Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодров

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг шалгаруулах, олон нийтэд алдаршуулах, үе тэнгийн хүүхэд багачуудад үлгэр дуйрайлал үзүүлэх зорилгоор “Нийслэлийн шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын ажиллагааг өнөөдөр 18 дахь жилдээ өнөөдөр зохион байгууллаа.

  1. “Шилдэг тамирчин хүүхэд” БЗД-ийн Тэргүүний 111 дүгээр сургуулийн 4б ангийн сурагч Б.Тэмүүлэн
  2. “Шилдэг авьяаслаг хүүхэд” БЗД-ийн 92 дугаар сургуулийн 3в ангийн сурагч Б.Соёл
  3. “Шилдэг бүтээлч хүүхэд” ХУД-ийн 18 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Б.Бум-Эрдэнэ
  4. “Шилдэг оюунлаг хүүхэд” Багануур дүүргийн Сод сургуулийн 9а ангийн сурагч Х.Маргад
  5. “Шилдэг манлайлагч хүүхэд” СБД-ийн 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч А.Аззаяа Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах 1-р шатанд 360 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Үүнээс 45 хүүхдийг шалгаруулан хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлүүдээс шалгаруулалт хийн дээрх таван хүүхдийг шилдгээр тодруулжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодров
Categories
мэдээ улс-төр

Гишүүдийн ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшилж буйд ард иргэдээс хүлцэл өчив

Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.21) хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа 7 гишүүнийг нэр дурдаад бусад 34гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар, Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн тулгамдсан асуудал буюу “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” мэдээлэл хийх хуваарьтай байгааг хуралдаан даргалагч сануулаад УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газрын гишүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, ирц бүрдүүлэхийг сануулав.

Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйн улмаас таван удаа хойшилсон. Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудал, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхгүй, асуудлаа танилцуулахгүй байна. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж мал аж ахуй, өвөлжилт, гадаад валютын ханш, агаарын бохирдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор хүлээж байна. Ерөнхий сайд энэ хугацаанд дөрвөн чухал сэдвээр мэдээлэл хийх ёстой байсан ч 4 дэх удаагаа хойшлуулж байгааг сануулья” гэлээ.

Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан юм. 11 цаг 26 минутад Улсын Их Хурлын 36 гишүүн чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн байна. Нэгдсэн хуралдааны ирц 48 хувьтай байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирвэл чуулганы хуралдаан эхлэх боломжтойг хэлэв. Мөн Улсын Их Хуралд анх удаа сонгогдон ажиллаж буй залуу гишүүдээс Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон, Засгийн газрын танхимд олон удаа ажиллаж буй нэр бүхий гишүүдэд хандан шаардлага хүргүүлснийг дуулгав. Уг шаардлагад “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг таслалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж Байнгын хороодын болон чуулганы хуралдаануудад идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр чуулганы танхимд ирцээ бүртгүүлээгүй байгаа гишүүдийг нэгбүрчлэн нэр дурдаж нэгдсэн хуралдаанд оролцохыг дахин шаардаад “Улсын Их Хурлын 32 гишүүн хуралдаанд оролцохгүй байгаагаас үүдэн өнөөдөр улс орны өмнө тулгамдаад буй асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд мэдээлэл хийх юм. Харин уг асуудлыг хэлэлцэхийг санаатайгаар хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга, хариуцлагыг Улсын Их Хурлын танхимаас, гишүүдээс, Засгийн газрын гишүүдээс эхлэх ёстой, ийм үүрэгтэй.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч уг зөвлөлийн даргын хувиар мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы танхимд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав дахь гишүүний хувиар Монгол Улсын Ерөнхий сайд энэ мэдээллийг танилцуулах үеэр нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байна. Өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж мэдээлэл хийхээр төлөвлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өчье. Өнөөдөр чуулганы танхимд хуралдаанаа явуулахаар ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс Монголын нийт ард иргэд, сонгогчдоосоо хүлцэл өчиж байна. Зургаа дахь удаагаа ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрээд байна. Ард түмнээсээ сонгогдсон, тэднээс төрийн эрх барих мандатыг авсан Улсын Их Хурлын нэр бүхий энэхүү 32 гишүүн Улсын Их Хурлын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж, тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн үйл ажиллагааг цалгардуулж ноцтой үр дагаварт хүргэхүйц байдал үүсгэж буйд туйлын их харамсаж байна. Энэхүү нөхцөл байдал хэтдээ маш сөрөг үр дагавартай, Монгол Улсын аюулгүй байдалд хамаарах эрсдлийг тооцон иргэд, сонгогч Та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүддээ шаардлага тавих нь зүйтэй.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан гишүүдийн цалинг хасах арга хэмжээ авах зохицуулалттай юм билээ. Тиймээс Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж байгаа нэр бүхий гишүүдийн цалинг хасах захирамжийг Улсын Их Хурлын дарга гаргах нь зүйтэй байна. Жирийн төрийн албан хаагчид нэг, хоёр минут ажлаа таслахад цалингаасаа хасуулдаг. Улсын Их Хурлын чуулганы танхимаас сахилга, хариуцлагыг эхлэх ёстой тул холбогдох хуульд нийцүүлэн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, нэр бүхий Улсын Их Хурлын 32 гишүүнд хариуцлага тооцох нь зүйтэй” гэлээ.

Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг 1 цаг 34 минут хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийх боломжгүй болсныг зарлаад танхимд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс нийт ард иргэдээсээ хүлцэл өчив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

40 байршилд хяналтын камертай боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь дүүргийн 8,9,10,11,12,17,20,23,28 дугаар хороодын нутаг дэвсгэрийн хариуцан ажилладаг. Энэ онд тус хэлтсийн хэмжээнд нийт 1.456 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10,4 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгдэж байгаа тус хороодын 40 байршилд утасгүй сүлжээний дамжуулалтыг хийхээр болжээ. Хяналтын камерууд нь 2560*1440 хүртэл пикселийн нягтралтай дүрсийг 4,8-120 мм хүртэл дурангаар татаж, 25 дахин томруулах боломжтой. Түүнчлэн хяналтын камерууд нь 360 градус эргэх бөгөөд шөнийн горимд 150 метр хүртэлх зайны дүрсийг харах, сүлжээ тасарсан нөхцөлд камер дээрээ бүтэн өдрийн бичлэгийг хадгалж дамжуулах юм. Тус теле хяналтын камерын төвийн нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичиг бөгөөд ажлын албаны дарга Д.Болормаа, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумъяасүрэн, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга Б.Оюутболд, 23 хорооны Засаг дарга Д.Энхтүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Магнай трейд” компанийн захиралын хэргийг шалгаж дуусчээ

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүү Г.Дашнямын хамтаар өнгөрсөн аравдугаар сард саатуулан шалгасан. Тэгвэл Р.Ганзориг, Г.Дашням нарыг шалгах ажиллагаа дуусаж, ирэх долоо хоногт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэх юм байна. Тэднийг “Жаст групп” ХХК-ийн харъяа ШТС-уудыг үнэгүйдүүлж авсан гэж буруутгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар санал нэгджээ

Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаанаас болж Бөхийн өргөөний үйл ажиллагаа зогссон. Энэ асуудлаар дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж ярилцжээ. Тэд ярилцаад эхний ээлжинд бөхийн өргөөг нээж, үйл ажилагааг нь хэвийн явуулахаар санал нэгдсэн байна. Мөн хоёр талаасаа төлөөлөл гаргаж түр зөвлөл байгуулан ажиллахаар болжээ.


Categories
мэдээ улс-төр

Ард түмний олонхийн засаглал нам, Их эв намыг улсын бүртгэлд бүртгэжээ

Улсын дээд шүүхээс өнөөдөр Ард түмний олонхийн засаглал нам, Их эв намыг улсын бүртгэлд бүртгэжээ. Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг Ц.Нарангэрэл нарын иргэд үүсгэн байгуулсан бол Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нар хүсэлт гаргажээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, эдгээр намуудыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Монгол улсад 30 нам үйл ажиллагаа явуулах болж байна. Харин Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх бүртгэхээс татгалзав.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д энэ оны 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас хандаж, яаралтай тусламж авчээ

ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2,000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна. Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Ер нь шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг байна. Тиймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2,000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна. Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Ер нь шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг байна. Тиймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА-гийн төхөөрөмж Ангараг дээр анхны багаж хэрэгслээ байрлуулжээ

“InSight” төхөөрөмж Ангараг гарагийн гадаргуу дээр анхны багаж хэрэгслээ байрлуулсан тухай АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвөөс /НАСА/ мэдээлэв. “Ингэснээр өөр гарагийн гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг /сейсмометр/ байрлуулсан анхны тохиолдол боллоо” гэж “НАСА”-гийн мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжийн илгээсэн шинэ гэрэл зургуудаас үзэхэд, Ангарагийн зэсэн улаан өнгөтэй гадаргуу дээр газар хөдлөлт хэмжигч багажийг амжилттай байрлуулсан байжээ. “Ангараг гарагийн гадаргууд уг хэрэгслийг байрлуулж чадсан нь зул сарын маш сайхан бэлэг боллоо” гэж “InSight” төслийн менежер Том Хоффмэн тэмдэглэжээ. “InSight” төхөөрөмжөөр дамжуулан тус гарагийг судлах судалгаа үргэлжилсээр байх болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 23.3 хувиар буурчээ

Шинэ он дөхөж аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд 2018 оны 12 дугаар сард нийт 810 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 23,3 хувиар буюу 247 нэгжээр буурсан байна.

Мөн нийслэлийн хэмжээнд эхний 12 дугаар сарын 20-ны байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16434 зөрчил илрүүлснээс 14322 зөрчилд жолоодох эрх хасах, 1579 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж ажиллалаа. Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 55 орчим хувь нь 18-35 насных бөгөөд эрэгтэй жолооч нар эзэлж байна.

Мөн шинэ жилээ тэмдэглэх үедээ архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Шинэчилсэн Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.б хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх”-ыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой мөн тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдлыг хангах, зорчигчоос шалтгаалан аюул, осол гарахаас сэргийлэх үүднээс дүрмийн 23.9.з хэсэгт “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэх зэргийг жолоочид хориглосон болно.

Иймд байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр эсхүл баригдахгүй байх зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар агаарын бохирдлын асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.