Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн онцгой комисс хуралдлаа

Хөвсгөл аймагт Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаатай танилцлаа.

Тус аймгийн хувьд 15 мянга 270 гаруй өрхийн 589 мянган толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс малчдын хүчээр 214 мянга 862 тн байгалийн хадлан, 14 мянга 324 тн давс, хужир, шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Харин газар тариалангийн хувьд 15 мянга 924 га талбайд үр тариа үүнээс 15 мянга 696 га-д улаанбуудай, 616,5 га-д ногоон тэжээл, 1680 га-д рапс, 279,15 га-д төмс, 199,7 га-д хүнсний ногоо тариалж, урьчдилсан байдлаар нэг талбайгаас 85 цн 1697 тн хүнсний ногоо хураан авна хэмээн танилцууллаа.

Мөн Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн үйл ажиллагаа өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Тус анги нь Хатгал суман дахь өөрийн эзэмшлийн хуучин гал командын байрыг засаж, тохижуулан орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашид байрны засвар, цахилгааны монтаж, халаалтын асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө дутагдалтай байгаа учраас дэмжлэг үзүүлэхийг Улсын Онцгой комиссоос хүссэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин, үер усны аюулын эрсдэл буураагүй тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар анхааруулга, сэрэмжлүүлэг, сургалт сурталчилгаа зохион байгуулах, нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан бэлчээрийн даацад тулгуурлан отор нүүдэл хийх байршил, маршрут болон төв суурин газраас алслагдсан өрхийн судалгаа гарган, зураглалд оруулах, сум, аймаг дундын отрын бүс нутаг, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх асуудлыг зохион байгуулах зэрэг үүрэг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Загвар өмсөгч Б.Цэрэндолгор дэлхийн “Супер модель” тэмцээнд оролцоно

“Mongolian next top model” шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор ирэх сард болох дэлхийн “Супер модель” тэмцээнд оролцохоор болжээ.

“Супер модель” тэмцээн нь олон улсын чанартай тэмцээнүүдийн нэгт тооцогддог бөгөөд орон орны 120 шилдэг модель өрсөлдөх юм байна. Энэ тэмцээний чансаа өндөр байгаа шалтгаан нь томоохон агентлагууд оролцож, загвар өмсөгчдөд хамтран ажиллах санал тавьдагт оршдог байна.

Б.Цэрэндолгор “Mongolian next top model”шоу нэвтрүүлэгт ялагч болж, олонд танигдсанаасаа хойш “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны кинонд тоглосон. Мөн Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царай болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны долдугаар сарын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны долдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш, сурагчдыг хүлээн авч уулзлаа

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, “Чингэлтэйн боловсрол-2020” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас боловсролын чиглэлд хамтын ажиллагаат улс, хот, дүүргүүдтэй багш, сурагчдын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэлний судлагдахууны багийн багш нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Ажил мэргэжлийн дээд зэргийн дунд сургуультай хамтын ажиллагаа өргөжүүлэх, багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэ сарын 22-28-ны өдрүүдэд туршлага солилцохоор Ордос хотыг зорих юм. Мөн БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэгтэй хамтран ажиллах хүрээнд хэрэгжиж буй “Сурагч солилцооны хөтөлбөр”-өөр дүүргийн сурагчдын төлөөлөл энэ сарын 23-28-ны өдрүүдэд Ёнсү дүүрэгт зочилно. Эдгээр багш, сурагч, эцэг эхийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан, боловсролын талаар баримталж буй бодлогыг танилцуулж, амжилт хүслээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрийн барилгын явц 50 хувьтай байна

Хотын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү үйлдвэрүүдийг барьж байгаа юм.

“МБҮ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн “Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд баригдаж байна. Өдөрт 7500 бог, 1500 бод мал нядлах, бэлтгэх хүчин чадалтай. Монгол хүнд эрүүл мах хүргэх зорилго тавьж байгаа. Улаанбаатар хотыг бид 100 хувь эрүүл махаар хангах болно.

Манай үйлдвэр малыг эхлээд амьдаар нь шинжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авна. Тэгэхээр мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих болно. Үйлдвэрээ ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна” хэмээв.

“Нийслэлийн иргэд өнөөдөр хүнсэндээ 95 хувь нь гар аргаар, 5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлдсэн мах хэрэглэж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг өвчин ихэссэн ийм үед бид хүнсний аюулгүй байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа нийтийн хоолны болон сургууль, цэцэрлэгийн цайны газарт бид стандарт тавихаас өөр арга байхгүй. Үүнийг шийдэх арга бол Улаанбаатар хотын хоёр захад Стандартын шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр байгуулах. Энд боловсруулсан махыг сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрууд хэрэглэх шаардлагатай” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор иргэдийн гар дээр хоёр гурван дамжлаг дамжихгүйгээр шууд хүрэх давуу талтай. Малчид ч ченжүүдэд мал, махаа хямд өгөхгүйгээр авч ирж борлуулах боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаад хэл сурахад тустай түгээмэл биш зөвлөгөө

ЦЭЭЖЛЭХИЙН ОРОНД САНА

Шинээр хэл сурахдаа бидний гаргадаг хамгийн түгээмэл алдааны нэг нь хэт олон үгийг цээжлэх гэж хичээдэг явдал гэнэ. Мэдээллийг цээжлэхдээ бид тийм ч сайн биш. Германы сэтгэлзүйч Херманн Эббингхаус 19-р зууны сүүлд нэгэн туршилт хийж л дээ. Тэрээр nish, mip, zhik гэх мэт хэрэгцээ багатай үгсийг цээжлэх гэж хичээж, хэдэн өдөр, долоо хоног, цаашлаад жилийн дараа хэдийг нь санаж байгаагаа шалгажээ. Гэтэл тэр нэг өдрийн дараа л 30 хувийг нь санаж байсан бөгөөд дараа жил нь ердөө 10 хувийг нь санаж байжээ.

Тэгэхээр бид үгийг цээжлэх гэж хичээхээс илүү эргэн санахад (recalling) төвлөрөх хэрэгтэй гэнэ. Эргэн санах буюу цээжлэхийг хүсэж буй үгсээрээ өөрийгөө шалгаж байх нь баруун тархинд хамаатай байдаг учраас ихээхэн үр дүнтэй байдаг гэнэ. Хүний тархи нь хортой могой аюултай, гал бол халуун гэх мэт чухал зүйлсийг цээжлэхэд төвлөрдөг, харин франц хэлний угтвар үг мэтийг нэг их чухалд тооцохгүй. Харин та тухайн үгсээр өөрийгөө үе үе шалгаснаар тухайн мэдээллийг тархиндаа чухал зүйл гэж сануулж болдог аж. Тэгээд бас, аль нэг үгийг зөв санах бүрт дофамин гэх аз жаргалын бодис ялгарч, тууштай үргэлжлүүлэх сэдлийг төрүүлдэг гэнэ шүү.

ТОДОРХОЙ ДАВТАЛТТАЙГААР САНА

Шинэ үгүүдийг санах нь мэдээж сайхан. Харин тэдгээрийг нэгтгэн хэрэглэхийг хүсвэл сайн дадлага хийх ёстой. Чухам хэр их дадлага хийх ёстой юм бол? Шинэ үгийг жилдээ нэг удаа эргэж санаж байна гэвэл мэдээж бүтэхгүй. Тиймээс сурах гэж буй үгсээ тодорхой давталттайгаар санаж байх хэрэгтэй. Германаар ээж буюу Mutter гэх үгийг жишээ нь суръя гэвэл, та нэг юм уу хоёр өдрийн дараа дахин санах хэрэгтэй. Амжилттай санавал арай удаан хугацааны дараа, магадгүй тухайн долоо хоногтоо дахин санах хэрэгтэй. Түүний дараа магадгүй 2 долоо хоног, сарын дараа дахин санах. Гэхдээ нэг санах зүйл бол: Аль нэг үе шатанд бүтэлгүйтвэл энэ процессийг шинээр эхлэх ёстой гэнэ. Энэ арга нь маш их үгийг цээжлэх боломж олгодог бөгөөд өдөрт 30 минут зарцуулаад л 4 сард 3600 үг сурах бололцоотой хэмээн Вайнер өгүүлж байна. Та өөрөө карт хийх гэх мэтээр энэ аргыг ашиглаж болох ч, Memrise, Anki (Вайнерийн дуртай апп) зэрэг аппууд бас энэ аргаар үг цээжлүүлдгийг бүү мартаарай.

3. ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ОРЧУУЛ

Гадаад хэл суралцагчдын нэг хамгийн түгээмэл алдаа нь шинэ үгүүдийг эх хэл рүүгээ орчуулж ойлгодог явдал гэнэ. Толь бичиг хэрэглэж үг бүрийн утгыг мэдэх нь уг нь хамгийн зөв зүйл юм шиг санагддаг шүү дээ. Гэвч энэ түгээмэл арга нь үр дүнтэй сурах арга биш гэнэ. Үг, өгүүлбэр бүрийг орчуулахад нэлээн хөдөлмөр ордгоос гадна эх хэл дээрээ бодоод байхаар цаад хэлнийхээ нарийн ширийнийг ойлгохгүй өнгөрөхгүй магадлалтай байдаг. Өөрөөр хэлбэл эх хэлний бүтцээр л бодоод, тухайн хэлний онцлогийг орхигдуулдаг байна. Тэгэхээр, хоёр хэлт толь бичиг ашиглахын оронд тухайн хэлний тайлбар толийг л хэрэглэх хэрэгтэй гэнэ. Жишээ нь та франц хэл сурч байгаа бол франц хэлнийхээ л толийг ашигла. Ингэхээр аливаа шинэ үгийг тайлбарлаж буй үгүүдийг ч ухаж ойлгох боломж бүрддэг бөгөөд тухайн хэлийг тухайн хэлээр нь сэтгэж сурах боломжийг өгч, урт хугацаандаа таныг цагийг хэмнэнэ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын үндэсний музей манай улсад 214 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ.

Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд хааны ордон музейд өнөөдөр гардуулан өгөв.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, “Нэн эртний үеэс орчин үеийг хүртэлх Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эд өлгий, эзэнт гүрнүүдийн түүх, соёлын төлөөлөл болох 533 ширхэг үнэт үзмэрийг БНСУ-д өнгөрсөн тавдугаар сараас долоодугаар сарын 17-ныг хүртэл гаргасан. Ийм хэмжээний үзэсгэлэнг өмнө нь манай улсаас Азийн улс орнуудад дэлгэж байгаагүй. Тус үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг гадаадад сурталчлан таниулах, соёлын үйлдвэрлэл инноваци шингэсэн шинэ бүтээгдэхүүн бий болгох зорилгоор зохион байгуулагдсан” гэв.

Түүнчлэн уг үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног” арга хэмжээ болсон бөгөөд 60 гаруй мянган иргэн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.

“Манай ард түмэн нүүдэлчдийн соёл тэр тусмаа Хүннүчүүдтэй холбоотой олдворуудыг маш их сонирхдог.Энэ удаагийн үзэсгэлэнгээр бүх цаг үеийн нүүдэлчдийн соёлын өвийг нэг дороос үзэх боломж олгосон бид их талархаж байна. Солонгос хүмүүс ахиж Монголд ирж эдгээр үзмэрийг үзэх байх . Монгол оронд түүхийн том үйл явдлууд өрнөсөн байдаг. Энэ ч утгаараа археологийн судалгаагаа илүү хөгжүүлээд явбал, цаашдаа Евро Азийн түүхийг шинээр бичих боломж бий болно” хэмээн БНСУ-ын Үндэсний музейн захирал Пэ Ги Дун онцлов.

Дээрх тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монголын Үндэсний музей, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн музей, Богд хааны ордон музей нь стандартын шилэн хоргонд үзмэрээ хадгалан, нийтэд дэлгэн үзүүлэх боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмтсэн бор гөрөөс, начин шонхор шувууг байгальд тавьжээ

Нийслэлийн ногоон суурьшлын бүсэд хээрийн зэрлэг амьтад орж ирэх явдал ихэсчээ. Ялангуяа өмхий хүрэн их орж байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газарт иргэдээс дуудлага ирж байгаа талаар албаны мэргэжилтэн хэлж байна.

Мөн нийслэлд хээрийн амьтад болох туулай, чоно, бор гөрөөс ч цөөнгүй орж ирдэг байна. Бор гөрөөс нь зэрлэг нохдод хөөгдөөд л суурьшлын бүсэд орж ирэх, улмаар бэртэх гэмтсэн тохиолдол цөөнгүй байгаа гэнэ.

Тиймээс дээрх газраас нийслэлийн Мал эмнэлгийн малын эмчид үзүүлээд ямар нэгэн халдварт өвчин байгаа эсэхийг шинжлүүлээд, гэмтлийг нь тодорхойлж дүгнэлт гаргуулаад Амьтан асрах төвд аваачиж асардаг байна. Ингээд малын эмчийн хяналт дор асарч байлгаж байгаад бүрэн эдгэхээр байгальд нь тавьдаг байна.

Иймд гэмтсэн бор гөрөөс, начин шонхор шувууг байгальд тавьжээ. Начин шонхор шувууны далавч нь гэмтэж, нисч чадахгүй айлын хашааны гадаа олон хоносон талаар иргэд мэдээлэл өгчээ. Ингээд мал эмнэлгийн газар сар эмчилж эдгээсэн байна.

Мөн энэ сарын 13-ны өдөр Эмээлт захын орчимд гэмтсэн халиун буга байна гэсэн мэдээлэл ирсэн.
Энэ дагуу дээрх байгууллагаас ХАА-н Мал эмнэлгийн хүрээлэнд аваачиж үзүүлж, малын эмчээр тодорхойлолт гаргуулаад, байгальтай нь ойрхон, байгууллагын хашаанд асаргаа эмчилгээ хийж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

Монголын анхны авто спортын тойрог зам удахгүй ашиглалтад орно

“Монгол63 Circuit” нэртэй авто спортын тойрог зам ашиглалтад ороход бэлэн болжээ. Авто тойруулгын ажил энэ оны хавраас эхэлсэн бөгөөд хөрс хуулалтын ажлаа дуусган шинэ хөрсөө дэвсэж, асфальтан хучилтаа хийж, бэлэн болсон бөгөөд гадна тохижилт болон сандал угсралтын ажил хийгдэж байгаа аж.

Энэхүү “Монгол63 Circuit” тойрог зам нь Налайхаас Цонжин болдог цогцолбор луу явах замд байрлаж буй бөгөөд ‘Баутех Монголиа’ ХХК, “Ариун-Очир” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм. Авто тойруулга нь нийт 6 га газарт цогцолбор хэлбэрээр баригдах бөгөөд авто тойруулгын замыг Японы “Ebisu Circiut”-ийн стандартаар хийж буй юм байна.

“Mongol63 Circuit” нь дараах үйлчилгээг багтаасан цогцолбор болох юм.

830 м асфальтан тойрог зам /10-14м өргөн/

1610 хүний суудал бүхий үзэгчдийн асар

100 автомашины багтаамж бүхий тамирчдын зогсоол

Авто кузов, агрегат засвар

21 ш автомашины гараж

Тоноглол, сэлбэг хэрэгслийн дэлгүүр

Тусдаа үзэгчдийн автомашины зогсоол

Амрах байр /нэмэлтээр баригдана/

1 км урт шулуун замын уралдаан засмал / нэмэлтээр баригдана/

Дрифтийн машин түрээс”

Сурталчилгааны самбар түрээс зэрэг үйлчилгээнүүд багтсан.

Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд хэдийн 10 гаруй жилийг ардаа үджээ. Дэлхий нийтэд залуу спортын тоонд ордог ч энэ спортыг сонирхдог үзэгч, тамирчдын тоогоороо дэлхийд төдийгүй монголдоо тэргүүлдэг авто спортын нэг төрөл юм. Монголын дрифтийн спортын хөгжүүлэхээр хүчин зүтгэж буй залуус өнгөрсөн хугацаанд нийгэмд маш олон эсэргүүцэл, дарамтыг туулан зүтгэсний үр дүнд өөрсдийн гэсэн зам талбайтай болж бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанаа чөлөөтэй хийх боломжтой боллоо.

Жил жил энэхүү бүтээн байгуулалтын зам талбай нэмэгдэн өргөжөөд ирэхээр дрифтийн тамирчдын чадвар өсөж, дэлхийн хэмжээний тамирчид төрөн гарах, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулах, зөвхөн дрифтийн спорт гэлгүй засмал замын бусад спорт хөгжих эхлэл суурин болж байна.

Categories
гадаад мэдээ

Сталинградын хамгаалагчдын 135 цогцсыг олжээ

Сталинград зурган илэрцүүд

Дэлхийн хоёр дугаар дайны үеэр Сталинградыг хамгаалж тулалдаж явахдаа алга болсон 135 цэргийн цогцос олдсон байна. Энэ тухай лхагва гаригт Өмнөд Цэргийн Тойргийн хэвлэлийн албаны дарга, хурандаа Вадим Астафьев мэдэгдэл хийжээ.

“Энэхүү эрэл хайгуулд Зүүн өмнөд нутгийн цэргийн төмөр замын албан хаагчид маш их туслалцаа үзүүллээ” гэж эрлийн ахлагч Денис Соловьев хэлжээ. Үүнээс гадна 100 гаруй офицер болон 20 мянга гаруй цэргийн албан хаагчид гүн туслалцаа үзүүлсэн байна.Эрлийг наймдугаар саарын 9-21 хооронд хийсэн аж.

Г.БАЯРЦЭЦЭГ