Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлэгүүдийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авахыг “Хүүхдийн кабинет”-ийн эмч нараас утсаар лавлаж асуух бүрэн боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

СХЗГ-ЫН дарга Г.Гантөмөрийг гүтгэсэн байна гэж шүүх шийдвэрлэв

Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдын нэр хүндийг гутааж бүдүүлгээр дайрч, доромжилсон хуурамч мэдээллүүд сонин хэвлэл болон цахим орчинд үргэлжилснийг уншигчид санаж буй.

Уг асуудлаар тус газрын дарга Г.Гантөмөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Тэрээр байгууллагынхаа болон өөрийн нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд хандсаныг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.

“Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн гомдлыг хэлэлцэж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна” хэмээн шүүх тогтоожээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Ньюс ХХК-д хуурамч мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаалт хийж уучлалт гуйхыг даалгасан тогтоол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж байцаалт авч байна

Image result for Ундармаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшдэг “Капитал” банк нь “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан баримт ил болсон. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байранд АТГ-аас үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтыг хураан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж байцаалт авч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-аас Д.Дорлигжаваас байцаалт авчээ

Image result for Дорлигжав

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрөгч долоо хоногт телевизэд ярилцлага өгөхдөө “Намайг улс төрийн шантаажаар намайг хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн” гэж ярьсан. Тэгвэл АТГ-аас “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын өгсөн гэх дөрвөн сая ам.доллартай холбогдуулан Хуульзүйн сайд, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжаваас байцаалт авсан гэнэ. Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав ч өөрөө энэ талаар “АТГ дуудаж байцаалт авч байгаа” гэсэн хариулт өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн дэлгэгдлээ

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд Онцгой байдлын газрын түүхэн зургийн цомог, үе, үеийн удирдлагууд, амжилт гаргасан алба хаагчдын танилцуулга, эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл болоод алба хаагчдын урласан бүтээлийн дээжис дэлгэгдэж, олны хүртээл болж байна.

Энэ үеэр Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор бүтээсэн “Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөөний макетыг Онцгой байдлын албаны музейд хүлээлгэн өглөө.

Тус хөшөө нь 4.70 метр бетон суурьтай, үндсэн хэсэг нь хүрэл цутгамал бөгөөд Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэдэг юм.

Онцгой байдлын газар нь Гал түймэр унтраах, аврах 52, 53, 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Улсын нөөцийн салбарын 180 гаруй алба хаагчтайгаар аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн тус газраас Гал унтраах олон төрөлт спортын олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер 9, дэд мастер 5, I, II зэргийн 9, нийт 25 тамирчин төрөн гарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах төв цэнгэлдэхийг танилцууллаа

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Катар улс өчигдөр тэмцээний нээлт, аваргын төлөөх тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг олон нийтэд танилцууллаа. Лусаил хотод барих уг цэнгэлдэх хүрээлэн 80 мянган хүний суудалтай. 2019 оны хоёрдугаар сард ашиглалтад орно. Уг цэнгэлдэхийн загвар нь араб эрчүүдийн өмсдөг уламжлалт малгай болох гахафын дүрслэл байх аж. “Lusail Stadium” нь Исламын уламжлалт болон орчин үеийн уран барилгын онцлогийг тусгасан, нарны гэрлийг дээд зэргээр нэвтрүүлэхээр тооцон байгуулжээ. Доха хотоос 15 км-ын зайд орших тус хотод орчин үеийн Катарыг үндэслэгч шейх Хассим бин Мохаммед бин Тани Аль Тани мэндэлжээ.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно” наадамд нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг оны шилдэг дасгалжуулагч, шүүгч, тамирчдыг шалгаруулах “Бөртэ чоно” наадам энэ сарын 21-нд болно. Наадмын шилдгүүдэд тухайн жилдээ өндөр амжилт гаргасан тамирчдыг Монголын үндэсний олимпийн хорооноос нэр дэвшүүлдэг бөгөөд спортын сэтгүүлчид саналаа өгч шилдгийн шилдгийг нь тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн наадамд нэр дэвшигчид тодорч, санал асуулгаа авч эхэлсэн байна.



Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Талийгч Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдох нотлох баримтууд алга болоогүй

Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийн мөрдөн шалгах явцын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ХУД-ийн нутаг дэвсгэрт иргэн Ч нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Олон нийтийн сүлжээгээр гадаад улсад байгаа иргэнээс “Цагдаагийн байгууллага баримтуудыг шалгахгүй байна. Хэрэгт авагдсан материал баримтууд солигдсон” гэх худал ташаа мэдээллүүд явуулж байгааг албан ёсоор няцааж байна. Цагдаагийн байгууллагаас иргэнээс ирүүлж байгаа бүхий л мэдээлэл дээр шалгалтууд явуулж байгаа. Тухайн иргэнээс ирүүлсэн лифтний бичлэгт байгаа хоёр иргэнийг олж тогтоогоод шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт холбогдолгүй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Тухайн иргэд өөрсдийг нь олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэн мэтээр гүтгэсэн хэмээн цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаад шалгуулж байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас өөрчлөгдсөн, эд материал, нотлох баримт алга болсон гэх ташаа мэдээлэл явж байгааг албан ёсоор мэдэгдье. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн баримтуудаас ямар нэгэн зүйл алга болсон юм байхгүй. Үнэхээр хэргийн явцад шаардлагатай гэж үзэж байгаа баримт байвал цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулахыг хүсч байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хэргийн мөрдөн шалгах явцыг удаашруулсан, хойшлуулсан зүйл байхгүй. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор явдаг. Ажиллагаа дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл мэдээлэл хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайдын ээлжит шуурхайгаа хийв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр ээлжит шуурхайгаа хийлээ. Яамны бүх газар, хэлтсийн дарга нар оролцсон шуурхайгаар жилийн эцэс болж буйтай холбогдуулан хууль журмын дагуу 2018 онд тус яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон бусад тайлангуудыг чанартай гаргаж, хугацаанд нь ЗГХЭГ, холбогдох бусад байгууллагуудад хүргүүлж ажиллахыг бүх газар, хэлтсүүдэд үүрэг болгов.

Мөн ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө эртнээс оновчтой төлөвлөхийг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчлав

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийнхан улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, Э, Х, П нарын малын хулгайчдыг баривчлах ажиллагааг Эрүүгийн цагдаагийн тасгийнхан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хаяг байршлыг нь тогтоон баривчилсан байна. Мөн Хэрлэн, Дэлгэрхаан, Мөрөн, Баянхутаг, Галшар сумд, Өлзийт тосгонд үйлдэгдсэн малын хулгайн найман гэмт хэргийг илрүүлэн, эзэн холбогдогчийг нь тогтоон шалгаж эхэлсэн аж.