Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын үзэсгэлэнг дэлгэж, нээлтээ хийв

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлогийг харуулсан үзэсгэлэнг гаргаж, нээлтээ хийв.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд болон Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар оролцож, үзэсгэлэнтэй танилцсан юм.

Үзэсгэлэнд тус аймгийн түүх, дурсгалт газрууд, аймгийн 18 гайхамшиг болоод Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын хувцас хэрэглэл, амжилт, алдрыг танилцуулсан бүтээлийн дээжис дэлгэгджээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаар тогтоолоор байгуулагдснаас хойш Дорноговь аймгийн Онцгой байдлын газар нь Зам-үүд суман дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 17,23 дугаар анги, Улсын нөөцийн салбарын нийт 160 гаруй алба хаагчтайгаар аймгийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх хор уршгийг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Зөвлөлгөөнөөр бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нарын мэргэжлийн түвшинг үнэлнэ

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид, бүх шатны шүүхийн тамгын газрыШүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ажлын албаны албан хаагчид, бүх шатны шүүхийн тамгын газрын дарга нар оролцож байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ шүүхийн шинэтгэл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд багагүй амжилтад хүрснийг гадаад, дотоодын судалгааны байгууллагууд хүлээн зөвшөөрснийг дурдаад шүүхийн захиргааг бие даалгасан амжилтыг онцоллоо. Шүүхийн захиргааны байгууллага 2018 оныхоо ажлыг дүгнэхээс гадна ирэх оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг энэ зөвлөгөөнөөр хэлэлцдэг уламжлалтай. Ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний нэг эх сурвалж нь шүүхийн тамгын газрын дарга нарын дүгнэлт, санаачилга байна гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцолсон юм. Мөн нийгмийн мэдрэмж, иргэдийн шаардлага, судалгааны үр дүнд тулгуурлаж ирэх оныхоо ажлыг тодорхойлох аж. Шүүхийн захиргааны байгууллагын өдөр тутмын ажлыг хариуцаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжүүдийн саналд анализ хийж ирэх онд хийх ажлаа төлөвлөнө гэдгийг мөн илэрхийлсэн. Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнөөр бүх шатны шүүхийн тамгын газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүн, тамгын газрын даргын мэргэшлийн түвшинг үнэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан туузатны хөдөлгөөн” аян эхлүүллээ

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ийг Монгол орон даяар зохион байгуулж байгаа юм. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдөр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс “Цагаан туузатны хөдөлгөөн” аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд манай улс “Эерэг бол гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор уг аяныг зохион байгуулж байгаа. “Цагаан туузтан хөдөлгөөн”-д нэгдсэн хэн бүхэн “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж энгэртээ цагаан тууз хатгаж оролцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

УУХҮЯ-ны төлөөлөгчид “Mines and Money” хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд оролцов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид Лондон хотноо энэ оны 11 дүгээр сарын 26-29-ны өдөр зохион байгуулагдсан “Mines and Money” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын арга хэмжээнд оролцлоо.

Арга хэмжээний эхний өдөр зохион байгуулагдсан Монголын танилцуулах хэсэгт Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар нээлтийн үг хэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогч захирал Т.Цогтбаяр “Тавантолгой төслийн хувьцааг олон улсын зах зээлд арилжаалах бэлтгэл ажил”-ын талаар хуралд оролцогсдод зориулан танилцуулга хийв. Түүнчлэн, энэ удаагийн арга хэмжээнд Монголын уул уурхайн салбарыг сурталчлан таниулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХК-ийн павиллион байгуулан оролцсон юм. Айлчлалын хүрээнд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй төлөөлөгчид, Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн гүйцэтгэх захирал Дэвид Швиммер болон албаны хүмүүстэй ажлын уулзалт хийв. Уулзалтаар “Тавантолгой төсөл”-ийн 30 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах, олон улсын зах зээл дээр IPO хийх бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Categories
мэдээ спорт

Э.Бэхбаяр тэргүүтэй долоон бөх Кавказыг зорив

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Аланы” олон улсын тэмцээн арванхоёрдугаар сарын 8-9-нд ОХУ-ын Хойд Осетийн нийслэл Владикавказад болно. Тус тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцох юм. Тодруулбал, 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д спортын мастер Б.Баасанжаргал, 65 кг-д спортын мастер Б.Наранболд, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар хүч үзнэ. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов, Владимир Хинчегашвили, Шарип Шарипов, дэлхийн хошой аварга Гено Петриашвили, нэг түрүүтэй Георгий Кетоев, Хетик Цаболов тэргүүтэй олон шилдэг бөхчүүд зодоглохоор болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баделхан: Анх удаа орон сууц авч байгаа хүмүүст ипотекийн зээл олгоно

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдэгдэл хийлээ

Засгийн газрын хуралдаанаар орон сууцны хөнгөлттэй зээлийн журмыг баталсан. МУ-ын Засгийн газрын 2016-2020 оныг хүртэлх мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн нөхцлийг хөнгөвчлөх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр энэ журмыг баталлаа. Журмыг баталахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ямар боломж байна, хүртээмжийг сайжруулах ямар арга зам байна гэж судалсан. Судалгааг Эдийн засгийн байнгын хороогоор оруулж дэмжлэг авсан. Хэд хэдэн зүйлийг шинээр шийдвэрлэсэн байгаа.

Нэгдүгээрт: Анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно.

Хоёрдугаарт: Тухайн аймаг, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орон сууцнаас олгоно.

Гуравдугаарт: Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулна гэж шийдсэн.

Гэр хорооллын иргэн байгал орчинд сөрөг нөлөөгүй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй эсвэл өөрөө бие даасан дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц бол олгоно гэж шийдвэрлэсэн. Амины орон сууц нь 120 мкв хүртэлх бол 60 сая төгрөг хүртэлх зээл олгоно.

Бас нэгэн шийдвэрлэсэн томоохон асуудал нь зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Өмнө нь улсын төсөв болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгосон мөнгийг дөрвөн хувиар тооцож банкуудад олгоод банк өөрийн зээлийн хэмжээг нэмэгдүүлээд олгодог байсан. Үүний эргэн төлөлтийн эх үүсвэрийг ипотекийн зээлийн сан, Монголбанкны зээлийн хүүг нэг хувь болгож бууруулсан. Ингэснээр зээлийн хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Нэг ёсондоо хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж байна гэж үзэж болно.

Түрээсийн орон сууцны хувьд Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууц баригдаж байгаа. Өчигдөр Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүд, манай яам, Хөгжлийн банкны холбогдох хүмүүс газар дээр нь очиж танилцсан. Энэ барилга нэг сард ашиглалтад орно. Тус барилгад хөгжлийн банкнаас санхүүжилт гарч байгаа. Өнөөдрийн байдлаар тооцоход 71 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. 1 мкв-ийн үнийг тооцоход 1.3-1.4 сая орчим төгрөг болж байгаа. Гадна инженерийн дэд бүтцийг төрөөс хийж өгсөн. Санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хийж байгаа. Хөгжлийн банк гэдэг Төрийн банк. Ингээд 1 мкв-ийн өртөг хямд болж байгаа. Энэ барилга ашиглалтад ороод бэлэн болсны дараа түрээсийн орон сууцын зориулалтаар ашиглах саналыг Засгийн газарт оруулна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд 500 хүртэл агнуурын шувуу агнах зөвшөөрөл өгнө

Ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнах зөвшөөрөл олгохоор болжээ. Түүнчлэн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн байна. Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй гэж үзжээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын хурлаар долоон асуудал хэлэлцэж батална

Ардчилсан намын IX их хурал Төрийн ордонд болж байна. Хуралд тус намын 1040 төлөөлөгч оролцож байгаагийн 380 нь ҮБХ-ны гишүүн аж. Төлөөлөгчид 7 асуудал хэлэлцэж батлах юм. Тодруулбал, АН-ын даргын улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөр /үзэл баримтлалын төслийг хэлэлцэх/, үндсэн дүрсмийн төслийг хэлэлцэн батлах, ардчилсан хувьгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, намын даргын илтгэлийг хэлэлцэх, улс төр нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой шийдвэр гаргах, ҮБХ-ны гишүүдэд өөрчлөлт оруулах зэрэг асуудал багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн “Үндэсний чуулган 2018” маргааш болно