Categories
мэдээ улс-төр

Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

Ганзага эрхлэх, гар дээрээ суниах хоёр үнэхээр ялгаатай ажээ.Булчинтай байх нь бусдад гоё харагдах ч, нийгэмд бол тархитай нь илүү явдгийг Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын түншлэл бодитой харуулж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэийн ах херо Баатарын хэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынх нь 50 хувийг хангаж өгчихөөд байхад л У.Хүрэлсүх нь Х.Баттулгадаа өртэй явах юм. Тэр өөрийг нь Ерөнхий сайд болгосны төлбөрөө төлж дуусаагүй байхад Ерөнхийлөгчид дахиад өртэй болов. Энэ удаа Засгийн газрыг нь огцруулахгүй авч үлдэхэд Батзандан, Болд, Мурат гэж гурван кнопоор дэмжлэг үзүүлсний төлбөрийг Ерөнхийлөгчид төлөх хэрэгтэй болжээ.

Төлбөрийн нэхэмжлэл нь засаг үлдсэн тэр оройдоо Ерөнхий сайдын өрөөнд ирэв. Гүйлгээний утга нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэсэн байлаа.Энд тархи, булчин хоёрын ялгаа дахиад гарч ирнэ.Ерөнхийлөгч бол цаанаа ганцхан зорилготойгоор УИХ-ын даргыг огцруулах даалгавар өгсөн.Харин Ерөнхий сайдын багийнхан нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах гэж ойлгож будилаад яваа. Тус тусын сонирхлыг нь задалбал, Ерөнхийлөгч Х.Баттулга бол М.Энхболдтой хувийн болон улс төрийн сүйдтэй тооцоогүй талдаа. Хамгийн чухал нь тэрээр одоо байгаа АТГ-ын даргыг л солих, тэгээд өөрийнхөө оролцотойгоор дараагийн даргыг томилуулах л чин хүсэлтэй. УИХ-ын даргыг огцруулахын цаад зорилго ердөө энэ.Гэтэл АТГ-ын даргыг томилж, чөлөөлөх саналыг зөвхөн УИХ-ын дарга л УИХ-д оруулах хуулийн онцгой бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн энэ эрхээс нь хуваалцахыг л М.Энхболдоос хүссэн бөгөөд цаадахь нь хоёр жил хад шиг хөдлөхгүй зогсч буй нь л энэ хоёр албан тушаалтны зөрчлийн гол цэг, эхлэл юм. Хэрвээ АТГ-ын даргыг л өөрийнхөө оролцоотойгооор шинээр томилж чадвал УИХ-ын даргаар М.Энхболд байна уу, үгүй юү гэдэг нь Ерөнхийлөгчид түй ч хамаагүй.

Тэгэхдээ энд нэг зүйл онцлоход, М.Энхболд нь У.Хүрэлсүхээ бодвол арай төрийн хүний ноён нуруутай, хуульдаа үнэнч юм аа.Хэрвээ тэр амин хувиа, албан тушаалтайгаа үлдэхээ илүүд үздэг байсан бол сая Засгийн газрыг огцруулах үйл явдлын үеэр ч, энэ өдрүүдэд ч АТГ-ын даргыг өөрчлөх саналаа УИХ-д оруулж дэмжүүлээд дараагийн даргаар Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг томилуулахад л олон үйл явдал эсрэгээрээ эргэх байлаа. Гэвч М.Энхболд тэгсэнгүй, олон нөхөд, хуулийн өмнө өөрийн толгойтой байсныхаа хүчинд өнөөдөр тэрбээр Х.Баттулга-У.Хүрэлсүх нарын хоршлыг тойрч бүрдсэн “Гэр бүлийн МАНАН”-бүлгийнхэнд алуулж балбуулж байна. “Гэр бүлийн МАНАН” гэх энэ багт МАН болон АН, мөн Ерөнхийлөгчийн багт эн тэнцүү хуваагдсан, тэндэхийн гишүүнчлэл дор өөр эрх ашиг гүйцэлдүүлдэг ахан дүүс багтдаг юм. Заримаас нь дурдвал, Л.Оюун-Эрдэнэ МАН-д байхад түүний ах Херо Баатар нь Ерөнхийлөгчийн PR-ийн гол хүн байх жишээний. Мөн ЖДҮ-чин болох нь ил гараад чимээгүй яваад байгаа болохоос Нямбаатар гишүүн ч Л.Оюун-Эрдэнэтэй үеэл учир УИХ дотор ихэнхдээ Ерөнхийлөгчийн дуу хоолой болдог. Уул, уурхайн сайд, тэгээд нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын дүү Ассашёорюү Дагвадорж АН-ын гишүүн төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр дотно болохыг энд тодотгох нь илүү хэрэг юм.Бас нэгэн хүчтэй түншлэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, мөн АН-ын Ж.Батзандан нар билээ. Сайн анзаарвал гэр бүлийн гэх энэ МАНАН-гийнхан л хоёр эзний нэг зарцын үүрэг гүйцэтгээд явааг олон нийт харсан биз ээ.

У.Хүрэлсүхийн багийн хувьд Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлэх нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах зорилгын 50 хувь нь. Үлдсэн нөгөө 50 хувьд дотор нь улс төрийн хоёрын зэрэг жижигхээн сонирхол бий.

Нэгд, Хэрвээ М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулбал одоо намын даргынхаа эсрэг яваад байгаа, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүний бүлэг задарна гэж тэр хардаг. Энэ 27 гишүүн бол М.Энхболд гэж хувь хүнийг нь биш, түүний УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг тойрч нэгдээд байна, хэрвээ тэр суудал дээр өөрийн тавиулаа суулгачихвал 27-гийнхон задарч, нэг нэгээрээ хадагаа бариад ирнэ, ингээд намын эв нэгдэл механикаар хангагдана гэж тэрбээр тооцож байна.

Үүнээс гадна Засгийн газрыг огцруулах саналыг дахиж УИХ-ын босгыг давуулахгүйн тулд 27-гийн бүлгийг энэ удаагийн ялагдал дээр нь нам дарах, он гараад огцорч магадгүй гэсэн айдсаа оны өмнө аюулгүй болгох сонирхлоо хангахын төлөө төрийн үйл ажиллагааг гацаав. Ноён Баабарын хэлснээр аль болох том эрх ашиг ярьсан, шударга ёс гэж хэр олон удаа давтаж хэлнэ вэ, тэр бүхний цаана жижигхээн, явцуу эрх ашиг нуугдаж байдаг гэдэг энэ буюу.

Хоёрт, О.Баасанхүү зэрэг олон гишүүний хэлсэн баттай эх сурвалжийн мэдээлснээр ЖДҮ-гийн асуудлаар нэр бүхий УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Нийслэлийн прокурор бэлэн болгож УИХ-д илгээх бичгээ бэлджээ.Гагцхүү УИХ-ын чуулганы ирц бүрэлдэж хуралдаж эхлэлхийг л хүлээж байгаа бололтой. Прокурорт чуулганы ирц ямар хамаатай юм бэ гэхээр, түдгэлзүүлэх бичгийг УИХ-д хүргүүлснээс хойш 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай юм. Хэрвээ ирц нь бүрдэхгүйгээр энэ 48 цагийг өнгөрөөвөл прокурорын бичиг төрхөмдөө буцна. Тийм учраас УИХ-ын чуулганыг гацааж шинэ жилийн уур амьсгалд хүргэх, цааш нь чуулган завсарлуулах сонирхол ЖДҮ-гийн бүлэгт, ЖДҮ-чин гишүүдэд бодитой байгаа юм. Прокурорын “ЖДҮ-чин 9 гишүүний хэргийг боосон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурав гурваар нь УИХ-д хүргүүлнэ” гэх мэдээлэл нь ЖДҮ-чин гишүүдийг айлгаж, “дараагийн гуравт нь би багтчих юм биш биз” гэх айдас нь тэднийг чуулганы хуралдааны ирцийг бойкотлох гол шалтгаан болой. Тэдэнд одоо хууль, шударга ёс чухал биш, прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирүүлэхгүй байх, ирвэл замын дундаас буцаах улс төр л хэрэгтэй.Хэрвээ прокуророоос бичиг ирлээ гэхэд буцаах зүрх зоригтой тавиул УИХ-ын дарга хэрэгтэй учраас л М.Энхболдыг хууль зөрчиж огцруулахыг дэмжиж 26 ЖДҮ-чин гишүүн гарын үсгээ зуржээ.Хууль зөрчих нь хүртэл ЖДҮ-чдэд ашигтай.Яагаад гэвэл УИХ-ын даргыг хууль зөрчиж огцруулбал тэр нь Цэцийн маргаан болж сунжирна, дэ-факто даргатай УИХ хуралдахгүй, улс төрийн хэрүүл үргэлжилнэ, эцэст нь цаг хожино.

Одоо болж байгаа үйл явдлын тайлал, цаад зорилго ердөө л энэ.Их энгийн математикаар бол ердөө л нэмэх, хасах үйлдэл. Энд эх орон, ард түмнээ бодсон, шударга ёс тогтоох гэж хад мөргөөд байгаа тэмцэл ерөөсөө байхгүй. Өнөөх математикаараа хэлбэл, язгуурын тэмдэгтэй тоо, олон оронтой үржих, хуваахын тэмдэг ч энд байхгүй. 2016 оны сонгуулиар нэг завьтай гарсан МАН-ын 64 гишүүн одоо их далайн гүнд очсон хойноо хоёр завинд хуваагдаж суух гэж амь тэмцсэн, алийгаа алдсан нам доторх тэмцэл, намын дарга-Ерөнхий сайд нь хүний “толгой”-д барьцаалагдсан, зарим гишүүд нь сайдын суудал, ЖДҮ-д, ЖДҮ-чин гишүүд нь цаг хугацаанд барьцаалагдсанаас үүдэлтэй хуваагдал явж байна. МАН гэдэг аварга том титаник ахмадынхаа буруу шийдвэрээс болж мөсөн уул мөргөөд хуваагдаж бна.Хархнууд хамгийн түрүүнд зугтдаг нь бурхнаас хархнуудад л заяасан өгөгдөл юм даа.


Categories
мэдээ улс-төр

Улаан загалмайн нийгэмлэг 6400 гаруй өрхөд хүмүүнлэгийн туламж хүргэжээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадахийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн-Монгол байгууллагатай хамтран 1200 гаруй хүнийг бэлтгэсэн, эмзэг байдлыг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн ажилд хүүхэд залуус, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хурлын үеэр БСШУС-ын, Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдууд болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Улаан загалмайн нийгэмлэг төрд нэмэлт хүч болж хүмүүнлэгийн салбарт ажиллах үүргээ сайн биелүүлж байгаа гэж Зөвлөлийн хурлаас үзлээ. Өнгөрсөн долоодугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад сайн дурын 250 хүнээ оролцуулсан Улаан загалмайн нийгэмлэгт Зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Цаашид хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Иймээс нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг ул, орон нутгийн төсөвт тусгаж байх үүргийг бүх түвшинд биелүүлэхийг анхаарууллаа.

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна

ЕБС-ийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ноос эхэлнэ.

Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал долоон 7 хоног, 6-9 дүгээр ангийн сурагчид энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал зургаан 7 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 10-ныг дуустал хоёр зургаан 7 хоног амарч ирэх хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар улирлын хичээл эхлэх юм.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын 2 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ

БСШУСЯ-наас сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ЕБС-д хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэнтэй холбогдуулан, Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, албан үүргээс нь чөлөөлөөд буй. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн засаг даргыг томилгоог МАН-ын Удирдах Зөвлөл, Нийслэлийн МАН-ын хороогоор хэлэлцүүлж, НИТХ дахь МАН-ын бүлэг рүү оруулж ирэх ёстой. НИТХ дахь МАН-ын бүлгээс нэрээ эцсийн байдлаар тохирч,НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн,НИТХ-аар томилуулах юм.

НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны өдөр товлосон байна. Уг хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцэх чигтэй байгаа аж. Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, БЗД-ийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар горилж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүд нэмэлт ор дэлгэн иргэдэд үйлчилж байна

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд “Хүүхдийн кабинет”-ийг ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллан томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгч байна. Түүнчлэн ӨЭМТ-ийн гэрийн эргэлт үзлэгийг идэвхжүүлжээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж буй бөгөөд томуугийн өвчлөлтэй холбогдуулан нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн иргэдэд үйлчилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 1486 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

-Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 200 ортойгоос өчигдрийн байдлаар 290 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 90 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

-Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өчигдрийн байдлаар 170 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 90 орыг дэлгэн зохицуулалт хийжээ. Насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлж, Сэргээн засах болон Ажилчдын амралтын өрөө зэрэг бусад нөөц орон зайд ор дэлгэн нийт 10 эмч ажиллаж байна.

-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 125 ортойгоос өчигдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 46 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нэмэлтээр 20 дэлгэн зохицуулалт хийжээ.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 230 ортойгоос өчигдрийн байдлаар 253 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгчдийн 25 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зохицуулалт хийжээ.

-Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 165 ортойгоос өнөөдрийн байдлаар 265 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 100 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийт батлагдсан хүүхдийн 80 ортойгоос өнөөдрийн байдлаар 203 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэмэлтээр хүүхдийн 123 орыг дэлгэн зохицуулалт хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн сургалт боллоо

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн Урсгал Төлөвлөлтийн албанаас зохион байгуулж буй TENTATIVE ATFM WORKSHOP IN ULAANBAATAR семинар 2018 оны 12 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд CORPORATE CONVENTION CENTERE-т зохион байгуулагдлаа. Иргэний нисэхийн ерөнхий газар нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичигт Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд хоёр тал идэвхийлэн ажиллахаа илэрхийлсэн байдаг.

Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээнд оролцогч талуудад Олон улсын семинар зохион байгуулснаар нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн үндсэн үзэл, баримтлал, нислэгийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, үндсэн үүрэг, хамтын шийдвэр гаргах үйл явц зэргийг таниулах зэрэг байлаа.

Түүнчлэн нислэгийн урсгал төлөвлөлтөөр Монгол Улсын агаарын зайн нислэгийн урсгалыг нэмэгдүүлэх болон Нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтийн үйл ажиллагааг Олон улсын түвшин, бүс нутгийн бодлого, хэрэгжүүлж буй төслүүдэд нийцүүлэх, боловсон хүчний мэдлэг, чадавхийг дээшлүүлэхэд чиглэж байна.

Тус семинарт ИНЕГ-ын харьяа байгууллагууд, дотоодын агаарын тээвэрлэгчид зэрэг нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй

УИХ дахь намын бүлгүүд долоо хоногийн даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан 10 цагаас товлогдоод байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй. Харин АН-ын бүлэг хуралдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжинэ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 12 дугаар сарын 14-ний өдөр Азийн хөгжлийн банкны нийгмийн хөгжлийн мэргэжилтэн ноён Есүкэ Тажима болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалт нь Эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслийг албан ёсоор эхлүүлэхээс өмнөх уулзалт юм. Төслийн хүрээнд нийт хоёр сургууль, таван цэцэрлэгийг Баянзүрх, Сонгино хайрхан, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт шинээр барих ба найман сургууль, 18 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргүүд болон Алтай, Говьсүмбэр, Сайншанд суманд хийж гүйцэтгэнэ. Мөн сургалтын шинэчлэгдсэн хөтөлбөрийг эцэслэн дуусгаж, түүнд дагалдах сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах юм.

Энэ удаагийн уулзалтаар ирэх оны төлөвлөгөөг батлах, санхүүжилтийг шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлаа. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2019 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт шийдвэрлэж, төслийг нэгдүгээр сардаа багтаан албан ёсоор нээхээр тохиролцлоо. Үүний дараа ажлаа шуурхайлах хэрэгтэйг Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан зөвлөсөн юм.

Тус уулзалтаар мөн Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төслийн талаар ярилцлаа. Мастер төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүд байгуулагдаж ажил эрчимтэй явж байгааг энэ үеэр онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Нүүрс тээвэрлэдэг жолоочдод эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг 2 мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас чадварлаг, мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.


УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг , 10 гаруй шинжилгээ хийнэ. Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгнө. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно гэдгийг онцоллоо.


Categories
мэдээ нийгэм

Эмгэг судлаач эмч, техникч нар Япон улсад сургалтад хамрагдлаа

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг “Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавжийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгооны сургалт 2018 оны 12 дугаар сарын 3-10-ны хооронд Япон улсын Хирошима Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирлээ. Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв дээр зайн оношилгооний төхөөрөмж болох Нанозүүмэр (NanoZoomer SQ)-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгиний эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой боллоо.