Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн 9 дүүргийн зорилтот 9 хороонд хэрэгжүүлсэн билээ Тэгвэл энэхүү төслийг дахин хоёр жилийн хугацаатайгаар АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны гадаад улс орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар оролцсон юм Төсөлд нийслэлийн 9 дүүргийн 9 хороо, Орхон аймгийн 6 баг, 4 байгууллага хамрагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Month: December 2018
Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа.
Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.
Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.
Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгалаа. Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тоннбөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэг байгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэдил тод байдлаар захиран зарцуулахыг МонголУлсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.
“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.
СХД-ийн 28 дугаар хорооны 1876 өрхийн дунд туршилтын журмаар шахмал түлшборлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээр хүлээлт бий болжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар:
Танилцуулгаас үзвэл Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчнийхэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна. “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийншугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төвболон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахь PM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ. Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ. Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь ньцахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсан байна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ынцахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлжээ. СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноор бууруулна. Уушигны хатгалгааны эсрэг вакцинд 65 орчим мянган хүүхдийг, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн 117 мянга гаруй хүнийг хамруулж, сурагчдын амралтын хуваарьтөөрчлөлт оруулсан. Агаарын бохирдол ихтэй долоон аймагт нэгтэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр эхнээсээ “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-тэй болж, агаарын чанарыг сайжруулах бүсээ тогтоон ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн өнгөрсөн сарын 19-нөөс энэ сарын 19-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аяныг зохион байгууллаа. Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа, хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан уг аяныг зохион байгуулжээ. Аяны хүрээнд нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна. Иймд иргэд ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байх, харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн нохдын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрөөс МУИС болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран манай улс дахь ирвэсийн тоо толгойг судлан тогтоохоор ажиллаж байна. Хамгийн сүүлд 2000-2002 онд хийсэн тооллогоор Монгол Улсад 500-1000 цоохор ирвэс байна хэмээн тогтоожээ. Одоо гарах дүн Монгол Улсыг төдийгүй дэлхийг гайхшируулах тоо гарна гэдэгт найдаж байгаагаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийнхөн үзэж байна. Тооллогыг олон улсын шинэ аргачлалаар хийж байгаа бөгөөд тооллогын хүрээнд манай улсын хэмжээнд 13 баг ажиллаж байгаа аж. “Тооллогын явцад цоохор ирвэс нь Монголын хаана хаана байгааг тогтоохоор өндөр уулсын эко системийг сонгож аван эрдэмтэн судлаачдын баг ажиллаж байна. Тооллогын нэгдсэн дүнг ирэх оны 5-р сард гаргахаар төлөвлөж байна. Цоохор ирвэс дэлхийн хэмжээнд 12 улсад байдаг. Манай улс цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт ордог байна.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь тохиолдуулан өнөөдөр (2018.12.21) авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Д.Тогтохсүрэн нь хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1991-1996 онд онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2018 оноос Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Шинэ жилийн баяр болон сурагчдын амралттай холбоотойгоор орон нутгийн зам дахь хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул Тѳв аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний шѳнѳ тээврийн хэрэгсэл ашиглан Тѳв аймгийн Баянцогт сумын нутгаас бусдын нэг тооны адуу, Тѳв аймгийн Ѳндѳрширээт сумын нутгаас бусдын 4 тооны адууг хулгайлан шулж авч явсныг илрүүлжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6-д хүн амыг “Баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах” гэж тусгасан байдаг.
Дээрх зорилтын хэрэгжилтийн талаар БОАЖЯ-нд болсон Ус, ариун цэврийн Ажлын хэсгийн хамтарсан уулзалтанд “Усны бодлого, төлөвлөлтийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах нь” сэдвээр судлаач Д.Гантигмаа, “Ус ашиглалтын үр ашгийг тооцоход шаардлагатай мэдээллийг цуглуулах аргачлал” сэдвээр Усны барилга байгууламжийн инженер Ш.Ганзориг нар танилцуулга хийлээ. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, “Монголын усны түншлэл” ТББ-аас зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, ЭМЯ, БХБЯ, МХЕГ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан болон эрдэмтэн судлаач, ТББ-уудын төлөөлөл оролцож, “Нийт хүн амыг усны нөөцийн тогтвортой менежмент, хүртээмж, ариун цэврийн байгууламжаар хангах” зорилгын хүрээнд үндэсний хэмжээнд дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, үнэлгээ, дүгнэлт өгч, цаашдын чиглэлийг тодорхойллоо. МөнБОАЖЯ-ны захиалгаар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2017-2018 онд гүйцэтгэсэн ажлуудын үр дүнг хэлэлцэв.
Эрүүл мэндийн яамнаас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд эрүүл мэндээ эрсдлээс хамгаалах чиглэлээр мэдээлэл хүргэх зорилгоор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ГССҮТ-ийн сургалт мэдээллийн төвийн дарга Б.Түмэн-өлзий, НЭМҮТ-ийн хоол судлаач Б.Туул, ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Т.Мөнхзул, нар оролцож, Томуу, томуу төст өвчин,хоолны хордлого,осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, баярын үеэр бэлэг сонгохдоо юуг анхаарах талаарх мэдээллийг өглөө.
ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл: Гэдэсний халдварт өвчнүүд гарч байгаа нь хувь хүнд болон эрүүл мэндийн байгууллагын зардлыг нэмэгдүүлж байна. Хамгийн сүүлд 12 сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэснээс өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмчлүүлж байна
ХӨРГӨГЧ, ХӨРГҮҮРТЭЙ ДЭЛГҮҮР, СУПЕРМАРКЕТААС ХҮНСЭЭ СОНГООРОЙ
Хүнсний зүйлсээ төвлөрсөн худалдааны төвүүдээс, хөргүүр, хөлдөөгчтэй газраас сонгоно. Сонгохдоо хадгалалтын горимбыг анхаарна. Амархан мууддаг өндөг, торт, жимс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн зэргийг хөргүүртэй газраас сонгож, шалгаж аваарай. Авахдаа бяцраагүй, өндөгний хальс цуурч, хагараагүй байх ёстой.
Шилтэй болон лаазалсан бүтээгдэхүүн бөмбийсөн, тунадас үүссэн, дотор нь ямар нэг гаднын биет байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой. Ил задгай худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахаас зайлсхийх нь зөв.
ХҮҮХЭД ӨДӨРТ 30 ГР САХАР ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ
Томуугийн халдвар, утаа ихтэй энэ үед хүүхдэд аль болох сахарын орц багатай, хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн бэлгэнд сонгоорой.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн сонгодог уламжлал бий.
Сахар ихтэй хүнс тогтмол хэрэглэснээр шүдний өвчлөл ихэснэ. Мөн сахар хоосон илчлэг ихтэй, эрүүл мэндэд тустай шимт бодис, уураг байхгүй.
Хүүхэд нэг уут бэлэгнээс дунджаар 300-400 гр сахар авч байна. Ийм хэмжээний сахарыг нэг дор идсэнээр таргалалт үүснэ. Хүүхэд өдөрт 20-30 гр сахар хэрэглэх ёстой. Чихэр ихтэй хүнсийг тогтмол хэрэглэснээр таргалалтаас гадна чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэг халдварт бус өвчин үүсэх эрсдэлтэй. Тухайлбал:
- 500 мл хийжүүлсэн ундаанд 54 гр сахар
- 500 мл чихэрлэг ундаанд 36 гр сахар
- 90 гр шоколаданд 54 гр сахар агуулагддаг.
Хүүхдийн бэлгэнд сонгох хүнс:
- Сүү, Тараг – Кальц, Д амин дэмээр баялаг
- Ээдэм- Уургаар баялаг
- Ааруул- Кальцаар баялаг
- Цэвэр жимсний шүүс- Сахарын агууламжтай ч хүүхдэд шаардлагатай эрдэс бодис агуулдаг, дархлааг дэмжих нөлөөтэй.
- Цэвэр жимс- Жишээ нь, ногоон алим, тод өнгөтэй жимс, жүрж зэрэг амин дэмээр хамгийн баялаг байдаг.
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 23-ны өдөр буюу ням гаригт явагдана. Энэ удаагийн тохирлын супер шагнал 200 сая төгрөг юм. Иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны маргааш өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлээрэй. Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол 10 сая, зургаан орон тохирсон тохиолдолд таван сая төгрөг, таван орон тохирсон бол нэг сая, дөрвөн орон тохирвол 200 мянга, гурван орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм. Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломж бүрдсэн байна.
Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцсон долдугаар ээлжийн энхийг сахиулагчид шинэ оны босгон дээр эх орондоо иржээ. Тэднийг Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөл болон АНУ-аас Монгол Улсад суугаад ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер угтан авч баяр хүргэжээ. Афганистан Улсад явуулж буй НАТО болон Эвслийн цэргийн хүчний II шатны ажиллагаа буюу “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн бүрэлдэхүүн 2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ амжилттай биелүүлж байгаа юм. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Монгол Улс НАТО болон олон улсын энхийг сахиулах дэмжих ажиллагаануудад нийт 16 мянга гаруй албан хаагчаа оролцуулжээ.