Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай болж Өргөө амаржих газар 150 авто машины зогсоолтой боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ удаад Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авчээ. Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон гэдгийг тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байв. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд мал аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу парламент ирэх долоо хоногт дараахь асуулуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

10 дугаар сарын 29-ний Даваа гарагт:

  • УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 29-ний Даваа гарагт:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 30-ны Мягмар гарагт:

  • Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.

10 дугаар сарын 31-ний Лхагва гарагт:

  • 2019 оны төрийн мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн хүрээнд Монголбанктай хамтран Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд сэдэвт Эдийн засгийн байнгын хорооны ярилцлага 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай 10.00 цагаас, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай 14.00 цагаас тус тус танилцана;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

10 дугаар сарын 30-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай/;
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн талаар/.

3.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

  • Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэл.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлт;
  • Бусад.

10 дугаар сарын 31-ний Лхагва гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 01, 02-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 5 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
  • Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.
Categories
мэдээ нийгэм

Казакстан улсад манай улсын зургаан иргэн ял эдэлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.
Манай улсын зургаан иргэн тус улсад ял эдэлж байгаа бөгөөд нэг нь эх орондоо ялаа эдлэх хүсэлт гаргажээ. Харин Монголд ял эдэлж байгаа Казахстаны нэг ч иргэн байхгүй юм байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг гэрээг батлах нь зүйтэй гэж үзжээ.

Categories
мэдээ спорт

МУГТ О.Насанбурмаа эх орондоо ирлээ​

“Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болсон Монгол Улсын гавьяат тамирчин, цагдаагийн ахлах дэслэгч О.Насанбурмаа эх орондоо ирлээ. Түүнийг эх орондоо ирэхэд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн хамт олон угтан авч баяр хүргэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Уранцэцэг Абу Дабигийн Их дуулгын аварга боллоо

Арабын нэгдсэн Эмират улсын “Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга”-д Дэлхийн аварга М.Уранцэцэг 48 кг-д аваргын төлөө Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медалийн эзэн боллоо.

Дистра Красники 22 настай бөгөөд энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентин улсын жүдоч Паула Паретог ялсан юм. М.Уранцэцэгийн хувьд Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при болон “Их дуулга” тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртээд байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байна. “Абу Даби-2018” Их дуулга тэмцээнд 62 орны 348 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас М.Уранцэцэг /48 кг/, эрчүүдээс Г.Одбаяр /73 кг/, Н.Дагвасүрэн /81 кг/, Б.Тэмүүлэн /+100/ нар эх орноо төлөөлөн оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

“Next top model”-ын оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсчээ

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнийг таалал төгссөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Тэгвэл өнөөдөр Боловсрол суваг телевизийн цахим хуудаснаа энэ талаар албан ёсоор эмгэнэл илэрийлжээ. Уг эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичсэн байна.


Categories
мэдээ спорт

ДАШТ-д зодоглосон эмэгтэй бөхчүүд эх орондоо ирлээ

“Будапешт-2018” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглосон эмэгтэй бөхчүүд өнөөдөр эх орондоо ирлээ. ДАШТ-д Монголын баг тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид, дасгалжуулагч, бусад албаны хүмүүс өнөөдөр өглөө Будапешт-Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ.

ДАШТ-д зодоглосон эмэгтэй бөхчүүд эх орондоо ирлээ

Categories
мэдээ спорт

Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд 62 улсын 348 жүдоч /эрэгтэй-215, эмэгтэй-133/ оролцох юм.

Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй гурван жин, эмэгтэй нэг жинд манай шилдэг дөрвөн тамирчин хүч хүчнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -73кг жинд Г. Одбаяр, -81кг жинд Н.Дагвасүрэн, +100кг жинд Б.Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэйчүүдээс -48кг жинд М.Уранцэцэг эх орноо төлөөлөн барилдах юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно. Өнөөдөр барилдах А.Уранцэцэгийн хувьд A хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр хоёрдугаар тойрогт Бельги, Чилийн жүдочдын аль ялсантай барилдана. Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захаас орон нутаг руу зорчигч тээвэрлэхийг хориглоно

“Нарантуул” олон улсын худалдааны төвөөс өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг байна. Тэгвэл “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу зорчигч тээвэрлэж байгаа үйл ажиллагааг хууль ёсны зөвшөөрөлтэй цэг, маршрутад шилжүүлэхээр Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Тээврийн цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Нарантуул” ОУХТ-өөс зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа “Ертөнц тур” ХХК-ийн гэрээтэй Архангай аймгийн Жаргалант сумын чиглэл, “Автобус тав” ХХК-ийн гэрээтэй Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлийг Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс /драгон төв/, “Буманзамт” ХХК-ийн гэрээтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэл, Очирмөнх хайрхан хоршооны гэрээтэй Говьсүмбэр аймгийн Чойрын чиглэл, Хийморийн зам хоршооны гэрээтэй Төв аймгийн Баян сумын чиглэлийг Баянзүрх зорчигч тээврийн төвөөс тухайн чиглэлд тээвэрлэлтэд гаргахаар өөрчлөн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ спорт

​Плишкова, Свитова нар хагас шигшээд шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний эмэгтэй теннисчдийн холбоо (WTA)-ны шилдэг найман теннисчин оролцдог оны сүүлчийн тэмцээн болох WTA Finals Сингапур улсад үргэлжилж байна. Календарын нэг жилийн турш хамгийн өндөр оноо авч чансааны эхний наймд багтсан теннисчид оролцдог тус тэмцээнд дөрөв, дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан өрсөлддөг. Хэсэг тус бүрээс эхний хоёроор шалгарсан теннисчид хагас шигшээд өрсөлдөх эрхээ авдаг.
Тэгвэл тэмцээний White хэсгийн тоглолт өндөрлөж хагас шигшээд өрсөлдөх теннисчдийн нэрс болон гэртээ харих теннисчдийн нэрс тодорчээ. Тус хэсгийн сүүлийн тойрогт хоёр Чех теннисчид тоглож К.Плишкова 6-2, 6-4 харьцаатай П.Квитоваг буулгаж авсан. Ингээд хожил байгуулсан К.Плишкова хагас шигшээд шалгарсан бол П.Квитова гэртээ харилаа. Хожил авсан К.Плишковагийн хувьд сүүлийн хоёр жил дараалан WTA Finals тэмцээний хагас шигшээд шалгарч байна. К.Плишкова хэсэгтээ К.Возняцки болон П.Квитова нарыг хожсон бол Е.Свитолинад хожигдож хэсгийн хоёроор хагас шигшээд шалгарлаа.
Энэ хэсгийн нөгөө талд өнгөрсөн оны WTA Finals тэмцээний аварга Данийн К.Возняцки Украйны Е.Свитолинатай тоглож хожигдов. Тоглолт 5-7, 7-5, 6-3 харьцаатай Украйн теннисчний ялалтаар өндөрлөсөн байна. Ийнхүү Е.Свитолина энэ хэсгээс гурван хожилтай хагас шигшээд шалгарч байгаа бол аваргаа хамгаалагч К.Возняцки тэмцээнээ өндөрлүүлж байна.
Өнөөдөр тэмцээний Red хэсгийн сүүлийн тойргийн тоглолт болно. Энэ хэсгийг С.Стефэнс хоёр хожилтой тэргүүлж байгаа бөгөөд хагас шигшээд шалгарах болзлоо хангаад байгаа. Харин түүнтэй хамт А.Кербер болон К.Бертенс нар хагас шигшээд үлдэхийн төлөө тоглох бол Японы Н.Осака аль хэдий нь гэртээ харих болоод байна.