Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дүүрэн хангалттай дүгнэгдэв

Монгол Улсын Шадар сайдын Увс аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.

Мөн бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулнаас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа.

Сургуулийн бодлогын дагуу Улаангом сумын иргэдийг оролцуулан газар хөдлөлтийн гамшгийн дараах нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулж, 22 мянга гаруй иргэн хамруулсан бол Тариалан сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуульд 1200 гаруй иргэнийг хамруулсан юм.

Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө. Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян онцлон дадлага, сургуулийг дүүрэн хангалттай буюу онцсайн дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

” Mongolia’s next top model-2″ шоуны шилдэг 16 оролцогчтой танилцана уу

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Шоу нэвтрүүлгийн анхны дугаарт 22 оролцогчоос шилдэг 16 оролцогч шалгаран дараагийн шатанд үлдэж, 6 оролцогч аяллаа өндөрлүүлэн гэртээ харилаа.

Танилц, “Mongolia’s Next Top Model-2” шоу нэвтрүүлгийн анхны дугаарын шилдэг 16 оролцогч:

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Дансаранова Алина
Нас:21
180 см
Улаан-Үд

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Б.Цэцэгмаа
Нас: 25
170 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Н.Бадмаараг
Нас:21
173 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Б.Цэцэгсайхан
Нас:25
170 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Т.Агру
Нас: 22
176см
Өвөр Монгол: Хөх хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Б.Анужин
Нас:18
180 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Ө.Анулан
Нас: 17
178 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Янсанова Бэлигма
Нас:19
174 см
Улаан-Үд

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

С.Батханд
Нас:20
183 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

З.Гоёхон
Нас:17
188 см
Өвөр Монгол: Хөх хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Н.Мишээл
Нас:18
181 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Э.Одонтунгалаг
Нас:18
182 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

А.Оюунсувд
Нас: 23
180 см
Өвөр Монгол: Шилийн гол

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

М.Тэргэл
Нас:20
174 см
Улаанбаатар хот

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Ё.Удвал
Нас:21
171 см
Өвөр Монгол: Шилийн гол

Танилц: " Mongolia’s next top model-2" шоуны шилдэг 16 оролцогч

Ч.Чамин-Эрдэнэ
Нас:22
179 см
Улаанбаатар хот

Categories
мэдээ улс-төр

МАН ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ

Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүрэгт өчигдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дахин болон нөхөн сонгууль боллоо. Энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм. Үүнээс Дорноговь аймгийн

Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100%,

Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8% АН 38,2%

Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4%, АН 30,6%

Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7% АН 35,2%

Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5% АН 29,5 хувийн санал авсан байна.

Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62,6%, АН 32,3%-ын санал авчээ.

Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлаа хангахыг анхааруулж байна

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.Түүнчлэн цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээ цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах хүндрэл үүсдэг.

Иймд жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчид хуралдана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр зохион байгуулагдахаар товоо зарласан. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанинй дүрмийн шинэчлэл, ТУЗ-ийн бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх юм. Тус компанийн ТУЗ-ийг 11 гишүүнтэй байхаар тооцож, нэр дэвшигчид нь АТГ-д материалаа хянуулаад байгаа билээ.

ТУЗ-ИЙН ҮНДСЭН ГИШҮҮД

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал

2. Сангийн яамны ТНБД С.Наранцогт

3. Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн

4. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

5. Тагнуулын Ерөнхий газар С.Эрдэнэ

6. Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг

7. ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮД

1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр

2. “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ

3. МАН-ын “Цэгцрэх Хөдөлгөөн”-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран

4. Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нар сонгогдохоор яригдаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН, АН намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдах юм.

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсэг 10.00 цагаас “Г” танхимд;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;

  • Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.
Categories
мэдээ нийгэм

НҮБ-аас “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриаг дэвшүүллээ

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.

Энэ өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ өвөл утааг хэдэн хувиар багасгана гэж төлөвлөж байна вэ?

Нийслэлчүүд утаанаас салахын түүс болоод удаж байна. “Улаанбаатар хэзээ утаагүй хот болох вэ” гэсэн хүлээлт хүн бүрийн мөрөөдөл боллоо. Нийгмийн захиалгат энэ хүсэл хэзээ нэг биеллээ олох юм бол доо. Энэ өвөл утаа багасах болов уу. Уг нь төр засгаас утааг дор нь байхгүй болгочих юм шиг гоё, гоё ажлуудыг нэрлэж, хэрэгжүүлдэг. Зарцуулсан мөнгөн дүн нь замбараагүй их тоо. Сүүлийн арван жилийн судалгаанаас харахад нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад нэг их наяд орчим төгрөгийг зориулсан байх юм. Улсын төсвийн урсгал зардлаас 114 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 55 тэрбум, гадаадын зээл тусламжаас 520 орчим тэрбум, цэвэр агаарын сангаас 117 тэрбум төгрөгийг тус тус утаанд цацжээ.

Дээр нь Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ч хөрөнгө мөнгө төсөвлөсөн байдаг. Энэ хооронд утааг бизнес болгож ашиглагчид ч мундаагүй. Засгийн газрын тусгай сан гэж байсан “Цэвэр агаар” сангийнхан дарга, цэргүүдтэйгээ нийлээд утаанд төсөвлөсөн хөрөнгийг өөр тийш нь гулгуулж хувьдаа завшсан тухай хэвлэлүүд бишгүй л бичиж байв. Энэ дуулиант хэрэгт тус сангийнхнаас гадна Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин, Сангийн яам, БОАЖЯ, Үндэсний статистикийн хороо болон Мэргэжлийн хяналтын байцаагч гээд нийт 11 хүн холбогдож ял шийтгэлээ авцгаасан. Бас “Нүүрс” хөтөлбөр нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан Л.Гансүх нарын хүмүүс байна. Гэр хорооллын иргэдийг хямд өртөгтэй нүүрсээр хангаж, хаймер, дугуй, элдэв хог түлдэг байдлыг болиулна гэж энэ хөтөлбөрийг санаачилсан эрхмүүд улсын мөнгөөр гараа угааж, торны цаана сууцгаасан. Өөр нэг дуулиант хэрэг бол утаагүй түлш үйлдвэрлэхэд зориулсан 14 тэрбум төгрөгийн асуудал. Энэ хөрөнгийг “Аморе Интернэйншл” компани “ДЦС-2”-ыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр барина гэж аваад салхинд хийсгэчихсэн. Барьсан үйлдвэрийнх нь технологи зөрчихлөө гээд балгас болж хувирсан.

Манай улс утаанаас салах гэж өчнөөн жил ноцолдлоо. Утаагүй зуух, яндангийн шүүлтүүр, үүдний таамбар, эсгий туурга тарааж, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэв. Гэвч үр дүн алга. Яахав, мэргэжилтнүүдийн хувьд агаар дахь хүнд металл, нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээ бага зэрэг буурсан тухай статистик дүн танилцуулдаг л даа. Харин амьдрал дээр утаанаас болж жилд 5000 гаруй урагийн зүрх эхийнхээ хэвлийд зогсч байгаа гэсэн сэтгэл түгшээсэн тоог эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байсан.

Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн өнөө жил Улаанбаатарын утааг 50 хувь багасгана гэж ам гарсан. Ийм сүрхий тоог бид арван жилийн өмнөөс сонссоор ирсэн. Ямар ч тооцоо судалгаагүйгээр амандаа орсон тоог хэлж, ард иргэдээ хуурч байхын оронд агаарын бохирдлоосоо салах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлмээр байна. Утааг бууруулах бодит боломжоо судалж, энэ жил ийм, ийм ажлыг хийнэ гээд төлөвлөөд явах ёстой. Хамгийн гол нь утаанаас салах гэсэн дээрх бүтэлгүй оролдлогуудыг л давтахгүй байх хэрэгтэй.

“Энэ өвөл чанга болно, нүүрс түлээгээ сайн базаагаарай” гэсээр иргэд өвөлдөө бэлдээд эхэлчихэж. Ирэх жилээс нийслэлчүүд түүхий нүүрс хэрэглэхээ болино. Засгийн газрын энэ шийдвэр амжилттай хэрэгжиж чадвал аргаарын бохирдол буурахад бодитой нөлөө үзүүлэх байх. Өнгөрсөн онд гэхэд агаарын бохирдолд улсын төсвөөс таван тэрбумыг, Нийслэлээс гурван тэрбум 150 саяыг, “Улаанбаатар цэвэр агаар” сангаас 2.6 сая ам.доллар төсөвлөсөн. Харин энэ жил хэдий хэмжээний мөнгө төсөвлөх нь ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр тодорхой болно. Ямартаа ч Засгийн газраас 120 мянган өрхөд утааг бүрэн шатаадаг, агаарт хаягдал багатай янданд нь голын хотол, зуухны хүхээг, төхөөрөмж суурилуулахаар хөрөнгө мөнгийг шийдээд захиалсан гэсэн. Ер нь нийслэлийн агаарын бохирдолтой тэмцье гэвэл утаа ихээр гаргаж байгаа яндангуудыг хянах л арга байгаа. Хотын төв хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа гуталчин, барилга, байгууламжийн манаач, дугуй засварчид хамгийн их утаа гаргадаг. Тэд голдуу гутал, машины дугуй, хаймар, хог зэргийг түлдэг. Бас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг чулуун хавтангийн үйлдвэрүүд хамгийн их хортой утаа гаргадаг гэсэн иргэдийн гомдол байдаг шүү дээ. Тиймээс эхний ээлжинд ядаж эдгээр газруудынхаа янданд хяналт тавих хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд хяналтын эргүүл яагаад гаргаж болохгүй гэж. Ингэж ажиллавал агаарын бохирдлоосоо бүрмөсөн салж чаддаггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр үр дүн үзүүлж л таараа. Иргэн бүр агаарын бохирдлыг бууруулах үүргээ ухамсартайгаар биелүүлэхэд нь төрийн оролцоо юу юунаас чухал. Хяналт сайн байвал иргэд муу зуршлаасаа сална. Тэгэхгүй бол утаанд баахан мөнгө төсөвлөж ажил хэрэг болгочихоод хяналтаа тавьж чадахгүй байх юм бол Улаанбаатарын өвөл улам л зовлон болно.

Ер нь утаанаас бүрмөсөн салах арга бол яндангийн тоог байхгүй болгох гэдгийг дэлхийн том, том хотуудын туршлага харуулдаг. Өнөөдөр зах зээлд 40 мянга гаруй орон сууцны илүүдэлтэй байгаа. Гэр хорооллоос ийм хэмжээний яндан алга болчихвол Улаанбаатар цэлмээд л ирнэ. Энэ бол нийслэлчүүд утаанаасаа салах хамгийн хурдан арга. Гэхдээ гэр хороолол дахь яндангийн тоог өнөө жил цөөрүүлчихээд хойтон нь тэр хэрээр гозойлгоод байвал утаанаас хэзээ ч салж чадахгүй. Том зургаараа, урт хугацаандаа гэр хорооллын зах замбараагүй байдлыг цэгцэлж, тэнд төвлөрлийг бий болгоё гэвэл газар доорх инженерийн байгууламж, дэд бүтцийг нь шийдэх ёстой. Үүний дараа тэнд хороолол, хотхонууд аяндаа сүндэрлэнэ.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана

Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны намрын үр тарианы ургац хураалтын явцтай танилцаж, тариаланчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр орон нутгийг зорилоо.

Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллах юм. Тухайлбал өнөөдөр Төв аймаг дахь “Өгөөж Сүмбэр” компанийн үр тарианы ургац хураалтын талбайд ажиллаж, ногоочидтой уулзалт хийх бөгөөд Сэлэнгэ аймгийн “Түмэн бут” компани, Дархан-Уул аймгийн “Өглөгчийн хэрэм” компани, “Улаанбаатар гурил” компанид мөн ажиллах юм.

Түүнчлэн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Eрөө, Хүдэр сумдад ажиллаж, ургац хураалт, хадлангийн ажилтай танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ цаг-үе

Бөхийн өргөө тойрсон маргаан хэзээ цэгцэрч, хэвийн үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр удирдуулсан МҮБХ-ны хамт олон дөрөвдүгээр сараас хойш прокуророос битүүмжлээд байсан Монгол бөхийн өргөөний хаалгыг нээж намрын улирлын нээлтийн барилдааны товыг есдүгээр сарын 29-ний бямба гаригт зарлаад байв. Харин ням гаригт нь телевизийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны товыг зарласан. Бөхийн өргөө нээгдсэн даруйд иргэдийн дунд “Эсрэг холбооны хүмүүс дахиад дайрах вий, эмх замбараагүй байдал үүсгэх вий” гэсэн түгшүүр байсан. Үүний хариуд МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ц.Магалжав “Улсын бүртгэлийн ерөнхий газраас Л.Чинбатад давхардуулж олгосон гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Одоо эмх замбараагүй байдал үүсэхгүй” гэсэн тайлбар хэлж байв.Нээлтийн барилдааны зар сонссон бөхчүүд ч бэлтгэлээ чамбайруулж эхэлсэн сураг дуулдаад байв. Улсын манлай арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нараар ахлуулсан улс аймгийн алдар цолтой 160 гаруй бөх нээлтийн барилдаанд зодоглохоор бүртгүүлээд байжээ. Шинэ аварга Н.Батсуурь ч утсаар холбогдож зодоглохоо мэдэгдээд байсан талаар Монголын Үндэсний бөхийн холбооны гарын даа нар ярьж байв.

Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт “Үүд нь нээгдсэн өргөө рүү “Улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нараар ахлуулсан залуус дайрлаа” гэсэн шуугиан дэгдэх нь тэр. Сонирхож очвол өргөөний үүдэнд булиа том биетэй залуус цуглачихжээ. Хаалган дээр нь муухай харж зогсчихоод хүн амьтан ойртуулах шинж алга. Урт саарал куртиктэй өндөр бор залуугаас үйл явдлын талаар тодруулбал “Цагдаа нар дотогш нэвтэрсэн байгаа. Хамгаалалтад авсан” гэхээс өөр хариу өгсөнгүй. Хаалганы цонхоор шагайж үзэхэд Бөхийн өргүү рүү улсын гарьд Б.Гантогтох, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын бие төлөөлөгч Билгүүн нарын хүмүүс орчихсон байв.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа дархан аварга Х.Баянмөнх өргөөний гадаа ирж машинаасаа буулаа. Тэрбээр “Саяхан бид Захиргааны хариуцлагын тухай шүүхэд давж заалдаж Л.Чинбат тэргүүнтэй МҮБХ-ны тамга тэмдгийг нэг сарын хугацаанд түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Иймээс бид албан ёсны тамга тэмдэгтэй, бүртгэлтэй бөхийн барилдааныг зохион байгуулах хүмүүс болж үлдлээ. Иймээс бид ажлаа хийх гэж л ирлээ. Шүүхээс ажил явуулах эрх өгч гэрчилгээг нь олгоод байхад бид ажлаа явуулахгүй бол хариуцлага хүлээнэ шүү дээ” гэж хэлэв.

Шүүхээс дархан аварга Б.Бат-Эрдэнийг Монголын Үндэсний бөхийн холбоог төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан. Иймээс Л.Чинбатаар ахлуулсан Монголын үндэсний бөхийн холбооны мэдэлд Монгол бөхийн өргөөг өгөхийг шаардах бичгээр хүргүүлжээ.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Монголын үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Магалжаваас тодруулга авлаа.

-Танай холбооноос намрын улирлын нээлтийн барилдааныг зохион байгуулахаар товлоод байсан эсрэг холбооныхон дахиад л эмх замбараагүй байдал үүсгэлээ?

-Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаан шүүхийн шатанд явж байгаа. Цагдаагийн байгууллага тав хоногийн өмнө Бөхийн өргөөг нээж, лацыг нь тайлж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Холбооны үйл ажиллагаа нь тусдаа шүүхийн асуудал учраас тоглолтууд, барилдаанаа явуулъя гэсэн юм. Маргааш (бямба гаригт) намрын нээлтийн барилдаан болох ёстой. Гэтэл Ү.Хүрэлбаатар, Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох гарьд нарын хүмүүс ирж үймээн гаргалаа. Одоо цагдаагийнхан дахиад Бөхийн өргөөг битүүмжлэх үйл ажиллагаа явуулах байх.

-Анхан шатны шүүхийн шийдвэр Л.Чинбатын холбооны тамга тэмдгийг хүчингүй болгосон ч давж заалдсан гэх юм. Шийдвэр нь яаж гарсан бол?

-Анхан шатны шүүх Л.Чинбатад олгосон гэрчилгээг шүүх хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүх хурал хоёр хоногийн өмнө болсон л доо. Энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хэргийн материал бүрэн гүйцэд болоогүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд дахиад шилжүүлсэн. Ийм л зүйл болоод байна. Маргаан тодорхой хугацаанд үргэлжлэх учраас Бөхийн өргөөний үйл ажиллагааг хэвээр нь явуулъя гэсэн. Гэтэл энэ нөхөд МҮБХ-ны үйл ажиллагааг доголдуулж, буцаад хаагдах байдалд нь оруулаад байна.

-Холбоод Бөхийн өргөөний төлөө шүүхдэлцээд, үүдийг нь эвдээд байдаг юм уу, Монголын Үндэсний холбоо гэх ТББ-ын тэргүүний албан тушаалыг булаацалдаад байдаг юм уу?

-Энэ талаар иргэд бөх сонирхогчид ташаа ойлголттой яваад байдаг. 21 аймгийн бөхийн холбооны төлөөллүүд цуглаж хурлаа хийгээд явах ёстой байдаг. Гэтэл цөөхөн хүмүүс цуглаж Л.Чинбат гэдэг хүнийг Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр тавьчихаад, давхардуулж гэрчилгээ гаргуулчихаад маргаад байгаа юм. Энэ шүүхийн маргааныг өнгөцхөн дүгнээд харвал холбоогоо ч булаацалдаад байгаа юм шиг, өргөөгөө ч булаацалдаад байгаа юм шиг ард түмэнд харагдаад байгаа. Мөн чанар нь бөхийн хөгжлийг хууль ёсоор авч явах шударга ёсоо булаалдаад байгаа юм. Цаг хугацаа харуулна даа.

Тэрбээр намрын улирлын нээлтийн барилдааныг аравдугаар сарын 6-ны өдрийн Бямба гаригт “Алдар” спорт хороны зааланд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Барилдаан хойшилж Монгол бөхийн өргөөний хаалгаа дахиад лацдуулсан бөхчүүд ч бухимдлаа илэрхийлж байв. “Намрын улирлын нээлтийн барилдаанд сайхан барилдана гэж бодсон минь талаар өнгөрч байна. Над шиг хөлсөө дуслуулж олсон шагналынхаа мөнгөөр гэр бүлээ тэжээж, олноо баясгаж өв соёлоо дээдэлж яваа бөхчүүд олон бий. Бидний хувьд Бөхийн өргөөнд барилдаан болохгүй бол амьжиргаагаа яаж залгуулах билээ. Өргөө рүү дайрсан үйлдлийг МҮБХ тэргүүний маргаан биш, байшин болон газарт шунасан этгээдүүдийн үйлдэл гэж харж болохоор байна. Хэн дуртайд нь хаалгаа эвдүүлж бөх, биш хэн ч биш мөнгөтэй хүний гар хөл болсон нөхдүүд барилдаан цуцлах шийдвэр гаргуулдаг, гуч дөчөөрөө ариун дагшин өргөөр үү маск зүүж дайрч л байдаг ийм байж таарахгүй. Үүнийг бөхчүүд зүгээр хараад суулгүй Онц Их Эеээ зарлаж хуралдуулах хэрэгтэй” гэж Ховд аймгийн харьяат улсын харцага Н.Батзаяа хэлэв.

Бөхийн өргөөг цагдаагийн хамгаалалтад авсныг хараад намрын нээлтийн барилдааны тасалбарт дугаарласан залуус урамгүйхэн харина лээ. Улсын харцага О.Хангайгийн дэмжигч О.Хишигдэлгэр гэх залуу харцагын хаа барилдах сургаар Өвөрхангай аймгаас зорьж ирсэн нь талаар болжээ. “Шүүх цагдаагийн асуудлаа, цаагуураа шийдэж болдоггүй юм уу. Энэ хүмүүсийн эрх ашгийн төлөөх тэмцлийн цаана, олон зуун бөхчүүд, тэдний ар гэрийнхэн, бөх сонирхогчид хохирч байна. Бөх хөгжүүлэх, бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүс бол өргөө рүү чулуу барьж дайрч хаалга, үүдийг нь хэмхэлж сүйтгэхгүй дээ. Бөхийн өргөө гэх ард түмний хандиваар боссон, хотын “А” зэрэглэлд байршилтай барилгын төлөө тэмцэлдээд байна” гэж ярьсан юм.

Бөхийн өргөө рүү улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс олон тооны булиа залуусыг дагуулж Бөхийн өргүү рүү хүч түрж дайрсны улмаас прокурорын байгууллага дахин хамгаалалтад авлаа.

Хорин найман жил холбоо удирдсан Р.Нямдоржийг халж явуулсны маргаашнаас нь шахуу хаалгаа лацадуулсан шинэ удирлагуудын барилдаан зохион байгуулах ээлжит оролдлого дахин бүтэлгүйтлээ. Бөхийн өргөө тойрсон маргаан хэзээ цэгцэрч хэвийн үйл ажиллагаа явуулж, бөхчүүд өргөө гэртээ цуглах нь одоогоор тодорхой бус байна.