Categories
гадаад мэдээ

Сэтгүүлч Хашоггийг хулгайлах төлөвлөгөөг Их Британийн тусгай албаныхан мэдэж байжээ

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөхөөс гурван долоо хоногийн өмнө Их Британийн тусгай албаныхан сэтгүүлчийг хулгайлах Саудын Арабын эрх баригчдын төлөвлөгөөг мэдэж байжээ. Энэ тухай “Daily Express” сонин мэдээлсэн байна. Тус сонины мэдээлснээр, Их Британийн тусгай албаныхан Хашоггийг Туркт хулгайлж, түүнийг эсэргүүцэл үзүүлвэл үүссэн нөхцөл байдлын дагуу ажиллах тушаалыг авсан Саудын Арабын тагнуулын газрын ажилтнуудын яриа хэлэлцээг олж авчээ. Их Британийн эрх баригчид Саудын Арабын эрх баригчдад хандан тус төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхгүй байхыг хүссэн байна. Түүнчлэн сэтгүүлч Хашоггийн Саудын Арабын эрх баригчдын Йеменд химийн зэвсэг ашиглах тухай өгүүллээ нийтлэхээр төлөвлөж байсантай нь холбоотойгоор амийг нь хөнөөсөн байж болзошгүй болохыг тус сонин тэмдэглэжээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа хөгжлийн банк хашаагаа татаж, газар чөлөөлжээ

Нийслэлийн газрын албанаас “Явган хүний зам” аянг хэрэгжүүлж буй. Уг аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны барилгын хашааг татуулж, явган хүний зам талбайг гаргууллаа.

Худалдаа хөгжлийн банкнаас явган хүний зам гаргуулах тухай хугацаатай мэдэгдлийн хариуд 2018.10.27-ны өдөр хашаагаа татаж, явган хүний зам талбайг өөрийн хөрөнгөөр тохижуулахаар болсны дагуу ийнхүү хашаагаа татжээ. Өнөөдрөөс тохижилтын ажил хийгдэж эхэлнэ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

ханиад томуунаас урьдчилан сэргийлэх аргууд

Categories
мэдээ нийгэм

​Б.Батдэлгэр:Гишүүд авсан зээлээ хурдан төлж, шаардлагатай хүмүүст олгох хэрэгтэй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноосЖижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчлэсэн найруулга болон Жижиг, дунд үйлвэрлэл хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэрээс тодрууллаа.

-Энэ онд улсийн төсвөөс ЖДҮДС-д зориулж 65 тэрбум төгрөгний зээл төсөвлөсөн. ЖДҮДС сүүлийн жилүүдэд нийт хичнээн төгрөгний зээл олгож байсан юм бол. Эдгээр дундаас хэдэн УИХ-ын гишүүнд зээл олгосон байна?

-Арван жилийн хугацаанд 830 тэрбум төгрөгийн зээл гарсан гэж ЖДҮД-гийн мэдээлэл дээр байдаг. Энэ жил улсын төсвөөс 65 тэрбум төгрөгийн ЖДҮДС-руу хувиарласан. Үүнийг жижиг, дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийн төсөвсонгон шалгаруулах төсөлд зарцуул гэж олгосон. Гэтэл сүүлийн үед дөрвөн УИХ-ын гишүүнд 4,5 тэрбум төгрөгийг тарааж өгсөн байгаа нь энэ зээл үнэхээр эзнээ олж байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. 2017 онд 47,8 тэрбум төгрөгийг улсаас олгоогүй. Зээлийн эргэн төлөлтөөсөө санхүүжилт олгож өгсөн байдаг. Харин 2019 онд ЖДҮДС-д мөнгө хувиарлаагүй гэдгийг тодорхой мэдэгдсэн. Учир нь энэ олон булхай луйвар, завхрал гарснаас болж байна. Эдгээрээс болоод жирийн ЖДҮ үйлчилгээ эрхлэгчид хохирч байна. Энэ бүхнийг завхруулж байгаа хүмүүс бол ЖДҮДС-гийн удирдлагууд болон тэдгээрийн хууль бус үйл ажиллагаа.

-Танай холбоо хэзээнээс энэ асуудалд анхаарч эхэлсэн бэ?

-Манай холбоо 2015 онд байгуулагдсан. Үүнээс хойш янз бүрийн байдлаар ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж төрийн удирдлагуудад өөрийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн.Бид үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн төлөө хэлэцүүлэг, форум зохиосоор ирсний үр дүндсум хөгжүүлэх сан үр өгөөжөө өгч байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон ЖДҮХС олгож буй зээл жилийн гурван хувийн хүүтэй. Эндээс зээл авсан ямар ч аж ахуйн нэгж хөл дээрээ босох бүрэн боломжтой.Энэ зээлийг олгосноор Монгол Улсад жижиг дунд үйлвэрлэл хөгжих, Кадастрын систем хөгжих, бэлтгэн нийлүүлэлтээр жижиг үйлдвэрүүд хөгжиж, импортлогч орноос экспортлогч орон болох боломж нээгдэнэ.

-Хичнээн УИХ-ын гишүүд жижиг дундаас зээл авсан байна вэ?

-Одоогийн байдлаар долоон гишүүн холбогдсон байна. Өчигдөр Н.Учрал гишүүн мэдэгдэхдээ “ЖДҮДС-гаас авсан 950 сая төгрөгөө эргүүлэн төлнө” гэсэн. Бусад УИХ-ын гишүүд авсан зээлээ үнэн шударгаар төлөөч ээ!Бид мэдэхгүй, компаниа удирдаагүй удаж байна зэргээр шалтаг тоочихоо больцгоо. Авсан зээлээ хурдан төлөөд хэрэгцээтэй хүмүүст нь зээлийг олгох боломж өгөөчээ гэж хэлмээр байна.

-Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл зэргээс шалтгаалж зээл олгодог гэсэн. Энэ талаар дэлгэрүүлбэл, мөн одоогийн ЖДҮДС-гийн мөрдөж байгаа хуулийн талаар ярина уу?

-Бичил үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагад жилийн 250 сая төгрөгийн орлоготой, есөөс дээш ажилтантай байгууллагад олгодог. Үүнийг өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар хасчихлаа. Энэ бол буруу. Яагаад гэвэл аливаа үйлдвэрлэл бичлээс эхлээд жижиг, жижгээс дунд руугаа орно, дундаасаа том руугаа орох чиглэлээр явна. Гэтэл энэ шатлалын бичлийг хасаад хаячихаар жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж доголдолд орно шүү дээ.

-Зарим зээл авсан гишүүд зээлийн шаардлагыг хангасан учраас зээл авсан хэмээх тайлбар өгч байна. Ер нь зээл авахад ямар шаардлага биелүүлсэн байх ёстой вэ?

-18 нэр төрлийн 38 шаардлага байдаг. Одоогийн мөрдөж байгаа хуулийн шаардлагад 1,5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгж Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх сангаас зээл авч болно гэсэн байдаг.

-Чуулган дээр зээлийг олгохдоо банкаар олгоно, эсвэл сангаар олгоно гэж маргаж байсан. Өргөн барьсан хуулинд юу гэж тусгасан бол?

Өргөн барьсан хуулинд 500 сая хүртэлхзээлийг сангаас олгоно. 500 саяаас дээш төгрөгийн зээлийг банкаар олгоно гэж тусгасан байгаа. Банкаар олговол шалгуур өндөр байх тусам сайн гэж бидний зүгээс харж байна. Тэгвэл томчууд хувааж авах явдал багасах байх гэж найдаж байгаа.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ

Өнөөдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл болон ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр тус холбооныхон нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжин, ажлын байр бий болгох зорилгоор олгогддог ЖДҮХ сангийн зээл үйлдвэрлэгчдэд бус эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад олгогдож байгаа талаар мэдэгдсэн юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “ЖДҮХС 24 ажилтан, албан хаагчтай байтал төсөл хүлээн авч дууссан өдөр 2018оны дөрөвдүгээр сарын 16-наас хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498-ыг нь шалгаруулж, шалгарсан 498 төслөөс 134 төсөлд зээл олгожээ.

Нийт 1031 төслийг 20 хоногийн дотор шалгаруулан зээл олгож, хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Мөн 2018 оны наймдугаар сарын 3-наас салбарын сайдын тушаал гартал ажлын 14 хоногийн дотор 511 төслөөс 82 нь шалгарч, сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан байна. Эндээс төсөл сонгон шалгаруулалт шударга, үнэн зөв явагддаггүй нь баримтаар нотлогдож байна” хэмээн мэдэгдэж, ЖДҮХ сангийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Өнгөрсөн зургадугаар сард Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос тус сангийн үйл ажиллагааг ил тод болгох, төсөл сонгон шалгаруулах хороонд үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байв.

jdu

jdu

Categories
мэдээ нийгэм

Тархинд яагаад цус харвадаг вэ

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 150 гаруй сургагч багш бэлтгэгдлээ

Онцгой байдлын ерөнхий газраас ЖАЙКА Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд ОБЕГ-аас БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байна.

“Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр нь бие даасан хичээлийн хөтөлбөр биш бөгөөд бусад хичээлийн агуулгад багтаах, мөн сургалтыг дэмжих үйл ажиллагаатай уялдуулан интеграцчилж хэрэгжүүлэх хөтөлбөр гэдгээрээ бусад хичээлээс онцлог юм.

Тус сургалтыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, 150 гаруй сургагч багш бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Японы гүнжийн хурим болж байна

Японы эзэн хааны гэр бүлийн нэг гишүүн болох гүнж Аяако өнөөдөр хуримаа хийж байна.

Тэрээр Кэй Мория хэмээх язгуур угсаагүй, энгийн иргэнтэй гэр бүл болж байгаа юм. Японы эзэн хааны гэр бүлийн эрэгтэйтэй суусан энгийн эмэгтэй язгууртан болдог бол энгийн эрэгтэйтэй суусан гүнж нар язгууртны хэргэм зэргээсээ татгалздаг уламжлалтай.

Одоо 28 настай Аяако нь эзэн хаан Акихитогийн талийгаач үеэлийн охин юм. Түүний сүйт залуу нь 32 настай, Ниппон Юсен хөлөг онгоцны компанийн ажилтан Кэй Мория юм. Өнөөдөр тэд Токиогийн Мэйжи Жингү шинто шашны сүмд хуримын ёслол үйлдсэн байна.

Аяако гүнж Хэйагийн үеийн (794-1185 он) үс засалт, өмсгөлөөр гоёсон бол сүйт залуу нь өрнө дахины ёслолын хувцас өмсжээ.

Өнгөрсөн долоо хоногт Японы эзэн хаан Акихито гүнж Аяаког үдэж гаргах ёслол болсон юм. Эзэн хааны ууган ач охин мөн энгийн иргэнтэй 2020 онд гэрлэхээр төлөвлөөд байгаа.

Аяакогийн эцэг, ханхүү Такамадо 2002 онд нас барсан юм. Японы засгийн газар гүнжийг энгийн амьдралд шилжихэд нь зориулж төсвөөс $950,000 орчимтой тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний өвчтэй 47 монгол хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

Бээжин хотын Анзень эмнэлгийн болон Өвөрмонголын ардын эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нар саяхан манай улсад ирэхдээ зүрхний төрөлхийн өвчтэй 47 монгол хүүхдийг эх орондоо аваачиж, үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ.

Хятад, өвөрмонгол эмч нар зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өнгөрсөн жил Анзень эмнэлэг, Өвөрмонголын ардын эмнэлэг 50 монгол хүүхдэд ийм төрлийн хагалгаа хийсэн юм. Тус хүмүүнлэгийн үйлсийг ӨМӨЗО-ы Улаан загалмайн нийгэмлэгээс санаачилж, зүрхний төрөлхийн гажигтай 100 монгол хүүхдэд үнэгүй хагалгаа хийх зорилго тавьж ийнхүү биеллээ олж байна.

Судалгаагаар манай улсын 500 төрөлт тутамд 10-12 зүрхний төрөлхийн гажигтэй хүүхэд төрж байгаа аж. Мөн дауны синдромтой нийт хүүхдийн тал хувь нь заавал зүрхний өвчтэй төрдөг юм байна. БНХАУ, Өвөрмонголын эмч нараас гадна БНСУ-ын эмч нар сайн дураараа манай улсын зүрхний өвчтэй хүүхдүүдэд анхаарал хандуулж, монгол эмч нартай хамтран үнэ төлбөргүй мэс заслыг нэг бус удаа хийж байсан юм. 2018 оны байдлаар монгол, солонгос эмч нар 18 бага насны хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүчирхийллийг хүчгүйдүүлэх” олон нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ

Статистикийн мэдээгээр Монгол Улсын хүн амын 50.84 хувь эмэгтэйчүүд байдаг аж. Үүнээс 78000 гаруй эмэгтэй өрх толгойлон амьдарч, хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд өсч байна. Эдгээр тоон мэдээллийн цаана нуугдаж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэл” хэмээх нийгмийн сөрөг үзэгдэлд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг МЭХ-оос уриалж, “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран “Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа аж.

Тус аяны талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийлэл газар авч хүний эрх тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна. Гарынхаа чадал булчингийнхаа бядыг хүүхэд, эмэгтэйчүүдэд гаргаж бахаа хангаж хүслээ гүйцээж суугаа “АРААТНУУД”- тай тэмцэх цаг хэдийнэ болжээ. Гэр бүлийн хүчирхийллийн 86 хувь нь эр нөхрийнхөө хүчирхийлэлийг нуудаг харин 14 хувь нь хүчирхийллийг тэсдэггүй хэн нэгэнд хэлдэг гэсэн судалгаа байдаг. Сүүлийн 1 жилд 15000 гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12000 гэр бүл нь гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон гэх статистик бий. Үүнээс болж 19000 хүүхэд аав ээжийн бүтэн хайранд өсөлгүй хохирч байна. Гэр бүлээ хуурч эхнэр хүүхдээ араар тавьж харилцаандаа сэв суулгаснаар хүчирхийлэл мөн үйлдэгддэг гэсэн судалгаа байна. Иймээс “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ” олон нийтийн хөдөлгөөнд таныг, та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Өөрөөсөө, ойр дотноосоо, хөрш айлдаа, хөндлөнгийн хүмүүст ч хамаагүй сайн сайхнаар хандаж саар бүхнийг мэдээлж тусч хүнлэг байх нь энэхүү хөдөлгөөний эхлэл юм. “ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ”-эд хүн бүхний оролцоо чухал. Та хэн ч бай ирээдүйн сайн сайхны төлөө энхрий бяцхан үрс, элбэрэлт сайхан ээжүүдийн төлөө, элэг бүтэн амьдралын төлөө ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХҮНЛЭГ нийгмийн төлөө яг одоо нэгдээрэй” хэмээн хэллээ.