлалаар докторын зэрэг хамгаалсан юм. Аль ерээд оноос, тодруулж хэлбэл 1993-1996 онд Японд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн л дээ. 1997-1998 онд Окаяамагийн шүдний сургуулийн хүүхдийн шүдний тэнхимд эмч-судлаачаар ажиллаж байсан.
-Шүд цоорол, буйлны үрэвслийг монголчууд төдийлөн тоодоггүй, амаа давстай ус, содаар зайлах төдийгөөр аргацаагаад яваад байдаг. Таны яриаг сонсоод суух нь ээ нэлээд аюултай өвчин шиг санагдлаа…?
-Шүд цоорол буйлны үрэвсэл хоёр нь ондоо, өөр өөр төрлийн нянгаар үүсгэгддэг. Шүд цоорлыг сүүлийн зуу гаруй жил тэр дундаа 1970-аад оноос хойш эрчимтэй судалсан. Үндсэндээ судлагдаад дууссан, шийдэгдсэн асуудал. Цоорлыг аль хэдийнэ судалж дуусаад дараа дараагийн далайцтай асуудал руу 2000-аад оноос хойш орчихсон яваа. Авахуулаад шүдгүй болсон газар шүдийг дахин ургуулах, дараагийнх нь мэдрэл нь үхжээд амьгүй болсон шүдийг амьдруулж ургуулах хэмжээнд судалгаа хийгдэж байгаа. Судалгааны үр дүнг зарлаад эхэлчихсэн. Тун удахгүй амьдралд биеллээ олж эмнэл зүйд нэвтрэх нь цаг хугацааны л асуудал. Шүдээ сайн арчлаад, тухай бүр эмчлүүлээд явбал тэг эдийн засгаар цоорлоос сэргийлэх бүрэн боломжтой. Шинжлэх ухаан өндөр түвшинд очиж жижиг, сажиг асуудлуудыг шийдэж баталгаа, нотолгоо, судалгаа, үр дүн ярьж байхад давс, сода ярьдаг хандлагаас татгалзах хэрэгтэй. Давстай ус, сода шинж тэмдгийг түр зуур намдаах мэт санагдаж магад ч нян, бактерийн эсрэг ямар ч үйлчлэлгүй. Би энэ удаа шүд цооролтой харьцуулашгүй хорт үр дагавартай, халдварт өвчний тухай түлхүү яримаар байна. Энэ бол таны асуусан буйлны үрэвсэл.
-Буйлны үрэвсэл халдвар өвчин гэж боддог хүн тун цөөхөн байх. Яаж, ямар замаар халддаг, хор хөнөөл нь юу болох гэх мэт хүмүүст хэрэгтэй талаас нь жаахан энгийнээр тайлбарлаад өгөөч?
-Халдварт өвчин гэхээр манайхан ханиад томуу, сүрьеэ, шар зэргийг л ойлгоод байдаг. Буйлны үрэвсэл үүсгэгч нь нян бактери. Шүлсээр халдана.Амны хөндийд гаднаас орж ирнэ. Буйлны үрэвслийн нянгаас ялгардаг хор нь шүдийг тойрон бэхэлж байдаг буйлыг эвдэж үндсэн үүргээ биелүүлж чадахгүй болгодог. Үүнийг хүмүүс буйл суусан, шүд зайтай болоод байна гэдэг. Цаашлаад холбох эдийг тасалж шүдийг тулан тогтоож байдаг ясыг хайлуулах шатанд ордог учир шүдний тулгуур эдийн өвчин гэж нэрлэдэг юм. Шүдийг тулан тогтоодог яс ууссаар эцэстээ ясгүй болсон шүд сулран суларсаар аажимдаа унадаг. Энгийнээр хэлбэл, шүдний ясыг уусгаж буй дээрх процесс бусад эд эрхтэнд нэг адил явагдаж байдаг гэсэн үг. Шүдний ясыг шимэгдүүлж, уусгаад байгаа процесс л бидний анхаарал хандуулж ойлгоод авчих гол зүйл юм. Үүгээрээ буйлны үрэвсэл шүд цооролттой харьцуулашгүй хор хөнөөлтэй. Буйлны үрэвслийн нянгаар үүсгэгддэг олон өвчний нэг нь хэрх. Энэ өвчний үед том бага үе, холбоос эд уусан хайлж, деформацид орсон үе хуруу, гар моонийдог. Эрүүл эд эмгэг эд болж хувирсан гэж ойлгож болно.
-Маш аюултай өвчин юм байна. Буйлны үрэвслийн эсрэг олон төрлийн шүдний оо байдаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж заншвал хэр үр дүнтэй бол?
-Ганц 00 ч биш шинжлэх, бизнес гэдэг хоёр өнцөг олон зүйл дээр эсрэг тэсрэг байр суурьтай байсаар ирсэн. Худалдаа, бизнесийн тал нь давамгай явааг ойлгоход гэмгүй байх. Шүдний 00-г бага сага судалсан хүний хувьд хэлэхэд цөөнгүй тооны химийн бодис орсон байдаг. Химийн бодис ихтэй 00-г байнга, тасралтгүй, урт удаан хугацаанд хэрэглэх нь ашигтай бактериудыг устгах эрсдэлтэй. Ганц шүдний 00 гэлтгүй аль ч химийн бодисыг хэтрүүлэн, зохистой бус хэрэглэх нь түүнд тэсвэртэй, илүү хүчтэй хэлбэрийг бий болгодог. Тэгэхээр шинжлэх ухаанд үндэслэж ярьдаг судлаачдын үгийг сонсох хэрэгтэй. Учир нь үнэн худлыг шалгадаг ганц шалгуур нь ерөөсөө л шинжлэх ухаан.
-Эрхтэн системийн өвчлөл үүсгэдэг, хавдрын нэг том шалтгаан нь буйлны үрэвсэл гэдэг үг цочирдом сонсогдож байна. Үндэслэл, шалтгааныг нь нарийн тайлбарлаач?
-Би бүрэн судлаад цаана нь гарчихсан хүн биш л дээ. Шинжлэх ухаан гэдэг зах хязгааргүй далайгаас чимхийн төдий мэдлэг олж авч түүнээ таньж мэдэх гэж мэрж, байгалийн шинжлэх ухаанд татагдаад салж чадахгүй яваа хүн. Буйлны үрэвслийн нян амны хөндийд байрлан буйл, шүдийг өвчлүүлээд зогсохгүй халдварлагдаж үрэвссэн буйлны хэсгээр тараагуур цусаар бүх эд эрхтэнд хүрч очдог. Нянгийн байнгын дайралтад орсоор байвал эрүүл эд эмгэг эд болно. Олон жил ийм байдалтай байвал хавдрын урьтал шатанд очиж эргэшгүй байдалд хүрдэг. Би судалгааны ажлаа дууссанаас хойш буйлны үрэвсэл нь зүгээр ч нэг аминаас хол шалдар булдар зүйл биш аюултай халдварт өвчин гэдгийг ойлгуулах гэж сүүлийн хоёр жил зөвхөн энэ талаар ярьж бичиж байна. 2016 оноос хойш 30 гаруй удаа шүдний эмч нарт академик түвшний сургалт хийлээ. Үүнээс гадна хот, хөдөөний 90 гаруй эмч нарт сургалт өгсөн. Хамгийн сүүлийн, шинжлэх ухаанд тулгуурласан эмчилгээний мэдээлэл, баталгаа нотолгоо нь сургалтын маань цөм. Амны хөндийн нян судлаачид төдийгүй АНУ, Европын зүрх судас, нойр булчирхай, эмэгтэйчүүдийн гэх мэт мэргэжлийн салбар холбоод сүүлийн 30 гаруй жил судлаад нэг л зүйл дээр анхаарлаа хандуулаач гэж зөвлөж байгаа. Олон өвчний эх үүсвэр, том шалтгаан нь амны хөндийд тань байна, байх байхдаа буйлны үрэвслийн нянгаар халдварладаг гэж онцолж байна. Тэд буйлны үрэвсэл 200 гаруй төрлийн өвчин үүсгэнэ, олон хавдрын эх үүсвэр гэдгийг нотолсон судалгааныхаа үр дүнг нийтэд танилцуулсаар байгаа.
Буйлны үрэвсэл тодорхой хугацаанд үе шаттайгаар явагддаг.Нууц үедээ мэдэгдэхгүй тээгч болоод явж байдаг. Статистикаас харахад, манай улсад чихрийн шижин, нойр булчирхайн өвчлөлт өндөр. Эднийг үүсгэдэг нэг том шалтгаан нь өнөөх л буйлны үрэвсэл. Онцын өвдөлт, зовиур бага тул хаа нэг цус гарахыг тоохгүй 4-6 жил орчим явсаар хүндрүүлдэг. 6-10 жилийн дараа таны аль нэг эрхтэн системд эргэшгүй өвчлөлийн эх суурь тавигдсан байх өндөр эрсдэлтэй.
-Тэр төрлийн хавдрын төчнөөн хувь нь буйлны үрэвслээс шалтгаалдаг гэх мэт тоо баримттай судалгаа бий юу?
-Байлгүй яахав. Буйлны үрэвсэлтэй ч эмчлүүлэхгүй удаан явбал цусны хорт хавдраар өвчлөх магадлал 30 хувь байдаг. Бөөрний хорт хавдрын тухайд 49 хувийн магадлалтай. Зүрхний шигдээсээр нас барах магадлал 29 хувиар яригддаг. Тархинд цус харвах магадлал 28 хувь гэсэн тоо бий. Элэгний /архины бус гаралтай/ циррозоор өвчлөх магагадлал 30 хувь. Хамгийн сүүлд улаан хоолойн хорт хавдар үүсгэгч нь энэ нян гэдгийг тогтоосон. Зөнөгрөх өвчин залуужжээ л гэдэг. Нэг шалтгаан нь мөн л буйлны үрэвсэл гэсэн судалгааны дүн сонсогдож эхэллээ.
-Нэгэнт буйл үрэвссэн тохиолдолд эмчлэгдэх боломж нь хэр байдаг вэ?
-Буйлны үрэвсэл бол ганц манайд ч биш хаана ч адил, шүдний эмчилгээний толгойны өвчин хэвээр байна. Өнгөр, чулууг цэвэрлээд дуусдаг буйлны үрэвслийн уламжлалт аргыг миний хувьд өөрчилсөн. Нэгд оношлогоо орно. Хоёрт өнгөр, чулуу цэвэрлэх үед нян, бактерийг устгадаг үр дүнтэй “ноу хау” байна. Гуравт үүсгэгчийн эсрэг үйлчлэлтэй, ямар ч химийн орц найрлагагүй, нянгийн эсрэг бэлдмэл хэрэглэх багтана. Ер нь аль ч өвчний хувьд улаан шугам бий.Нэгэнт амны хөндийгөөс хальж эрхтэн системийн өвчлөлийн асуудал босох үед тухайн өвчний шинж тэмдгийг дарах л эмчилгээ хийх байдлаар дэлхий ертөнц явж байна. Миний хувьд, амны хөндийд байхад нь барьж авах тухай ярьж чадна. Эмчлэхийн төлөө арга технологи боловсруулж, бэлдмэл гаргасан. Эцсийн эцэст энэ бүхэн маань буйлыг эрүүлжүүлж бусад шүдийг аварч, амьд шүдтэй нь үлдээхэд чиглэж байна.
-Хүмүүс буйлаа үрэвссэнийг мэдэхгүй яваад байдаг байх нь. Хамгийн анхны шинж тэмдэг нь шүдээ угаахад буйлнаас цус гарах гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, буйлнаас цус гарах бол эхний шинж тэмдэг. Харин тамхи татдаг хүмүүсийн хувьд никотин буйлыг хатангиршуулж цус гарах шинж тэмдгийг барьдаг учир хэзээ хойно хүндэрсэн үедээ эмч дээр ирэх нь нийтлэг байна.Үүнээс гадна буйл хавагнах, хөөх, томрох, өнгө өөрчлөгдөх, идээт шингэн үүсэх, амнаас эвгүй үнэр гарах гэх мэт шинж тэмдэг нь нэлээд хүндэрсний шинж.
-Нийт хүн амын хэдэн хувь нь буйлны үрэвсэлтэй талаар нарийвчилсан судалгаа байна уу?
-АНУ-д гэхэд нийт хүн амын 70-75 хувь нь буйлны үрэвсэлтэй. Буйлны үрэвслийн хүнд хэлбэртэй, буйлны үрэвслийн шалтгаантайгаар эргэшгүй өвчинтэй болсон насанд хүрэгчдийн тоо 45 хувь гэсэн судалгаа уншиж байсан. Монголчуудын тухайд 90 орчим хувь гэж 2017 онд НАСС-н мэргэжлийн сэтгүүлд тавьсныг харсан.
-Манай улсад оношлогоо хэр байна вэ?
-Амны хөндийн микроскоп оношлогооны хувьд дэлхийд нүүр, ам судлалын салбарт нэвтрээд 20 гаруй жил болчихсон.Миний хувьд шүдний эмчилгээтэй холбоотой олон асуудлыг шийдсэний зөвхөн нэг нь л энэ микроскоп оношлогоо.Хэдий богино хугацаа өнгөрсөн ч олон хүн энэ оношлогоог хийлгэсэн. Оношлогоогоор нянгийн гаралтай буйлны үрэвслийг тодорхойлно. Ил шинж, зовиур бага, тэгсэн мөртлөө яаж ч угааж арчлаад салдаггүй амны эвгүй үнэрийн шалтгаан нь архагшиж далд хэлбэрт шилжсэн нянгийн гаралтай буйлны үрэвсэл эсэхийг тогтооно. Манайд анагаахын салбараас ганц оношлогоогүй нь нүүр ам судлалын эмчилгээний салбар. Нэгэнт эхлүүлчихсэн зүйлийг илүү хүртээмжтэй болгох асуудал л бий. Ингэхийн тулд эмч нарыг бэлтгэж олуулаа хийх ёстой. Бид шүдний эмчилгээний шинэ, дэвшилтэт арга технологиос олон жилээр хоцорсон. Улс дэмжээд өгвөл энэ хоцрогдлоо алгасаад тэдэнтэй зэрэгцээд оччих боломжтой. Манай салбар боловсон хүчин сайтай гэсэн давуу талтай. Олон жилийн өмнө, мэргэжлийн ганц сургуулиа оношлууртай болгодгийн аман дээр буцаагаад алдчихсан тал бий.
-Буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Урьдчилан сэргийлэх гол арга нь хувь хүн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх. Халдварт өвчин гэдгийг мэдчихвэл шүлсээр, аяга, саваар тойруулж ууж хэрэглэхээ болих байх. Монголчууд эртнээс аяга халбагатайгаа явдаг байсан. Өнөө цагт хэвшүүлмээр соёл. Тэгвэл ганц буйлны үрэвсэл төдийгүй олон өвчнөөс сэргийлэх боломжтой.
-Таныг буйлны үрэвслийн эсрэг бэлдмэл гаргасан, олон оронд хэрэглээ болчихсон гэж сонслоо. Юунаас гаргаж авсан бэлдмэл юм бол?
-Би анх шүдгүйдлийн үндсэн шалтгааныг үүсгээд байгаа “нөхдүүд”-ийг таньж мэдэх гэж нян судлалаар ажил хийлгээч гэсэн хүсэлтийг профессортоо тавьж байсан юм. Гэтэл профессор маань их хүнд салбар, сайн бод, хугацаа байгаа гээд зөвшөөрч өгдөггүй. Микробиологийн лабораториос өөрийг бодохоо байсан учраас татгалзсан хариу сонсоод шантраагүй. “Багш аа надад заавал доктор болох нь гол биш. Би микробиологийн судалгаа л хиймээр байна” гэж гурван сарын турш гуйсны эцэст зөвшөөрөл авч микробиологийн лабораторид хөл тавьж байлаа. Эндээс л миний цоорол, буйлны үрэвслийн нян, бактериудыг таньж мэдэх ажил эхэлсэн дээ. Судлах тутам ахиад л цаашаа явмаар судалмаар санагдаад тайван суухаа больдог юм билээ (инээв). Анагаахын шинжлэх ухаан хүний биед ээлтэй, байгалийн гаралтай арга технологийг тэргүүлэх чиг хандлагаа болгосон. Таны сонирхоод байгаа бэлдмэл энэ хандлагад бүрнээ нийцэж байгаа. Буйлны үрэвсэл үүсгэгч олон төрлийн нянгуудаас хоруу чанар хамгийн их, гол нян нь P.Gingivalis. Энэ гол нянгийн нэрээр буйлны үрэвслийг Gingivitis гэж нэрлэсэн байдаг. Тэр утгаар нь бэлдмэлээ “Жинжита” гэж нэрлэсэн. Буйлны үрэвслийн толгойлох нянгууд дээр судалгаа хийгдсэн, үр дүн нь шинжлэх ухааны туршилт, судалгаагаар тогтоогдсон бэлдмэл байгаа юм. Хүндрэлтэй шүдийг хэрхэн эмчилж амьдаар нь хадгалж авч үлдэж чаддаг болох тухай 25 жилийн тэртээ бодож явсан бодлын маань нэг шийдэл л дээ. Монголын хөрсөнд ургасан цэвэр ургамлаас орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан технологи ашиглаж гаргаж авсан. Монголоос гадна Солонгос, Бельги, Норвеги, Австри, Австралид хэрэглэж байгаа. Японд хэд хэдэн эмнэлэгт хэрэглэдэг. Сүүлийн үеийн сонин гэвэл бэлдмэл маань шинжлэх ухааны өлгий болсон Япон улсын өндөр шалгуурыг давж амны хөндийн хавдрын эсрэг судалгаанд орохоор сонгогдсон.