Монголын жүдо академийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээн 12 дугаар сарын 19-22-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах бөгөөд хот, хөдөөгийн 49 байгууллагын 1200 гаруй өсвөрийн жүдочид ур чадвараа сорьж байна. Өсвөрийн жүдочид Бага нас:эрэгтэй -9, эмэгтэй-6 холимог-5 Дунд нас: эрэгтэй-9, эмэгтэй-7, холимог-5 Ахлах нас: эрэгтэй-8, эмэгтэй -7, холимог-5 гэсэн жингийн ангиллаар өрсөлдөж байна. “Жүдо академи” нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 онд байгуулагдсан юм. Энэхүү тэмцээнийг долоодахь жилдээ зохион байгуулж байна.
Month: December 2018
Цагаан хад суурьшлын бүсэд зохион байгуулагдаж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх үйл ажиллагааны эхний гурав хоногт 745 жолооч болон иргэд хамрагдсаны 174 буюу 23 хувь нь зүрх судасны өвчтэй, 37.3 хувь нь элэг, цөс, ходоодны өвчтэй байжээ. Мөн 8.3 хувь нь бөөрний өвчтэй, 37.6 хувь нь чих, хамар, хоолойн өвчтэй, 18 хувь нь мэдрэлийн системийн өвчтэй, 38.4 хувь нь шүд, амны хөндийн өвчтэй, 45 хувь нь нүдний өвчтэй, 44.2 хувь нь амьсгалын замын өвчтэй, дөрвөн хувь нь гэмтэл, мэс заслын өвчтэй, зургаан нь бэлгийн замаар дамжих халдварын өвчтэй байгааг оношлон эмчилгээ зааж өгсөн байна.
Монголын театрын музейд “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсглэнд аймаг, нийслэлийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол цоожны талаарх гэрэл зургийн цомог болон хэл зохиол судлаач, доктор Р.Отгонбаатарын хувийн цуглуулга дахь ховор нандин монгол цоожнууд биетээр дэлгэгджээ.Үзэсгэлэнгийн үеэр “Монгол цоожны цахим мэдээллийн сан” вэб хуудас /www.mongoltsooj.mongoluv.mn/-ны нээлт боллоо. Монгол цоож болон цоожыг урлаж бүтээсэн уран дархчуудын талаарх мэдээ мэдээлэл, эд өлгийн зүйлсээр үзэсгэлэн зохион байгуулж, олны хүртээл болголоо. Соёлын өвийн сүлжээ харилцаа холбооны зөвлөлөөс монгол цоожны талаар улсын хэмжээнд судалгаа хийж, мэдээллийн нэгдсэн сан бий болгосон байна. Монгол уран дархны урлалыг оньслох арга ухаантай хоршуулсан, бэлгэдэл, ахуй хэрэглээний өв, соёлын уламжлал болсон гайхамшигт өвийг орчин үеийн дэвшилтэд техник технологийн ололтыг ашиглан монгол цоожны дотоод бүтэц, оньсны ажиллах зарчмыг 3D анимешн хэлбэрээр үзүүлсэн нь үзэгчдийн сонирхлыг их татлаа. “Монгол цоож-мартагдашгүй өв” үзэсгэлэн Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 19-25-ыг хүртэл үргэлжлэх юм.
Аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг гүйцэтгэх, сургалт, дадлага явуулах үед алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах чухал байдаг. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэв сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа. Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтад нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хамрагдаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, монголын хөдөлмөрийн нөхцлийн стандартуудын талаар мэдлэгээ дээшлүүлсэн юм. Мөн Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, сувиллын тусламж үйлчилгээ хийлгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо.
Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахаар болсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 11 цаг 10 минутад гишүүдийн ирцийн байдлыг танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой 6, орон нутагт ажиллаж байгаа 1, эмнэлгийн чөлөөтэй 1, албан ёсоор чөлөө авсан 1 гишүүн байгаа бөгөөд чуулганы нэгдсэн оролцох ёстой 66 гишүүнээс 29 нь чуулганы хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн байна.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон байгаа. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед хуулийн төслийг өргөн барьсан сайд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, хэлэлцэж буй асуудлыг орхиж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй өнөөдрийг хүрээд байна. Иймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар энэ асуудалд нухацтай хандаж, холбогдох сайд, Засгийн газрын гишүүдээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулах шаардлагатай байгааг сануулав.
Мөн Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудал гишүүдийн ирц бүрдээгүйгээс тав дахь удаагаа хойшлогдож, хууль зөрчигдөхөд хүрээд байна. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэлгүй тав дахь удаагаа хойшлогдож байна.
Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн хугацаанд нь хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйгээс Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хугацаанд нь хэлэлцэж чадалгүй өдий хүрч, хууль зөрчсөн нөхцөл байдал үүсэж байгаад Байнгын хорооны дарга анхаарах шаардлагатай байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов, сонсгол даргалагчийг сонгох, ажиглагчаар оролцох хүний тоо, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар бас хойшилсон.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод өнөөдрийн байдлаар чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлогдоод байгааг хуралдаан даргалагч мэдэгдээд ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нарт анхааруулсан юм.
Хуралдаан даргалагч 11 цаг 30 минутын байдлаар гишүүдийн ирцийг дахин танилцуулаад одоогийн байдлаар чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 30 гишүүн ирээд байгаа ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хааж буйг мэдэгдлээ.
Тэрбээр, мөн чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 18 асуудал хэлэлцэхээр Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шийдвэрлэсэн. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүдийг чөлөөлөх зэрэг дээр дурдсан асуудлуудаас гадна Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайдад хандаж тавьсан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”, мөн “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэд олон нийтийн эрх ашигтай холбоотой асуулгын хариуг сонсохоор хуваарьт тусгагдсан учраас Ерөнхий сайд энэ талаар анхаарч, танхимын гишүүдээ нэгдсэн хуралдаанд оролцуулж гишүүдийн асуулга, асуултад хариу өгөх боломж бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Түүнчлэн чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөгдсөн тул намын бүлгүүд ирцээ бүрдүүлж, Ерөнхийлөгч мэдээлэл хийх боломжийг хангах, цаашлаад хэлэлцэх асуудлын хуваарьт тусгагдсан асуудлуудаа шуурхай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Дархан мах экспо” ХК, “Эвлэл” ХК, “Ажлын хувцас” ХК-ууд нь татан буугдсан болох нь баримтаар тогтоогдсон, “АЗЗАН” ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэгдээгүй.
Мөн “Бэрэн майнинг” ХК нь үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэснээс хойш зургаан сарын дотор тухайн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргаагүй байна. Тиймээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/139 тоот тушаалаар тус компаниудыг Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн жагсаалтаас хаслаа.
Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “БӨРТЭ ЧОНО-2018” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол маргаа буюу арванхоёрдугаар сарын 21-нд СТӨ-нд болно.
Жил бүр спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь тухайн оны “Шилдгийн шилдэг тамирчин”, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч” болон шилдэг баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирнаар боксчин Д.Отгондалай, жүдоч Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар тус тус шалгарсан билээ.
Оны шилдэг эмэгтэй тамирчин:
•Б.Амина /Шатар/ Их мастерийн болзол хангасан
•Б.Гангаамаа /Уулын спорт / Дэлхийн хоёр дахь өндөр уул К-2 уулын ноён оргилд гарсан
•Г.Нандинзаяа: /Буудлага/ Азийн наадмын алт хүрэл медальт
•М.Нандинцэцэг /Бокс/-ДАШТ-ий хүрэл медальт
•Г.Наранцэцэг /Самбо/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга
•О.Насанбурмаа /Чөлөөт бөх/ ДАШТ-ий мөнгөн медальт
•Д.Сумъяа /Жүдо/ ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын хүрэл медальт
•М.Уранцэцэг /Жүдо/ Азийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт
•Ү.Үүрийнтуяа /Шатар/ Их мастерийн болзол хангасан
•Э.Хүслэн /Даам/ Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д оролцох эрх авсан
•Б.Шоовдор /Чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
Оны шилдэг эрэгтэй тамирчин:
•Э.Эрдэнэбаяр /Чөлөөт бөх/ Азийн наадмын аварга
•Ө.Дүүрэнбаяр /Жүдо/ ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт
•Л.Отгонбаатар /Жүдо/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт
•Ц.Отгонбилэг /Даам/ Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д оролцох эрхээ авсан
•Т.Түвшинтулга /Чөлөөт бөх/ДАШТ-ий хүрэл медальт
•Э.Цэндбаатар /Бокс/ Азийн наадмын аварга
•Ш.Эрдэнэбаатар /Самбо/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт
Оны шилдэг спортын баг:
•3*3 Сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн
•Мөсний хоккейн Шигшээ баг-Challenge Cup-тэмцээнд анх удаагаа түрүүлсэн
•Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд аваргалж, хоёрдугаар шатанд шалгарсан
•Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд аваргалж, хоёрдугаар шатанд шалгарсан
•Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг-Азийн наадмын шөвгийн наймд шалгарсан
АХБ санхүүжилттэй Дээд боловсролын шинэчлэлийн төслөөс зарласан Орон нутгийн хөгжлийг дэмжих тэтгэлэгт төслийн хоёр дахь шатны шалгаруулалт явагдаж байна.
Орон нутгийн сургалтын байгууллага, их дээд сургуулийн хөгжлийг дэмжих зорилгоор зарласан тэтгэлэгт төслийн уралдаанд нийт 15 сургуулийн 67 төсөл иржээ. Эхний шатны шалгаруулалтад шинжээчдийн баг ажиллаж, Ховд их сургуулийн дөрөв, ШУТИС-ийн Орхон аймаг дахь Технологийн сургуулийн тав, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн дөрөв, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн дөрөв, Дорнод Их сургуулийн нэг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн нэг, нийт 20 төсөл шалгаруулсан байна. Энэ удаагийн онлайн хурлаар шалгарсан 20 төсөл өөрсдийн төслийн талаар онлайнаар танилцуулж, үүнээс 12 төслийг шалгаруулан “Дээд боловсролын шинэчлэл” төслөөс санхүүжүүлэх юм. Хурлын эхэнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, “Яамнаас орон нутгийн сургалтын байгууллагуудаа дэмжих бодлогын хүрээнд олон ажил хийж байна. Өнгөрөгч тавдугаар сард Ховд аймагт орон нутаг дахь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хурал, чуулган зохион байгуулсан. Мөн 24 хүний бүрэлдэхүүнтэй багийг Хонг Конгийн их сургуульд боловсролын менежментийн сургалтад төслийн зардлаар хамрууллаа. Орон нутгийн элсэгчдийг дэмжих зорилгоор босго оноог доогуур тавьж өгсөн. Энэ удаа зохион байгуулж байгаа тэтгэлэгт шалгаруулалтад олон санал санаачилга ирүүлсэнд талархалтай байна. Цаашид үр дүнтэй бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлснээр орон нутаг дахь их дээд сургуулийн хөгжилд ахиц гарах болно” гэв.
МАН-ын газрын дарга Б.Баярбаатар, “70 орчим гишүүн асуулт асууж, санал хэлсэн. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Намын дарга өөрийн эрхийн хүрээнд УИХ-ын даргыг хүсэлтээрээ чөлөөлөгдөхийг хүссэн. Үүнийг нь Бага хурлаар дэмжих эсэхийг хэлэлцсэн. Намын эв нэгдэл чухал. МАН-ын дарга ч мөн эв нэгдэл бол бидний үнэт зүйл гэж хэлдэг. Гэхдээ энэ нь шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байх ёстой. Тиймээс шударга ёс нэгдүгээрт байна. Аливаа улстөрийн нам нийгмийн сэтгэл зүй дээр тулгуурлан хамтын шийдвэрээ гаргаж байх ёстой.
Бага хурлын 11 гишүүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилсон. Нийслэлд нэг квот сул байсан тул хүн томилсон. Үүнийг холбогдох хууль, намын дүрмийн дагуу шийдвэрлэсэн. Бага хурлаар дотооддоо болох, болохгүйгээ илэн далангүй ярьсан үр дүнтэй хурал болсон. Намын дүрмэнд намаас хөөх тухай нэг ч үг байхгүй. Тэр тухай яриа болоогүй. Өчигдөр МАН-ын Бага хурлаас гаргасан тогтоол:
- 60 тэрбум, ЖДҮХС-тай холбоотой асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй.
- Авлига, хууль зөрчсөн үйлдэлтэй хатуу тэмцэж, шударга ёсыг тогтооно” хэмээн танилцууллаа.
СҮХБААТАР БАГ УЛИРЛЫН ХОЁР ДАХЬ ХОЖЛОО АВАВ
З.Баясгалан эзэнтэй Сүхбаатар альянс тех болон А.Энхбаатар эзэнтэй Хэнтий аймгийн багууд эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс Сүхбаатар аймаг оноогоор илүү явсаар 115-72 харьцаатай хожлоо. Тус тоглолтын гуравдугаар үед Хэнтий аймаг бага зэрэг ойртуулсан ч нэг оронтой тоонд шилжүүлж чадаагүй юм.
Энэ тоглолтод Сүхбаатар аймаг хурдан довтолгоогоор эсрэг багаасаа 19 оноог илүү авсан байна. Мөн хамгийн ихдээ 43 онооны тэргүүллийг Сүхбаатар аймаг авлаа. Энэхүү тоглолтод Б.Золбаяр 21 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Отгонтөгс, Б.Батзолбоо нар 19 оноог авлаа. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 16 оноогоор багаа манлайлжээ.
ӨВӨРХАНГАЙ
ТЭНҮҮН ӨЛЗИЙ ГУРАВ ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА
Үндэсний лигийн шилдэг багуудын нэг Өвөрхангай Тэнүүн Өлзий баг улирлын дөрөв дэх тоглолтоо Баянхонгор Мазаалай багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний үеэс л хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байснаар эхний хагас 41-40-өөр Мазаалай баг нэг онооны илүүтэй өндөрлөв. Гэхдээ гуравдугаар үед Өвөрхангай баг гайхалтай байж 16 оноог илүү авч 70-55-аар тэргүүлсэн юм. Улмаар шийдвэрлэх Баянхонгор Мазаалай баг оноог ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 83-90 харьцаатай хожигдол хүлээлээ. Тус тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 28 оноо, 14 самбар авчээ.