Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвөөс нэг жилийн ойдоо зориулан зохион байгуулсан “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.

Аймгийн аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээн нь өсвөр үе, идэрчүүд гэсэн хоёр насны ангилалаар явагдсан бөгөөд дөрвөн төрлийн сэлэлтээр нийт 80 гаруй баг тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч оролцож, гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болж, нэгдсэн дүнгээр алтан медаль хүртлээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатар, ахмад М.Ганбаатар, усчин-аврагч Э.Давхарбаяр нар усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагчаар ажиллан, олон уралдаан тэмцээнд аймгийн баг тамирчдыг бэлтгэн, амжилттай оролцуулаад байна.

Тухайлбал, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Усан спорт сургалтын төвийн 10 тамирчныг бэлтгэн оролцуулснаас гурван тамирчин усан спортын 3-р зэргийн болзол, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 17 тамирчин оролцуулснаас хоёр тамирчин мөн усан спортын 3-р зэргийн болзлыг тус тус хангаад байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.




Categories
мэдээ нийгэм

А.Нямдорж: Хогоо ангилж хэвшвэл булагдах хогны хэмжээ 60 хувиар буурна

Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдоржтой ярилцлаа.

-Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай байгууллага нь судалгаа, хяналт, үнэлгээ, мониторингийн үйл ажиллагаа явуулдаг ба 2015 оноос хойш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт тавьдаг төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байна.

-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх төсөл хэзээ эхэлсэн бэ?

-Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгахад хэвшүүлэх бодлогын төслийг УБ хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан 2017 онд эхлүүлсэн.

-Энэ төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн зарим хороонд туршилтаар хог ангилдаг хогийн сав суурилуулсан дуулдсан шүү?

-2017 онд туршиж загвар гаргаад, тэр загвар дээрээ суурилан 2018 оноос туршилтаар гарсан муу үр дүнг сайжруулан, сайн үр дүнг бусад дүүрэг хороонд түгээхээр төлөвлөсөн. Ингээд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн I, II, III хороонд туршилт төслөө хэрэгжүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхэд нэлээдгүй саад, бэрхшээл тулгарч байлаа, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй,аргачлалыг олох гэж нэлээд судалгаа, суурь ажлууд хийгдсэн. Энэ ажлын хүрээнд бид олон нийтийн сонсголыг ХУД-н ЗДТГ-тай хамтран хийсэн. Мөн олон нийтийн хандлага, зан үйл нь ямар байна, үүнийг хүлээж авахад бэлэн байна уу гэсэн суурь судалгааг хийсэн юм. Судалгаанд иргэдийн 87хувь нь “Бид хогоо ангилахад бэлэн байна, хогоо ангилахад зориулалтын хогийн сав, уут зэргээр орчныг нь бүрдүүлээд өгнө үү” гэсэн санал гаргасан. ААН-үүдийн 90-ээд хувь нь хогоо ангилах боломжтой бэлэн гэсэн. Ийм үр дүн гарсан учраас бид энэ төслийг урам зоригтой хэрэгжүүлж эхэлсэн.

Ангилан ялгах хогийн сав нь ямар хэмжээтэй, ямар хэлбэр дүрс загвартай байх, ангилсан хогийг хэрхэн тээвэрлэх, хэрхэн хаягжуулах гээд бүгдийг нь бодолцож Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж хэд хэдэн байршилд хогоо ангилж хаях зориулалт бүхий хогийн савуудыг байршуулж туршиж ажиллсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өнгөрсөн онд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хогоо ангилах талаар уриалга захирамж гаргаж ажилласан нь үр дүнтэй байсан. Байгууллагуудыг хогоо ангилж сургахад эхний ээлжинд дахин боловсруулагдах ямар хогийг, ямар өнгийн хогийн саванд хийж хэвшүүлж хоногшуулах нь чухал байсан. Энэ 2018 онд ХУД-ийн 1,2,3,11,15 дугаар хороодод, БЗД-ийн 1,26 дугаар хороодод, Чингэлтэй дүүргүүдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж ангилан ялгаж хэвшүүлэх төсөл эрчимтэй хэрэгжиж байгаа.

-Ямар хогийг ямар өнгийн хогийн саванд хийх вэ?

Олон улсын жишигт нийцүүлэн ангилан ялгах өнгүүдийг сонгож ашиглаж байгаа. Хуванцар болон гялгар уутыг ногоон өнгийн саванд, Шил лаазыг улбар шар өнгийн саванд, цаасыг цэнхэр өнгийн саванд хийж хэвшүүлж байна.

-Саарал өнгийн хогийн саванд ямар хогоо хийх вэ?

-Дахин боловсруулагдахгүй бусад хогоо хийнэ гэсэн үг. Сонирхолтой үр дүнгүүд гарч ирсэн л дээ. Сургууль, цэцэрлэгүүд хогоо сайхан ангилж, ялгаад хэвшиж байгаа юм. Гэтэл орон сууцны оршин суугчид маань хогоо ангилж хэвшдэггүй ээ. Хогоо ангилж сураагүй учраас хогоо бөөгнүүлж байгаад л “Хуванцар” гэсэн хаягтай сав руу шидчихдэг. Тэгэхээр нь бид гадаа нь жижүүр, харуул шиг хүн зогсоосон, иргэний эргүүл ажиллуулж хяналт тавьсан. Тэгээд бид “Хаалганаас хаалганд” арга хэмжээг зохион байгуулж айл болгоны хаалгыг тогшоод давхарт нь гаргаж ирээд хогоо ангилахын ашиг тусын талаар, хэрхэн хогоо ангилах талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч сурталчилгааны материал тарааж өгсөн.Иргэд маш дуртай хүлээж авдаг юм. Гол нь иргэд зан үйлээ хэвшил болгох цаг хугацаа хэрэгтэй, нийгэм бүх нийтээрээ дагаж мөрддөг болох нь чухал байгаа юм.

-Иргэдийн ангилсан хогийг хаана аваачиж, тус тусад нь боловсруулдаг юм бэ?

-2017 онд ангилсан хогоо Нарангийн энгэрт байгуулагдсан Койка олон улсын байгууллагын тусламжтайгаар барьсан хогийг ангилдаг үйлдвэрт хүргэдэг байсан юм. Тэгтэл уг үйлдвэр маань шатчихсан. Ингээд бид хог дахин боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжиж эх үүсвэр дээр ангилагдсан хогийг дахин боловсруулах үйллдвэртэй шууд холбож тээвэрлэлтийг хийж байгаа. “Мог пластик” ХХК гээд хуванцар боловсруулдаг үйлдвэр өөрсдөө машинаа гаргаж тоноглон Лхагва гаригт шил лааз, Бямба гаригт хуванцар, Ням гаригт цаасаа ачиж байхаар хуваарь гарган ажиллаж байна. Хогоо ангилж буй цэгүүдээс ангилсан хогийн тээвэрлэлтийг хийж өөрийнхөө үйлдвэрт хуванцраа боловсруулаад цаасны үйлдвэрүүдэд ангилсан цаасаа өгөөд ийм зарчмаар ажил үргэлжилж байна. Захирагчийн ажлын алба маань дахин боловсруулах үйлдвэрүүдээ дэмжиж байгаа юм.

-Хогийг ангилж хэвшсэнээр хувь хүн, айл өрх цаашлаад байгаль экологид ямар ач холбогдолтой юм бэ?

-Маш том ач холбогдолтой. Нийслэлийн зургаан дүүрэг маань төвлөрсөн гурван хогийн цэгтэй. Энэ гурван цэгт төвийн зургаан дүүргийн бүх хог очиж булагддаг. Тэнд ямар ч ангилан ялгалт, дахин боловсруулалт байхгүйгээр шууд булагдаж байгаа юм. Жилд сая гаран тонн хог хөрсөнд булагдаж байна. Тэр сая гаруй тоннхогийн 60 гаруй хувь нь ангилагдах буюу дахин боловсруулагдах хог юм, Тэгэхээр жилд сая гаран тонн хог булагдаж байсан бол хогоо ангилж хэвшвэл 400 гаруй мянган хог булагдана гэсэн үг. Тэгэхээр хогоо ангилж дахин боловсруулах нь талбайгаа хэмнэж байна. Ангилагдаагүй хортой, хоргүй хог хөрсөнд булагдана гэдэг нь эргээд хөрсөөр дамжаад ургамал, ус, хөрс шороонд нөлөөлж, дамжаад байгаль экологид ноцтой хор хохирол учруулна. Хортой хөрсөнд ургасан ургамлыг мал амьтан иднэ. Тэр мал амьтны мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө хүнсэндээ хэрэглэнэ гэх сөрөг үр дагавар байгаа.

-Хогоо ангилах бодлогын төслийг өөр газар туршиж үзэв үү?

-Олон газарт туршиж байна. Налайх дүүргийн зургадугаар хороонд бидний мэдэх Тэрэлжид л гэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 55 өрхийг сонгож хогоо ангилж, овор хэмжээг нь бууруулах “Эзэлхүүнд суурилсан хогны төлбөрийн систем”-ийг нэвтрүүлэх ажлыг туршиж байна. 20 айлын хог нэг машиныг дүүргэдэг байсан бол айлууд хогоо ангилснаар 40 айлын хог нэг машиныг дүүргэж байгаа үр дүн гарч байгаа. Хогны эзлэхүүн нь 68 хувиар буурч, жин нь 57 хувиар буурсан.Урьд өмнө нь иргэд хог юм чинь гээд хамаагүй хаядаг байсан бол ангилаад эхлэхээр хогоо хамаагүй хаяхгүй, цэгцтэй болгоод дахин ашиглаж, дахин боловсруулаад эхэлдэг. Хогийг ангилах нь олон талын ач холбогдолтой тухайн хогийг тээвэрлэж байгаа машины шатахуун, машины элэгдэл хорогдолтод хэмнэлттэйгээс гадна олон хүн ажиллах шаардлагагүй болно. Мөн байгаль орчинд ээлтэй. Манай нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүд дүүрээд хаагдчихвал Налайхаас цааш хогоо аваачиж хаях болно.Өөр газар байхгүй. Тийм алслагдмал газар руу хогоо тээвэрлэнэ гэхээр улам их зардал гарна.Иймд хогоо ангилж сурах нь нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдийн насжилтыг л урстасгаж байгаа юм. Солонгос улсын жишээ байна 2007 онд төвлөрсөн хог нь дүүрэх гээд байсан учраас бүгд хогоо ангилдаг болгосноос хойш өнөөг хүртэл төвлөрсөн хогийн цэг нь хаагдаагүй л байна.Хогийг эх үүсвэр дээр нь багасгаж болдог. Эх үүсвэр дээр нь багасгана гэдэг нь юу вэ гэхээр ундааны сав байлаа гэхэд тагийг нь аваад шалчийлгана гэсэн үг.Овор хэмжээг нь ингэж багасгаж байгаа юм. Хогийг эх үүсвэр дээр нь багасгана гэдэг хоёр утгатай. Хог болох юмыг аль болох бүү хэрэглэ, нэг удаагийн аягыгнэг удаа хэрэглээд л хог руу хаяна. Шилэн аягыг олон удаа хэрэглэнэ. Аль болох хогоо хогоо дахин ашигла. Эсвэл нэг удаагийн хэрэглээнүүдээсээ татгалз. Пицца, хачиртай талх, тахианы махан түргэн хоолны газрууд маш их байна. Эдгээр газруудаас асар их хэмжээний нэг удаагийн хог гарч байгаа. Солонгос улс “Та хэр хэмжээний хог гаргаж байна. Тэр хэмжээгээрээ мөнгөө төл” гэдэг ийм систем рүү шилжсэн.Хууль бус, зориулалтын бус уутанд хогоо гаргаж хаявал өндөр торгуультай. Камержуулалт сайтай байдаг. Хүмүүс хогоо хаяхдаа хогны боловсрол эзэмшиж байна гэсэн үг л дээ. Хогоо хаяхдаа юуг анхаарч салгаж цэвэрлэх вэ, энэ дахин ашиглагдах хог байна, энэ нь ашиглагдахгүй хог байна гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Худалдан авалт хийхдээ хүртэл дараа нь ямар хог гарах билээ гэдгийг бодох хэрэгтэй болж байгаа биз..

-Хогоо ангилан ялгах бодлогын төсөл хэрэгжиж эхэлж байна. Та бүхний тооцоолсноор нийслэлчүүд маань хэзээ бүгдээрээ хогоо ангилж хэвших бол?

-2020 он гэхэд нийслэлийн аж ахуйн нэгжүүдийн 30 хувь нь хогоо бүрэн ангилдаг болчихно гэж харж байгаа.

-Хороо, гудамж, байр, орцоороо хогоо ангилдаг болгоё гэвэл та бүхэнтэй яаж холбогдох вэ?

-Фэйсбүүкт “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” гэсэн олон нийтийн групп бий. Уг группт бүх мэдээлэл байгаа. Мөн манай хүрээлэнгийн 7000 2444 дугаарын утсаар холбогдож болно.

Д.САРНАЙ

Categories
мэдээ нийгэм

30 орчим ангийн захирагч сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв сургалт Давтан сургалт сэргээн заслын төвд өнөөдөр эхэллээ.

Сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гад түймэр унтраах, аврах ангийн 30 орчим захирагч хамрагдаж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд сургалт явагдах юм.

Мөн сургалтад хамрагдсан алба хаагчид Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, сувиллын тусламж үйлчилгээ хийлгэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөхий сайд Хоккайдогийн их сургуулийн оюутнуудтай уулзлаа

Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа хүрээнд Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуульд судалгаа хийж, докторын, эрдмийн зэрэг хамгаалж буй 30 гаруй оюутнуудтай уулзлаа. Уулзалтаар Монгол оюутнтууд сансар огторгуйд хиймэл дагуул нисгэх судалгаа болон ургамал тариаланг ган зуднаас сэргийлэх суурь судалгаа хийж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, Доктор судлаач Э.Энхбат Атлантын далайн гадаргын температур болон хөрсний чийгийн нөлөө Монголд хэрхэн нөлөөлж буй судалгаагаа танилцуулсан бол Доктор судлаач Д.Ичинхорлоо Цөмийн урвалын судалгаагаа Докторын оюутан Э.Базаррагчаа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдлаар судалгаа танилцуулсан. Түүнчлэн тус сургуулийн докторын ангийн оюутан Т.Бэгзсүрэн. Орчин үеийн хиймэл дагууллын технологи ашиглан навч ургамал дээр туссан гэрэлний өнцөгөөс хамаарч үр шимт хөрсийг тодорхойлох эмчлэх тухай судалгаа танилцуулсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудад хандаж Монгол залуусд эрдэм боловсролын хөрөнгө оруулалт хийж, улс орондоо ихийг хийж бүтээх үйлсэд нь маш том дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлж цаашид 1000 инженер Японд сургах бодлогыг эрчимжүүлэхээ хэллээ. Мөн суралцаж буй оюутан судлаачидтай дотно яриа өрнүүлж тэдний хийж буй судалгаа Монгол улсын хөгжил дэвшилд том алхам хийх ач холбогдолтойг хэлж саад бэрхшээлгүй суралцаж судалгаагаа хийхэд Төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Оюутнууд Ерөнхий сайдтай асуулт хариулт өрнүүлж айлчлалын үеэрээ хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ардын нам Онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй болжээ

Монгол бол парламентын засаглалтай улс юм. Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоох дээд байгууллага нь Улсын Их Хурал. Гэтэл Засгийн газар нь парламент дээрээ мордоод зайдалчихсан, төрийн эрх барих дээд байгууллагаа бойкотлоод дээрэлхэж дарангуйлаад сууж байдаг. Ямар сайндаа Их хурлын дарга нь “Бид шатахуун, валютын ханшны асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орж байна. Засгийн газрын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд УИХ бэлэн байна. Цаг агаар хүндэрч байна, өвөлжилтийн байдал амаргүй байна, улс орон даяар мал тооллогын ажил эхэллээ” хэмээн Монгол төрийн индрээс царайчилсан, өрөвдөлтэй нь аргагүй асууж суухав дээ. Үнэндээ төр нь ч төр биш болсон, түшээд нь ч түшээд биш болсон ийм л нэг эрээ цээрээ барсан дампуу улс болж дууслаа, хөөрхий.

Монгол ардын намыг удирдаж 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан М.Энхболд өдгөө парламентыг удирдаж байгаа. Энэ хүнээр парламентыг удирдуулахгүй, хэрвээ удирдах юм бол УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ нэр бүхий гишүүд мэдэгдсэн. Үндсэндээ Их хурлын даргыг өөрөө өргөдлөө өгч огцрохыг шаардан Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд төрийн ордонд суулт зарласан. Тэд “УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах шаадлагыг хүлээж аваагүй, жаран тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийгээгүй, мөн Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурж өөрөө өөртөө өргөн барьсан нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзээд огцрох өргөдлөө даваа гаригт буюу өнөөдөр гаргахыг шаардсан. М.Энхболд огцрохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч мэдэгдээд байгаа.

Их хурлын даргын зүгээс УИХ-ын 32 гишүүн огцор гэдэг шаардлагыг тавиагүй гэдгийг хэлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бичигт М.Энхболд гарын үсэг зурсан, түүнийгээ өргөн барихад нь өөрөө хүлээж авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзсэн. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Их хурлын чуулганыг удирдах ёсгүй гэж үзээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулснаа хэлсэн. Жаран тэрбумын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе гэхэд нь Их хурлын даргын зүгээс хориглосон зүйл байхгүй гээд энэ долоо хоногт төрийн байгуулалтын байнгын хороо 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийхээр болж байх шиг байна.

Ээлжит бус чуулганы тухайд бол өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр бичиг ирсэн аж. Ээлжит бус чуулган хуралдуулахад УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 26 буюу түүнээс дээш тооны гарын үсэг зурсан байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн өгсөн бичгийг М.Энхболд УИХ-ын Тамгын газрын даргад цохож өгчээ. 22 гишүүн гарын үсгээ зурсан бичгийг өгсөн гээд байгаа. Гэвч Л.Оюун-Эрдэнэ 26 гишүүн гарын үсэг зурсан дөрвөн гишүүний гарын үсэг хаачив, та жаран тэрбум шигээ далдлаад нуучихлаа гээд Их хурлын даргыг гөлөлзүүлээд байна лээ. Дөрөв тавхан сарын өмнөх асуудалд хэн хэн гарын үсэг зурсан, зураагүй гэдэг нь тодорхой л баймаар юм. Наад зах нь Оюун-Эрдэнэ нар өргөн барихдаа гишүүдийнхээ гарын үсгийг баталгаажуулж гар утсан дээрээ зургийг нь ч болтугай авсан баймаар юм. Гэтэл энэ асуудал нь хүртэл Монгол төрийн ажлыг гацаах бас нэг хэрүүл нь болчихоод байдаг.

М.Энхболдын зүгээс гишүүдийн тавьж байгаа асуудал хууль бус байна. Их хурлын дарга өөрөө огцрох дөрөвхөн заалт бий гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа. “Эрүүл мэндийн шалтгаан, өөр ажилд шилжин ажиллах, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон талаарх хууль шүүхийн байгууллагын тогтоол шийдвэр гарсан бол, мөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулж болно гэсэн хуультай. Эдгээр заалтуудын алинд ч гишүүдийн тавьсан шаардлага байхгүй. Хэрвээ та нарын хэлснээр би огцрох юм бол хууль бус болно. Тиймээс би огцрохгүй” гэсэн.

Ийм л дүр төрхтэй Монгол төрийн ажил гацчихсан Засгийн газрын гишүүд нь чуулгандаа суудаггүй, зарим түшээд нь Энхболдыг огцрохгүй бол орохгүй гээд гэдийчихсэн, улс орны хувь заяа бидэнд огтоос хамаагүй гэсэн байдалтай байна.

М.Энхболдын тухайд огцрох ёсгүй сайн хүн гээд хаацайлж хамгаалаад байх нь юу юм. Монголын парламентыг нэр төртэй удирдаад явчих ноён нуруутай, туршлагатай, зангарагтай улстөрчид байж л байгаа. Энхболдоос өөр гарц байхгүй юм шиг бодохын хэрэггүй. Харин Энхболдыг л зайлуулчихвал шударга ёс тогтоно. Ард түмний амьдрал алга урвахын дайтай сайхан болно, Засгийн газар тогтвортой сайн ажиллана, шатахууны үнэ, долларын ханш эрс буурна, том төслүүд ар араасаа хөдөлнө гэдэг бол худлаа. Энхболд гэдэг хүн байсан байгаагүй Монгол төр явдаг замаараа явах нь жам ёс юм.

Монголын төр засагт яг өнөөдөр нүүрлээд буй асуудал дээр улс төрийн нэг том уршиг бий болчихлоо. Хэрэв зээ хэдэн сүржигнэсэн, тэлчилсэн гишүүд гарын үсэг цуглуулаад өнөөгийн болж буй үйл явц шиг Их хурлын даргаа огцруулна гээд дайрвал хууль тогтоох дээд байгууллага ямар ч чадамжгүй болж, Монголын төр зогсолт хийх аюул нүүрлэж байна. Төр засгийг зориуд ингэж самууруулдаг, дотор нь хагалан бутаргадаг, парламентыг эрх зүйн чадамжгүй болгож цаашлаад Монгол төрийг дархлаагүй болгодог ийм жишиг тогтож байна. Энэ бол улс орон тэр чигтээ сүйрч мөхөхийн хамгийн том дохио юм. Дараа дараагийн парламент дээр өнөөдрийнх шиг зүйл давтагдахгүй гэх баталгаа алга. Улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын дархлаанд сэв суулгах, улсаа байхгүй болгох тийм л улс төрийн хор уршигтай жишгийг өнөөгийн тэлчилсэн хэдэн залуу гишүүн Монголын төрд тогтоож байна. Их хурлаас сонгогдсон Засгийн газрын гишүүд нь Их хурлаа бойкотлон чадамжгүй болгож, төрийн ажлыг таг зогсоож буйг бид харж байна.

Ийм бойкот, төрийн үймээн самуун дундуур хэн нэг нь хүссэн хуулиа Их хурлаар батлуулчих бүрэн боломжтой байна. Хэсэг гишүүд төрийн ордонд суулт зарлан шантааж хийж тэлчилж байгаад улс орныхоо хувь заяагаар тоглосон, гадны нөлөөлөлд автсан хууль батлуулчихыг үгүйсгэх аргагүй. Засгийн газрыг Их хурлын гишүүдээр бүрдүүлэх ямар осолтой гэдгийг сайтар мэдэрлээ. Эрх барьж буй Ардын намын хоёр хуваагдсан тал хувь хувьдаа хуулийн гаргалгаа яриад сүүлдээ мухардалд орчихоод байна. Энэ нь Монгол Улсад алс ирээдүйд Үндсэн хуулийн өөрчлөлт гарцаа байхгүй хэрэгтэй болсныг гэрчлээд буй. Засгийн газрын гуравны нэгээс дээш хувь нь Их хурлын гишүүн байж болохгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг парламентаас сонгодог сонгомол парламентын тогтолцоонд шилжих гээд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах олон асуудал бий. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа хийчих зүйл биш л дээ.

Харин давын өмнө юу хийх вэ гэвэл засаг барьж буй Монгол ардын нам Онц их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй байна. Ерэн жил төр барьсан нам нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Монгол төрийг гацаанаас гаргах цаг нь иржээ. Ерэн жилийн түүхтэй энэ нам Монгол төрийг шавар шавхайтай хутган сөнөөж болохгүй. Нийгмийг ингэж айхтар хагаралдуулж, талцуулж, монголчуудыг нэгийг нь нэгээр нь үзэн ядуулж болохгүй. Нэг хэсэг нь М.Энхболд гэж хүн огцрох л юм бол Монгол орон диваажин болно гэж сохроор бодож байна. Төр засгийн өндөрлөгт байгаа нөхдүүд ч ард түмнээ тэмцэл бослогод турхирч байна. Ийм байдал эцэстээ улс орноо сүйрүүлэн, тусгаар тогтнолоо алддаг гунигт тавилангаар төгсдгийг бид мэднэ. Өнөөдөр улс орон үнэндээ мөхдөгийн даваан дээр ирээд байна. Тэгэхээр Онц их хурлыг хуралдуулах нь цаг үеийн шаардлага мөн. “Намын бага хурлын гишүүдийн гуравны хоёр, эсвэл намын нийт гишүүдийн гуравны нэг нь шаардсан бол намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулна” гэж Ардын нам дүрмэндээ заасан байдаг. Намын бага хурлаар асуудал шийдэгдэхгүй. Удирдах зөвлөлийн хурал шигээ саналаа хайрцаглачихсан байх нь хэнд ч ойлгомжтой.

Онц их хурлаа хуралдуулж, нам дотроо АИХ гэдэг шиг аймаг, сум, дүүрэг хороо бүрийн үүрийн дарга нарыг оролцуулах хэрэгтэй. Намын дарга чинь зөв ажиллаад байна уу, буруу ажиллаад байна уу. Намын дарга байсан Энхболд чинь зөв яваад байна уу, буруу яваад байна уу, төрд гарсан залуу түшээд чинь үнэхээр шударга ёсны төлөө яваад байна уу, эсвэл улс орныг бутарган хагалаад байна уу гэдгийг олон жил сум аймаг удирдсан, бүхий л насаараа төрт ёсны төлөө зүтгэсэн хүмүүс эрх биш мэднэ. Хэрвээ Хүрэлсүхтэйгээ цааш явна гэж үзвэл парламент дахь “32:32”-оор хуваагдсан энэ байдлаа зогсоож Монгол төрийг нэг гарт зангидан нэг талдаа гарч таарна. Харин намын даргаа өөрчилбөл хууль дүрмийн дагуу засаг солигдоно. Аль нь зөв гарц болох, аль зам нь Монгол Улсын эрх ашигт нийцэх вэ гэдгийг Онц их хурлын гишүүд сонгох нь дамжиггүй. Ийм л түүхэн сонголтын өмнө эрх барьж буй ерэн жилийн түүхтэй Монгол ардын нам ирсэн байна. Онц их хурлыг хуралдуулж, улс төрийн гацаанаас гарахаас өөр сонголт өнөөдөртөө алга. Монгол төрийг сэтгэлийн хөөрлөөр самарч, хэн дуртай нь гарын үзүүрээр тоглодог энэ асуудалд цэг тавих цаг нь болсон.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүд хуралдана.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

12 дугаар сарын 17-ны Даваа гарагт:

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 17-ны Даваа гарагт:

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.

12 дугаар сарын 18-ны Мягмар гарагт:

-Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

12 дугаар сарын 19-ний Лхагва гарагт:

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

-Мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс аж үйлдвэрийн салбарын автоматжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг техник технологийн дэвшилтэй холбоотойгоор дунд болон урт хугацаанд хөдөлмөрийн зах зээлд орох өөрчлөлт, түүнтэй холбоотойгоор боловсролын салбарын бодлого, хүний нөөцийг урьдчилан бэлтгэхэд анхаарах асуудлын талаар Цахим бодлогын түр хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 18-ны Мягмар гарагт:

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Х-үүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсох.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл Засгийн газар 2018.12.04- ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

12 дугаар сарын 19-ний Лхагва гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.

2. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд:

Бусад.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

Бусад.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 20-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал;

-Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

-Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-“Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

-“Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-“Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

12 дугаар сарын 21-ний Баасан гарагт 10.00 цагаас:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/;

-Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.

Categories
мэдээ нийгэм

​Арванхоёрдугаар сарын 17-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сангийн Америкийн соёл-мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй иргэдэд “E-Pub” хүртээмжтэй форматын цахим ном бүтээх чадавхыг бэхжүүлэх олон улсын сургалт болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Bloomberg Finance Forum” болно. Утас:88118801

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70001286

11.00 цагт Налайх дүүргийн Соёлын ордонд ОБЕГ-аас аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 86150069

11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт НӨАТ-ын тухай хууль хэрэгжүүлэгч жишиг худалдааны төвийн нээлтийн өдөрлөг болно.

12.00 цагт Хангарьд ордонд НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88002923

15.00 цагт ХЗДХЯ-нд “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн Үндэсний зөвлөлийн хурал болно.

16.00 цагт НҮБ-ын байранд ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх Орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна. Утас: 99112652

Categories
мэдээ цаг-үе

Монголын хуульчдын ноён оргилуудын нэг академич С.НАРАНГЭРЭЛИЙНХ

Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич С.Нарангэрэл багшийн даруухан гэрээс хүргэж байна.

Тэрбээр хотын их чимээ шуугианаас хол, утаа униаргүй, цэнгэг агаар цэлсхийж, зулзаган ногоон гацуур, чилгэр урт нарс мододтой Хандгайтын богины аман дахь байшиндаа өөрийнхөө гараар бүтээсэн бүхнээ арчилж тордохын зэрэгцээ судалгааныхаа ажлыг хийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн аж төрөх ажээ

БАТСУУРЬ ГҮНИЙ ҮР САД БУЮУ АЛТАН УРГИЙН УДАМ С.НАРАНГЭРЭЛ

Биднийг өнгөрсөн баасан гаригт гэрт нь очих үед академич С.Нарангэрэл ганцаараа байж таарав. Эхнэр З.Энхжаргал нь чухал ажил гарсан учир эзгүй байлаа. Бид түүнтэй нэгэн өдрийг хууч хөөрөн өнгөрүүлсэн юм. Ингээд түүний удам судраас эхлэн хөөрөлдлөө. С.Нарангэрэл Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын гаралтай гэнэ. Түүний аав Б.Содовсүрэн албан ёсны намтартаа өөрийгөө ядуу ард малчны хүүхэд гэсэн байдаг аж. Түүнчлэн “Хоёр настай байхад аав минь жинд явж байгаад насан өөд болсон.Өөрийнхөө өвөг дээдсийг ямар хүмүүс байсныг огт мэдэхгүй” гэдэг байжээ.Удам судрынхаа талаар үр хүүхдүүддээ үүнээс өөр зүйл огт ярьж байгаагүй аж. Ийн явсаар С.Нарангэрэл академичийн аав 2000 онд гэнэт цус харваж нас барсан гэнэ. Аавыг нь тэнгэрт дэвшээд удаагүй байхад буюу 2001 онд “Маш нууц” сонинд “Академич С.Нарангэрэлийн аав Содовсүрэн гуай бол цагаан ястан. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүний үр сад юм” гэсэн утгатай мэдээ гэнэт гарчихсан байжээ. Түүнийг УИХ-ын гишүүн байхад Хятадын эрлийз гэж хүртэл доромжлон гүтгэж, олон нийтэд тарааж байсан гэнэ. Ингээд С.Нарангэрэл Батсуурь гүн гэж ямар хүн байсан гэдгээс эхлэн удам угсааныхаа талаар судалсан байна. Тэгсэн Батсуурь гүн яах аргагүй дээд удмаараа Гэрсэнз, Батмөнх даян хаан гэх мэтээр дээшээ явсаар байгаад Хубилай хаан, Чингис хааны отгон хүү Тулуйгийн үр удам болоод иржээ. Олон сараар судалгаа хийсний үндсэн дээр Батсуурь гүн нь Чингис хаан буюу алтан ургийн хүн болохыг тогтоожээ. Ингээд түүний аав Б.Содовсүрэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Засаг ноён Батсуурь гүнтэй хэрхэн холбогдох болсныг мөн л судалжээ. Улмаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын ядуу ард малчны хүү Б.Содовсүрэн гэж түүхийн сэжүүрээс атган хөвөрдсөн байна. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсыг тунхагласан байдаг. Монгол Улс тусгаар тогтнох их үйлсэд хувь нэмэр оруулсан олон хүнд цол хэргэм олгосон байдаг. Цол хэргэм олгосон хүмүүс дотор Батсуурь гүн багтсан байжээ. Батсуурь гүнд олгосон цол хэргэм лүндэнг уншиж үзэхэд “Монголын засгууд дотроос хамгийн ахимаг” гэсэн үг байж. Түүнээс хамгийн настай Батсуурь гүн байж гэсэн бодолтойгоор үлдсэн гэнэ. Гэтэл түүхчид Чингис хааны үр удмын 25-30 үе нь явж байна гэж бодоход 25 үеийг нь ахимаг гэж нэрлэдэг гэдгийг надад хэлж өгсөн. Түүний аав Содовсүрэн зөвхөн үр хүүхдүүддээ зориулж 1996 онд дурсамжийн ном бичсэн байна. 2001 онд аавынхаа хүүхдүүддээ зориулан бичсэн дурсамжийн номыг уншиж эхэлсэн байна. Гэтэл аавынх нь эмэг эх Монголын соёлт гэр бүлд өсөж торнисон Бадам гэж байсан гэх өгүүлбэр байжээ. С.Нарангэрэл академич Бадам гэдэг хүнийг судалж үзтэл Дайчин бэйсийн хошууны засаг ноён Батсуурь гүний охин болох нь түүхийн эх сурвалжуудаар тогтоогдсон байна. Тэгэхээр түүний аав Б.Содовсүрэн гуайн ээж нь Батсуурь гүний зээ охин байж. Аавынх нь нэрийг Сономсүрэн гэж байсныг Б.Содовсүрэн болгож өөрчлөөд овгийг нь өөрчилж, ядуу амьдрал дунд өсгөж, их хэлмэгдүүлэлтээс амьд үлдээж чадсан нь энэ ажээ. Ингэж л С.Нарангэрэл өөрийнхөө хэдэн үеийн удам судрыг олж мэдсэн байна. Гэхдээ өөрийнхөө удам угсааны талаар хүн бүрт “Би алтан ургийн цустай хүн” гэж цээжээ дэлдээд байдаггүй юм билээ.

ААВ Б.СОДОВСҮРЭН НЬ 18 НАСТАЙДАА УЛААНБААТАР ХОТЫН ШҮҮХИЙН ОРЛОГЧ ДАРГА БОЛЖЭЭ

Бидний яриа удам судраас цааш хөвөрч, аавынх нь талаар хөөрөлдсөн юм. Аав Б.Содовсүрэнг нь Монголын түүхэнд 16 настай Шүүх байгууллагын дарга болж байсан гэдгээр нь хүмүүс мэддэг билээ. Тэгвэл Б.Содовсүрэн гэх эрхэм 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй гэнэ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн удирдлагад 13 жил ажилласан гэнэ. Түүнийг хар бага наснаас нь дарга болгох замыг заасан хүн БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу гуай гэнэ. Монголын төрд Б.Содовсүрэн гэх хүн зүтгэсэн шиг зүтгэж, газар нутгийн бүрэн бүтэн байдалд онцгой гавьяа байгуулсан хүмүүсийн нэг юм байна. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсон. Тэр үед манай улсын урд хэсгийн хилийн бүс БНХАУ-тай хилийн маргаантай байсан гэнэ. Тиймээс түргэн хугацаанд хилийн маргаантай асуудлаа шийдэх шаардлага тулгарсан байна. Жил гаруйн хугацаанд БНМАУ болон БНХАУ-ын хилийн маргаантай газруудыг тодотгон тогтоох улсын комиссын хуулийн зөвлөхөөр түүнийг томилсон байдаг. Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын нууц тушаал дээр “БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хуулийн хорооны орлогч дарга гэж албан тушаалыг нь өөрчилж байгаад нууц тушаал гаргаж хэлэлцээрт явуулсан байдаг. Тэр үед 15 мянган га газар хилийн маргаантай байсан ч хэлэлцээрийг амжилттай хийсний дүнд ихэнх газар нутгаа манайх авч үлдэж чадсан байдаг. Ялангуяа хилийн дайчдын булш, харуулын овоо зэргийг урд хөршийн нутагт өгөлгүйгээр авч үлдсэн нь түүхэн гавьяа яах аргагүй мөн билээ.

ААВЫНХАА ЗААСАН ЗАМААР ХУУЛЬЧ БОЛСОН ТҮҮХ

Н.Нарангэрэл гуай аавыгаа Төв аймгийн Шүүхийн даргаар ажиллаж байхад буюу 1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлсэн байна. Түүний аав нь 1954 онд ЗХУ-ын Москва руу сургуульд явжээ. Аавыгаа иртэл дөрвөн жил гаруй хугацаанд Рашаантын гудамжинд айлын хашаанд ээж, эмээтэйгээ ядруухан аж төрж байсан гэнэ. Харин аав нь сургуулиа төгсөж ирээд Улсын дээд шүүхийн даргаар ажиллаж, ингээд Улаанбаатар хотын хамгийн анхны орон сууцны хороолол буюу нэгдүгээр 40 мянгатад амьдрах болжээ. Тэрбээр “Би хүүхэд байхаасаа яруу найрагт их дуртай. Арван жилийн сурагч байхдаа хуульч болно гэж бодож байсангүй. Үнэнийг хэлэхэд, хуулийн мэргэжлийг үзэн яддаг байсан ч гэж хэлж болно. Аавын талын хамаатны хүүхдүүд мөрийтэй тоглоом, малын хулгайн хэрэгт холбогдож, хоригдохоор болно. Тэр үед ар гэрийнхэн нь ааваас туслахыг гуйхад, “Би мэдэхгүй. Монголын шүүх мэднэ” гэж хэлж байсан. Гэтэл авга эгчийн нөхөр нь манайд халамцуу ирж, аавыг минь цус нөжтэй нь хутгалдтал зодчихоод “Чамаас цусан төрлөө салгалаа. Ах дүүс байж яахаараа тусалдаггүй юм. Наад хэдэн хүүхдийг чинь сайн сайхан явахыг харна” гэж хэлээд хаалга өшиглөөд гарч байв. Ийм нөхцөл байдлыг дэргэдээс нь харж байсан учраас хуульч болохгүй гэж боддог байсан хэрэг. Тэгээд л сурагч байхдаа яруу найраг, уран зохиол, түүхийн чиглэлээр өөрийгөө бэлдэж, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид элсч байлаа” гэв. Их сургуульд сурч байтал аав нь өрөөндөө дууджээ. Тэгээд аав нь “Манайх хоёр хүү, таван охинтой айл. Хэн нэгийг чинь хуульч болгохгүй бол миний олон жил хураасан эдгээр ном үгүй болно. Би бодож, бодож чамайг МУИС-ийн хуулийн ангид сургахаар боллоо. Өнөөдөр МУИС-ийн профессор Д.Цэвэгмид багштай уулзсан. Сургалтын тэтгэлэг, ангийг чинь хуулийн ангид шилжүүлсэн. Хэзээ нэгэн цагт чи надад залбирна” гэж хэлжээ. Ингээд л эцэг хүний эрс хатуу шийдвэрийн дагуу С.Нарангэрэл хуульч болох амаргүй хувь тавилантай нүүр учирсан байна. Тэрбээр эхлээд хичээлдээ тааруу сурдаг байсан гэнэ. Өөрийнхөө сонгосон мэргэжлээр сураагүй болохоор сэтгэл гонсгор байдаг байснаа ярив. Хоёрдугаар курст орох жилээсээ өөрийнхөө мэргэжлийг бүрэн ойлгож, хичээлдээ сайжирч эхэлсэн байна. Ийн хичээсээр тэргүүний сурлагатай оюутнуудын нэг болж сургуулиа төгсчээ. С.Нарангэрэлийг сургуулиа төгсөх үеэр багш нар нь ярилцаад үндсэн багш болгожээ. Будаг нь ханхалсан шинэхэн залуу байхдаа сургуулиудад хичээл ордог байж. 1977 онд Худалдааны эдийн засгийн факультетийн ангид хичээл зааж байхдаа насны хань З.Энхжаргалыгаа анх харж байсан гэнэ. Ийнхүү залуу багш оюутнаа эргүүлсээр гэргийгээ болгожээ. Түүний гэргий Улаанбаатар хотын уугуул З.Энхжаргал гэх эмэгтэй бий. Хадам аав нь түүхч Б.Загд гэж хүн байжээ. Аав, ээж нь багш мэргэжилтэй сэхээтэн айлын охиныг эхнэрээ болгож авч, 40 гаруй жилийн нүүрийг үзжээ. Академич дөрвөн охинтой юм билээ. Н.Жаргалан, Н.Тэмүүлэн, Н.Нинжин, Н.Танан гэх дөрвөн охин нь том болж, айл гэрийн эзэгтэй нар болсон гэнэ.

С.ЧОЙНОМ НАЙРАГЧИЙГ ЦАГААТГАСАН ПРОКУРОР БА 50 МЯНГАН ХУВЬ ХЭВЛЭГДСЭН “Р.ЧОЙНОМД ТУЛГАСАН ЯЛ” НОМЫН ТУХАЙ

С.Нарангэрэл МУИС-д арван жил багшилжээ. 1985 онд Улсын ерөнхий прокурор С.Будрагчаа түүнийг гэнэт дуудаж уулзжээ. Тэрбээр “Хотын намын хорооноос хууль сайн мэддэг залуу хүнийг Улаанбаатар хотын прокурорын даргаар томил гэсэн чиглэл өгсөн. Тэр хүнд нь С.Нарангэрэл гэх хуулийн сургуулийн залуухан багш буюу чи таарч, тэнцжээ. Иймд ажлаа хүлээж ав” гэхэд С.Нарангэрэл “Би энэ ажлыг хийж чадахгүй байх. Надад ямар ч туршлага байхгүй. Нэг жил туршлагатай хүний дор ажиллая” гэх санал тавьжээ. Гэсэн ч түүнийг Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын орлогчоор томилжээ. Энэ албан тушаалд томилогдож очоод нэгэн сонирхолтой, содон хэргийг судалж эхэлсэн байдаг. Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Р.Чойномыг юунаас болж улс төрийн хэрэгт шийтгэгдэх болсныг судалж эхэлсэн байна. 1980-аад оны дундаас хойш Р.Чойном яруу найрагчийг хэлмэгдүүлсэн тухай ам дамжин яригддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл нь их гардаг байжээ. С.Нарангэрэл ч оюутан байхдаа Р.Чойномын хаалттай шүлгүүдийг уншдаг, цээжилдэг байсан гэнэ. Ингээд Р.Чойномын хэрэг гэж ямар зүйл байгааг судалж эхэлжээ. Түүний хэрэг Аюулаас хамгаалах яамны архивт онц нууцын ангилалтай хадгалагдаж байсан гэнэ. Р.Чойном яруу найрагчийг БНМАУ-ын эсрэг сурталчилгаа явуулсан, төрийн эсрэг онц хүнд хэргээр чанга дэглэмтэй хорих ангид, таван жил хорих шийдвэр гаргасан байсан хэргийн хавтаст хэргийг авчируулаад уншжээ. Р.Чойномыг хоёр шүлгээр нь шийтгэсэн байжээ. Түүний

Уур минь хүрч байна.

Уур минь шатаж байна

Улаан тугаас үнтэй амьд

Улаан зүрх минь шатаж,

Уужим дэлхийд би шатаж байна

Нэг даваанд өссөн үе чацуутан

Нэг тогоонд хооллосон ахан дүүс гээд шүлэг байх.

Нөгөөх нь өөрөө өөртөө унших шүлэг юм. Шүлгэнд засаг төрийн харилцаа, ЗХУ-ын эрх баригч нарын явуулж байгаа бодлого, үндэсний өв соёлыг дорд үзэж байна гэсэн утгатай зүйлийг бичсэн байсан. Гэтэл байцаагчид шүлгийг нь мөр мөрөөр нь агуулгыг нь тайлбарлуулж, мөрдөн байцаалтыг явуулсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Р.Чойном яруу найрагч өөрийнхөө шийтгүүлсэн шүлгийн агуулга бүрийг мөрдөн байцаах газарт тайлбарлаж өгсөн байдаг юм. Тэр мөрдөн байцаалт бүхэлдээ яруу найраг байжээ. Ингээд С.Нарангэрэл Р.Чойномыг уран бүтээл, итгэл үнэмшлээр нь шийтгэсэн байна гэж үзээд цагаатгах асуудлыг УДШ-д оруулахаар УЕП-оос санал явуулжээ. Тухайн үед цаг нь болоогүй ч хожимоо цагаатгасан байна. 1980-аад оны сүүлчээр Монголын яруу найргийн ноён оргилуудын нэг Д.Пүрэвдорж гуай “Сая би хөөцөлдөж яваад Монголын уран зохиол гэдэг эвлэлийн газрыг байгууллаа. Чи Р.Чойномын хэргийг хамгийн сайн мэдэх, цагаатгуулж явсан хүн. Манай эвлэлээс Р.Чойномын тухай баримтат тууж гаргах гэж байгаа, бичээч” гэсэн даалгавар түүнд өгчээ. С.Нарангэрэл ч “Ээ, ах минь нэг мөр шүлэг хэвлүүлж үзээгүй би баримтат тууж яаж бичих вэ дээ” гэж хэлсэн. Үүний хариуд “Үгүй ээ, яах вэ. Утга зохиол, урлаг сонинд тэр жил хэвлэгдэх номын төлөвлөгөө гаргадаг байсан. Тэгээд уншигчдаас хамгийн олон санал авсан номыг нь хэвлэдэг. Тиймээс чи надад номынхоо гарчгийг хэлчих” гэжээ. Мань эр ч бодож, бодож, “Р.Чойномд тулгасан ял” гэж хэлээд явуулчихаж. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсний дараа Д.Пүрэвдорж гуай утасдаж, “Нарангэрэл ээ, энэ жил хэвлэгдэх номын хэмжээнд чинийх 28 мянган захиалагчийг олоод ирлээ. Одоо чи номоо бич. Оролдоод үз” гэжээ. Ингээд С.Нарангэрэл хоёр сар гаруйн хугацаанд суусан байна. 1990 онд “Р.Чойномд тулгасан ял” гэсэн ном 50 мянган хувь хэвлэгдэж, Монголд ардчилал, шинэчлэл бүх зүйлийг эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй ажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ, ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧИЛЖЭЭ

Тэрбээр 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1991-1992 Парламентын дэргэдэх академийн дэд захирал зэрэг албан тушаал хашсан байна. Ингээд 1992-1996 оны парламентын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болжээ. Тэр үед шинэ Үндсэн хуульд нийцүүлсэн хууль тогтоомжийг өөрчлөх том ажил хийж эхэлсэн байна. УИХ-ын гишүүн болсныхоо дараа тэрбээр Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчлэх их ажлыг дангаараа хийж, шаардлагатай хуулиудыг батлуулсан байна. Олон хоног нойргүй сууж Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилж, өөрчилсөн гэнэ. Гэсэн ч 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдаад МУИС-ийн Хууль зүйн тэнхимд ажиллах болсон байна. Ингэснээр С.Нарангэрэл Монголын олон хуульчийг бэлтгэн гаргасан нэгэн. Тэрбээр “Би сайн муу олон шавьтай хүн. Манай сургууль болон миний гараар нухлагдсан шавь нар минь Монголын хууль хяналтын байгууллагад ажиллаж байна даа” хэмээн ярив.

Центрпойнт дахь “Казино” бааранд болсон зодооны үеэр олон хүнийг баривчилсан байдаг. Энэ үеэр Ч.Энхтайван С.Нарангэрэлд “Намайг хилс хэргээр шалгаж байна. Та надад өмгөөлөл үзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг зөвшөөрч Ч.Энхтайваныг өмгөөлж, хилсээр олон хэрэгт ял тулгасан байсныг таслан зогсоож чаджээ. Мөн үүний дараа томоохон хэрэгт өмгөөлөл үзүүлсэн нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өмгөөлсөн явдал юм. Цагтаа Н.Энхбаярын эсрэг ажиллаж, түүнийг хууль бус үйлдэл хийж байгааг хамгийн ихээр шүүмжилдэг байсан С.Нарангэрэл Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажилласан нь олны гайхширлыг ихэд төрүүлсэн. Н.Энхбаяр ч сайн өмгөөлөгч авсны үндсэн дээр өөрт холбогдолгүй олон хэргийг үнэн зөвөөр шийдүүлсэн байдаг.

Өвлийн жавартай салхи үлээх хэдий ч нийслэлийн бүс нутаг цэв цэнгэгхэн байх ажээ. С.Нарангэрэл академич хашаандаа хоёр том хүлэмжтэй. Тэндээ хүнсний ногоо, жимс тарьдаг. Цаг агаар дулаарах үеэр хүнсний ногоо тарих, услах ажлуудыг өөрөө хийдэг байна. Тэр гараараа тарьсан хүнсний ногоогоо жилийн дөрвөн улиралд хүнсэндээ хэрэглэдэг аж. Мөн энэ зусланд нүүж ирээд өөрөөсөө намхан хэдэн нарс суулгасан байна. Одоо түүний тарьсан нарс долоон метр өндөр, чилгэр сайхан мод болон ургажээ. Хашаандаа гурван мянга гаруй мод, бут сөөг суулгасан гэнэ. Жимсний моднууд өнгөрсөн жилээс эхлэн үр өгөөжөө өгөх болжээ. Мөн хашаандаа таван ханатай сийлбэртэй гэртэй юм. Гэрээ тохижуулж, Их хааны хөрөг зургаас эхлээд аавынхаа хөрөг зургийг хойморт нь залжээ. С.Нарангэрэл олон жилийн турш Чингис хааны алтан ургийн цогцолбор бий болгох санаа зорилгыг тээх болжээ. Энэ нь өөрийн удам угсаа Чингис хааны отгон хүү Тулуйн хөшөө дурсгалыг босгох юмсан гэх бодлоос эхтэй гэнэ. Ингээд Хэнтий аймгаас урт хатсан нарс мод авчруулж Есүхэй баатар, Чингис хаан тэргүүтэй хаадууд есөн өрлөг жанжин гээд алтан ургийн цогцолборыг хашаандаа бүтээлгэжээ. Гадаадын нэрт эрдэмтдийн дунд“С.Нарангэрэлийн зуслангаар очиж үзэхгүй бол Монголд очих хэрэггүй” гэх яриа хүртэл гарсан байна. Зундаа цогцолборын тэр хавиар битүү цагаан уул цэцэг ургачихдаг гэсэн. Ийм л нэг даруухан бөгөөд өдөр шөнгөгүй хөдөлмөрлөсөн Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор академич С.Нарангэрэлийнд нэгэн өдрийг өнгөрөөлөө. Тэрбээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн талаар судалгаа хийж байгаа юм билээ. Удахгүй судалгааны үндсэн дээр тулгуурлаж шинээр батлагдсан хуулийн алдаа, дутагдлын талаар ноцтой баримтууд дэлгэх юм гэнэ лээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Гантөмөр: Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөртэй нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл болон энэ онд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.


-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл байдал ямар байна вэ. Инженерийн шугам сүлжээний талаар ярихгүй юу?

-Өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд өмнөх оныхоо алдаа дутагдалд дүн шинжилгээ хийсэн. Үүнээс дараа жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, Засаг даргын захирамж гарсан. Засаг дарга өөрийн харьяа 13 газарт өвөлжилтийн бэлтгэлд анхаарах үүрэг өгсөн. Үүний дагуу өнгөрсөн сарын 4-нд Засаг даргын зөвлөлийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл асуудал оруулж, 96.9 хувьтай дүгнүүлсэн. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг зургадугаар сараас эхлэн нийслэлийн цэцэрлэг, сургууль, барилга байгууламжийн дээвэр, хийцэд үзлэг шалгалт хийсэн. Эхний ээлжинд 16 сургуулийн инженерийн шугам сүлжээнд шаардлагатай 409 сая төгрөгийн шийдсэн. Мөн дулааны шугам сүлжээнд нь акт өгсөн таван цэцэрлэг, сургуулийн дээвэр, инженерийн шугамын асуудлыг бүрэн зассан. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авч, 100 хувь бэлтгэл хангасан. 2016-2017 оны халаалтын улиралд сургууль, цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээнд 12 удаа гэмтэл, саатал гарсан байдаг. Өнгөрсөн жилээс эхлэн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангаж, 28 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг зассаны үр дүнд нэг ч гэмтэл гараагүй. Яг үүн шиг энэ жил 863 сая төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн. Тиймээс энэ өвөлд бэлэн гэж ойлгож болно. ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4 болон Амгалангийн дулааны цахилгаан станц 20-24 хоногийн нүүрсний нөөцтэй, хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна.

-Цас, мөс хайлуулдаг тусгай бодис, давсыг кг-ыг нь 61500 төгрөгөөр охУ-аас худалдаж авна гэх мэдээлэл цацагдсан. Ийм өндөр үнэтэй авдаг юм уу?

-Цас, мөсийг цэвэрлэхдээ тусгай бодис, эсвэл давс цацаж, хайлуулах замаар цэвэрлэдэг. 2012-2016 онд БНХАУ-аас тусгай бодис импортолдог байсан. Энэ бодисын концентраци бага учраас үр ашиг багатай. Өртгийн хувьд тонныг нь 300-350 мянгаар худалдаж авдаг байсан санхүүгийн баримт бий. Хэдийгээр энэ нь бага өртөгтэй боловч тус бодис нь Улаанбаатар хотын -30-40 хэмд тохиромжгүй байсан. Цас орсны дараа бодис цацахаар хайлдаг хэрнээ шөнөдөө хөлдөж, мөсөн толио үүсгэдэг. Улмаар халтираа, гулгаа болдог. Тиймээс 2016 оноос ОХУ-ын Иркутск, Новосибирьскээс -40 хэмд тохирсон тусгай бодис импортлохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, 96 хувийн процентын концентрацитай, хайлуулах, дулаанаа барих чадвартай тусгай зориулалтын бодисыг 2017 онд тонныг нь 470-550 мянган төгрөгийн хооронд байхаар тендер зарласан. Өнгөрсөн онд хоёр удаагийн тендерээр 1450 тонн тусгай зориулалтын бодисыг хамгийн бага үнээр импортолсон. Үүнийгээ одоо хэрэглэж байна. Энэ өвөл нийслэлийн төсвийн 550 сая төгрөгт тендерийн хамгийн бага үнэлгээ болох тонныг нь 470 мянган төгрөгөөр тооцож 750 тонн тусгай зориулалтын бодис ОХУ-аас оруулж ирэх болсон. Өнөөдрийн байдлаар хоёр воган бодис ирэх дутуу байна. Дээр нь өмнөх оны 111 тонн үлдэгдэл бодис бий. Энэ жилийн хувьд ойр ойрхон цас орох учраас Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 250 сая төгрөгөөр зөвхөн бодис худалдаж авахаар гэрээ хийж, тендер зарласан. Тендерт ирсэн материалаас үзвэл, тонн нь 550-590 мянган төгрөгөөр гэрээ хийх санал ирсэн байна. Өмнөх жилийнхээс өссөн шалтгаан нь валютын өсөлт болон ОХУ-аас Монгол руу тээвэрлэлт хийх вагоны хүрэлцээ тааруу байгаатай холбоотой. Урьд 750 тонн бодис авах үед валютын ханш бага байсан.

-Давсны хувьд дотоодоосоо 100 хувь хангадаг гэх юм?

-Тийм. Ховд, Увс аймгийн нуурын давс хэрэглэдэг. Тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүд нэг тонн давсыг 300-350 мянган төгрөгөөр тооцож, 250 тонн бодис нийлүүлсэн. Үүнийг нь Хот тохижилтын газрын агуулахад хураасан. Тэгэхээр нэг кг давс 300-350 төгрөг гэсэн үг. Гэтэл олон нийтийн сүлжээгээр ОХУ-аас нэг кг давсыг 61500 төгрөгөөр худалдаж авч байна гэх мэдээлэл цацагдсан. Үнэндээ энэ давс хоолны боловч хатуу талсттай, бор өнгөтэй. Нуураас шанагаар хутгаж авдаг. Өнөөдрийн байдлаар Хот тохижилтын газарт 2270 тонн давс, 1080 тонн тусгай бодис бий. Ингээд үзэхээр ойр ойрхон цас ороход боломжтой хэмжээний бэлтгэлтэй байна гэсэн үг. Өнгөрсөн жил 1950 тонн тусгай бодис, 2500 гаруй давсаар гол зам, орон сууцны замуудын цасыг арилгасан. Хамгийн гол нь давс, тусгай бодис нь нунтаг чанар, цацахад хийсэхгүй, замынхаа цасанд наалдаж хайлуулдаг байх ёстой.

-Ногоон байгууламжийн хэмжээг нэмнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

-2020 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван метр.кв-т хүргэнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, одоо байгаа ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ. Тэгэхээр жил болгон доод тал нь 40-50 га-г шинээр ногоон байгууламж болгох хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ үүнд тавигдсан төсөв нь одоо байгаа ногоон байгууламжиндаа хүрэлцэхгүй байна. Бид одоо байгаа ногоон байгууламжийн талбайн ногоон массыг нэмэгдүүлэх буюу нягтралын хэмжээг сайжруулах шаардлагатай гэсэн бодлогоор явж байгаа. Нэг га талбайн ногоон байгууламжийн арчилгааны зардалд жилд 150-200 сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр жилд нийтдээ 20 тэрбум гэсэн үг.

-Энэ жил танай албанаас хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулбал?

-2016 оноос хойш 12 эмнэлгийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулсан. Амралтын талбай, машины зогсоол, хөдөлгөөний зохицуулалтыг бий болгосон. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв, ХСҮТ, ЭХЭМҮТ гэсэн үндэсний хэмжээний эмнэлгүүдэд нисдэг тэрэгний зогсоолыг шийдэж өгсөн. Ирэх онд зургаан эмнэлгийн цогц тохижилтыг хийнэ. Түүнчлэн стандартад нийцсэн явган замыг бий болгосон. Стандарт гэдэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам орчихож байгаа юм. 2019 онд явган замын сүлжээг бий болгоно.

Э.ЯНЖМАА