Мэдрэлийн Сэргээн Засахын Үндэсний Нийгэмлэг нь Эрүүл Мэндийн Яамтай хамтран“Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын олон улсын анхдугаар хурлыг” энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Манай оронд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын сэргээн засахын үйлчилгээ дутмаг байдаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй болон мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй болсон иргэдэд эмнэлэгийн үйлчилгээ алслагдмал орон нутагт хүртээмж багатай тул цаашид мэдрэлийн сэргээн засахын үйлчилгээг бүсчлэн хөгжүүлж, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлдэх, чадавхжуулах шаардлагатай болсныг мэргэжилтнүүд хэлж байна.
Иймд, Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Үндэсний Нийгэмлэг нь ЭМЯ-тай хамтран мэдрэлийн сэргээн засахын салбарыг хөгжүүлэх, эмч мэргэжилтэн, судлаачдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний ажлыг дэмжих, харилцан мэдээлэл солилцох, орчин үеийн технологийн чиг хандлагатай танилцах, эмнэлэгийн тусламж үйлчилгээ болон иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор хурал зохион байгуулж байгаа юм.
Мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонтуяагаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Мэдрэлийн түгээмэл ямар өвчлөлүүд байдаг вэ?
-Мэдрэлийн сэргээн засах гэдэг нэр томъёо сүүлийн үед гарч ирсэн. Сэргээн засахаасаа арай өөр салбар юм. Сүүлийн жилүүдэд харвалт ихэссэнтэй холбоотойгоор харвалтын дараах сэргээн засах эмчилгээ дутагдалтай байгаа. Харвалтын дараах сэргээн засах эмчилгээг эрт үеийн сэргээн засах, урт удаан үеийнх гэж ангилдаг. Урт удаан үеийн сэргээн засах гэдэг бол тухайн хүн насан туршдаа сэргээн засах эмчилгээнд явна гэсэн үг. Боломжтой тохиолдолд нийгэм хүмүүстэй ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөх явдал. Энэ нь амьдралынх нь чанарыг сайжруулах зорилго юм. зорилгынхоо дагуу эмч мэргэжилтнүүд бэлтгэж байна. Мэдрэлийн сэргээн засах маань багаараа ажилладаг үйлчилгээ. Үүнд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хоол зүйч, хэлзүйч, мэдрэлийн сэтгэлзүйч, тухайн үйл ажиллагаанд туслах менежер, нийгмийн ажилтан, гэр бүл гээд маш олон хүмүүсийн хамтын цогц ажиллагаа багтдаг.
– Орчин үеийн шинжлэх ухаантай, уламжлалт аргыг хослуулан эмчилгээ сувилал үзүүлэх нь . Ингэж эмчилгээ үзүүлэх нь үр дүн сайтай байдаг уу?
-Уламжлалт эмчилгээ, мэдрэлийн сэргээн засах хоёрыг нийлүүлж ойлгоод байдаг. Энэ нь буруу ойлголт. Уламжлалт эмчилгээ гэдэг бол өөр төрлийн эмчилгээ. Мэдрэлийн сэргээн засах эмчилгээ, уламжлалтын сэргээн засах эмчилгээг яаж хавсарч хийж болох талаар судалж байна. Иргэд ч үүнд дуртай байгаа.
-Сүүлийн үеийн дэвшилтэд технолоийг мэдрэлийн сэргээн засах эмчилгээнд ашиглаж байгаа юу?
-Интернэт, техник технологи хөгжсөнтэй холбоотойгоор олон улсын стандартад Роботыг ашиглаж байна. Тухайн өвчтөнд Вертуал сэргээн засах буюу хийсвэр орчныг харуулж эмчилгээнд ашигладаг. Энэ эмчилгээ өндөр хөгжилтэй оронд ашиглагддаг. Манай жишигттеле сэргээн засах эмчилгээ гарч ирж байна. Үүнд wifi-ыг ашиглана.
–Сэргээн засах эмчилгээг хийхэд гардаг ямар хүндэрлүүд байдаг вэ?
-Хамгийн түрүүнд өвчтөний биеийн байдлыг тогтворжуулсах ёстой. Эмнэлэлгийн тусламжаас хол тохиолдолддахин харвалтаас урьдчилан сэргийлэх байнгын хяналттай байлгадаг.Сүүлийн үед яригдаж байгаа нь асуудал бол хүний танин мэдэхүйн чадвар буурч байгаа явдал. Тархны танин мэдэхүйн чадвар буурснаар тухайн хүний нийгэмд зохицох чадвар муудаж амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох идэвх буурдаг. Үүнийг сэргээн засах нь бидний ажлын гол зорилго байдаг.
-Мэдрэлийн сэргээн засах эмчилгээнд 3D болон бусад эмчилгээг ашиглахад хүний тархинд сөргөөр нөлөөлөх үү?
– Үүнийг бид судалж байна. аливаа зүйл ямагт судалгаа шинжилгээ үр дүнд шийдэгддэг. Туршилт нотолгооны дагуу эдгээр аппаратуудыг ашиглана. Өвчтөний нэг талд нь харвалт өгсөн байвал аль нэг хэсэгт нь гэмтэл гарсан байдаг.
Сэргээн засах эмчилгээ нь яг тэр харвалт өгөөд гэмтсэн талын орчныг яаж нөхөх тал дээр анхаарч ажилладаг учраас дараа нь үр дүн нь харагддаг.
Мэдрэлийнсэргээн засахын хуралд дэлхийн хөгжилтэй орнуудын хэрэглэж байгаа техник технологиудыг шинээр танилцуулж эмч мэргэжилтнүүддээ ойлголт өгнө. Хамт олонд түшиглэсэн мэдрэлийн сэргээн засах үйлчилгээ дэлхийн хэмжээнд яригдаж байна. Үүний талаар ойлголт давхар өгөхөөр ажиллаж байгаа юм
-Энэ төрлийн эмч мэргэжилтнүүдийг хэзээнээс бэлтгэж эхэлсэн бэ?
– Сэргээн засах эмчилгээ удаж байна. мэдрэлийн сэргээн засах эмчилгээ хийх эмч нарыг гадаадын улс орнуудад бэлтгэдэг. 2010-2013 онд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламжтай “Тархины харвалт ба зүрхний шигдээс” нэртэй төсөл хэрэгжсэн. Энэ төслийн тусламжтайгаар гуравдугаар эмнэлэг сэргээн засахын гурван өрөөтэй болсон. Үүнд хөдөлгөөн заслын өрөө, хөдөлмөр заслын өрөө, хэл заслын өрөө гэсэн өрөөнүүдтэй. Төсөл хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн мэдрэлийн сэргээн засах эмчилгээ хөгжиж эхэлсэн гэв.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолтоор сэргээн засах эмчилгээ гэдэг нь “ Чадвар татуу өвчтөний тоог бууруулах зорилгоор хийгдэж буй эмчилгээний арга бөгөөд нэгэнт чадвар алдагдалтай болсон өвчтөний тухайн байдалд нь дасан зохицох чадварыг дээшлүүлэн нийгмийн идэвхтэй харилцаанд оролцуулахад чиглэгддэг” хэмээжээ.
Сэргээн засах эмчилгээ нь өвчин эмгэгийн эмчлэх, гэмтэл чадвар алдалтыг бууруулах, хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үйл ажиллагааны чадварыг сайжруулах, тогтворжуулах, нийгмийг харилцааг бий болгох гэсэн чиглэлүүдээр хийгддэг эмчилгээ юм.
Манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаар байранд мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна.
Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь нь 2013 онд 6.8 хувь байсан бол 2017 онд 7.6 хувь болж өссөн. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны тайлангаар дунд орлоготой улс оронд мэдрэлийн тогтолцооны эмгэгийн эзлэх хувь нь 6.7-6.8 хувийн хооронд хэлбэлзэж байна. Дэлхийн өвчлөлтэй харьцуулахад манай орондундаж түвшинд байна. ЭМХ-ийн төвийн 2017 оны тайлангаар манай оронд 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа ба үүнээс 67.4 хувь нь орон нутагт байна. Эдгээрээс 75.1 хувь нь 15.216 иргэн бүртгэгдсэн, үүнээс 62.3 хувь ердийн өвчний шалтгаантай. 2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт хөдөлмөрийн чадвар алдсан хүний тоо 13 хувь байсан бол 2016 онд 16.1 хувь болж өсчээ. Ийнхүү, мэдрэлийн өвчний тархалт болон мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадварын алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусын халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой байна. Мэдрэлийн эмгэгийн хурц болон эхний үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Мэдрэлийн сэргээн засах анхдугаар хуралдДэлхийн Мэдрэлийн Сэргээн Засахын Холбооны Ерөнхийлөгч Leonard S.W.Li, Ази-Номхон далайн орнуудын Мэдрэлийн Сэргээн Засахын Нийгэмлэгийн Тэргүүн Paik Nam-Jong нар манай хуралд оролцох юм баййна.
Б.ОЮУНЖАРГАЛ