Categories
мэдээ цаг-үе

​Амиа алдсан Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргын албан тушаалд очих хүний нэр хэдийнэ тодорчихсон байжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тус оройн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой. Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” хэмээн мэдээлсэн.

Хутга, мэс ашиглан хохирогчийн аминд хүрсэн нь ташаа мэдээлэл

Хэрэг гардаг өдөр Б.Махбал нь яамныхаа Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаярын хамт яамны байрандаа архи уужээ. Түүгээр ч зогсохгүй Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нарыг уруу татаж хамт архидан согтуурсан байна. Мөн ээлжийн амралттай байсан Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмааг тушаал гаргах хэрэгтэй байна гэж дуудан хамт архи уужээ. Хэрэг гарсан өдрийн 18.00 цагийн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Артур нарыг дуудаж үүрэг өгөөд гаргасан байна. Талийгаачийн хувьд маргаашнаас нь ээлжийн амралтаа авах байсан тул сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна, бусад ажлаа цэгцэлж байжээ. Харин 19:00 цагаас эхлэн Б.Махбал дарга талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулжээ. Ингээд 20 цаг орчимд өрөөнд нь явж орсон бололтой. Улмаар тэд 21:00 цагийн үед гарч, яамны үүдэнд зогсож байх үед Т.Гомбосүрэн, Б.Махбал нар маргалдсан бололтой. Маргалдаад ч зогсохгүй зодолдсон нь яамны гаднах хяналтын камерт бичигдсэн байна. Эх сурвалжийн дурдаж байгаагаар Т.Гомбосүрэн, Б.Махбал нар архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өөрийгөө удирдах чадваргүй болсон байсан гэнэ. Талийгаачийн хувьд хэн нэгний өмнөөс хариу үйлдэл үзүүлэх ч сөхөөгүй, хөл дээрээ тогтож ядан гуйвж байсан аж. Энэ үед сэжигтнээр татагдаад буй Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохижээ. Энэ тухайгаа ч тэрээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө дурджээ. Харин хутга, мэс ашиглан хохирогчийн аминд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Т.Сайнжаргал: Хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ

Түүний найз Т.Сайнжаргал өөрийн твиттер хуудаснаа хэргийн талаар тодорхой жиргэжээ. Тэрээр “ЗТХЯ-ны газрын дарга асан талийгаач найзынхаа гэрээр орж ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ. Бодит байдлыг сонслоо. Үнэхээр сэтгэл эмтэрмээр, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ. Үнэхээр гомдмоор, байж боломгүйгээр хороосон байна. Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад толгой руу нь олон удаа (шүүхийн дүгнэлтээр долоон удаа) өшиглөж, гутлын өсгийгөөрөө эрүүн дээр нь гишгэж мулталсан. Энэ үед нь Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан газрын дарга нар болон жолооч нар хараад зогсож байсан” гэж жиргэсэн юм. Зодоон хоёр хүний хооронд болжээ. Тэнд байсан бусад хүмүүс тэдний зодолдож байхыг хараад зогсож байгаа нь хөдлөшгүй баримт болох камерт бичигдсэн аж. Одоогоор хэргийн газар хамт байсан хүмүүсийг гадуур байцааж байгаа юм байна.

Т.Сайнжаргал “Зодсоныхоо дараа тэд бүгд талийгаачийг орхиод яам руу орсон. Төд удалгүй хоёр нь гарч ирж талийгаачийг чирч сандал дээр хэвтүүлээд орхисон байна. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан төрийн тусгай хамгаалагч гарч ирээд эмнэлэг дууджээ. 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоосон байна. Үүний дараа цагдаа нар ирж яаман дээр архидаж байсан таван хүнийг авч явжээ. Бүгдийг нь нэг камерт хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулсан байна. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьж болох уу” гэж байлаа.

Сэжигтэн Б.Махбалыг нэг сар цагдан хорихоор болов

Сэжигтэн Б.Махбалыг хэрэг гарсан өдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр архи хэтрүүлэн уусан байсан тул эрүүлжүүлэхэд хонуулжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг тус хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнхболд явуулсан юм. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Махбалыг яллагдагчаар татан, цагдан хорих саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Уг саналыг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр, 14.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасны дагуу Б.Махбалыг наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон юм. 14.9 дүгээр зүйлийн хоёрт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” хэмээн заажээ. Харин 14.10 дугаар зүйлийн нэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна” гэсэн байна.

Сэжигтнээр татагдсан Б.Махбал гэж хэн бэ?

Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүн бол тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал юм. Тэрээр 48 настай. Өнгөрсөн оны сүүлээр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ.

Хувь хүнийхээ хувьд Б.Махбал нь даруу төлөв, бүрэг ичимхий нэгэн гэнэ. Б.Махбалыг хүнтэй зодолдох нь битгий хэл хэрүүл хийж байхыг нь харж байгаагүй талаар ойрын эх сурвалж хэлсэн юм. Мөн тэрээр “Б.Махбал архи ууж чаддаггүй. Бага зэрэг уугаад л согтчихдог. Уулаа гээд элдэв ааш, аяг гаргадаггүй. Ажилдаа нягт нямбай ханддаг. Бичгийн чадвар сайтай, хамгийн зөв, оновчтой хувилбар дэвшүүлж чаддаг. Хүнд хатуу ширүүн үг хэлнэ гэж байдаггүй. Ямар ч ажлыг хийж бүтээхийн төлөө гэсэн эрмэлзэлтэй хүн” хэмээсэн юм. Харин зарим эх сурвалж Б.Махбалыг ааш аяг муутай, хоёр нүүртэй нэгэн ч гэж байлаа. Талийгаачийн найз Т.Сайнжаргал Б.Махбалын талаар “Өмнө нь Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа хүний чихийг тас хазан, амнаасаа тасархайг нь нулимж хаяж байсан хүн. Уул уурхайн яаманд ажиллаж байхдаа нэг даргаа хэвтэрт ортол зодоод халагдсан. Энэ явдлыг тас нуугаад орхисон. Өмнө нь хоёр хүн алах дөхсөн ийм рецетив нөхрийг яамны газрын даргаар авч нөгөө газрын даргаа алууллаа гэж үү” хэмээн жиргэсэн юм. Б.Махбал нь хурдан морь сонирхдог юм байна. Ж.Бат-Эрдэнэ сайдтай ижил сонирхолтой учир Б.Махбалыг өөрийн яамандаа ажиллуулах болсон гэх яриа ч ойр тойрныхон дунд нь байдаг бололтой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зааварчилгаагаар уг албан тушаалд томилогдсон байх магадлалтай гэх хардлага яриа ч тус яамныхны дунд өрнөдөг гэнэ.

Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Харин талийгаач Т.Гомбосүрэн 38 настай, хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Түүний хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. Бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг ойр дотныхон нь онцолсон. Мөн архи дарс уудаггүй, чадварлаг, зарчимч төрийн албан хаагч байсан хэмээн эх сурвалж хэллээ. Т.Гомбосүрэн нь Сэлэнгэ аймгийн уугуул нэгэн аж. Түүнийг ийм шалтгаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын сонгуульд ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэрээр Зам тээврийн хөгжлийн яаманд Д.Ганбатыг сайдаар ажиллах үед томилогдож ирсэн байна.

Талийгаачийн ажлыг аваххүний нэр хэдийнэ тодорчихсон байжээ

Дээрх хэрэг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас болсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Гэхдээ тэдэнд урьд өмнө нь санасан өс, хувийн муудалцах асуудал байгаагүй гэдгийг ойр тойрныхон нь хэлж байна. Харин ажлын байрны маргаан болон төмөр замын 280 сая ам.долларын асуудал, ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан нь нөлөөлсөн гэх таамаг байгаа юм. Ар гэрийнхнийх нь зүгээс ч “Цэвэр улс төр, албан тушаалтай нь холбоотой хэрэг болчихлоо” гэж үзэж байгаа аж. Ямартаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн албан тушаалд буюу Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд очих нэгний нэр хэдийнэ тодорчихсон байжээ. Тодруулбал түүний албан тушаалд очих хэлтсийн дарга Доржоо гэгчийн нэр Авлигатай тэмцэх газар оччихсон байсан талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Ж.Бат-Эрдэнэ: Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе

Уг хэрэгтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр үүрэгт ажлаа өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад өргөдлөө өгсөн юм. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе” хэмээн жиргэсэн юм. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа талаар нь түүнээс тодруулахад “Өөрийгөө буруутай гэж ойлгож байгаа учир өргөдлөө өгчихлөө. Миний хувьд үүрэг, даалгавар өгч суулгасан юм. Ажлаа хийж байхдаа л хүмүүс цаашаа даварцгаасан юм байна. Толгойлж явсан яаман дээр минь ийм ноцтой хэрэг гарч байхад яаж цаашдаа ажиллах вэ дээ. Хэнтэйгээ ч ажиллах вэ, юугаа ч хийх гэж явж байхав.

Нэг нь амь насаа алдаж хорвоогоос халилаа. Нөгөө нь ийм нөхцөл байдалд орлоо. Энэ нь яамны хариуцлагын асуудал л гэхээс өөр юу байх билээ. Тиймдээ ч ёс зүйн хариуцлагаа хүлээхээр шийдлээ” гэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө “Миний толгойлсон Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Үүнээс гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” хэмээн жиргэсэн юм. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ч үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэр тус яамны таван газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. ЗТХЯ нь нийт зургаан газар, зохицуулах хэлтэстэй бөгөөд бүх газрын дарга нарыг ийн ажлаас нь чөлөөлөв. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ болон Төрийн нарийн бичгийн даргаа Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Талийгаачийг энэ лхагва гаригт хөдөөлүүлэх юм байна.

Дашрамд дурдахад төрийн албан хаагчийн аминд халдсан хэрэг өмнө нь гарч байсан юм. Тодруулбал 2006 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал агсан Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадрааг Төрийн тусгай хамгаалалттай албан байранд нь онц хэрцгийгээр хутгалан хөнөөж олныг цочроож байв. Д.Бадраа алагдахынхаа өмнөх өдрийн орой Засгийн газрын хуралдаанд хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл хийсэн, засгаас СЗХ-ны дарга агсанд хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авах сануулга өгсөн, Ц.Түмэнгэрэл агсан мэдээлэл хийхээс нь өмнө Д.Бадраа агсантай хэд хэдэн удаа уулзахыг хүсч хандсан ч татгалзсан хариу сонссон гэх мэт мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрч байлаа.


Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна

Нийслэлийн хэмжээнд 07 дугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булагийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болсон. Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өнөөдөр эхэллээ.

Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлнэ

ХХААХҮЯ-ны удирдлага, холбогдох албаны хүмүүс 2018 оны наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд “Дэлхийн наранцэцгийн салбарын хөгжлийн форум”, Олон Улсын соёл, жуулчлалын наадам”-д оролцохоор БНХАУ-ын ӨМӨЗО-нд томилолтоор ажиллалаа.

Арга хэмжээний нээлтэд оролцсон Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат: “Монгол Улс, БНХАУ харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хил залгаа орон нутгийн түвшний харилцаа, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Төлөөлөгчид томилолтоор ажиллах хугацаандаа ХөТао-н аж үйлдвэр, цахим худалдааны цогцолбор, ХунгБао мах боловсруулах үйлдвэр, ВэйШинь ноолуурын үйлдвэр, Баяннуур хотын орчин үеийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн танхим зэргээр зочилж, ажил байдалтай нь танилцсан юм. Мөн Баяннуур хотын Ардын засгийн газрын тэргүүлэгч Чанг Жи Ганг, Баяннуур хотын засаг дарга Жанг Шиао Бинг, Баяннуур хотын засаг даргын орлогч Гуо Ганг нартай уулзаж, хамтран ажиллах чиглэлүүдээ тохиров.

Тухайлбал, хоёр орны хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах, салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. Мөн газар тариалангийн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах чиглэлээр харилцан туршлага солилцох юм.

Талууд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, түүнийгээ бодит ажил хэрэг болгохын төлөө эрчимтэй ажиллах тал дээр санал нэгдлээ.

Categories
мэдээ цаг-үе

​Нийслэлийн хэмжээнд нийт арван мянган метр квадрат авто зам эвдэрчээ

Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас нийслэлийн авто замуудад эвдрэл үүсээд байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын судалгаагаар энэ зун авто замд 10 мянган метр квадрат нүхэн эвдрэл үүссэн аж. Үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудад нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.

Дарь эхийн зам эвдэрсэн нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэв

Нийслэлийн хэмжээнд ноцтой нүхэн эвдрэл үүссэн газар нь Дарь-Эхийн уулзвараас, Монелийн уулзвар хүртэлх авто зам юм. Дарь-Эхийн дундын буудал орчимд биднийг очиход хэд хоногийн өмнө орсон борооны улмаас үүссэн ус авто зам дээгүүр урссаар байв. Энэ хавийн замд завсар зайгүй нүхэн эвдрэл үүсчээ. Борооны ус замын нүхийг бүрхэж урсч байгаа учраас жолооч нарт хүндрэлтэй байв. Зарим автомашинууд замын нүхнээс гарч чадахгүй гацсанаар түгжрэл үүсгэж байв. Жолоочдын ярьж байгаагаар Дарь-Эхийн замаас Станцын буудал хүртэл хоёроос гурван минут явдаг байжээ. Харин одоо 30 орчим минут түгжирдэг болсон гэнэ.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Дарь- Эхийн уулзвараас Монелийн уулзвар хүртэл гадна тойруугийн гурав дөрөвдүгээр хэсгийн замыг энэ жил тавьсан. Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн зам, Дарь-Эхийн замтай холбогдох нэг километр орчим зам бол 2012 онд ашиглалтад орсон. Уг өндөр насжилттай авто замын хажуугаар иргэд, аж ахуйн нэгжүүд дугуй засвар, хүнсний дэлгүүр байгуулчихсан. Тиймээс тэр хавийн ус зайлуулах жалгууд шороогоор дүүрч үерийн ус зам руугаа орж эвдрэл үүсгээд байна” гэж тайлбарлав. Нийслэлээс явуулж буй зам засварын ажлууд сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас зогсоод байгаа гэнэ. Энэ жил сүүлийн 40 жил тохиолдоогүй их хэмжээний бороо оржээ. Үүний улмаас ихэнхдээ насжилт өндөртэй замууд эвдэрчээ. Нийслэлийн авто зам хөгжлийн газраас тэдгээр замд гарсан нүхэн эвдрэлийг хайрга дайргаар бөглөж, дүүргэлт хийж байгаа гэнэ. Гэвч энэ ажил нь бороо орсны улмаас урсаж алга болчихоод байгаа аж. Дарь-Эхийн орчим такси үйлчилгээ эрхэлдэг жолооч Д.Баттулга “Зам дээрх нүхэн эвдрэлд машинууд орж гацсанаар түгжрээ үүсээд байгаад сэтгэл дундуур байна. Удахгүй сургууль орж, хүмүүс зуслангаасаа ирнэ. Тэрнээс өмнө нийслэлийн зүгээс энэ хэсгийн замыг нөхөх арга хэмжээ авахгүй бол хэцүүднэ. Ил байгаа нүхийг тойроод гарч болж байгаа. Харин үерийн усан доор байгаа нүхийг харах боломжгүй. Тиймээс урдах машинаа харж байгаад аль болох гайгүй замыг нь харж гарч байгаа. Энэ нүхнүүд машинд их халтай юм. Саяхан би нүхээр гарч байгаад машиныхаа буферийг эвдэлчихсэн. Монелын зам үүнээс дутахгүй муудчихсан байна лээ” гэсэн юм.Дарь-Эхийн орчимд үүссэн нөхцөл байдал иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Авто замуудын эвдрэлийн шалтгааныг Мэргэжлийн хяналт, ОБЕГ, Газрын алба, НАЗХГ-ын хамтарсан баг судалж үзсэн аж. Нийслэлийн өндөрлөг газраас урсаж буй ус доош урсахдаа жалга, ус зайлуулах хоолой, шуудуугаар дамжин голын устай нийлдэг байна. Гэвч иргэд үерийн ус зайлуулах байгууламжуудыг шороогоор хааж, тагтаршуулж байшин, барилга барин нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэж тэд тайлбарлав. Ийнхүү үерийн ус гол руу биш зам руу урсаж байгаа аж. Улмаар борооны усанд авто замууд эвдэрсээр байна.

Тухайлбал, Монелийн уулзварт дөрвөн ус зайлуулах хоолой байдаг аж. Гэвч тэнд нь иргэд дугуй, кузов засвар байгуулан ажилласан байна. Үүний улмаас Монелийн уулзварын авто замын эвдрэл нэмэгджээ. Улмаар тус газар үйл ажиллагаа явуулж байсан байгууламжийг албадан буулгасан аж. Түүнчлэн Нийслэлийн Газрын албанаас жалга, шуудууг таглаж буусан айлуудыг албадан буулгах ажиллагааг зохион байгуулсан байна. Зарим мэргэжилтнүүд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил нь зам эвдрэх гол шалтгааныг үүсгэдэг гэсэн юм.

Тодруулбал, барилга барьж байгаа компаниуд тээвэрлэж байгаа бараа материалынхаа нэг дугуйн дээр ирэх жин даацаа хэтрүүлж 40 тонн, 60 тонн, 80 тоннын тээвэр хийснээс болоод өндөр насжилттай авто замуудад эвдрэл их үүсч байна гэв.

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна

Өнгөрсөн сарын дундуур Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн хоёр эгнээг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор хаасан. Энэхүү ажил дуусч одоогоор зам нээгдээд байгаа юм.

Гэвч дулааны шугамыг засах явцад замын баруун эгнээний асфальтыг хуулсан байна. Энэ талаар албаны хүмүүс “Тэр замыг засах гэхээр бороо зогсохгүй ороод байна. Зам засварын технологийн хувьд ч энэ нь боломжгүй юм. Норсон замыг хучиж болдоггүй шүү дээ. Ямар нэг ажил хийвэл үргүй зардал болсонтой ялгаагүй.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүлээгээд суухаас өөр арга байхгүй” гэлээ. Бид Их сургуулийн гудамжийн урд зам дээр очлоо. Тус замын нэг талын эгнээ асфальтгүй, дан хайрга учраас машинууд урсгал сөрөн хоорондоо мөргөлдөх шахан зөрнө. Тэнд нэг машин замын хажууд зогссон харагдана. Хайрга тойрч яваад замын хашилт мөргөн дугуйгаа хагалжээ. Аюул үүсэх эрсдэлтэй замуудыг хэзээ засах талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Наймдугаар сарын 15 гэхэд авто замуудад борооны улмаас үүссэн бүх эвдрэлийг засна” гэж хэллээ.

Түүнээс авто замын бүтээн байгуулалтуудын талаар тодруулахад “Замын цагдаагийн гүүрэн гарцын шугам, сүлжээ, өрмийн ажлууд хийгдээд явж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд үндсэн 96 тулгуур баганаа дан нурууртай нь суурилуулж дуусна. Тус ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Замын цагдаагийн гүүрэн гарц одоогоор 30 хувьтай байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу ирэх жил дуусч ашиглалтад орно. Үргэлжилсэн бороо арав гаруй хоног орж буй энэ үед барилгын ажил зогсохоос өөр арга байхгүй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн VI хороо Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьсан. Энэ нь Натурын замын ачааллыг бууруулж байгаа. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эд явагдаж байна. Яармагийн гүүрний үндсэн гүүр нь хөдөлгөөнөө нэвтрүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сард үлдсэн дөрвөн гүүрийг нь ашиглалтад оруулна.

Мөн Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу хийгдэж байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бий

Малын гоц халдварт өвчин бидэнд байнгын сорилт, эрсдэл, аюул дагуулж байна. Малын эзэн малчин танд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх БОЛОМЖ байна.

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:

  • Малын хариулга, маллагаагаа сайжруулах, малаа ажиглах
  • Мал эмнэлгийн төлөвлөгөөт вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах
  • Зун, намрын улиралд малаа угаалганд бүрэн хамруулах
  • Өвөлжөө, хаваржаа бууцанд уламжлалт болон орчин үеийн аргаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэх
  • Ямарваа нэг өвчний шинж тэмдэг илрэх бүрт хариуцсан малын эмч, сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмчдээ дуудлага өгч, үзлэг хийлгэх, онош тогтоолгох
  • Дур мэдэн оношлох, эмчлэхээс зайлсхийх
  • Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх
  • Зайлшгүй тохиолдолд отор, нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, малын эмч нараас малын өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө авах, оторлож болох бүс нутгийг тодруулах
  • Сүрэг сэлбэх, малын цус сайжруулах зорилгоор малыг сүрэгт нийлүүлэх бол эхлээд тодорхой хугацаанд тусгаарлан ажиглах
  • Өвчний голомттой болон голомт бүртгэгдсэн бүс, аймаг, сумаас мал худалдан авахгүй байх, мал сүрэгтээ нийлүүлэхгүй байх
  • Шаардлагагүй тохиолдолд өвчний голомт бүртгэгдсэн болон голомттой аймаг, сумдаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагаар зорчсон бол хамгийн багадаа 5 хоног малдаа ойртохгүй байх
  • Малын өвчний мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зөвлөмжийг чандлан мөрдөх
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулах, малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх, бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэхгүй байх
  • Өвчлөл бүртгэгдсэн бүсээс мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх

Шүлхийгээр өвчилсөн малд илрэх шинж тэмдгийг мэдэж байх нь зүйтэй

Шүлхий өвчинд хамгийн өртөмтгий мал бол үхэр. Өөрөөр хэлбэл, Үхэр нь тухайн нутаг дэвсгэрт шүлхий өвчин байгаа эсэхийг тодорхойлох индикатор амьтан болж байдаг. Мөн нялх төл, өсвөр болон туранхай мал илүү өвчилдөг. Шүлхий хэдийд ч илэрч болно. Манай оронд сүүлийн жилүүдэд хавсаргатай хавар, зун, сэрүүн намар, дүн өвлөөр шүлхий дэгдэж байна.

Шүлхий өвчнөөр өвчилсөн үхэр:

  • 39-40 хэм хүрч халуурна
  • Ноомой, сулбагар болно.
  • Тэжээлдээ дургүй болж, сүү нь татарна.
  • Шүлс нь гоожих, урсах, хамраас нь шингэн гоожно.
  • Тэнцвэрээ алдах, хөлөө савлах, тийрэх, доголох улмаар зогсож чадахгүй хэвтэнэ
  • Хэл, буйл, жавьж, зөөлөн тагнай, хамрын толио, турууны салаа, хөхөн дээр үлхий үүснэ. Үлхий ил харагдахгүй гарах нь бий.

Шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн бол даруй мэдэгдэх үүрэгтэй

  • Сэжигтэй малыг сүргээсээ яаралтай тусгаарлана.
  • Мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай даруй мэдэгдэнэ.
  • Малын эмч, мал эмнэлгийн байгууллагын шаардлагыг бүрэн биелүүлэх
  • Малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих
  • Малын эмчийн зааварчилгааны дагуу өвчтэй малын бууц, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлнэ.
  • Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх
  • Эрүүл, өвчтэй малыг хооронд холихгүй, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй.
  • Бусад малчныхаар очихгүй байх, малын хөдөлгөөнийг аль болох багасгах
  • Өвчилж тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядалгаанд оруулна.
  • Малаа бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх
  • Мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх
  • Бусад малчинтай хашаа хороо, тоног хэрэгслээ сольж хэрэглэж огт болохгүй.

МАЛЧИН ТА Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малаа эрүүл байлгаарай.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 67 хүн гол усанд амь насаа алджээ

Он гарсаар наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаагийн усны осол гарч 67 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь хүүхэд, 51 нь насанд хүрэгсэд байгаа юм.

Түүнчлэн зургадугаар сарын сүүлч, долдугаар сард орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорноговь аймгийн Айраг, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Ханхонгор, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нийт 8 иргэн нас барж, 72 иргэн бэртэж гэмтэн, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Орхон, Онги, Шаргалжуут, Таац, Хэнтий нуруунаас усжих Онон, Хэрлэн, Алтай нурууны Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, ус судлалын Байдраг-Баянбүрд, Орхон-Орхонтуул, Хэрлэн-Чойбалсан харуул орчимд үерийн аюултай түвшинг 10-25 см даван хүчтэй үерлэж байна. Мөн наймдугаар сарын 15-нд төв болон говийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох төлөв гарчээ.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 14-нд болох үйл явдал

08.30 цагт НҮБ-ын байранд ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо, БСШУСЯ, БНСУ-ын Итгэлцлийн сан хамтран хэрэгжүүлж буй “Ази, Номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Цогц чадамжийн стандарт боловсруулах гурав хоногийн семинар” эхэлнэ.

09.30 цагт “Чингис” зочид буудалд “Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил, хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99250088
10.00 цагт АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн “Орбис” олон улсын байгууллагын “Нүдний нисдэг эмнэлэг”-ийн сургалтын нээлтийн ёслол болно. Утас: 86885060
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ИЗНН-аас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт ЭМЯ-нд “Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Анхдугаар Конгресс”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 86885060
14.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, иргэд, төрийн албан хаагчдад танилцуулж, санал авах хэлэлцүүлэг болно.
14.30 цагт “Blue Sky” зочид буудалд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол, Солонгос улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.
Categories
мэдээ цаг-үе

​Ц.Дуламсүрэн: Богд ууланд аялах таван чиглэлд машины зогсоол, био бие засах газрууд байгуулсан

Богд хан ууланд алхах аялагчдад зориулан таван чиглэлд тохижилт хийсэн байна. Энэ талаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Явган аялагчдад зориулан Богд хан ууланд алхах таван чиглэлд тохижилт хийсэн байна. Энэ маршрутыг танилцуулахгүй юу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах ажил тусгагдсан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богд хан уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны зүгээс ууланд алхагчдад зориулсан таван чиглэлийг албан ёсоор баталж, тохижуулсан. Тодруулбал, Төрхурахын амнаас Цэцээ гүний оргил хүртэлх 8.5км, Манзушир хийдээс Цэцээ гүн хүртэлх нийт 8.4 км, Зайсангаас Дугуй цагаан, Дугуй цагаанаас Баруун ширээт хүртэлх 4.5 км, Зайсангаас Тэнгэр хад хүртэлх 6.4 км, Баянзүрхийн товчооноос Тэмээн хад хүртэлх 3.1 км зам юм. Дээрх таван чиглэлээс өмнө нь Төрхурахаас Цэцээ гүн, Зайсангаас Баруун ширээт хүртэлх зам албан ёсоор бүртгэлтэй байсан юм.

-Аялж яваа хүмүүст тулгардаг том асуудлын нэг нь ариун цэврийн байгууламж байдаг. Үүнийг Богдхан ууланд хэрхэн шийдсэн бэ?

-Манай яамнаас тусгай хамгаалалт бүхий газарт байгуулах ариун цэврийн байгууламжийн асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Энэ хүрээнд нийт 16 био ариун цэврийн байгууламжийг Зайсангийн аманд барих ажлын тендер зарласан. Хүүхэд, ээжүүдэд зориулсан тусгай тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай суултууртай ариун цэврийн байгууламжаар тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр дэх аяллын чиглэлүүдийг хангахаар ажиллаж байна.

-Хувийн машинаар ирж байгаа хүмүүст зориулсан авто зогсоол бий юу?

-Таван чиглэл дэх байршил бүрт автомашины зогсоол байгаа. Зайсан, Манзушир, Төрхурах зэрэг бүх газарт хүмүүс санаа зовох зүйлгүй ирж машинаа байрлуулж болно.

-Аялагчдад замаасаа төөрөх, гэмтэл авах, ан амьтанд хазуулах зэрэг олон асуудал тулгардаг. Өнгөрсөн хавар гэхэд л галзуу чонод хоёр хүн хазууллаа гэх мэдээлэл гарч байсан. Ер нь аялагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Богд хан уул нь улаан номд орсон дархан цаазтай, бүхий л төрлийн зэрлэг ан амьтан байдаг газар. Тиймээс аялагчид дээр дурдсан аюулд өртөх нь цөөнгүй. Ийм тохиолдолд өртсөн ихэнх хүн аяллын замаасаа хазайх нь энүүхэнд. Тиймээс манай байгаль хамгаалагчид тухай бүрт нь Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба болон ОБЕГ-ын эрэн хайх аврах ангийн тусламжтайгаар эрэн хайх ажиллагааг явуулах байнгын бэлтгэлтэй байдаг. Уулын нуранги үүсэж болзошгүй хавцал, хад ихтэй газрууд, араатан амьтан элбэг газар бүрт тусгай тэмдэглэгээ хийж, аялагчдад сэрэмжлүүлж, хамгаалах арга хэмжээг авдаг ч хайхрамжгүй хандсаар л байна. Тухайлбал, хориглох тэмдэглэгээг төмрөөр хийсэн тохиолдол бүрт салгаж, олсоор татсан тохиолдолд тасалдаг зэрэг бэрхшээл байнга тулгардаг.Энэ мэтээр иргэд аяллын зам дагуух сүүдрэвч, саравчийг шатаах, зам заасан тэмдэг тэмдэглэгээг хугалах, эвдэх асуудал их үүсгэдэг. Зам дагуу тавьж байгаа тэмдэглэгээ их удлаа гэхэд нэгээс хоёр долоо хоног л болж байгаа учир иргэд ууланд алхахдаа, аялахдаа сонор сэрэмжтэй байхаас гадна ухамсартай байж, төсвийн мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтын ажлыг хамгаалахаас эхлээд түлсэн галаа унтрааж, бусдадаа шаардлага тавьж, хандлагаа өөрчилж, цэвэрхэн аялахыг уриалж байна.

-Иргэдийн ухамсар дорой байгаагаас олон асуудал үүсдгийг сая та дурдлаа. Н.Цэрэнбат сайдын санаачилгаар “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгуулсан гэж мэдээлж байсан. Хог хаягдлын асуудал ямар байна вэ?

-Иргэдийг уриалан дуудсан “Цэвэрхэн наадацгаая” аян амжилттай хэрэгжсэнд талархалтай байна. Гэхдээ манай байгаль хамгаалагчид аяллын чиглэл эхлэх цэгээс хогны уут тараан, хогоо хийж авчрахыг аялагчдад сануулдаг ч ихэнх хүн хүлээж авахгүй байна. Уутаа цүнхлээд, эсвэл алхахдаа хогоо хаячихдаг дүр зураг түгээмэл. Тэдний хаясан хогийг манай байгаль хамгаалагчид нэгдсэн чиглэлийн дагуу зохион байгуулалттайгаар сардаа нэг удаа цэвэрлэж, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-иудаар ачуулдаг. Тиймээс

зөвхөн төрийн байгууллага гэлтгүй аялагчид маань ч нэг нэгэндээ шаардлага тавьж, цэвэрхэн аялахыг уриалж, сануулах хэрэгтэй байна.

-Танай байгууллага ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нийт 34 иргэн ажиллаж байгаа. Үүний 11нь захиргааных, үлдсэн нь байгаль хамгаалагч. Тэдгээр 23 байгаль хамгаалагч уулынхаа 23 аманд нэг нэгээрээ байрладаг. Богд уулын эргэн тойронд өрнөж буй бүхий л асуудлыг хамаарч ажилладаг бидний хувьд хог түүгээд зогсож байна гэдэг маш эмзэглэмээр асуудал. Тиймээс иргэдийгээ ухамсартай байж, өөрсдийн үүсгэсэн хогоо зориулалтын цэгт нь аваачиж хаяж байхыг хичээнгүйлэн хүсч байна. Зарим үед цэвэрлэгээ явуулахдаа тусгай хамгаалалттай газарт газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр идэвхтэй хамруулж,татан оролцуулдаг. Нэг үеэ бодоход иргэд маань ухамсартай болж, “Туул голоо л цэвэрлэе” гэдэг болсон нь сайшаалтай ч “Богд уулаа цэвэрлэе” гэж нэг нь ч ярьдаггүй нь харамсалтай.

З.МӨНХСУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хотынхон бид зүхээд байдаг хөдөөнийхөн рүүгээ очиж жилийнхээ стрессийг тайлах юм даа” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт, “Дунд сургуульд эрүүл мэндийн хичээлийг дахин оруулахаар боллоо” хэмээн өгүүлжээ.

“Улс төр” нүүрт, “Д.Эрдэнэбат: Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ гэж байгаад яах юм” гэж ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Хотынхон бид зүхээд байдаг хөдөөнийхөн рүүгээ очиж жилийнхээ стрессийг тайлах юм даа” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт, “Орвонгоороо эргэчихсэн ЗТХЯ яажшуухан ажиллаж байна вэ” хэмээв.

“Эдийн засаг” нүүрт, “Жижиг Таван толгойг зогсоогоогүй бол төсөвт өдийд 36 тэрбум төгрөг орчих байжээ” хэмээн бичжээ.

“Г.Батсүх: Найзыг минь “Ажлаа өг” гэж маш олон удаа шахаж, хавчиж байсан. Улстөрчдийн албан тушаалын наймаанаас болж амиа алдчихлаа шүү дээ” хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлэв.

“Цагдаагийн алба хаагчид галт тэрэг осолдох үед зорчигчдыг аюулгүй газарт хүргэжээ” хэмээн “Үйл явдал” нүүрт бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Зам, тээврийн хөгжлийн яамны Газрын дарга нар архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэнийг нь тогтоон тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ.

Сэжигтэн Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд томилогджээ. Өмнө нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Газрын даргаар ажиллаж байгаад Д.Сумъяабазар сайдын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнөөр тус яаманд ажиллах эхэлсэн байна.

Тэрээр хадгаламждаа 117.38 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 2017 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийнхээ жилийн орлогыг 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Б.Махбалын хөрөнгө орлогын мэдүүлэг /2017 он/

ho