Categories
мэдээ спорт

“Жакарта-2018” наадмын гимнастикийн төрөлд манай улсын долоон тамирчин оролцоно

“Жакарта 2018” XVIII Азийн зуны спортын наадамд 45 орны 10,000 гаруй тамирчид, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдахаараа онцлог болж байна.

Тус наадамд манай улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд Монголын Гимнастикийн холбоо долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.

Багийн ахлагчаар МГХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, мастер А.Болдмаа ажиллаж байгаа аж.

Спортын гимнастикийн төрөлд:

Дасгалжуулагчаар мастер Ц.Алтантөгс,

Тамирчнаар А.Энхтулга,

Уран сайхны гимнастикийн төрөлд:

Шүүгчээр, Олон Улсын Шүүгч, мастер Б.Хулан,

Шүүгчээр, Олон Улсын Шүүгч, мастер Б.Эрдэнэзаяа,

Дасгалжуулагчаар Спортын мастер М. Булган,

Тамирчнаар Х.Ундрам нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Хориглосон бүсээс мал амьтнаа гаргаагүй иргэдэд үүрэг чиглэл өглөө

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагуудын холбогдох албан тушаалтнууд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутаг буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 335 дугаар гармын байршилд буусан малчин өрхүүдтэй уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн саналыг сонссон байна.

Түүнчлэн хориглосон бүсээс малаа гаргаагүй буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ц.Цэдэвдоржтой уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан тухайн иргэний санал хүсэлтийг хүлээн авч, тогтоол шийдвэрийг биелүүлэх талаар санамж өгчээ.

Нийслэлийн хориглосон бүсэд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн даваагаар мал аж ахуй ихээр нэвтрэн орж ирдэг бөгөөд байнгын хяналтын пост барих ажлыг хийж хэрэгжүүлэхээр зураг төсөл, газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд пост барих газрын байршлыг үзэж, нийслэлийн холбогдох байгууллагуудад уг ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгт болсон үерийн улмаас 324 хүн амиа алджээ

Categories
мэдээ соёл-урлаг

Сахарын цөм бол дэлхийн хамгийн халуун газар

Хамгийн том эх газар – Евроази

Хамгийн том цөл – Сахар

Хамгийн том нуруу – Гималай

Хамгийн өндөр уул – Эверест

Хамгийн хүйтэн газар – Өмнөд туйл

Хамгийн халуун газар – Сахарын цөл

Хамгийн том далай – Номхон далай

Хамгийн гүн хонхор-Марианы хонхор

Хамгийн цэнгэг нуур – Байгаль нуур

Хамгийн гүн нуур – Байгаль нуур

Хамгийн том гол – Амазонк мөрөн

Хамгийн урт гол – Нил мөрөн Хамгийн том нуур – Каспийн тэнгис

Хамгийн том мөсөн арал – Greenland

Хамгийн өндөр хүрхрээ – Angel /Венесуэль/

Хамгийн том галт уул – Гуаллатари галт уул

Хамгийн нам дор газар – Сөнөсөн тэнгис

Хамгийн том газар нутагтай улс – ОХУ

Хамгийн жижиг улс – Ватикан

Хамгийн хүн амын нягтрал багатай улс – Монгол

Хамгийн их ширэнгэн ойтой улс – Суринам

Хамгийн элсэрхэг улс – Ливи /нийт газар нутгийн 99% нь цөл/

Хамгийн олон нууртай улс – Канад

Хамгийн олон аралтай улс – Индонез

Хамгийн их хүн амтай улс – Хятад

Хамгийн олон хүн амтай хот – Токио

Хамгийн урт гүүр – Сен денид /Парис/

Хамгийн том галт тэрэгний буудал – Треминан

Гранд Сентрл / Америк, Нью-Йорк /

Хамгийн их хур тунадас ордог улс – Энэтхэг

Хамгийн том амьтан – Цэнхэр халим

Хамгийн хурдан амьтан – Леопард

Хамгийн ухаантай амьтан – Шимпанзе

Хамгийн аюултай амьтан – Шумуул /шумууланд хазуулснаас болж жилд 2-с 3 сая хүн амиа алддаг/

Хамгийн үнэтэй машин – Bugatti Type 57SC Atlantic

Хамгийн жижиг машин – Пил 50

Хамгийн том машин – Белаз 75710

Хамгийн гүн усан сан – Nemo /33,33м гүн бөгөөд 2,500,000л-н багтаамжтай ба Бельгийн нийслэл Бруссельд байдаг/

Хамгийн олон хүүхэдтэй ээж – Валентина Федоровна/69 хүүхэд төрүүлсэн/

Хамгийн тарган эмэгтэй – Терри Смит /317кг/

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сараас мөрдөж эхлэх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Хууль зүй, дотоод хэргийн саналыг дэмжиж Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн төслийг баталсан. Уг шинэчилсэн дүрмийг ирэх арваннэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөх юм.

Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн зарим заалтуудаас…

  1. “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно”.
  2. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ.
  3. Хүүхэд залуус замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явснаас осолд өртөх нь ихсэх хандлагатай байна. Иймээс зорчих хэсгээр явж байхдаа дээрх үйлдэл хийхийг хориглосон байна.
  4. Жолооч гэр хороолол болон хотхон дотор гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.
  5. Жолооч явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээнэ.
  6. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдэг бүхий автобуснаас хүүхэд буулгах, түүнд суулгах үедээ ослын дохионы гэрлээ асааж байх, тус автобусанд ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхээр заажээ.
  7. Замын хөдөлгөөнд жагсаалаар оролцож яваа хүүхдийн тоо дөчөөс олон бол жагсаалын зөвхөн урд болон ардаас гадна дунд хэсэгт нь насанд хүрсэн хүн хамгаалж явна.
  8. Хүүхэд тээвэрлэх автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагатай.
  9. Долоон нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хоригложээ.
  10. 10 хүртэлх насны хүүхдииг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана.
  11. Харааны бэрхшээлтэй хүний цагаан таяг нь харанхуй үед гэрэл ойлгодог буюу гэрэлтдэг гадаргуутай байх шаардлагыг тусгажээ.
  12. Явган зорчигчийн гэрлэн дохио харааны бэрхшээлтэй хүмүүст явган хүний гарцын байршлыг мэдэгдэх нэмэгдэл дуут дохиотой байж болно.
  13. “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн таних тэмдэг бүхий тээвриин хэрэгсэл нь замын хориглох тэмдгүүдийн 2.2 «Хөдөлгөөн хориотой», 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой», 2.28 «Удаан зогсох хориотой» тэмдгүүдийн үйлчлэлд хамаарахгүй.
  14. “Сонсголын бэрхшээлтэй жолооч”-иин Таних тэмдгийн дүрсийг “цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээг зурна” өөрчлөхөөр болжээ.
  15. Өөрийн үйлдлийг хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн өвчтэй/ хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй.
  16. Зогсож байгаа тээврийн хэрэгслээс зорчих хэсэг талд ачаа буулгах, ачих, тэр талын цонхоор биеэ болон бусад зүйл гаргахыг тээврийн хэрэгслээр зорчигчид хориглов.
  17. Автобусаар зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.
  18. Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглосон байна.
  19. Хот хоорондын болон аялал, жуулчлалаар явах автобусан доторх суудал бүрийг хамгаалах бүсээр тоноглосон байх шаардлагыг нэмжээ.
  20. Жолоочийн өвөр дээр, эсвэл суудлын ба ачааны автомашины жолоочийн бүхээгт зорчигчийн өвөр дээр хүн тээвэрлэх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсвэл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хоригложээ.
  21. “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглолоо. Зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэж заажээ.
  22. Мопедын жолоочид хамгаалах малгай өмсөх, мөн хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг үүрэг болгосон байна.
  23. Суудлын таксинд нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрчээ.
  24. Зарим уулзварт баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг байнгын нээлттэйгээр зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай болжээ.
  25. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна.
  26. Нийтийн тээврийн автобус, троллейбуснууд буудлын талбай руугаа бүрэн гүйцэд орж зогсож байхыг үүрэг болгосон байна.
  27. Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хоригложээ.
Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн Нэгдсэн эмнэлгийн гадна талбайг тохижуулжээ

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гадна талбайг тохижуулж байгаа аж. Одоогоор тохижилтын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Хуучин хашлага хуулж зайлуулах, хөрс солилт, шинээр хашлага суурилуулах, кабель шугам татах, явган хүний замын ажлууд хийгдсэн. Өнөөдрийн байдлаар гэрлийн шон суурилуулах ажил хийгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нүдний дусаалга хэрэглэсний дараа 2-3 минут нүдээ аних хэрэгтэй

Нүдний дусаалга нь ариун байдлаар бэлтгэгдсэн нүдэнд хэрэглэх шингэн бэлдмэл юм. Эдгээр нь шингэн, суспенз, эмульс байдлаар нэг флаконд 10-15 мл-ээр савлагдсан байдаг.

Нүдний дусаалгыг хэрхэн зөв хадгалах вэ?

  • Ихэнх нүдний дусаалгыг эмийн зааврын дагуу хуурай газар, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Гэвч зарим нүдний дусаалга нь хөргөгчинд хадгалах заалттай байдаг тул дусаалган дээрх хадгалах нөхцлийг баримтлах нь чухал.
  • Нүдний дусаалгыг задалснаас хойш 1 сарын дотор хэрэглэх шаардлагатай. Үүнээс удсан дусаалгыг тэр дор нь устгах хэрэгтэй. Иймээс та нүдний дусаалгыг хэрэглэхдээ задалсан огноог тэмдэглэснээр хугацаа дууссан дусаалга хэрэглэхгүй байхад тустай.
  • Хугацаа нь дууссан дусаалганы өнгө нь өөрчлөгддөг.
  • Хэрэв та контакт линз хэрэглэдэг бол нүдний дусаалга хэрэглэхийн өмнө линзээ авсан байх шаардлагатай.
  • Дусаалганы амсрыг зовхи болон сормуусанд хүргэлгүйгээр зайнаас дусаана. Ингэснээр бохирдож халдвар орох эрсдлээс сэргийлнэ.

Нүдний дусаалгыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

  • Дусаалганы бүрэн бүтэн байдал, хүчинтэй хугацааг шалгана.
  • Гараа бүлээн савантай усаар сайтар угааж, гүйцэт хатаах хэрэгтэй.
  • Нүдний дусаалга нь эмульс эсвэл хөвмөл хэлбэртэй бол хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
  • Дэр хэрэглэхгүйгээр тэгш гадаргуу дээр хэвтээ эсвэл суугаа байрлалд толь ашиглаж нүдний дусаалгыг дусаана.
  • Дусаалганы таглааг авна. Ингэхдээ амсар хэсэгт гараар хүрч болохгүй.
  • Толгойгоо бага зэрэг гэдийлгэж, 1 хуруугаараа нүднийхээ доод зовхийг доошлуулна. Нөгөө гараараа дусаалгыг зөөлөн шахаж нүдэндээ 1 дуслаар дусаана.
  • Дусаалга дусаасны дараа зовхиноос гараа авна. Нүдээ аньж дусаалганы тагыг таглана. 2-3 минут нүдээ анин хэвтэх ба нүдээ нухаж, анивчиж болохгүй.
  • Зарим тохиолдолд эм дусаасны дараа залгиур хоолойд амтагдаж эвгүй мэдрэмж төрдөг ба үүнээс зайлсхийхийн тулд та нулимсны цэг дээр хэсэг хугацаанд дарж болно.
  • Хэрэв дусаалгыг 2 нүдэнд дусаах бол дээрх үйлдлийг дахин давтана.
  • Өдөрт хэдэн удаа, ямар хугацаагаар хэрэглэхийг эмч таньд зөвлөх болно.

Нүдний дусаалгыг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

  • Хэрэв та нүдний дусаалга болон нүдний тосон түрхлэгийг хамтад нь хэрэглэх бол эхлээд дусаалгаа дусааж, 5 минутын дараа тосон түрхлэгийг хэрэглэнэ.
  • Мөн та нэгээс олон тооны нүдний дусаалгыг адил цагт хэрэглэх бол хооронд нь 5 минутын зайтай хэрэглэх шаардлагатай. Энэ нь эхний дусаалга гүйцэт шимэгдэх боломжит хугацаа бөгөөд дараагийн дусаалга нь эхний дусаалгыг урсгаж гаргадаггүй. Иймд аль дусаалгыг түрүүлж хэрэглэхийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
  • Зарим нүдний дусаалга нь хэрэглэх үед түр зуурын цочроох нөлөө үзүүлдэг. Энэ шинж тэмдэг нь хэрэглэсний дараа ч үргэлжилсээр байх эсвэл улам нэмэгдвэл хэрэглэхээ зогсоож, яаралтай эмчид хандах хэрэгтэй.
  • Нүдний дусаалга нь нулимстай хамт урсаж, ам руу орох эсвэл залгигдах тохиолдол гарвал та сандрах хэрэггүй энэ нь байж болох зүйл юм.
  • Нүдний дусаалгыг хоорондоо дамжуулж эсвэл хамтдаа хэрэглэж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэлтэй.
  • Нүдний дусаалга нь задлахаас өмнө л ариун байдлаа хадгалдаг. Иймээс та задлаад удсан нүдний дусаалгыг битгий хэрэглээрэй. Энэ нь халдварлагдсан байх боломжтой юм.
Categories
мэдээ спорт

Азийн наадмын чөлөөт бөхийн барилдааны хуваарь

Азийн зуны спортын XVIII их наадмын өнөөдөр Индонезийн нийслэл Жакартад нээлтээ хийнэ. Тус наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 19-нд буюу маргааш монголын цагаар ням гаригийн 12:00 цагт эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаанаар эхлэх юм.

Эхний өдөр гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Б.Батмагнай, О.Үйтүмэн, Ө.Батзул, 20-нд гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Золбоо, Э.Нарангэрэл, Э.Сумъяа, А.Батцэцэг, 21-нд гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар тус тус барилдана. Медалийн төлөөх барилдааныг MNB телевиз шууд дамжуулан хүргэх юм.

АЗИЙН НААДМЫН ХУВААРЬ:
Наймдугаар сарын 19
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Наймдугаар сарын 20
12:00-16:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Наймдугаар сарын 21
12:00-16:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан
18:00-20:00 Эмэгтэйчүүдийн 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Categories
мэдээ нийгэм

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ нь “Нийслэл хот орчмын бэлчээрийг сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри Улсын техник, технологийг нутагшуулах замаар нийслэл орчмын байгалийн бэлчээрийг сайжруулан, тэжээлийн олон наст ургамлын холимгийг тарьж, чанар сайтай хадлан, тэжээл авч, нэг үнээнээс саалийн хугацаанд авах сүүний гарцыг нэмэгдүүлэн, нийслэлийн иргэдийн сүүний хангамжийг дээшлүүлэх зорилготой юм.

Нийт 150 га газартай, энэ жил 80 га-д Австри үрийн холимгоор тариалалт хийсэн байна. Жилдээ хоёр удаа хадлан авдаг аж. Сайн чанарын хадлан авснаар үнээнээс гарах саалийн хэмжээ ч нэмэгдэх ашигтай гэж төслийн нэгжийн менежер танилцуулав.

“Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨҮГ-ын дарга Г.Галдөл “Манай төслийн нэгж нь европын хөдөө аж ахуй, мал аж ахуйд хэрэглэж буй шинэ технологийг Монгол Улсдаа нэвтрүүлэн ажиллаж байна. Дэлхийн дулаарлаас хамаараад ган болох, цөлжих зэрэг томоохон асуудлууд үүсч байна. Үүнээс үл хамааран бэлчээрийг сайжруулах, чанар сайтай үрийн холимог тариалж түүнтэй тэмцэнэ гэсэн үг” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэхүү туршилтын төсөл амжилттай хэрэгжвэл бэлчээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх замаар бэлчээрийн хомсдолтой нөхцөлд эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг туршина. Тариалалт маш сайн, өтгөн ургасан байна. Үүнийг Монголд нэвтрүүлж болох юм байна гэдгийг харуулж байна” гэв.

Төсөл амжилттай хэрэгжвэл нийслэлээс мал аж ахуй эрхлэх зөвшөөрөгдсөн бүс болох Ногоон толгойд шилжин суурьшсан 100 гаруй өрхийн өвс тэжээлийг хангах боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Орон сууцуудын зоорийн давхрын хорхой шавьжийг устгалаа

Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.5 сая төгрөгөөр нийтийн орон сууцуудын зоорийн давхрын хорхой шавьж устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил наймдугаар сарын 15-ны өдрөөс долоо хоногийн хугацаатайгаар хийгдэж байна.
Энэ хүрээнд зоорийн давхарт ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай нийт 40 блок байранд ариутгал хийх аж.
Зоорийн давхар нь ариутгал хийгдэж буй нэг давхрын айл өрхүүд өөрийн гэртээ давхар ариутгал хийх шаардлагатай гэнэ.
Ингэснээр дээрх ажил илүү үр дүнтэй гэдгийг ажлын албаныхан хэлж байна. Тус ажлыг аймгийн Захирагчийн алба, Дархан сумын ЗДТГ, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Нийтийн орон сууцуудын СӨХ, “Дархан Ус суваг” ХК зэрэг байгууллагууд хамтран хийж байна.
Жил бүр хийгддэг энэхүү ажил нь иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд оршдог аж. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил энэ сарын 21-ны өдрийг дуустал хийгдэх төлөвлөгөөтэй байна.