Categories
гадаад мэдээ

Төлбөр тооцоог үндэсний валютаар хийнэ

Турк улс Орос, Хятад, Украин, Иран зэрэг худалдааны томоохон түншүүдтэйгээ төлбөр тооцоог үндэсний валютаар хийдэг болохоор бэлтгэж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа Туркийн үндэсний валют лирийн ханш ихээхэн унасан юм.

“Европын орнууд долларын дарамтаас ангижрахыг хүсэх юм бол Турк улс тэдгээртэй бас үндэсний валютаар төлбөр тооцоо хийж эхлэхэд бэлэн байна. Дэлхийд эдийн засгийн дайн зарласан дэг журам тогтоох болон хориг арга хэмжээ нэвтрүүлнэ гэсэн сүрдүүлгээр улс орнуудад дарамт үзүүлэхийг Турк улс хүлээн зөвшөөрөхгүй. Туркийн эсрэг дайсагнасан бодлого явуургүй байх бөгөөд аливаа үйлдэлд бид зохих хариуг нь барина. Сири болон Иракийн асуудлаар баримталж буй бодлогоо Турк улс өөрчлөхгүй” гэж Эрдоган онцлон тэмдэглэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ

Сүүлийн үед ЗТХЯ-тай холбоотой олон хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Мөн өнөөдөр үүрээр Улаанбаатараас Сайншанд явж байсан галт тэрэг хүчтэй борооны улмаас дөрвөн вагон замаасаа гарсан юм. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өг гэсэн иргэдийн санал гомдол их гарч байв.

Эсрэгээрээ “Сайд нь ажлаа өглөө гээд асуудал шийдэгдэхгүй. Бүхэл бүтэн бүтцээр нь өөрчилж мэргэжлийн, хариуцлагатай хүмүүсийг олж ажиллуулах нь чухал. Сайд өөрчлөгдөөд төмөр зам автозам сайжирсныг харсан юм уу …” гэж асуудалд хандах хүмүүс ч олон байсан.

Харин дөнгөж сая Ж.Бат-Эрдэнэ сайд “Ажлаа өгье. Ёсзүйн хариуцлагаа хүлээе” хэмээн жиргэв. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэж нотолж байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн салбарын дэд сайд нь мөн л ажлаа өгөхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Дэд сайд Б.Цогтгэрэл “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” хэмээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүний биеийн байдал хүнд байна

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км орчимд Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан 328 зорчигч бүхий суудлын 286 дугаар галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан ноцтой осол болсон. Энэ ослын үеэр бэртэж гэмтсэн хүмүүсийн тоог албан ёсны эх сурвалжууд одоогоор эцэслэн мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар, өнөөдөр 13 цагийн байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай бүх хүнд анхны тусламжийг үзүүлж 81 хүнийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, 7 хүнийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор үзлэг, оношилгоо хэвийн хийгдэж байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн 2 хүний биеийн байдал хүнд, бусад хүмүүсийн биеийн байдал сайн, хөнгөн гэмтэл авсан, шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа юм байна.

Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 37 эмч, 22 сувилагч, 2 бага эмч, 5 үйлчлэгч, 10 жолооч, 4 инженер техникийн ажилтан ажиллаж, зорчигчдод эмнэлгийн үзлэг хийж байна. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Айраг Даланжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Шивээ овоо, Баянтал сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс эмч, мэргэжилтнүүд нар дайчлагдан ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Дарс дархлаа сайжруулдаг

Зөвлөгөө №1

Дарс дархлаа сайжруулдаг, антиоксидант агуулдаг. Антиоксидант нь хүний биед нөлөөлж буй сөрөг цацрагийн нөлөөг, түүнчлэн нянг багасгахад тусалдаг байна.

Зөвлөгөө №2

Зүрх судасны тогтолцоог дэмжинэ. Улаан дарс полифенол гэх бодис агуулдаг. Энэхүү бодис нь судсыг уян хатан болгож, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Зөвлөгөө №3

Холестерины хэмжээг бууруулдаг. Дарсанд агуулагдах бодисууд нь цусанд агуулагддаг холестерины хэмжээг багасгана.

Зөвлөгөө №4

Хавдар үүсэхээс сэргийлнэ. Долоо хоногт тогтсон хэмжээгээр дарс хэрэглэж заншвал элдэв янзын хавдраас таныг хамгаалдаг.

Зөвлөгөө №5

Цусны сахарын хэмжээг багасгадаг. Чихрийн шижин өвчинг үүсэхээс хамгаалдаг.

Зөвлөгөө №6

Бага хэмжээний улаан дарс нь таны хоол идсэний дараах шатааж чадаагүй илүүдэл калориудыг шатаана.

Зөвлөгөө №7

Цусны улаан эсийг үйлдвэрлэхэд туслана. Цус багадалттай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.

Categories
мэдээ нийгэм

Хуурайшсан үсийг арчлах аргууд

Алхам №1

Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн таны үс хугарч, хуурайшаад байвал лимон хэрэглэхийг зөвлөж байна. Нэг ширхэг лимоныг хуваа. Дараа нь 100 грамм усанд тал лимоныхоо шүүсийг шахаж хий.

Алхам №2

Лимоны шүүс дээрээ бага зэргийн зөгийн балтай шампунь хий.

Алхам №3

Ус шүршигч дотор бага зэргийн лимонтой ус хийгээд үсэндээ сайтар шүрших хэрэгтэй.

Алхам №4

Аяганд хийсэн лимон болон шампуниа сайтар хутгаад хөвөнд шингээ. Тэгээд шампуниа үсэндээ жигд түрх.

Алхам №5

Үсээ угаахгүйгээр 10 минут байлга.

Алхам №6

Дараа нь дахин үс рүүгээ ус шүршигч дотор хийсэн лимоны шүүсээ сайтар цац.

Алхам №7

10 минутын дараа үсээ угаа. Уг угаалтын дараа таны үс дахин хуурайшихгүй.

Categories
мэдээ нийгэм

Суурьшлын бүсийн хөрсний цацрагийн сөрөг нөлөөг шинжилж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын есөн дүүргийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавьж байна. Улмаар Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн хөрсний тогтоосон 12 цэгээс хөрсний дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамрууллаа. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар шуурхай хуралдаж байна

Үерийн улмаас суудлын вагон осолдсон хэрэг өнөөдөр үүрээр гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдааны талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэлэхдээ “Төмөр замын асуудлаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Төмөр замыг засах сэлбэг Оросоос авч байгаа. Газар дээр нь холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Түүнээс гадна хүн амины хэрэг гарсан өглөөнөөс хойш Ерөнхий сайд холбогдох газруудын мэдээллийг авч байгаа. Хариуцлагын асуудлыг холбогдох газруудын дүгнэлт гарсны дараа хөндөнө. Энэ жил танхимынхаа хүрээнд Засгийн газар хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүний хүрээнд дүрэм журам гаргаад бүх яам, агентлагт хүргүүлсэн” гэсэн тайлбар хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Урт наслахад туслах таван дадал

Илүү урт удаан насалж, эрүүл амьдрахын тулд дор хаяж тамхи татахгүй байх, согтууруулах ундаа, алкоголийн төрлийн зүйл бага хэрэглэх мөн байнгын дасгал хөдөлгөөнтэй байх нь танд эрүүл амьдрахад туслах болно гэдгийг та бүхэн олонтаа сонсож байсан байх.

Тэгвэл бидний тэр бүр тоож, анзаардаггүй байсан дадал, зуршлууд нь хүний дундаж наслалтад хамгийн ихээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд батлаад байна.

Эрүүл зөв хооллох
Байнгын дасгал хөдөлгөөнтэй байх
Өөрт тохирсон биеийн жинг хадгалах
Согтууруулах ундаа, алкоголийн төрлийн зүйл маш бага хэмжээгээр хэрэглэх
Огт тамхи татахгүй байх гэх эдгээр таван дадлыг та бүхэн яг одоо амьдралдаа хэвшил болгохыг зөвлөж байна.

Харвардын Т.Х Чаны Эрүүл Мэндийн Сургуулиас дээрх таван зуршлыг насанд хүрсэн хүн дадал болгон хэвшүүлэхэд эрэгтэй хүний дундаж наслалтыг 12 жилээр харин эмэгтэй хүний дундаж наслалтыг 14 жилээр тус тус уртасгадгийг судалгаагаар баталжээ.

Судалгааны багийнхан нийт 78,865 эмэгтэй, 44,354 эрэгтэйчүүдийн 27-34 жилийн туршид цугларсан мэдээлэлд дүгнэлт хийж асуултын хариуг гаргаж ирсэн юм. Дээр дурдсан таван дадлыг 50 нас хүртэл дадал болгоогүй хүмүүсийн дундаж наслалтыг хэмжихэд эрэгтэйчүүдэд 25.5 жил, эмэгтэйчүүдэд 29 орчим илүү амьдрах жил үлдсэн байжээ. Харин таван дадлыг 50 нас хүртлээ мөрдлөг болгож эрүүл амьдралын хэв маягтай амьдарсан хүмүүсийн хувьд эрэгтэйчүүдэд 37.6 жил, эмэгтэйчүүдэд 43.1 жил илүү амьдрах жил тус тус үлдсэн нь ялгааг харуулж байгаа юм.

АНУ-ын хувьд хөгжингүй улс орнуудаас дундаж наслалтаараа доогуур жагсдаг ба нийт иргэдийн дундаж наслалт нь 79.3 байдаг байна. Энэхүү судалгааны гол зорилго нь АНУ-ын иргэдийн дундаж наслалтыг дээшлүүлэх арга замыг хайж, урт наслахад саад болж буй шалтгааныг олж мэдэхэд оршжээ.

Тэгвэл дэлхийн хамгийн өндөр дундаж наслалттай улсуудаас хамгийн эхэнд Монако 89.4 нас, Япон 85.3 нас, Сингапур 85.2 наслалттайгаар эхний байрт жагсдаг байна.

Бидний эрүүл мэнд, бие, сэтгэл санаанд амьдарч буй орчин, агаарын бохирдол, тоосжилт, зэрлэг ургамал, нийгэм гээд гадны хүчин зүйлээс сөргөөр нөлөөлөх зүйлс маш их тул бид өөрсдөө үүнээс сэргийлж, зөв амьдралын дадал зуршилтай болж, өөрийн биеийг хайрлаж, хямгадах хэрэгтэйг судлаачид хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ослын улмаас нэг хүн амьсгалын дутагдалтай биеийн байдал хүнд байна

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан.

Ослын улмаас нэг хүн амьсгалын дутагдалтай биеийн байдал хүнд, зөөлөн эдийн болон хөнгөн гэмтэлтэй, зургаан том хүн, гурван хүүхэд бэртэж эмнэлэгт хүргэгджээ. Нэг хүний хөл хугарсан бөгөөд бусад нь хөнгөн бэртэл аж. Тус вагонд нийт 329 зорчигч явсан байна. Түүнчлэн Айраг сум үерт өртөж 10 айл усанд автаж хоёр айл тооно хүртлээ усанд автсаныг нүүлгэн шилжүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Багийн сур харвааны тэмцээнд Орхон аймаг түрүүлэв

Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, спортыг хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин Монгол” наадмын “Үндэсний cпортын VI их наадам”-ын сур харвааны тэмцээний багийн төрөлд Орхон аймгийн баг түрүүлжээ.

Харин удаахь байранд Баянхонгор аймаг орсон бол, Сүхбаатар дүүрэг гутгаар байранд шалгарсан байна. Багийн харвааны төрөлд 21 аймаг, есөн дүүргийн нийт 28 багийн тамирчид оролцсон юм. Харин өнөөдөр сур харвааны цуваа харвааны тэмцээн эхэлж байна. Уг тэмцээнд нийт 567 харваач 26 зурхайд хуваагдаж, цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд нэгдсэн дүн 17:00 цагт гарна.