Categories
мэдээ улс-төр

Польш улсад ажиллаж, амьдарч буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой бүрдэнэ

Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг байгуулан, хэрэгжүүлж байгаа.

Үүнтэй холбоотойгоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2018.08.14) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв.

Одоогоор Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж ажилласны дүнд Оросын Холбооны Улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 40, Бүгд Найрамдах Унгар Улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулсан 33 иргэн сар тутам өндөр насны тэтгэвэр тогтмол авч, Бүгд Найрамдах Солонгос Улсад тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын /2016 оны 11-р сарын/ судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад байгаа нийт 939 монгол иргэнээс дийлэнх нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань зэрэг хотод амьдарч, ажиллаж байгаа бөгөөд үүнээс 200 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, 149 иргэн суралцаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар манай иргэд Бүгд Найрамдах Польш Улсад оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжүүдийг тус улсын хуулийн дагуу авч байна. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй байна.

Хуулийн төсөлд нийгмийн хамгааллын харилцааг зохицуулахдаа талууд харилцан эрх тэгш байх, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөх, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд хамаарах, хоёр улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж тогтоох, олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсэн, амаржсаны, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжүүдийг олгох зэрэг үндсэн зарчмуудыг тусгажээ.

Уг хэлэлцээр батлагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа Монгол Улсын иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй байх эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудлыг шийдвэрлэх юм. Монгол Улсын иргэдийн Бүгд Найрамдах Польш Улсад ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжирна гэж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Шинэ мэдээ

ПОЛЬШ УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО

ПОЛЬШ УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО
2018-08-15 11:17

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэхэд илүүтэй анхаарах үүрэгтэй

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн үйлчилгээнд тэгш хамруулан хөгжүүлэхэд илүүтэй анхаарах үүрэгтэй
2018-08-15 11:12

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР
2018-08-09 09:55

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн анхааралд Зөвлөх үйлчилгээний зар – мэдүүлэг ирүүлэхийг урьж байна Attention of licensed construction design firms - request for expressions of interest cs03 Ministry of Labor and Social Protection of Mongolia

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн анхааралд Зөвлөх үйлчилгээний зар – мэдүүлэг ирүүлэхийг урьж байна Attention of licensed construction design firms – request for expressions of interest cs03 Ministry of Labor and Social Protection of Mongolia
2018-08-08 13:55

“ЭРХЭМ ЧАНАР” ПРОТЕЗИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

“ЭРХЭМ ЧАНАР” ПРОТЕЗИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
2018-07-10 11:47

MINISTRY OF LABOR AND SOCIAL PROTECTION OF MONGOLIA VACANCY NOTICE PROJECT ASSISTANT  (17 PERSON-MONTHS)

MINISTRY OF LABOR AND SOCIAL PROTECTION OF MONGOLIA VACANCY NOTICE PROJECT ASSISTANT (17 PERSON-MONTHS)
2018-07-06 10:37


Categories
гадаад мэдээ

Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

НАМРЫН УЛИРАЛ зурган илэрцүүдЗуны халуун нүд ирмэх зуур өнгөрч, намрын сэрүү Улаанбаатар хотод минь айсуй. Энэ үед таны арьс гэмтэж, хуурайшиж, чийгшил авахгүй байна уу? Тэгвэл бид уншигчиддаа төрөлх сайхан төрхөө хадгалахад тань тус болох таван зөвлөгөөг бэлтгэлээ.

1 Арьсаа сайн гуужуулж, өмнө өгдөг байсан чийгшлээ хоёр дахин илүү өгөх хэрэгтэй. Ингэж байж л бидний арьс толигор зөөлөн хэвээ хадгална.

2 Будагтай нүүртэй хэзээ ч бүү орондоо ор. Энэ бол арьсны хамгийн том дайсан. Учир нь будагтайгаа унтсаны маргааш арьс арзайж, будаг авахгүй, өнгөө алдаж гундсан харагддаг. Иймээс та яаж ч ядарсан бай нүүрээ үргэлж цэвэрлэж унтаарай.

3 Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байх. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг байна.

4 Халуун зүйл хэрэглэх нь биен дахь микробуудыг устгадаг гэх ойлголт байдаг. Тэгвэл энэ нь ашигтай эсүүдийг ч мөн үхэлд хүргэдгийг та мэдэх үү? Ашигтай эд үхсэнээс таны арьс ч мөн үхэжхэд хүрдэг байна.

5 Арьсаа доош нь зулгаах эсвэл чанга дарах зэргээс аль болох татгалз. Энэ нь арьсны бүтцийг алдагдуулж хурдан үрчлээтэх цаашлаад унжихад хүргэдэг. Тиймээс та болж өгвөл дээш чиглэлрүү илж, будаж байх хэрэгтэй.

Г.БАЯРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Цөсөө хэрхэн угаах вэ?

Цөсөө угааснаар цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ. Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохиолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Юуны түрүүнд хэвлий эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.

Цөсөө угаахдаа:

– Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).

– Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л, Эсвэл Магнизм хэмээх бэлдмэлийг нэг аяга буцалсан халуун усанд уусгаж нэг аяга бэлдмэлийг ууна.

Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөсийг сард 2-3 удаа угаавал илүү үр дүнтэй.


Categories
мэдээ спорт

“Жакарта-2018” Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний хуваарь

XVIII удаагийн Азийн спортын наадам энэ сарын 18-нд Индонез улсын Жакарта хотод нээлтээ хийх гэж байгаа билээ. Монгол улсаас сагсан бөмбгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хоёул оролцож байгаа бөгөөд эмэгтэй шигшээ багийн хувьд олон улсын анхны тэмцээндээ оролцож байгаа юм.

  1. Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хэсгийн тоглолт

  1. Монгол улсын эмэгтэй шигшээ багийн хэсгийн тоглолт

Categories
мэдээ нийгэм

Цалин нэмэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаад саяхан буцсан. Тэд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тав дахь шатны үнэлгээг хийсэн юм. Энэ удаагийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалингийн нэмэх асуудлыг ярьсан билээ. Ингээд дээрх асуудал хэрхэн шийдэгдсэн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Манай яамны зүгээс ирэх долоо хоногийн эхээр гурван талт улсын хэлэлцээрээ эхлүүлэхээр МҮЭХ-той ярилцаж байна. Амжвал ирэх долоо хоногтоо багтаан цалин нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Мулан” кино 2020 онд нээлтээ хийнэ

Бүрэн хэмжээний уран сайхны “Мулан” киноны анхны гэрэл зургууд цахим сүлжээгээр нийтлэгдсэнтухай “Buzzfeed News” мэдээлж байна.

Эхний зургуудад киноны гол дүрийг бүтээж байгаа хятад жүжигчин Лю Ифэй сэлэм барьсан, зурмал киноны баатрын дүрсийг хуулбарласан байдалтайгаар буусан байна. “Disney” компани уг киноны зураг авалт эхэлснийг албан ёсоор зарласан. Киног Ника Каро найруулж, зураг авалт нь Хятад ба Шинэ Зеландад хийгдэнэ. Харин киноны нээлт 2020 онд болно.

View image on Twitter

“Мулан” киноноос Гун Лигийн хувьд эсрэг дүрийн хүчирхэг шулмын дүрд, харин Хятадын эзэн хааны дүрд Жэт Ли тоглохоор болсон. Фа Муланы дүрд жүжигчин Лю Ифэй, Муланы багш Тун жанжны дүрд Донни Иен тоглоно.

Анх “Мулан” хүүхэлдэйн киног 1998 онд олны хүртээл болгож байсан бол тухайн жилийнхээ Оскарын кино наадамд нэр дэвшиж байсан амжилтыг үзүүлж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа

Төмөр замын Айраг-Цомог өртөөний хоорондын замд байгалийн гамшгийн улмаас гарсан ослын үеэр ирж ажилласан Дорнод сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөө өглөө эх орондоо буцлаа.

Тэднийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй УБТЗ-ын удирдлагууд төмөр замын Улаанбаатар төв буудлаас үдэн гаргаж өгөв.

Байгалийн давагдашгүй хүчний улмаас үүссэн хохирлыг богино хугацаанд арилгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээн, төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дорнод сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний дарга В.В. Глуховской, В.В.Барышников нарыг Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн медалиар шагнаж, багийн хамт олонд дурсгалын зүйл гардуулж талархлаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол сурагчдыг АНУ-ын сургуульд нэг жил төлбөргүй суралцуулах хөтөлбөр зарлалаа

АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол Улсад 2017 онд хэрэгжүүлж эхэлжээ.

Үүний дагуу БСШУСЯ болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Америкийн Олон Улсын Боловсролын зөвлөл хамтран ажиллахаар болсон билээ.

FLEX тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч, Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм байна.

Тус хөтөлбөрт 2002-2004 онд төрсөн, 9, 10, 11 дүгээр ангийн англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хүүхдүүд хамрагдах боломжтой аж.

Тавигдах шаардлага болон шалгаруулалт, хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай шаардлагыг дараах мэдээллээс харна уу.

Categories
мэдээ улс-төр

Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна

Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд болон тус улсаар дамжин европын улсууд руу хийх тээвэрлэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгджээ.

Энэ хүрээнд Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНБеларусьУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын тээврийн комиссын хоёрдугаар хуралдаан энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулжээ.

Монгол Улс одоогийн байдлаар 9 улстай автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаагаас ОХУ, БНХАУ-ын дараагаар Беларусь Улстай идэвхитэй тээвэрлэлт хийдэг байна.

Тус уулзалт хуралдаанаар тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, Монгол Улс Европын холбооны улсууд руу тээвэрлэлт хийх боломжтой болсонтой холбогдуулан Монгол, Беларусь хоёр улсын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэх шаардлагатай хэмээн санал нэгдэж тус ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.

Монгол, Беларусь хоёр улс жилдээ ачаа, зорчигч тээврийн 200 гаруй зөвшөөрлийн бичиг солилцож, 50 орчим хувь нь л ашиглагддаг байсан бол 2016 оноос тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 онд 625 зөвшөөрлийн бичиг солилцон тээвэрлэлт идэвхитэй явагдаж байгааг ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд онцоллоо.

Беларусь Улсын хуулиар, дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авдаг татвар өндөр байдаг бөгөөд энэхүү татварыг төлж чадаагүй, төлөөгүйгээгээс үүдэн монголын тээвэрлэгчид өндөр торгууль төлөх, тухайн улс руу дахин тээвэрлэлт хийх боломжгүй болох зэрэг асуудал гарч байсныг талууд дээрх хурлаар хэлэлцэн монгол тээвэрлэгчдийг Беларусь Улсын нутгаар дамжин өнгөрөхөд татвар төлөхгүй байхаар тохиролцжээ.

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн оюутнууд израйл улсад “Интерншип” хөтөлбөрт хамрагдана

ХААИС-ийн оюутнууд Израйль улсын “Агростадийс” байгууллагын интерншип хөтөлбөрт хамрагдаж тус улсад 11 сар ажиллаж, суралцах боломжтой боллоо. Яагаад Израйль гэж үү. Тус улс газар нутгийн хэмжээгээрээ бусад оронтой харьцуулахад бага боловч хүн амынх нь ердөө хоёр хувь нь газар тариалан эрхэлдэг. Үүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ экспортод гаргадаг юм байна. “Агростадийс” байгууллага Израйл улсын 42 фермийн холбоог нэгтгэсэн, сургалт, үйлдвэрлэлийн интерншип хөтөлбөр зохион байгуулдаг Засгийн газрын оролцоотой агентлаг юм. Оюутнууд энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж, ажиллах хугацаандаа орчин цагийн фермийн аж ахуйг эрхлэх ухаанд суралцаж, фермер болохын тулд ямар байдлаар, хэрхэн ажиллах вэ талаарх онолын мэдлэгээ практик дээр дадлагажин суралцах боломжтой. 14 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт энэ жил 17 улсын 1600 гаруй хүүхэд дадлага хийх юм байна. Ази тивээс зургаан улс оролцож байгаагийн нэг нь Монгол Улс бөгөөд энэ жилээс хамгийн анхны оюутан-дадлагажигчийг ХААИС-иас сонгохоор шийдвэрлэн тус их сургуулийн Агроэкологи, Инженер-технологи болон Дарханы Агроэкологи бизнесийн бүрэлдэхүүн сургуулиас нийт 21 оюутан хэлний болон болон мэргэжлийн чиглэлийн шалгуурыг ханган хамрагдаж ирэх сард Израйль улсыг зорих гэж байна.

Энэ оны тавдугаар сарын сүүлээр ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны дарга Ц.Сүхтулга Израйльд очих үеэрээ “Агростадийс” байгууллагын үйл ажиллагаатай танилцан мөн тус улсын Бээжин дэх ЭСЯ, Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж уг хөтөлбөрийг баталгаажуулснааар хамтран ажиллах суурь тавигджээ. Цаашдаа ч гэсэн уг хөтөлбөрт мэргэжлийн ангийн оюутныг өргөнөөр хамруулахаар ярилцаж буй. Их сургуулийн удирдлага, оюутнуудтай уулзсан уулзалтын үеэр “Агростадийс” байгууллагын ерөнхий захирал Яроон Тамир, гүйцэтгэх захирал Инбал Шовел нар залууст амжилт хүсээд “Энэ бол амаргүй ажил. Гэхдээ та нар Израйлийн газар тариалангийн технологиос суралцаж, сайн эзэмшиж чадвал хүчирхэг бизнес эрхлэгч болно. Бид Монголд хэд, хэдэн газраар очиж үзсэн. Танай улс асар том газар нутагтай учраас газар тариалан эрхлэхэд илүү таатай, давуу тал бий гэж харсан юм. Та бүхэн ферм дээр ажиллах үеэрээ хөдөлмөрийн хөлсөө хадгалж чадвал жилийн дараа ирэхдээ хамгийн багадаа 5-10 мянган ам.долларын хуримтлалтай ирэх боломжтой юм. Төсөлд хамрагдсан оюутан бүрт хамгийн сүүлийн үеийн зөөврийн компьютер өгдөг. Учир нь долоо хоногийн нэг өдөр нь танхимын хичээлд суух юм. Тэр хичээлийн тэмдэглэл сайн хийх хэрэгтэй. Хичээлийн явцад оюутнууд эх орондоо эргэж ирээд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөгөө боловсруулах боломжтой. Талбай дээр гараад танхимд үзэж байгаа хичээлийг үйлдвэрлэлтэй яаж холбох вэ, онолын мэдлэгээ яаж ашиглах вэ гэдгийг агрономич-багш нар зааж өгдөг. Та бүхэн нутаг буцахдаа сурч мэдсэн, хэрэгтэй мэдээллээрээ зөөврийн компьютераа дүүргээд ирэх боломжийг бид олгоно. Харин энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэдэг сонголт таных” хэмээн ярив.

Төсөлд хамрагдсан оюутнуудын ажилласан байдлаас шалтгаалан дараагийн жил манай улсаас оюутан авах эсэхээ шийдвэрлэх юм байна. Тиймээс энэ удаад төсөлд хамрагдаж буй оюутнуудын хичээл зүтгэлээс ирээдүйд оюутан солилцоо явах эсэх нь шууд хамааралтай аж. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд хэдэн мянган оюутнууд Израйльд очиж ажилласан байна. Тус улсад дадлагажиж буцсан хүүхдүүд эх орондоо амжилттай яваа гэдгийг Израйлын тал онцолсон юм. Дэлхий тэр чигээрээ “ногоон” бизнесийг дэмжиж буй энэ цаг үед “ногоон” хоолтон болох хандлага ажиглагдаж буй. Тиймээс орчин цагийн монголчууд газар тариалангаа эрхлэн дэлхийн хэмжээний тэрбумтан асар их боломж байгааг ч мөн тэд тодотгосон. Манай оюутнууд 11 сарын турш амьдрах Израйль улсад очиход хүлээж аваад халамжлан, анхаарал тавих “ээж”-үүд байгаа аж. Хэдийгээр халамжаар дутаахгүй ч бие даах чадварыг төлөвшүүлэхийн тулд байраа цэвэрлэх, хоол хийх, хувцсаа угаах гээд гэрийн ажлаа бүгдийг өөрсдөө хийх юм. Хэдийгээр сурч, мэдэхээр алсад мордож байгаа ч байнга ажлаар шахахгүй гэдгийг “Агростадийс” байгууллагын захирал Яроон Тамир хэллээ. Йерусалим хот, Сөнөсөн тэнгис зэрэг түүхийн дурсгалт газраар аялах хөтөлбөрүүд тусгагдсан байдаг талаар мөн танилцуулсан.

Монгол Улсад мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин бэлтгэх их үйлсийг түүчээлэх анхны дадлагажигч-оюутнууд ТА бүхэн хичээх л үлдэж буй. “Сайн ажиллаарай” хэмээн хамтарсан багийнхан интерншип ярилцлагад тэнцэн Израйлийг зорих оюутнуудад ерөөв.