Categories
мэдээ нийгэм

Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас эхтэй Байдраг, Шар-Усны гол, Заг, Цагаантуруут, Богд, Чигэстэй, Идэр, Буянт, Яруу, Хэнтий нуруунаас усжих Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдэж, Үүр, Шаргалжуут, Шар-Усны гол, Онги, Орхон, Хэрлэн, Онон, Хархираа, Ховд, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Байдраг гол Баянбүрд, Хэрлэн гол Чойбалсан, Орхон гол Орхон баг орчимд үерийн аюултай түвшинг 5-20 см даван үерлэж байна.

Мөн наймдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орно.

Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд тоглуулахгүй байх,

-Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,

-Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

Авто замуудын доогуур ус зайлуулах хоолой суурилуулж байна

Нийслэлд долдугаар сарын 16-21-ний өдрүүдэд аадар бороо орж, үер буусны улмаас эвдэрсэн төв болон туслах гудамж, замуудыг засварлах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Сонгино-Хайрхан дүүргийн 15 гудамж замд, 6000 мкв, Чингэлтэй дүүргийн 17 гудамж замд 1528 мкв, Баянгол дүүргийн найман гудамж замд 865 мкв, Хан-Уул дүүргийн 12 гудамж замд 592 мкв засварын ажил хийгдэж байна. Мөн Баянзүрх дүүргийн 20 гудамж замд 1920 мкв, Сүхбаатар дүүргийн 14 гудамж замд 699.5 мкв буюу нийт 86 гудамж замд 11605 мкв нүхэн эвдрэлийг тус тус засварлаж байгаа аж.

Өчигдөр шөнийн 01:00 цагийн байдлаар Дэнжийн 1000 гудамжны авто замаас Хүчит шонхор захын урдуур салсан авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлийн авто зам, Зайсангийн замаас Улаанбаатар сувиллын урдуур Чингисийн өргөн чөлөө, Дарь-Эхийн гудамжны авто замуудын доогуур ус зайлуулах хоолой суурилуулах ажил хийгджээ. Түүнчлэн Орбитын эцсээс Найрамдал зуслан чиглэлийн авто зам, Ханын материалын авто замын засварын ажил өрнөж байгааг албаныхан мэдээллээд байна.

zam zaswar

Categories
мэдээ улс-төр

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэх болно гэв

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог ирэх долоо хоногт хуралдуулж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэв.

Тэрбээр, “ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаж, Засгийн газартай хэлэлцээ хийгээд буцсан. Энэ хүрээнд ирэх долоо хоногт гурван талт үндэсний хороог хуралдуулна. Амжвал ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цалин нэмэх асуудлыг оруулах төлөвлөгөөтэй байгаа.
Түүнчлэн их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг хүүгүй зээл хэлбэрээр олгож эхэлсэн. Тиймээс МСҮТ-ийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох талаар судалж байгаа. МСҮТ-үүдэд ихэвчлэн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд суралцдаг тул сургалтын тэтгэлэг олгох зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан. Одоо Сангийн яамтай хамтран судалгаа хийж байгаа. Эхний ээлжинд 15-17 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол хийсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Японы поп соёлын өдөрлөг болно

Япон улсын Элчин сайдын яам нь Японы соёлыг сонирхогч залуучуудын холбоотой хамтран хүүхэд залуучуудыг Японы поп соёлтой танилцуулах үүднээс жил бүр “Японы поп соёлын өдөрлөгийг” зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн өдөрлөг 2018 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт Хүүхдийн паркд байрлах “WHITE ROCK center”-т болох юм байна. (Хиймэл нуурны баруун талд Сөүл ресторан талдаа)

Өдөрлөгийн үеэр косплэй, дууны тэмцээн болох аж. Тэмцээнд түрүүлбэл Япон улсад 7 хоног аялах эрхийг бичгээр шагнана.

Жич: Зөвхөн Япон анимэ болон Япон тоглоомноос косплэй хийх, Япон дуу байх. Тэмцээний ялагчид нь 15-30 насны оюутан эсвэл сурагч мөн Монгол Улсын иргэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/events/1928438650750195/ хаягаар орж авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн сарын дундаж орлого 56.4 мянган төгрөгөөр өсчээ

Өнөөдөр Засгийн газрын гурвадугаар байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 7 сарын статистик мэдээллийг танилцууллаа.

“Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр буурлаа. Ажиллах хүчний судалгааны 2018 оны хоёрдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.4 сая болж, 743.0 (53.9%) мянган эрэгтэй, 635.8 (46.1%) мянга нь эмэгтэйчүүд байна. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд 61.0 хувь, хотод 55.1 хувь, оролцооны түвшин 2018 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 0.4 пунктээр буурсан байна. ”

Харин Өрхийн сарын дундаж орлого 56.4 мянган төгрөгөө өссөн байна.Өрхийн нийгэм, эдийн засгийн сарын дугдаж орлого 2018 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж , өмнөх оны мөн үеэс 127.2 (13.7%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 46.4 (9.1%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 28.5 (41.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалт санхүүжилтгүй байна

Зүүн хойд Ази-Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн VIII чуулган ес дүгээр сарын 20-22 өдрүүдэд Улаанбаатар хотноо болох аж. Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдээлэл хийлээ.

Чуулга уулзалтад Япон, Солонгос, Хятад улс орны 30 гаруй төлөөлөгч оролцоно. Эдгээр улсуудад хоёр жил тутамд ээлжлэн болдог. 2016 онд БНХАУ-ын Шанхай хотод VII чуулга уулзалт болж байсан. Харин энэ жил Монгол улсад зохион байгуулахаар болжээ. Уулзалтаар НҮБ-ын 61-р ассамблейгаас батлан гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль Монгол улсын тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмж, Инчеоны стратегийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэнэ. Ингэснээрээ Улаанбаатар тунхаглалыг батлах аж.

Энэ үеэр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул “Энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулахад 34 сая төгрөг шаардлагатай. Бид үүний санхүүжилтийг Засгийн газраас хүссэн боловч бидэнд 14 сая төгрөгийг гаргаж өгсөн. Үлдсэн мөнгийг ард иргэдээс хандивлахыг хүсэж байгаа юм. Уг нь ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахад төрөөс бидэнд туслах үүрэгтэй гэсэн хуулийн заалт байдаг. Гэтэл тэр заалтдаа хүрч чадахгүй байна. Иймээс бид энэ арга хэмжээг зохион байгуулж Улаанбаатар тунхаглалыг батлан, хэрэгжихгүй байгаа хуулиудыг бодиттой болгоно” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа

Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаагдаад байсан билээ. Тус хөтөлбөрийг өнөөдөр засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдийн 84 хувь нь шүд цоорох өвчтэй. Шүд цоорох өвчин бол чих, хамар хоолойн өвчлөлөөс гадна амьсгалын замын, архаг хууч өвчний дам шалтгаан болж байгааг эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр нөхцөл байдал ноцтой байгаа учраас Засгийн газар 2019 оноос таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн төсөвт багтаан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх аяныг явуулах гэж байна. Үүнд 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс сэргийлж, хамгаална. Засгийн газар төсвийн хөрөнгөөс эрүүлжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Амны хөндийн эрүүл ахуйг сахиулах орчныг сургууль, цэцэрлэгийн орчинд бүрдүүлнэ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой комиссоос анхааруулж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр Нийслэл хотод дуу цахилгаантай аадар бороо орж салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа тул иргэдийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна

Categories
мэдээ нийгэм

“Булган” СӨХ хүүхдийн тоглоомын талбай барих газартай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргасан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж бүрдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, мөн хууль бусаар газар эзэмшиж буй иргэд, ААН-үүдээс шалтгаалан тоглоомын талбай байгуулах, СӨХ-дууд бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал байсаар байгаа юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан Хотын дарга Сууц өмчлөгчдийн холбоодын газрын асуудлыг судалж шийдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 1034 СӨХ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас энэхүү аянд хамрагдаж орчны газраа баталгаажуулсан СӨХ-үүдийн тоо 569–д хүрээд байгааг нийслэлийн Газрын албанаас мэдээллээ. Харин үлдсэн 465 СӨХ газраа ашиглах хүсэлтээ өгсөн. Үүнийг судалж, шийдвэрлэх шатандаа явж байгаа аж.

Өнөөдөр хотын дарга Баянгол дүүргийн 6-р хороо, Сувилахуйн сургуулийн зүүн талд газар эзэмшиж байсан “Сайхан булган” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, уг газрыг “Булган” СӨХ-д шилжүүлэн, ашиглуулах захирамж гаргалаа. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан энэхүү газар дээр барилга барих боломжгүй, нийтийн эзэмшлийн талбайгаар ашиглах шаардлагатай гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч “Сайхан булган” ХХК энэхүү дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсаар өдийг хүрсэн юм. “Сайхан булган” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ойр орчимд барилгын нягтаршил ихтэй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих шаардлага олон жилийн өмнөөс тулгарч байсан боловч хууль зөрчин “Сайхан булган” ХХК-д олгогдсон газар эзэмших зөвшөөрлийн улмаас амралтын цогцолбор баригдах боломжгүй байжээ. Хотын дарга үүсээд байсан энэхүү асуудлыг анхааралдаа авч хуулийн дагуу, иргэдийн талд шийдвэрлэснээр тухайн бүсийн оршин суугчид “Булган” СӨХ-оороо дамжуулан уг газар дээр хүүхдийн тоглоомын болон ахмадын амрах талбай барьж байгуулах боломж нээгдэж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүнэ

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэдэг. Харин тэрхүү мэдээллийг анх “News channel” телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ.

Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөж, ёс бус үйлдлийг нь олон нийтэд илчилж, ажлаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа билээ. Өнөөдөр 13.30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох гэж байна.