Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбоно

Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажил энэ оны 7 дугаар сараас эхэлсэн. Дээрх багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.

Энэхүү бүтээн байгуулалтын нийт өртөг 4.7 тэрбум бөгөөд энэ жил 600 сая төгрөгийн төсөв батлагдсанаар ажил ийнхүү эхлээд байгаа юм. 2018 онд 2 насос станцын байрыг барина. Энэ хүрээнд 3 км дулааны шугам, 4 км ариутгах татуурга буюу бохир усны шугамын ажил хийгдэнэ. Шугам 2 гудамжны дунд 1 байрлаж, тэндээс айл өрхүүд өөрийн хашаа руугаа татах боломжтой талаар гүйцэтгэгч байгууллага болох “Цагаан зуун” ХХК-ийн захирал Р.Амарсайхан мэдээллээ. Инженерийн шугам сүлжээнд холбох ажил 2019 оны 11 сард бүрэн дуусна.

Categories
мэдээ спорт

Унадаг дугуйгаар аялах Азийн наадмын бүртгэл эхлэлээ

“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадам ирэх сарын 15-нд болно.
Тус наадмыг “Сити тоувер хотел” ХХК-ийн “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Дугуйгаар нөхөрлөхүй” уриан дор нэгдэж буй энэхүү наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны дугуйчид оролцоно.
Аяллын гараа ирэх сарын 15-ны бямба гарагийн өглөөний 05:30 цагт Сүхбаатарын талбайгаас эхэлж Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж туулын бэлчир гэсэн маршрутаар 88 км аялан Цонжин болдогт 18.00 цагт барианд орох юм.
Бүртгэлийг ирэх сарын 14-нийг хүртэл явуулах бөгөөд нэг дугуйчин 35 мянган төгрөгийн хураамжтай. Түрүүлсэн оролцогч медаль, гэрчилгээ гардах аж.

Categories
мэдээ нийгэм

‘’Нүүдэлчин Монгол-2018’’-д Баянзүрхчүүд амжилттай оролцлоо

Монголын үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ‘’Нүүдэлчин Монгол-2018’’ соёлын биет бус өвийн их наадамд Баянзүрхчүүд амжилттай оролцлоо. Тус наадамд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон хамтран оролцсон бөгөөд дүүргээ төлөөлөн 38 ардын авьяастан, үндэсний спортын 65 орчим тамирчин оролцож авьяас чадвараа сорьсон байна.

Энэхүү наадмын үеэр дүүргээ төлөөлөн оролцсон ардын авьяастнуудаас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр 17-р хорооны ахмад настан Ардын богино дууч Д.Лувсандагва, 11-р хорооны Торгуудийн бийч Ц.Буянхишиг,6-р хорооны Ардын авъяастан А.Дагзмаа нар шагнууллаа. ХаринАрдын авъяастан цол тэмдгээр 23-р хорооны Ерөөлч И.Чойжилжав,13-р хорооны Магтаалч Ч.Энхтөр шагнагдсан байна. Мөн БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр 27-р хорооны Уртын дууч О.Баянмөнх, 18-р хорооны Магтаалч, морин хуурч В.Дүгэрмаа, 5-р хорооны Хөхүүр урлаач Т.Ганбат тус тус шагнагджээ.

Түүнчлэн Соёлын биет бус өвийн их наадмын‘’Хүндэт өргөмжлөл’’-өөрЗахчин бийч Ш.Отгонбаяр, Баяд бийч Морин хуурч Х.Чулуун болон Баяд бийч Г.Лхагваа нарыг урамшуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЦДБЭЧ “Цэргийн наадам 2018” тэмцээнээс Гран При шагнал хүртлээ

ОХУ-ын Москва хотноо 2018 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 11-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цэргийн наадам-2018” урлагийн наадмаас Соёлын тэргүүний ажилтан гоцлол дуучин Д.Бат-Орших Гран При шагнал хүртлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд нийтдээ 33 орны 5000 цэргийн алба хаагчид оролцсон байна. Дэлхийн долоон оронд зэрэг явагдсан тус тэмцээнд цэргийн албан хаагчид урлаг соёлын 28 төрлөөр оролцсоноос Монгол улсыг төлөөлөн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулганы гоцлол бүжигчин, ахлах ахлагч А. Бямбатөгс, Соёлын тэргүүний ажилтан, гоцлол дуучин, ахлах ахлагч Д. Бат- Орших нар оролцож, “Легандарныи Севастопль” дуугаар ахлах ахлагч Д. Бат-Орших Гран При шагналыг хүртжээ. Цэрэг эх орны сэдэвт оросын ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдээс үзэгч олонд хүргэсэн тэрээр “Цэргийн наадам-2018” наадмын хаалтын ёслолын арга хэмжээнд 33 орныг төлөөлөн дуулах урилгыг ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас өргөмжлөлийн хамт гардуулсан байна.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Цусаа өгөхөөс татгалзах найман шалтгаан

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймагт нийт 108 хэрэг бүртгэгджээ

Говь-Алтай аймагт оны эхний долоодугаар сарын байдлаар төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгөд 178,6 сая төгрөгийн хохирол учирсан 108 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр хэргээр буюу 1,9 хувиар өссөн бол учирсан хохирол 257,5 сая төгрөгөөр буюу 59 хувиар буурсан байна.

“Нийт хэргийн 29,6 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 25 хувийг хулгайлах, үүнээс 85,2 хувийг иргэдийн өмчийн хулгай, 13,9 хувийг залилах, 7,4 хувийг хөрөнгө завших, 5,6 хувийг мал хулгайлах гэмт хэргүүд эзэлж байна. Харин гэмт хэрэгт холбогдсон хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41 буюу 41 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 23 хэргээр буюу 60,5 хувиар буурлаа” хэмээн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, эрхзүйн зөрчлийн шинжтэй 631 гомдол, өргөдөл мэдээллийг тус аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 226 өргөдөл гомдлын 212 буюу 93,8 хувийг тав хоногт шийдвэрлэжээ. Мөн нийгмийн хэв журам зөрчсөн 3528 хэргийг илрүүлэн шалгаж, 150 хүнийг эрүүлжүүлж, 3331 иргэнд 132,8 сая торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг эхний тоглолтоо хийж байна

Индонезийн Жакарта хотод 18 дахь удаагийн Азийн наадам энэ сарын 18-нд эхэлнэ.

Өнөөдөр Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн шатны тоглолтууд эхэллээ. Монгол Улсын сагсан бөмбөгийг эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Тайландын багийн эсрэг хийж байна.Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ш.Сэдбазар О.Сэргэлэн, Т.Санчир, П.Болортулга, А.Ананд, Б.Билгүүн нарыг гараанд гаргажээ.

Монголын шигшээ баг дөрвөн жилийн өмнө шилдэг наймд шалгарч Солонгосын багт ялагдаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн уулзварын гүүрний засварын ажил эрчимтэй өрнөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажлын талбай дээр ажлын хэсэг ирж ажиллаа. Уг гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдэж, 29 өрөмдмөл шон суурийн арматурын хэлхээсийн бэлдэц бэлдсэн. Хуваарилах хавтан 40 ширхгийг хийхээс 14, баганан тулгуур 42 хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-ыг тус тус хийсэн байна.

Газар чөлөөлөлттэй холбоотой зарим нэг хүндрэлүүд үүссэнийг шийдвэрлэхийг газрын албанд үүрэг болголоо. Гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын хоолой, цэвэр усны шугамын шилжүүлэг хийгдэж байна.

Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2019 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ оны 11 сар гэхэд дам нурууныхаа гол суурийг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага хотын даргад танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрний ажил арваннэгдүгээр сард дуусна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Яармагийн гүүрийн гүйцэтгэлийн ажил байдалтай танилцлаа.

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд Яармагийн гүүрийн хойд уулзвараас Ажилчны гудамж хүртэл 250 метр газар барилга угсралтын ажил хийгдэж гүүрийн зорчих хэсгийн нэг эгнээг Үндэсний их баяр наадмаас өмнө нээж хөдөлгөөн нэвтрүүлж эхэлсэн. Уг төслийг Хятад улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.

Гүүр дөрвөн эгнээ, 250 метрийн урттай, хуучин гүүрнээс гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай шинэ гүүр 50-60 жилийн баталгаатай юм байна. Ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах юм. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдаж байгаа. Мөн 8.5 метрийн өргөнтэй, 270 метрийн урттай Д рамп гүүрний дээгүүр баригдаж байгаа болохоор замууд хоорондоо огтлолцохгүй байх юм.

Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байгаа төдийгүй гэрэлтүүлэг, ус зайлуулах төхөөрөмж, дугуйн зам гээд иж бүрнээр нь хүлээлгэн өгнө гэдгээ гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын инженерүүд ярьж байна. Энэ гүүр ашиглалтанд орсоноор хуучин, шинэ нисэх онгоцны буудлын авто замын хөдөлгөөний хамгийн гол ачааалалыг даах юм.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 600 гаруй иргэнийг оношлуулж, харааны шил үнэ төлбөргүй олгожээ

НИТХ-ын Төлөөлөгч Т.Цэрэнноров АНУ-ын Колорадо мужийн “Colorado Lions Club” болон “Монгол дахь Lions Club”-д санал тавьж Баянзүрх дүүргийн 8, 10, 12 дугаар хороо буюу тойргийнхоо зорилтот бүлгийн 600 гаруй иргэний харааны эмгэгийг орчин үеийн багаж хэрэгслээр оношлуулж тогтоон, харааны шилийг үнэ төлбөргүй олгожээ. Тэрээр дээрх гурван хорооны өрхийн эмнэлгийн судалгаан дээр үндэслэн 900 гаруй харааны эмгэгтэй хүмүүсээс сонгож дээрх үйлчилгээг үзүүлсэн байна.

НИТХ-ын Төлөөлөгч Т.Цэрэнноров цаашид хараа зүйн нарийн мэргэжлийн эмч нарын багийг дүүргийнхээ хороодод урьж оношилгоо хийлгэх, шаардлагатай тохиолдолд мэс засал хийх “Sight first” хамтарсан төслийг хэрэгжүүлж, өргөн хүрээний хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа.