Өчигдөрийн МАН-ын бага хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлж мэдээлж байна. Тэд “ Өчигдрийн МАН-ын хурал хэвлэлийнхэнд нээлттэй гэж байснаа гэнэт хаалттай болчихсон. Хаалттай мэдээллийг мэдээллэхийн туд бүхэл бүтэн 12 цаг гадна зогссон. Бид далласан газар гарч ирж, далайсан газар алга болдог хүмүүс биш. Бид өчигдөр хүйтэнд гадаа олон цаг даарч зоссон. Тиймээс өнөөдрийн МАН-ын хуралд очиж сурвалжлага хийхгүй. Өчигдөр Хаалттай юм бол бид явъя гээд явах гэсэн боловч дотроос гэнэт нэг талыг барьсан мэдээллүүдийг хэвлэлийнхэнд өгч байсан. Сэтгүүлчид бид МАН-ын хэрүүл тэмцлийг сурвалжлахыг зориогүй. Харин төрийн эрх барьдаг байгууллагын хурал улс төрийн цаашдын үйл хэрэгт ямар хэрэгтэй шийдвэр гаргахыг иргэдэд мэдээллэхээр зорьж ирсэн. Гэтэл хаалттай хуралдсан нь бидэнд таалагдахгүй байна” гэцгээв.
Month: December 2018
ЦЕГ-ын Нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба өчигдөр энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Цэргийн дуу бүжгийн чуулгын танхимд болсон тайлангийн хуралд ЦЕГ-ийн НХЖХОНАБХА-ны дарга, хурандаа Ж.Амгалан, дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа М.Отгонбаяр, газрын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг, НЦГ-ын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга И.Баттөгс болон бусад албан хаагчид оролцов.
ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, “Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэх нэн онцлогтой, анхан шатны нэршсэн ажил бол нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах. Хуулиар хүлээсэн чиг үүргийг энэ онд хэрэгжүүлэхэд хэд хэдэн шинэлэг ажил хийсэн. Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдсэн бөгөөд жилийн хугацаанд цагдаагийн байгууллагаас нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээр оногдуулсан 30 гаруй хуулийн зүйл заалтыг иж бүрэн хэрэгжүүлсэн. Харин ирэх онд Нийтийн хэв журам хамгаалах нэгж, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг шинэчлэх, Нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр нэгдсэн сан бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглах ажлыг хэвшүүлэх, гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны загвар, өнгө, дүрэмт хувцас өмсөж хэрэглэх журмыг шинэчлэх, Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг боловсруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулан, холбогдох газруудад хүргэн ажиллахаар төлөвлөж байна. Мөн алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль, тогтоомжийг хэрэглэх, тэднийг сургаж, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж боловсруулан хүргүүлэх гэх мэт ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ирэх онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасгийн дарга, хошууч Б.Ганбаяр, “Манай дүүрэгт цагдаагийн 3 хэлтэс үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хэлтэс нийт газар нутгын 78,9 га газрыг хариуцан ажилладаг. Энэ оны хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах тал дээр анхаарч ажиллалаа. Жишээлбэл дүүргийн Засаг даргын захирамжаар явган эргүүлийн баг 1, 2 арга хэмжээ, Хүүхэд хамгаалагч төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ оны хувьд гэмт хэргийн тоо 4,8 хувиар буурч, илрүүлэлт 40,8 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд дан ганц цагдаагийн байгууллага хүчрэхгүй учраас цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, камержуулалтын аяныг өрнүүлэхэд ач холбогдол өгч ажиллана” гэв.
Дорнод аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун, “Энэ онд гэмт хэргийн гаралтыг бууруулах, зөрчлийг илрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 10 багийг бүсчилж, хүч нэмэгдсэн эргүүлийг зохион байгуулахсан бөгөөд найман тээврийн хэрэгслийг дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллуулсан. Ингэснээр гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Мөн судалгааны баг долоо хоног бүр үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр судалгаа хийж, аймаг, орон нутгийн удирдлагуудыг мэдээллээр хангаж, гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын баримт бичиг гаргаж ажилласан. Нөгөө талаар аймгийн шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагууд, үндсэн чиг үүргийн байгууллагуудтай гэрээ байгуулж, олон нийтэд хийсэн ажлаа сурталчилах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малын хулгай, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчилах ажлуудыг зохион байгуулсан” гэлээ.
Орхон аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Болд, “Манай аймгийн хувьд 120 орчим мянган иргэд байнга оршин суудаг бөгөөд Хангайн бүсийн төв гэгддэг учир ойролцоох аймгуудын иргэд дамжин өнгөрөх урсгал, хүн амын нягтрал ихтэй. Үүнээс гадна мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх олс, хар тамхи гэх ургамлууд ургадаг учраас энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж жил бүр устгал хийн ажиллаж байна. Өнгөрөгч онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд энэ төрлийн гэмт хэрэг, мөн гудамж талбайд үйлдсэн, эмэгтэй хүн, хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлт гарсан. Цагдаагийн алба хаагчид иргэнтэйгээ тулж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эргүүл ажиллуулах, алба хаагчидын ажиллах боломж бололцоог бүрэн хангаж өгснөөр гэмт хэрэг гаралт буурсан гэж үзэж байгаа” гэв.
ЦЕГ-ын НХЖХОНАБХА нь нийгмийн дэг журмыг өдөр тутам сахиулан хамгаалах, баяр ёслолын болон олныг хамарсан арга хэмжээний үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ иргэдэд таатай, хүртээмжтэй хүргэх ажил, арга хэмжээгээ шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар гол зорилгоо болгон ажиллахаар төлөвлөжээ. Энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчидыг шагнаж урамшуулав.
НХЖХОНАБХА-ны “Хөдөлмөрийн тэргүүний удирдах ажилтан”-аар Дорнод аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун, “Хөдөлмөрийн тэргүүний хамт олон”-оор хошууч Б.Ганбаяр даргатай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасаг, “Хөдөлмөрийн тэргүүний хэв журмын офицер”-оор Орхон аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Болд, “Хөдөлмөрийн тэргүүний хэв журмын цагдаа”-аар Ховд аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Т.Өнөрбаатар нар шалгарав.
Харин “Ажил мэргэжлийн шилдэг хэсгийн байцаагч”-аар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхтайван, “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн офицер”-оор Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн НХЖХ тасгийн эргүүлийн офицер, дэслэгч У.Мөнхбаатар, “Ажил мэргэжлийн шилдэг эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч”-ээр Дорноговь аймгийн Цагдаагийн газрын НХЖХ тасгийн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч, ахмад М.Анхилмаа, “Ажил мэргэжлийн шилдэг эргүүлийн цагдаа”-аар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн НХЖХ тасгийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч У.Баярсайхан нар шалгарав.
Мөн “Ажил мэргэжлийн шилдэг цагдаа-жолооч”-оор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа-жолооч, ахлагч У.Баярсүрэн, “Ажил мэргэжлийн шилдэг харуулын цагдаа”-аар Орхон аймгийн Цагдаагийн газар Гэрээт цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, ахлах ахлагч Г.Ганзориг, “Ажил мэргэжлийн шилдэг хамгаалалтын цагдаа”-аар Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар шалгарав.
Харин “Ажил мэргэжлийн шилдэг сум хариуцсан цагдаа”-аар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Түнэл сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нэргүй, “Ажил мэргэжлийн шилдэг олон нийтийн цагдаагийн ажилтан”-аар Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Чимэдцэрэн шалгарсан юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа шинээр академич хэргэм хүртсэн эрдэмтдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ШУА-ийн их чуулган болж 14 нэр дэвшигчээс долоод нь академич хэргэм хүртээсэн. Тэдгээр академичдын төлөөлөл болж,
-ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Авид,
-ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл,
-ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар,
-Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн нар хүндэтгэлийн ёслолд оролцсон байна.
Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Улс эх орныхоо хөгжил дэвшлийг шинжлэх ухаанчаар төлөвлөж, түүндээ чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж чадах юм бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн дүр зураг гарч ирнэ. Шинжлэх ухаанд хамааралгүй салбар гэж байхгүй. Тийм учраас шинэ оны босгон дээр Монгол Улсын академичдын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын ШУА-ийн академич гэсэн хүндтэй цол хэргэмийг хүртсэн та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа та бүхэн өөрсдийн салбар бүртээ, Монгол Улсын шинжлэх ухааны өмнө хүлээх үүрэгтэй болж байна гэсэн үг. Академич цол хүртэнэ гэдэг та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, хүчин зүтгэлийн үр шим. БСШУСЯ шинээр төрөн гарч байгаа залуу академичидтайгаа хамтран ажиллах, жил бүр шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн нийгэм дэх ач холбогдлыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч байгаа. Тиймээс та бүхэн маань яамтайгаа холбоотой ажиллаарай гэж хүсч” байна хэмээн онцолжээ.
Мөн академичидыг төлөөлж Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн хэлэхдээ, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БСШУСЯ хамгийн хүнд үеийг туулсан гэж боддог. Энэ хүнд үед улс төрийн тэвчээр гаргаж, коллегийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, шинжлэх ухааныг дэмжин, хөгжүүлэх чиглэлээр бүтээлчээр хандаж, олон ажил хийсэнд нь Ц.Цогзолмаа сайдад талархаж явдаг. Гэмтлийн эмнэлэг бол ард иргэдэд хамгийн ойр үйлчилдэг эмнэлэг. Энэ эмнэлгийн жирийн эмч миний бие шинжлэх ухааны академич болно гэдэг нэр хүндийн асуудал байлаа. Монгол Улс маань хөгжил дэвшлийн шинэ заагт ирсэн үед бид улам хичээж ажиллах болно” гэжээ.
ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын төрийн шагналт О.Чулуунбаатар “Академич цол гэдэг өндөр хэргэм. Маш их хариуцлага бидэнд ногдож байгаа. Би хэдийгээр ОХУ-д ажиллаж амьдарч байгаа ч Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж боддог. Монголд Үндэсний тооцоолох төвийг байгуулах боломжтой. Манай ШУА ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт ч энэ зорилт орсон байдаг. Энэ бол ОХУ-д миний хариуцаж хийж байгаа ажил. Багаж том байж их ажил хийнэ. Тиймээс бид том багажтай болох ёстой. Тэр нь Үндэсний тооцоолох төв” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
УИХ-ын дарга М.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өчигдөр хуралдсан МАН-ын бага хурлын талаар мэдээлэл нэг талыг барьсан, хаалттай хуралдааны талаарх өөрийнх нь байр суурийг олон нийтэд мэдээлээгүй” гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов. УИХ-ын дарга М.Энхболд:
-МАН-ын бага хурлын гаргасан шийдвэр нь хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан МАН-ын бага хурал болсонд харамсаж байна. Тухайлбал, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Би тайлбар өгсөн. Харамсалтай нь миний тайлбарыг хэвлэлд өгөөгүй.
МАНАН гэдэг зүйлийг М.Энхболд гэдэг хүнтэй холбож, намайг буруутгах зүйлийг ярьсан. Би МАНАН гэдэг зүйлийг сонгуулийн үр дүнгээр улс төрийн намууд Засгийн газраа хамтарч байгуулан, шийдвэр гаргасан зүйлийг хэлж байгаа гэж үздэг.
Би 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараагаар 67-гийн том бүлгийг тарааж, МАН, АН тус тусдаа байх ёстой гэж үзэж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргаж байсан.
2006 онд Үндэсний эв нэгдлийн гэх тодотголтой таван нам нэгтгэсэн Засгийн газар байгуулахдаа АН-ыг оруулаагүй. Би 2007 онд МАН-ыг хүлээлгэж өгөхдөө ялалт байгуулсан, МАНАН-гүй намыг хүлээлгэж өгсөн. Надад МАНАН гэх зүйлтэй холбогдсон явдал байхгүй. Би үүнийг хариуцлагатай хэлж байна.
Шударга бусын хонгил гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүргэн н.Дэнзэнгээ “Эрдэнэс Тавантолгой”-н тендэрт оруулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахад өөрийгөө “Намайг шударга бусын хонгилд орууллаа” гэж хэлсэн. “Шударга бусын хонгил” гэдгийн түлхүүр нь хэнд байна вэ гэсн сошиал санал асуулга явуулахад иргэд олон нийт 74 хувь нь Ерөнхийлөгчид байна гэж саналаа өгсөн байна лээ.
Ямар нэг асуудалд оролцоод, түүнийг нь шалгах гэхээр татгалзаж байгааг би буруушааж байна. ЖДҮХС-гаас зээл авсан шалгагдаж байгаа гишүүдийн талаар ярьсан. Надад нэг ч удаа хэн нэгийг шалга, үүнийг битгий шалга гэж нөлөөлсөн зүйл байхгүй. Нэгэнт өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдлээ ашиглан зээл авсан бол хууль, хяналтын байгууллагаар шалгуулах ёстой. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгч байгаа мэтээр ярьсан. Би тэр даруйд нь хууль, хяналтын байгууллагад албан бичиг бичиж, мэдээлэл хийсэн. Тэнд нэг сэтгүүлч “Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгаж байгаа юу” гэж асуусан. “Хамаарал бүхий компанийг нь шалгаж байгаа”гэсэн хариулт хэлснийг намайг хэлүүллээ гэж гүтгэж байна.
“60 тэрбум”-ын асуудлаар шалгагдаж байгаа. Үнэн зөвийг нь тогтоох байх. Харамсалтай нь 2016 онд болсон “60 тэрбум” гэдэг асуудлыг манай намын гишүүд өөрсдөө дэвэргэж, намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, энэ нь ЖДҮХС-гийн холбоотой асуудлыг бүдгэрүүлэхийг оролдож байгаа нь буруу.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг намайг оролцоотой мэтээр, хааж, хамгаалж байгаа мэтээр ярьж байна. Би тухайн үед ОХУ-д Элчин сайдаар сууж байсан н.Хангайг дуудаж, үнэн эсэх мэдээллийг асуусан. Тухайн асуудал бүдэг бадаг яригдсан зүйл байгаа юм шиг байна гэсэн. Сонгууль эхлэхэд тухайн үед сонгуулийн штабд ажиллаж байсан С.Батболдод сонгуулийн дараа шалгуулах чиглэл өгч, мэдээлэл хийлгэсэн. Дараа нь би ажлын хэсэг байгуулж, тогтоол гаргасан. Энэ тогтоолоо хоёр ч Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байна. УИХ хэлэлцээр хийж, үнэн зөвийг нь тогтоо гэсэн чиглэл өгөөд байхад шүүх дээр очоод янз бүрийн шийдвэр гарч байна. Би 49 хувийг ямар нэг байдлаар хаацайлаад байсан зүйлгүй.
ХХБ-ны хувьчлалтай намайг холбоотой гэж байна. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход хувьчлал нь явагдсан байсан. Би ХХБ-ны хувьчлалтай холбоогүй. Намайг бас Улаанбаатар банкны хувьчлалтай холбоотой гэж байна Би Улаанбаатар банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах хөрөнгө байгаагүй учир татан буулгасан. Улаанбаатар банкны хувьчлал миний дараа дараагийн хотын дарга нарын үед явагдсан.
АТГ-ын дарга н.Энхжаргалыг миний хүн гэж яригддаг. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан_ Ц.Элбэгдорж өмнөх парламентын үед энэ хүнийг АТГ-ын даргаар томилох санал оруулж, тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Хуульзүйн байнгын хороог хуралдуулж, энэ хүнийг АТГ-ын даргаар томилох дүгнэлт гаргасан байлаа. 2016 оны УИХ-ын байгуулагдаад хуулийн дагуу хэлэлцэн томилсон. Энэ хүнийг чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Би хуульд нийцсэн бол чөлөөлж болно гэж байгаа. Түүнээс хувь хүний хувьд хаацайлж, хамгаалж байгаа зүйлгүй.
Улсын Ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилсон мэтээр Ц.Нямдорж ярьсан. Манай намын бүлгийн хурал дээр Д.Дорлигжав гэдэг хүнийг ерөнхий прокуророор томилох асуудал огт яриагүй. Харин М.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилох үед бид цөөнх байсан. Бүлгийн хурлаар хэлэлцье гэсэн. Би ажил төрлийн хувьд л танихаас цаашгүй гэсэн. Тухайн үед Ц.Нямдорж “Би энэ хүнийг танина, Миний бэлтгэсэн хүн” гээд томилуулж байсан. Гэтэл өнөөдөр би томилуулж байгаа юм шиг ярих нь шударга ёсонд нийцэхгүй.
Мөн өчигдөр “Намайг Сингапурт Т.Бадамжунай гэдэг хүнийг явуулж Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр томилуулах санал оруулж байсан” гэж ярилаа. Надад тийм зүйл байхгүй.
Надад уул уурхайн нэг ч лиценз байхгүй. Харин уул уурхайн салбар ээлж дараа эрэмбэтэйгээр хөгжих ёстой гэсэн байр суурийг баримталдаг. Би Ерөнхий сайд байхдаа 49 ордыг стратегийн орд болгоё гэж санал боловсруулан өгч байсныг тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж 15 ордыг стратегийн орд болгосон. Би “Оюутолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг боловсруулан өргөн барьж байлаа. Тэнд 95 хувь нь монголчууд ажиллах, 80 мянган хүнтэй хот байгуулах төсөл оруулж байсан.
МАН-ын дарга У.Хүрэлсүх надтай уулзсан. Бид хоёрын дундах яриа гэсн “Би хуулийн дагуу л шийдвэрлэнэ гэсэн. Би хэн нэгний албан тушаалаар барьцаалж, өгөх өгөхгүйн асуудал тавиад байгаа юм биш. Би таны ажил албан тушаалтай барьцалдаж, зууралдаад байгаа зүйлгүй” гэсэн. Харамсалтай нь намын дарга маань өөрөө дэлгээд ярьчихна лээ.
Би Ц.Нямдоржийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ. Асуудлыг үнэн зөвөөр олон түмэнд ойлголтод өгөх ёстой гэж бодож байна. Сүүлийн 6, 7 сарын турш над руу янз бүрийн дайралт ирж байгаа. Би намынхаа нэг залуутай зууралдаж, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлээд яах вэ гэж тэсэж, тэвчиж явсан. Нэгэнт намын нөхөд маань над руу хууль бус шийдвэр гаргаж, төрийн ажлыг гацааж байгаа учир би энэ шийдвэрийг гаргаж байна хэмээлээ.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-“60 тэрбум”-ын асуудлаар томилгоо хийгдсэн үү?
-Би 60 тэрбум”-ын схемээр ажил албан тушаалд томилоогүй. Сөрөг хүчин байхад янз бүрийн асуудал яригддаг. Ихэнх нь бүтээд байдаггүй.
-УИХ-ын даргыг огцруулахаар хичнээн гишүүн гарын үсэг зурсан бэ?
-40 гишүүн гарын үсэг зурсан. Би хуулийн дагуу чуулганы үйл ажиллагааг явуулаач гэдэг.
-Та ҮАБЗ дээр ганцаарддаг гэсэн. Энэ талаар?
-ҮАБЗ дээр би зарим асуудал дээр ганцаарддаг. Би хуулийн дагуу асуудалд ханддаг. Тухайлбал, ШХАБ-ын асуудлаар УИХ дээр хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байсан.
-Таныг буулт хийж, албан тушаалаа өгөхийг шаардаж байгааг юу гэж үзэж байна вэ?
-Буулт хийх, хууль зөрчсөн байдлаар ямар нэг алхам хийхийг би зөв гэж үзэхгүй байна. Намайг Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан нь хууль бус гэсэн. Би хууль зөрчөөгүй, УИХ-ын гишүүний хувьд гарын үсэг зурж, асуудал хэлэлцэхэд хуралдаан даргалаагүй.
Энэ баасан гаригт бага ангийн сурагчдын амралт эхэлнэ. Харин ахлах ангийн сурагчид ирэх долоо хоногийн баасан гаригаас эхлэн амрах юм. Үүнтэй холбогдуулан Монголын хандив тусламжийн холбоо ТББ-аас хүүхдүүдэд үнэгүй үйлчлэх автобус гарган, ажиллаж эхэллээ. Тодруулбал, Зүүн салаа-Саппоро чиглэлд өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл буюу хүүхдийн хичээл дуусах хүртэл өглөө 06.30 цагаас 20.00 цагийн хооронд тохилог автобус хүүхдүүдэд үнэгүй үйлчилж эхэллээ.
Автобусны чиглэл ирэх долоо хоногоос өөрчлөгдөх бөгөөд уг ажлыг зохион байгуулж буй Монголын хандив тусламжийн холбоо ТББ-аас хандив өгөх хүмүүст нээлттэй хэмээн мэдээлжээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2018 оны 12-р сарын 29-ний 14 цагаас Буянт-Ухаа ордонд болно. Барилдах бөхчүүдийг 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
2018 ОНЫ ЦАГААН САРААС ЭХЛЭН БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 94 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНЫГ ОРОЛЦУУЛАН НИЙТ 10 БАРИЛДААНЫ ЧАНСАА ТООЦСОН БАЙДАЛ
Д/д Овог Нэр Цол Чансаа
1 Баярхүү Бат-Өлзий у.х 13239
2 Чимэдрэгзэн Санжаадамба у.ав 11025
3 Пүрэв Бүрэнтөгс у.а 10140
4 Намсрайжав Батсуурь у.ав 9735
5 Цэдэв Содномдорж у.а 9390
6 Энхтөгс Оюунболд у.а 8212
7 Оргих Хангай у.х 8165
8 Батнасан Гончигдамба у.г 8000
9 Баатар Амарзаяа у.н 7830
10 Нэгдэл Жаргалбаяр у.з 7685
11 Дорж Анар у.н 7585
12 Батбаяр Даваа-Очир у.н 7210
13 Рэнцэнбямба Пүрэвдагва у.а 7149
14 Мягмар Бадарч у.х 6537
15 Төрмөнх Бэгзсүрэн у.х 4805
16 Хүрэл-Очир Гантулга.Х у.х 4470
17 Дашдорж Цэрэнтогтох.Д у.н 4442
18 Болдбаатар Батжаргал.Бо у.н 4288
19 Булган-Эрдэнэ Түмэндэмбэрэл а.а 4267
20 Нацагсүрэн Золбоо у.х 4115
21 Сүхбаатар Мөнхбат у.ав 3830
22 Чинчулуун Хөхчирэнгэр у.н 3825
23 Шар Мөнгөнбаатар у.х 3805
24 Дашзэвэг Амаржаргал у.н 3770
25 Дэлгэрсайхан Амарсайхан.Д у.н 3708
26 Шоовдор Дарханбат у.н 3495
27 Жаргалсайхан Чулуунбат у.н 3402
28 Болд Эрдэнэхүү.Б а.х.а 3315
29 Чотон Баянмөнх.Ч у.н 3250
30 Алтанбагана Цацабшир у.х 3230
31 Ганпүрэв Ганбаатар.Г а.а 3185
32 Бэрдмурат Серик у.н 3133
33 Эрдэнэбилэг Энх-Амгалан а.з 3122
34 Цэрэнбат Сандагдорж а.а 3060
35 Жанцан Бат-Эрдэнэ у.г 2940
36 Цэдэнбазар Одбаяр у.н 2895
37 Төрөө Баасанхүү у.х 2860
38 Батцэнгэл Чимэдвандан у.н 2775
39 Даваасүрэн Аззаяа а.а 2685
40 Дамдин Тогтохжаргал а.а 2680
41 Батзориг Батмөнх.Б у.з 2595
42 Цогбадрах Бямба-Очир у.н 2460
43 Дармаа Тамир у.н 2435
44 Найдан Түвшинбаяр.Н у.з 2430
45 Бат-Өлзий Бат-Эрдэнэ.Б у.н 2405
46 Бадамсамбуу Ганхуяг.Б у.н 2400
47 Чулуунбаатар Батчулуун у.н 2377
48 Эрдэнэцогт Ванданцэрэн у.н 2350
49 Дашзэвгэ БаасандоржБу у.з 2260
50 Нямаа Батзаяа у.х 2245
51 Хадбаатар Мөнxбаатар.Х у.а 2245
52 Лхагваа Лха-Очир у.н 2245
53 Балган Хишигбаатар у.н 2240
54 Балдиржамц Тайван а.а 2230
55 Жаргалсайхан Алтаншагай.Ж а.а 2230
56 Шархүү Пүрэвгарьд а.а 2205
57 Алтангэрэл Отгонбаатар.А а.а 2170
58 Ганболд Баасандорж у.н 2160
59 Шоовдойхүү Шинэбаяр.Ш у.н 2140
60 Баярсайxан Батжаргал.Ба у.н 2120
61 Батсугар Зоригтбаатар.Батсу а.а 2115
62 Лувсандорж Цэрэнтогтох у.н 2045
63 Бэгз Мижидсүрэн а.х.а 2010
64 Батжаргал Хадбаатар а.а 2010
65 Будаа Батсайхан.Ар а.х 1960
66 Лут Батзориг.Л у.н 1935
67 Нурлан Мустафа а.а 1920
68 Дамдинсүрэн Пүрэвдорж.Д а.х 1915
69 Нямпүрэв Батсайхан.Н а.а 1910
70 Батмөнх Сангисүрэн у.н 1890
71 Өрнөхбаяр Сүхбат.Ө а.х.а 1890
72 Эрдэнэбилэг Ууганбаяр.Э а.х.а 1880
73 Тогтохмэнд Сайханжаргал а.а 1845
74 Жаалаа Наранбаатар.Ж а.а 1845
75 Нямдорж Ганбаатар у.г 1820
76 Цэдэндорж Мөнхбаяр а.а 1815
77 Бааран Отгонбаатар.Б а.а 1815
78 Доржханд Хүдэрбулга а.а 1715
79 Гунаажав Эрxэмбаяр у.ав 1710
80 Лхагвасүрэн Гантулга у.н 1665
81 Цэрэндорж Ганбат.Ц а.а 1645
82 Энхтөр Мөнхбаатар.Э а.а 1635
83 Бат-Очир Одгэрэл у.х 1615
84 Бат-Эрдэнэ Хаш-Эрдэнэ а.а 1605
85 Пүрвээ Өсөхбаатар а.а 1590
86 Батчулуун Хашбат а.а 1570
87 Малш Еркебулан а.а 1525
88 Улагпан Береке а.х.а 1505
89 Балжинням Суманчулуун а.а 1505
90 Цэнд-Аюуш Цогт-Эрдэнэ а.а 1498
91 Чулуунбат Цогбаяр у.н 1485
92 Галсан-Очир Ганжад у.н 1460
93 Шүxэрт Уламбаяр у.х 1425
94 Шаравдорж Отгонтөгс а.а 1425
95 Ганзориг Жамбалдорж ц.а 1410
96 Эрдэнэбилэг Энхбат у.н 1350
97 Намсрай Ганзориг.Н а.а 1340
98 Пүрэвдорж Батсүх.П а.а 1335
99 Өлзийбат Даваабаатар у.х 1305
100 Пүрэвдорж Эрхэмжаргал а.а 1295
101 Мөнхсайхан Өсөхбаяр.М у.з 1275
102 Мөнхбат Даваасүрэн а.з 1270
103 Батсүх Зоригтбаатар.Батсү а.а 1245
104 Тулгаа Сүрэнжав а.а 1240
105 Хутаг Цогтгэрэл а.а 1230
106 Амар Батмөнх.А у.н 1230
107 Балжинням Мөнх-Эрдэнэ.Б а.а 1225
108 Дамдинпүрэв Бат-Эрдэнэ.Д у.х 1205
109 Гүрзул Ганцоож а.а 1200
110 Оюун Гантулга.О а.х.а 1175
111 Нямдорж Өсөхбаяр.Н а.а 1155
112 Чойжилсүрэн Мөнхтогтох а.а 1145
113 Пүрэвжав Мөнхбат.П а.а 1135
114 Энхбат Сумьяабат а.а 1135
115 Гантулга Алтанбагана з.б 1135
116 Мядагмаа Адьяахүү а.х 1135
117 Цэвээнпүрэв Адъяа а.а 1130
118 Чинзориг Эрдэнэсайхан.Ч а.з 1130
119 Ширбазар Жаргалсайхан у.г 1125
120 Гэлэгжамц Өсөхбаяр д/а 1120
121 Алтангэрэл Алтанхуяг.А у.н 1120
122 Батцэнгэл Эрдэнэбаяр.Бат а.з 1105
123 Бүрнээ Баянмөнх.Бү а.а 1105
124 Баярсайхан Орхонбаяр а.а 1100
125 Баянзул Цэдэнсодном а.а 1100
126 Эрдэнэбат Нямаа.Э а.а 1095
127 Хүрэлбаатар Оргилболд.Х а.а 1070
128 Ганбаатар Энхбилэг а.х 1060
УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Төрийн үйл ажиллагаа хууль тогтоох үйл ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.УИХ-ын зарим гишүүд зориудаар ирцээ бүрдүүлэхгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажилагаа хуулийн дагуу байх ёстой. Өчигдрийн хурлаар МАНАН гэдэг үзэгдлийг М.Энхболд надтай холбож ярьсан. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлыг өчигдөр бас ярилаа. Энэ хэргийг олон удаа шалгасан. Одоогоор Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа. Удахгүй үнэн худлыг тодорхой болгох байхаа. Ц.Нямдорж намайг Эрдэнэтийн 49-ийн хувийг хамгаалаад байгаа юм шиг ярьсан . Энэ бол худлаа ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн намайг огцруулах шаардлагыг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцээд санал дүгнэлтээ гаргаж өгөөч хэмээн шилжүүлсэн байгаа. Би аливаа асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Гарсан шийдвэр, ярьсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг уламжлал байсан. Өчигдрийн хурал нийтэд хаалттай, хэвлэл мэдээллийнхэнийг оруулаагүйд харамсаж байна.Ингэж байгаа нь сүүлийн 20 жилийн дотор болохгүй, бүтэхгүй байгаа бүх юмыг надад наах гэсэн, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан явдал болсон. Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн үгийг олон нийтэд хүргэсэн. Би тэдэнд хариулт өгсөн. Гэвч миний ярьсан хэлснийг олон нийтэд огт хүргээгүй” гэв.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэдэд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрчээ. Иймд нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо /Ланд менежер программ/-г хангахтай холбоотойгоор газар ашиглах эрхийг түр зогсоосон байна.
Монгол цоож болон цоожыг урлаж бүтээсэн уран дархчуудын талаарх мэдээ мэдээлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, олны хүртээл болголоо. Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөлөөс монгол цоожны талаар улсын хэмжээнд судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бий болгосон байна.
Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өвийг орчин үеийн дэвшилтэд техник технологийн ололтыг ашиглан монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээжээ. “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэнд аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр дэлгэгдэн тавигдсан байна. Үзэсгэлэнгийн үеэр “Монгол цоожны цахим мэдээллийн сан” веб хуудас /www.mongoltsooj.mongoluv.mn/-ны нээлт боллоо. “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 25- ыг хүртэл үргэлжлэх ажээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс 2013 оноос хойш фэйсбүүкт “Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв” /https://www.facebook.com/policemng/ хаягаар цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсээр ирсэн.
Гадаад харилцааны яам болон Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирлын дэмжлэгтэйгээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай фэйсбүүк хуудас албан ёсны болж баталгаажжээ.
Бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен нарт гүн талархал илэрхийлье хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.