Categories
мэдээ спорт

“Голден Стэйт Уорриорс” баг талбай дээрээ хожлоо

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын аварга шалгаруулах тэмцээний ээлжит өдөр өндөрлөжээ.

“Голден Стэйт Уорриорс” баг талбай дээрээ “Вашингтон Визардс”-ыг хожив. Тоглолт талбайн эздийн үнэмлэхүй ялалтаар буюу 144:122-оор төгслөө.

Ялагч багийн бүрэлдэхүүнд багтаж тоглосон холбох чиглэлийн хамгаалагч Стефен Карри 51 оноо авсан гэнэ.

“Голден Стэйт” багийн өөр нэг тэргүүн тоглогч Кэвин Дюрэнт 30 оноо авчээ. Харин зочин багийн Брэдли Бил 23 оноо авсан аж.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгийн байгууллагын бие даасан байдлыг хангах талаар санал солилцов

Харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар ээлжилт уулзалтыг ЭМДЕГ-т хийлээ.Уулзалтанд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар харьяа байгууллагууд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулахын зэрэгцээ нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зарим тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв.

Мөн эмнэлгийн байгууллагын бие даасан байдлыг хангах талаар санал солилцсон юм.


Categories
мэдээ нийгэм

“Marketers’ day 2018” арга хэмжээ энэ сарын 30 нд болно

“Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” (МҮМХ) ТББ- аас жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг “Монголын Маркетеруудын өдөр” болгон зарлаж, зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээгээр салбарын ололт амжилт, шинэ туршлага, чиг хандлага, бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг билээ. Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын Маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулж байгаа явдал юм.
“Marketers’ day 2018” арга хэмжээ THE NEXT BIG SHIFT сэдвийн хүрээнд Төрийн ордонд энэ сарын 31-нд зохион байгуулах гэж байна.
Сэдвийн хувьд дэлхий дахинаа технологийн нөлөө нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ соёл, амьдралын хэв маягийг бизнесийн болон хувь хэрэглэгч тэр бүү хэл улс оронд нөлөөлж байна. Цахим шилжилт хаа сайгүй нэвтэрч, шинэ ололтууд бидний амьдралыг улам бүр хөнгөвчлөх боллоо. Эргэн тойронд бүх зүйлс илүү хурдтай болж, илүү хурдан дасан зохицох, суралцах шаардлага хүн бүрт тулгарах болов. Нэгэн зэрэг дөрвөн өөр амьдралын хэв маягтай, дөрвөн өөр зан төлөвтэй, дөрвөн өөр сэтгэлгээтэй, дөрвөн өөр хандлагатай үе оршин байсан тохиолдол бидний түүхэнд үгүй. Энэ сорил брэнд, компаниудыг ямагт бүтээлчээр сэтгэж, онцгой зүйлсийг санал болгохыг шаардах болов. Шинэ үеийг ойлгож, тэднийг татах зүйлсийг бодож, ялгарлаа тодорхойлох хэрэгцээ үүслээ. Хаалга тогшилгүй орж ирсэн эдгээр өөрчлөлтөд бизнес эрхлэгчид, маркетерууд бид бэлэн үү? Өнөө цагт манай салбарт тулгарч буй сорилууд болон үүсч буй боломжуудын талаар энд хэлэлцэнэ.
Маркетеруудын чуулганы бас нэг онлцог нь салбар бүрийн маркетерууд нэг дор цуглаж өөр хоорондоо танилцах, бизнес хамтын ажиллагаагаа өргөжүүлэх харилцаа холбоогоо тэлэх боломжийг оролцогч нарт олгодог. Уг арга хэмжээд бизнесийн эрхлэгчид, маркетингийн салбарын мэргэжилтэнүүд, мэргэжлийн байгууллагууд, бизнесийн байгууллагын маркетерууд, эрдэмтэн багш, оюутан залуус, улс төр, урлаг соёл, спортын гэх мэт бүхий л салбарын 400 гаруй байгууллагын 800 орчим маркетерууд цуглана.

Хэзээ:
2018.10.31-ны Лхагва гараг, 09:00 цаг
Хаана: Төрийн ордонд, Их танхим
Бүртгэлийн линк: https://shoppy.mn/mmd
Зохион байгуулагч:
Categories
мэдээ нийгэм

​Н.Наранбадрах: Өндөр хөгжилтэй орнуудаас сайн үүлдрийн эрэлч нохой авч нутагшуулна

“Эрэлч нохойн сургалтын төвд ” Гаалийн ерөнхий газраас албаны нохой сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дунд эрэлч нохойн тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа.

Энэ талаар ГЕГ-ын эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрахаас тодруулав.

-Тэмцээний талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

-Монгол Улсад Гаалийн байгууллагаүүсч хөгжсөний 106 жилийн ой,Эрэлч нохойн төв үүсч байгуулагдсаны 25 жилийн ой болж байна. Үүнтэй уялдуулан Лондонгоосбидний мэргэжил нэгт нохой судлаачхүрэлцэн ирсэн. Бид Монгол оронд нохойны хөгжил дэвшил, ажлын ур чадварууд ямар түвшинд байгааг нөхөрсөг уулзалт, тэмцээн зохион байгуулж, танилцуулж байна. Түүнчлэн Лондонгийн амьтан судлалын хүрээлэн, зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэгТББ-уудтай хамтран, Монголын эрэлч нохой ажиллуулж байгаа хүчний болон хүчний бус байгууллагуудын нохойны хөгжлийн явц, эрэлч нохой ашиглалтын явц, улсын хилээр оруулж гаргахыг хориглосон зэрлэг ан амьтанг олж илрүүлэх явцыг аль түвшинд, ямар байдлаар сургаж, бэлтгэж байгааг нөхөрсөг уулзалт ярилцлагаар болон тэмцээнээр дамжуулан солилцож байна.Үйл ажиллагааны үр дүн маргааш гарна.

-Эрэлч нохой сургадаг бүх байгууллага оролцож байгаа юу?

-Монгол Улсаднохой сургаж, ажиллуулдаг есөн байгууллага бүгд оролцож байна. Энэ байгууллагууд бүгд ижил хэмжээнийтүвшинд байна уу,аль эсвэл өөр өөрсдийн онцлог чиглэлээр сургаад байна уу гэдгийг ярилцана. Үүнээс санамж бичиг гарган эрэлч нохойг нэг түвшинд байлгахын тулддэлхийн өндөр хөгжилтэй орнымэргэжилтэнгээс заавар зааварчилгаа авч тэдний эх оронд болдог үйл явцыг Монгол оронд нутагшуулах, сургах, бэлтгэх, цаашдын ажилдаа мөрдлөг болгон ашиглахаар төлөвлөж байна.

-Эрэлч нохойн ямар чадварыг нь ашигладаг вэ?

-Хүмүүс бид өөрсдөө ч гэсэн амьтан. Нохой ч гэсэн бидний нэгэн адил амьтан. Тэр дундаа байгаль дэлхий дээр амьдаар оршиж байгаа хяналтын том аппаратур юм.Бид нохойны хамрын бүтэц, дэд мэдрэлийн системийг нь өөр өөрийн чиглэлээр ашигладаг. Жишээ нь цагдаа нар хөөн барих, хуяглан хамгаалах, Гаалийн ерөнхий газар хар тамхи, мансууруулах бодис , тэсэрч дэлбэрэх бодис, Тагнуулын ерөнхий газар хүнийг мөрдөн хөөх,хуяглан хамгаалах гэх мэтчилэн өөр өөрийнонцлогт тохируулан ашигладаг.Өөрөөр хэлбэл эрэлч нохойн хамраараа үнэрлээд мэдрэлийн системээрээ дамжууланхүнд хариу үйлдэл үзүүлж чаддаг чанарыг нь ашигладаг гэсэн үг.

-Гаалийн эрэлч нохой ямар үүрэг гүйцэтгэх үү?

-Гаалийн албаны эрэлч нохойн гүйцэтгэх үндсэн үүрэг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа болох ангийн гаралтай түүхий эд зүйлсийг олж илрүүлэх түүнчлэн хар тамхи, мансууруулах бодис түүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх үүрэгтэй.

Бид сүүлийн гурван жилийн хугацаанд эрэлч нохойн ачаар захиргааны шинжтэй зөрчил 382, эрүүгийн шинжтэй хэрэг 34 илрүүлсэн. Тодруулбал ангийн арьс, үс ноос, архи тамхи, хориотой эм, бодис, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисзэргүүдийг хууль бусаар авч явсныг илрүүлж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байгаа.

-Манай улсын гаалийн газарт ямар үүлдрийн нохой ажиллаж байна?

-Дэлхийд олон төрлийн үүлдрийн нохой байдаг.Үүнээс бид албандаа ашиглах зорилгоор тусгай зориулалтын нохой авдаг. Өнөөдрийн тэмцээнд албаны үүрэгт идэвхтэй оролцдог хэв шинжтэй нохойг ашиглаж байна. Нохой бол хүнтэй адилхандөрвөн темпераменттэй амьтан.Тиймээс өөрийнх нь энэ шинж чанарыгавч албандаа сургадаг. Жишээ нь Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Эрэлч нохойн төв” нь эрэлч нохойн үүлдрийг харгалзан манай улсын уур амьсгалд тохирсон Кокор спаниель, Герман овчарка, Лабрадори, голденротрейвэр, малинуа үүлдрийн нохой ашиглаж байна.Бид зорчигч олон түмэнд үйлчилдэг учраас зөөлөн, дөлгөөн нохойг авч ашигладаг. Цагдаа бол эсрэгээрээ гэмт хэрэгтнийг хайж олох, хуяглан хамгаалах, эрж сурвалжлах ширүүн ааштай нохой ажиллуулна.

Эдгээрийн аль нь чадвар сайтай вэ?

– Эдгээрийн аль илүү сайн бэ гэхээсээ илүү аль нь хурдтай, цаг хугацаа хэмнэх, түргэн хугацаанд заасныг сурч ашиг тусаа өгөх юм бэ гэдгийг анхаарч ажиллаж байна.

-Нохой сургадаг мэргэжилтнүүд хэр олон байдаг бол?

-Нохой судлаач мэргэжилтэй хүнийг бэлтгэх, ирээдүйнзалуучуудад ойлгуулах, эрэлч нохойямар ашиг тустай, юунд хэрэгтэй болох МУ-ын үндэсний аюлгүй байдлыгсахин хамгаалах үйлсэднохой сургах мэргэжилтэн яаж бэлтгэх талаар болон эрэлч нохой хэрхэн сургаж бэлтгэдэг болохыг ярилцаж бүх салбартаа хэрэглэх, туршлага солилцох ажлуудыг хийж байна. Нохой бол эдийн засгийн хувьдмаш хэмнэлттэй амьтан. Манай улс өндөр хөгжилтэй орнуудаас техник технологи худалдаж авах чадвар хэр байгаа билээ. Үүнтэй уялдуулж богино хугацаанд хямд зардлаар амьд аппаратыг ашиглан, бүх салбартаа хэрэглэх зорилготой байна.

-Тэмцээнийзорилго, ач холбогдол юу вэ?

Албаны нохойн судлалын холбоо гэж байдаг. Энэ байгууллагатэмцээнд оролцож байгаа эрэлч нохойн ажил явуулдаг есөн байгууллагыг нэгтгэн хамтын ажиллагаа зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагаа, тэмцээн нь нэг ёсны судалгаа юм. Энэ судалгааны үндсэн дээр нохойнуудын үүлдэр угсааг сайжруулж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаассайн үүлдрийн нохойг оруулж ирж өөрийн оронд нутагшуулах, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ажиллуулах зорилготой.

-Лондонгоос ирсэн мэргэжилтэн ямар зөвөлгөө өгсөн бэ?

– Экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахын тулд Лондонгоос мэргэжилтэн ирсэн. Энэ хүн Монгол Улсаас ГЕГ болон “Эрэлч нохойн сургалтын төв” нэг номерт оролцох ёстой. Эх орондоо байгаа зэрлэг ан амьтныг устаж үгүй болохоос өмнө эх оронд нь амьд байлгах талаас нь анхаарч ажиллаарай гэж зөвлөсөн. Бид үүн дээр анхаарч бодлого боловсруулж, төлөвлөгөө гарган нэгэн чиглэлд, нэг зорилгоор эх орныхоо экологийн тэнцвэрт байдал болоод, үндэсний аюулгүй байдалд нохойг ашиглая гэж бодож байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Эртний соёл, өнөөгийн хөгжлийн цогц Вэндэн хотоор

БНХАУ-ын хязгаар нутагт орших Шаньдун муж. Дорно дахины гүн ухааны их сэтгэгчдийн нэг Күнзийн төрсөн нутаг нь. Өнө эртний соёл болоод өнөө цагийн техник технологийн хослол болсон нутаг. Цаг агаар, уур амьсгалын таатай бүсэд орших энэ мужид сүүлийн жилүүдэд томоохон хотуудаас нь шилжин ирэгсэд олширч, хөдөлгөөн ихтэй болжээ. Тэр тундаа Вэйхэй гэх хотын Вэньдэн дүүрэг ирээдүйд хятадын томоохон төвлөрөл болох бололтой. Энэ газарт хятад даяараа алдартай хэд хэдэн зүйл бий. Түүний нэг нь хүн орхоодой. Хүн орхоодой гэгчийг бид ер нь азийнх гэж боддог байж. Гэтэл хүн орхоодой явж явж өмнөд америкаас азид авчирч нутагшуулсан болж таарсан юм. Америк хүн орхоодой гэгчийг Вэньдэн дүүргийн хөдөө аж ахуйн салбарынхан ёстой л нэг тариалах юм. Орхоодойгоороо ч ахиухан мөнгө олж байна. Бас юмыг яаж мэдэхэв гээд монголд тариалж болох эсэхийг нь сонирхож үзлээ. Уг нь болохгүй гэх газаргүй. Гэхдээ нэг тариад ургуулаад хураагаад авчихлаа гэхэд хөрсөө ядаж л таван жил амраахаас эхлээд нэлээн хугацаа зарах бололтой юм. Тэд хүн орхоодойгоор хийж болох бүхнийг хийж байна. Боловсруулах үйл явц нь бол энгийн. Тарьсан орхоодойгоо гар аргаар хурааж аваад үйлдвэрлүүгээ илгээж тэнд нь эхний боловсруулалт болох угаах процесс явагдана. Угаасан орхоодойгоо хатаасны дараа том жижгээр нь ялгаад элдэв жижиг хог хаягдлаас нь салгаж хэдэн хэдэн дамжлагаар боловсруулдаг аж. Түүхий орхоодойн амт л лав айхтар гашуун нясуун юмгүй. Боловсруулсаныг нь идэхэд асуудалгүй л юм билээ. Хүний биед хэрэгцээтэй эрдэс бодисоор баялаг. Дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэндэд дэмтэй ургамал гэж тайлбарлаж байв. Манай газар тариалан эрхлэгчид ядаж л эхний ээлжинд хүлэмжинд ургуулаад бага сагыг урагш нь гаргаж туршаад үзэхэд гэмгүй байх. Яахав хугацааны хувьд тиймхэн байж болох талтай. Хүн орхоодойн тариалалтын талбайтай зэрэгцээд алимны тариалан бас бий. Шууд очоод модноос нь тасдаж аваад идэж ч болно. Одоо яг алим хураалтын цаг нь бололтой хайрцаг хайрцгаар хураасан алим хаа сайгүй. Ямар нэгэн түрхэц энэ тэргүй алимыг модноос нь шууд аваад идэхэд амт шимт хамаагүй өөр. За тэгээд киви мэтийн жимсийг энэ бүсэд түлхүү тариалдаг аж.

Вэйхэй хотод багаж хэрэгслийн томоохон үйлдвэр бас байна аа. “Вэньдэн максповер Түүл” гэх эл үйлдвэр 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 илүүтэй улс оронд нийлүүлдэг гэх. Цахилгаан дрилл, төрөл бүрийн түлхүүр, торцов, эрэг шурга гээд үйлдвэрлэхгүй юм алга. Чанар нь сайн, үнэ нь ч боломжийн. Бас дэлхийд яг энэ чиглэлээрээ томд нь тооцогдох үйлдвэр гэж байлаа. Үйлдвэрийг нь гаднаас нь харахад тийм айхтар нүсэр том юм алга. Дотор нь ороход ч тэр том үйлдвэрийн чих дөжрөм дуу чимээ ч гэх юмгүй. Бүрэн автомат хэдий ч хяналтын ажилчид гарч байгаа бүтээгдэхүүндээ шалгалт хийхийн хажуугаар үйлдвэрлэлийн явцаа хяначихна. Бас машин техникийн эд анги, сэлбэг хэрэгслүүдийг эдгээр үйлдвэрүүдэд үйлдвэрлэнэ. Санаагаар болдог бол Монголд ч гэсэн авсаархаан нэг иймэрхүү үйлдвэртэй болчихмоор санагдсанаа нуух юун. Манайхан болсон болоогүй муу багаж олон дахин худалдан авч байхаар энэ мэтийн чанартай багажийг нь авч хэрэглэж баймаар байгаа юм.

Вэйхэй хотын Вэньдэн дүүрэг алсдаа аялал жуулчлалын томоохон бүс болох төлөвлөгөөтэй. Тэр хэрээрээ ч жуулчдыг татахын тулд элдэв үйлчилгээ үзүүлэх төвүүдийг нээхээр өндөр өндөр сүрлэг байгууламжууд, орчин үеийн хэв маягийг агуулсан барилгуудыг барьж босгож байна. Дүүргээсээ баруун хойш байх ууланд гэхэд л Күнзийн багш Лао Цы-гийн асар том хөшөөг сүндэрлүүлжээ. Уг хөшөөг түшиглэн тэнд аялал жуулчлалын бүс бий болгох аж. Ойрын ирээдүйд бий болох уг цогцолбороос ихээхэн орлого олохоо ч аль хэдийн тооцоолж. Энэ дүүргийн өөр нэгэн онцлууштай зүйл нь мантуу. Мантуу гэхээр л хөөсөн гурилын жигнэж болгосон хүнс гэж бид боддог. Гэтэл тэнд үгүй байна аа. Бүүр урлагийн бүтээлийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлж байна. Мужийнхаа биет бус соёлын өвд хүртэл бүртгээд авчихсан байх жишээтэй. Мантууг тус нутгийнхан хуримын ёслол, төрсөн өдөр гэх мэтэд зориулан төрөл бүрийн өнгө загвар, хийцтэйгээр үйлдвэрлэнэ. Машинаар зуурмагийг нь зуурч, машинаар хийсэн мантуу нэг хэсэг байсан боловч одоо буцаад бүх зүйлээ гараар хийх болж. Гараар хийсэн мантуу хамаагүй сайн болдог гэх. Хөөмөл гурилаар янз бүрийн амьтны дүрснээс эхлээд ер нь л хийхгүй юм алга аа. Хүндтэй зочиддоо өгдөг мантуун “бялуу” нь бас ч гэж нэлээн үнэ хүрдэг гэнэ. Үйлдвэрээр нь зочилсон зочдод хүндэтгэлийн билэгдэл болгож мантуун хэлхээ хүзүүнд нь зүүж өгөх юм. Ихээхэн эрэлттэй мантууны бизнес тэнд цэцэглэж байна аа. Хөөмөл гурилаар хийсэн мантуу тун боломжийн амжилттай байхад бид ч гэсэн ааруулаа сайн боловсруулаад төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломжтой. Сайхан амттай ааруулан бялууг төрөл бүрийн хийц загвартай, аятайхан баглаа боодолтой үйлдвэрлэхэд амжилт олохоор харагдсан шүү.

Вэньдэн дүүрэг халуун рашаанаараа нэлээд алдартай. Газрын гүнээс гардаг рашааны арвин нөөцтэй. Энэ давуу талаа ашиглаад халуун рашааны хэд хэдэн цогцолборыг барьжээ. Эдгээрт зөвхөн дотоодын жуулчид гэлтгүй гаднаас ч жуулчид ихээр ирэх болж. 87 градусын халуун рашаан ундран гарах бөгөөд янз бүрийн хэмжээтэй бассейнуудад хүний бие тохирох градустай болгон үйлчилдэг. Яг газрын гүнээс гарч байгаа рашаандаа өндөг хүртэл чанаад зарах юм. Ер нь л мөнгө олох ямар арга зам байна сайн ашиглаж байна. Байгалын халуун рашаанд чанасан өндөг монгол мөнгөөр 2000 орчим төгрөг. Тэрнээс нь ч хүмүүс нэлээд авч идэх юм. Тэртээ тэргүй газраас халуунаар гарч байгаа рашааныг халаах цахилгааны зардал ч байхгүй. Зөвхөн хүний гараар хийсэн бассейнд гэлтгүй агуйд хүртэл байгалын тогтоцыг нь ашиглаад рашаанд оруулж байгаа харагдсан. Хиймэл бассейнд орсноос байгалын тогтоц бүхий газар орвол хэнд ч таатай байх нь мэдээж. Өндөр даралтаар шүрших, олон янзын градус бүхий дамжиж орж болох хэсгүүд гэх мэтээр хүнийг татах ямар л арга байна тэр бүгдээр мөнгө олж чадаж байна даа. Монголд ч гэсэн уг нь байгалын халуун рашаангүйн зовлон уг нь байхгүй. Рашаан сувилалын газрууд жаахан хичээгээд боломжийн үйлчлгээ үзүүлээд эхэлбэл дотоодын жуулчдын хөл тасрахгүй л байх.

Дэлхий дээр амьдарч байгаа улс үндэстэн бүхэнд өөр өөрсдийн онцлогийг шингээсэн гар урлал заавал байдаг. Тэгвэл энэ бүс нутгийн бас нэгэн онцлохуйц зүйл нь хатгамал. Жинхэнэ урлагийн бүтээл, төгс урлалыг энд хийж байна. Зарим хатгамалыг хоёроос гурван жил хүртэл хийнэ. Ингэж хийсэн бүтээл асар үнэтэй. Монгол мөнгөөр тооцвол 50 саяас 300 сая хүртэл үнэ хүрнэ. Тэрхүү үнэтэй хатгамалыг ер нь л бийлэгжүү хүрээллийнхэн нь авч гэртээ хадгалдаг гэнэ. Ур хийцийн хувьд бол мэдээж ярих юмгүй ээ. Өнгөний уусал, зохиомж гээд. Нэг хатгамал дээр ядаж л жил сууна гэхээр тухайн урлаачаас ихээхэн тэвчээр, нөр их хөдөлмөр шаардах нь тодорхой. Тэр хэрээрээ гар хийц гэдгээрээ тийм өндөр үнэд хүрдэг байх нь. За ямартай ч Шандун мужийн Вэйхэй дүүрэг нэмүү өртөг шингэсэн, бас мөнгө болгож болох бүхнийг мөнгө болгож байна. Энэ мэт боломжийн санааг манай бизнесменүүд ч соргог хүлээн авч өөрийн хөрсөнд нутагшуулж дөнгөвөл бас ч гэж боломж нэлээн харагдаж байна даа.

Categories
мэдээ нийгэм

Уурхайн гүнд нурангийн цаана тусгаарлагдсан гурван иргэний амийг аварлаа

Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагаар 2018.10.25-ны 18:15 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллалаа.

Ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 33 метрийн гүнтэй уурхайн цаана 18 метрийн гүнд нуранги үүсч гурван иргэн тусгаарлагдсан байжээ.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан дөрвөн цаг ажилласны эцэст нурангийн цааана тусгаарлагдсан Налайх дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн А /26 настай, эрэгтэй/, иргэн С /38 настай, эрэгтэй/ нарыг эсэнд мэнд гарган эмнэлэг болон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ослын дуудлагаар Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, нутгийн захиргааны байгууллагын нийт 30 гаруй алба хаагч, 7 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам УИХ, байнгын хороон хуралдаануудад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

-Албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэж хариу өгөхгүй бол УИХ, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ-

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал,

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
  5. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна гэдгийг бүлгийн удирдлагууд мэдэгдлээ.

Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдэлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардлаа.

Дээрхи хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодын хуралдаанд оролцохгүй тухайгаа анхааруулсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн шаардлагыг хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

Ц.Элбэгдорж Дэлхийн манлайллын нэгдэл Мадрид клубын гишүүн болжээ

Аравдугаар сарын 15-наас 17-ны хооронд Португалийн Лисбон хотноо Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб (World Leadership Alliance-Club de Madrid)-ын чуулган болжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тус клубын албан ёсны гишүүнээр элссэнийг баталсан байна. Чуулганы хүрээнд Мадридын клубээс зохион байгуулсан Хүртээмжтэй Нийгмийн Боловсролын асуудлаарх бодлогын хэлэлцүүлэгт орж үг хэлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клубын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Мариа Элена Агүэро түүнд гишүүнээр элсэх санал тавьж байсан аж. Дэлхийн Манлайллын Нэгдэл-Мадридын Клуб буюу (World Leadership Alliance -Club de Madrid) нь 2001 онд Испанийн Мадрид хотод зохиогдсон Ардчилсан Шилжилтийн асуудлаарх бага хурлын үеэр цугларсан 35 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаачилгаар уг клубийг байгуулжээ.

Одоо тус клубын гишүүнд 70 гаран улсын ардчилсан сонгуулиар сонгогдон ажиллаж байсан 100 гаран Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар багтдаг ажээ. Тус клубын зорилго нь манлайллыг бэхжүүлэх, иргэдийн хөгжил, сайн сайхны төлөө оршдог байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​KFC-гийн шарсан тахианы оронд хонины гуя шараад идэж болохгүй юу?

Гадны сүлжээ дэлгүүрүүд, кофе шопууд өнгө алаглан үүд хаалгаа нээх боллоо. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байна гэж хөөрөөд яах вэ, монголчуудаа.

БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз Имарт гэхэд л манай “Номин”, “Миний сүлжээ”, “Оргил” сүлжээ дэлгүүрүүдээс хямд байж чаддаг билүү. Гадныхны соёл, амьдралын хэв маягийг “импортолсон” сүлжээ дэлгүүрүүд монголчуудад юу өгөв гэдгийг бодох цаг иржээ. Америк, Солонгос, Орос, Хятад сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газрууд, кофе шопууд борооны дараахь мөөг шиг олшироод байвал монгол амьдралын хэв маягийг хэн тунхаглах вэ?

Бид монголчуудын эрхэлдэг ТҮЦ-нүүдээ шахаж, дарамталдаг мөртлөө гадаадын сүлжээг хоймортоо залаад байвал монголчууд маань яаж мөнгө олох билээ. Америкийн алдарт “Circle K”, Солонгосын CU сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, энэ төрлийн үйлчилгээ оюутан, залуусын дунд мода боллоо хэмээн сурталчилж байна. Монголчуудын мөнгийг гадагшаа зөөдөг сүлжээ бидэнд хэрэггүй ээ. Монголчууд ерээд оноос хойш наймаа хийж сурсан. Үйлчилгээний соёл нэвтэрч байна. Монголын сүлжээ дэлгүүрүүдэд дэлхийн стандартыг нэвтрүүлээд, үйлчилгээний чанар, соёлыг бий болгоод, гаднынханд өндөр татвар тавьж, хөөж гаргая.

“Coffee Bean”- кофе шопууд ч хаа сайгүй үзэгдэх болов. Notebook, ipad-aa гаргаад хичээлээ давтах, найзуудтайгаа тав тухтай орчинд чалчихад таатай, өглөө эрт, оройн цагаар ч ороод гарах боломжтой нь оюутан, залуусыг татдаг. Ийм ая тухыг бий болгож, заавал кофе ч гэхгүй ногоон цай, сүүтэй цай, үндэсний идээ ундаагаар үйлчилдэг газруудыг бий болгосон ч яахав.

Хоёр монгол хүний нэг нь илүүдэл жинтэй болсон өнөө үед эрүүл хооллолтыг чухалчилдаг монголчууддаа зориулсан үйлчилгээ бий болгоё л доо “Hоt dоg”-ны оронд хар талх, бүхэл үрийн гурилтай жигнэмэг, зууш, аарцтай, жимстэй бялуу, гүзээний салат, хэлний зууш санал болгож болно.

KFC-гийн шарсан тахианы оронд хонины гуяа шараад идэж болохгүй юм уу?

Алийн болгон гадныхныг шүтэж, монголчуудаа шахах юм бэ. Гадны сүлжээ, франчайзад шахагдсан монголчууддаа сэхэх, өрсөлдөх боломж олгоё!

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ нийгэм

Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа ажлуудыг танилцууллаа

Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан танхимд” боллоо.

Усны салбарын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлыг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш. Мягмар танилцууллаа. Мөн энэ үеэр “Хөгжлийн түлхүүр Ус” номын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Номын редактор Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, ХАА-н ухааны доктор, Усны барилгын зөвлөх инженер Ц.Балдандорж, ХААИС-ийн инженер Технологийн Сургуулийн доктор, профессор Ш.Батчулуун нар оролцлоо.Тэд ном бүтээхэд гар бие оролцсон салбарын мэргэжилтнүүдэд номын дээжээс гардууллаа.

Түүнчлэн 80 жилийн ойн хүрээнд БОАЖЯ болон бусад холбогдох байгууллагууд хамтран 2018 онд салбарын хүрээнд нэлээд ажлуудыг хийж байна. Үүний нэг болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах “Усжуулагчдын төгөл”-ийн шавь тавих ёслол энэ үеэр болсон юм. Уг төглийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НЗДТГ , “Эрдэнэдрийлэнг” ХХК хамтран байгуулж байгаа юм. Төгөл байгуулах саналыг усны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнууд санаачлан холбогдох байгууллагууд дэмжсэнээр ийнхүү шавийг тавилаа. Усжуулагчдын төглийн шавь тавих ёслолыг БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэлсэн бөгөөд ирэх хавар буюу 4-р сарын 20-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг хэллээ.

Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал 2018 оны 10-р сарын 26-нд болно.