Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ гишүүний мэдээлэлтэй холбогдон М.Энхболд хуулийн байгууллагад ханджээ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд “Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр М.Энхболдыг гишүүдийг дарамталж, хууль хүчний байгууллагыг өөрийнхөө талд ажиллуулж байгаа гэсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий прокурор болон ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн” -ийг танилцууллаа. Уг албан бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “МАНАН-гийн гэх бүлэглэлийн тоглоом нурах гээд байгаа тул хууль, хяналтын байгууллагууд М.Энхболдыг хамгаалахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж, гишүүдийг дуудаж, Засгийн газрыг хамгаалбал хэрэгт холбогдуулж шалгана гэсэн мэдэгдэл хийсэн. Дээрх мэдэгдэл үнэн эсэх, УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулсан эсэх талаар шалгаж, хариу ирүүлнэ үү. Мөн олон нийтэд илтэд буруу мэдээлэл хүрсэн бол залруулж, албан ёсны мэдэгдэл хийнэ үү” хэмээжээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат нарыг намаас хөөх шийдвэр гарсан уу

МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Ж.Мөнхбат нарын нийт таван гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Одоогоор Хяналтын хорооны шийдвэрийг албан ёсоор мэдээлэхээр ажиллаж байгаа аж. МАН-ын Хяналтын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орлоо

Image result for Хүүхдүүд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарлаа. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталлаа. Үүнд:

Монгол Улсын Их Хурлын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх”

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэл

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох”

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны санал.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна. Үүнд:

Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

2 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Нийслэлийн сурагчдын:

2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 1 долоо хоног

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Categories
мэдээ нийгэм

“Ган үзэг-2018” тэмцээний бүтээл хүлээн авах хугацаа XII сарын 1-нд дуусна

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно.

Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм. Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтын материалыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01 өдрөөр дуусгавар болох юм байна. Тиймээс наадамд нэр дэвшүүлэх материал өгөх байгууллага, сэтгүүлч нар хугацаандаа багтаан ирүүлнэ үү хэмээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ажлын албанаас мэдээллээ.

“ГАН ҮЗЭГ- 2018” СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТЫН БОЛЗОЛ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАГНАЛЫН САН: 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:

  • “Шилдэг сэтгүүлч”
  • “Шилдэг редактор”
  • “Орон нутгийн шилдгүүд”
  • “Шилдэг бүтээл”
  • “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА: Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Шилдэг телевиз – 1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг сонин – 1
  • Шилдэг мэдээллийн сайт – 1
  • Шилдэг сэтгүүл – 1
  • Телевизийн шилдэг бүтээл – 1
  • Радиогийн шилдэг бүтээл – 1
  • Сонины шилдэг бүтээл – 1
  • Мэдээллийн сайтын шилдэг бүтээл – 1
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1

2. ШИЛДЭГ БҮТЭЭЛ: Шалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

3. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД: Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Орон нутгийн шилдэг сонин– 1
  • Орон нутгийн шилдэг радио – 1
  • Орон нутгийн шилдэг телевиз – 1
  • Орон нутгийн шилдэг сайт – 1
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1

4. ШИЛДЭГ РЕДАКТОР: Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг редактор – 1
  • Радиогийн шилдэг редактор -1
  • Сонины шилдэг редактор -1
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
  • Сэтгүүлийн шилдэг редактор – 1
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

5. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч -1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
  • Шилдэг судлаач -1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

– Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсаргасан байна.

– Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

– Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

– Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

ШИЛДГҮҮДИЙН ШАЛГАРУУЛАЛТ:

– Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр явуулна.

  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
  • Олон нийтийн цахим санал асуулга 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2018 оны арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725

И-Мэйл: mseonline@yahoo.com

Жич: Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхлэх ёстой ч эхлээгүй байна. Гишүүдийн ирц бүрдсэн боловч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы танхимд орж ирээгүй байгаа юм. Иймээс УИХ-ын дэд дарга хурлыг удирдаж эхлүүлэхийг гишүүд шаардаж эхэлжээ. Одоогоор УИХ-ын чуулганы танхим руу сэтгүүлчдийг оруулахгүй байна. УИХ-ын даргаас ямар нэгэн сураггүй байгаа талаар зарим гишүүд ярьж байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн ордонд УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай. Гэтэл УИХ-ын үйл ажиллагаа саатаад байна. Ёс зүйн дэд хороо хорь хоногийн өмнө материалаа гишүүдэд танилцуулсны дараа хуралдах хуультай. Гэтэл гэнэт өнөөдөр Ёс зүйн дэд хороог хуралдуулах тов зарласан. Үүнээс болж ирц бүрдэхгүй байна. 66.7 хувийн ирцтэй байгаа. Өглөөнөөс хойш чуулган хуралдахгүй байгаа нь УИХ-ын хурлын болон Дэгийн тухай хууль зөрчигдөж байна. УИХ-ын дарга гишүүдийн саналыг авахгүйгээр танхимаас гарч явсан. УИХ-ын дэд дарга нар мөн эзэнгүй байна. Хуралдааныг хаяж явсан шалтгаанаа тайлбарлалгүй алга болсон. Үүнийг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас яаралтай хэвлэлийн хурал зарлалаа

АТГ яаралтай хэвлэлийн хурал зарлалаа. Тодруулбал, цаг үеийн асуудлаар өнөөдөр 17.00 цагт Олон нийтийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Яг ямар асуудлаар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хар тамхи хэрэглэсэн 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилжээ

Image result for хар тамхи

ЦЕГ-ын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ. Саатуулагдах үедээ дээрх этгээдүүд нь химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодисыг биедээ авч явжээ. Тэднээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд сэжигтнүүдийг Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад ажилд зуучлах нэрийдлээр залилан хийж болзошгүй байгааг анхааруулж байна

Сүүлийн үед Солонгос, Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна. БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин Япон улсад Монгол Улсын иргэдийг ур чадварын дадлагажигчаар илгээх ажлыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг. Тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага таныг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулан болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлнэ. Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг тул сайтар лавлаж тодруулах нь зүйтэй юм. Түүнчлэн ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах замаар иргэдийг хохироож болзошгүйг онцгой анхаарна уу. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагад иргэдээс ур чадварын дадлагажигчаар зуучлагдахаас нь өмнө урьдчилан зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглодог болно. Тиймээс зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурахыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний салбар, халаалт дулааны систем зам тээврийн салбар, малчид ард иргэд хохирол учруулж болзошгүй байгаа тул мэдээлэл өгөв. Учир нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгаа талаар анхааруулав.
Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаар, 1-нд Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи секундэд 28-30 метр секунд, зарим үед 34 метр секунд хүрч ширүүснэ. Мөн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Говь-алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
Цаашид хүйтний эрч бага зэрэг сулрах ч арванхоёрдугаар сарын 2-ны өдөр ихэнхи нутгийг хамарсан цасан шуурга шуурч, хүчтэй салхи салхилна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Маргааш, нөгөөдөр хоёр хоног цаг агаар харьцангуй тогтуун байж нэмэх температурт шилжих ч арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс өмнө хоногуудад хүйтний эрч чангарч хасах 10-20 хэм хүрнэ гэдгийг анхааруулав.
Цаг уурын байгууллагаас гаргасан энэхүү мэдээлэл дээр Онцгой байдлын албанаас салхи шуурганы үеэр иргэд төөрөх, малтайгаа уруудах тээврийн хэрэгсэл саатах нөхцөл байдал үүсдэг учраас мэдээллүүдийг салхи ширүүсч, цасан шуурга шуурах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тарааж эхэлжээ.
Цасан шуурга шуурах үе нь амралтын өдрүүдэд тохиож байгаа учраас боловсролын байгууллагад тусгайлан үүрэг өгч аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулж байгаа аж. Мөн салхи шуурганы үеэр авто замд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул шарадлагатай үед авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх, авто зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулж хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Цэцэд өгчээ. Энэ талаарх байр сууриа цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр “Миний бие Монгол улсын Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүллээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм. Эрхэм цэцийн гишүүдээ, Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн шийдвэрийг та бүхэн гаргана. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэж ярьдаг. Та бүхний дээр эрх мэдэлтэн биш зөвхөн үндсэн хууль бий. Шударга ёсыг ард түмэн хүсэж байна” хэмээн цахим хуудаснаа бичжээ.