Categories
мэдээ нийгэм

“UB Food Festival” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана

“UB Food Festival” арга хэмжээ 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

“UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.

Нийслэлчүүд иргэд та бүхнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж амтат хоол зооглон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Форд Моторс” ба “Лизинг”-ийн үйлчилгээний эхлэл

Хэнри Фордын машин угсралтын ажил автомашиныг хэдэн зуугаар нь үйлдвэрлэх зорилготой байв. Форд анхны “Т” загвараа 1909 оны сард олон нийтэд зарласан бөгөөд 900 ам.доллараар үнэлж байлаа. Түүний үйлдвэрлэсэн машин олон нийтийн анхаарлыг татаж машин авахыг хүсэгчдийн тоо эрс нэмэгдэж байв. 1916 оны “Т” загвар болох “Ранабаут”ийн үнэ 345 доллараас буухгүй байсан нь Америкийн иргэдийн төсвийг шавхах шалтгаан болж байсан тул өрхийн жилийн орлогын 10-20 хувьтай тэнцэх хэмжээний өртөг бүхий автомашиныг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Форд эхнээсээ л худалдан авалтын “хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөө” буюу лизингийн ямар ч төрлийн үйлчилгээг эсэргүүцдэг байв. Харин үүний оронд худалдан авагчид мөнгөө цуглуулан бэлнээр худалдан авалт хийхийг илүүд үздэг байлаа. Гэсэн ч 1923 онд “Форд” автомашины борлуулалтыг долоо хоногийн төлөвлөгөөгөөр борлуулж байхаа мэдэгдсэнээр лизингийн үйлчилгээний суурь тавигдсан юм. Фордын борлуулагчдад бүртгүүлэн банкинд 5 доллараас доошгүй төлбөр хийснээр зээлийн үйлчилгээ идэвхжин автомашины үнийн дүнг бага багаар дансанд хийн хуримтлуулах тогтолцоотой аж. Түүнчлэн Форд хэрэглэгчдийн данснаас мөнгөө хүссэн цагтаа авч хүүг нь хүлээж авдаг байсан байна. Ингэж Хэнри Фордын автомашиныг өргөн хэрэглээний бараа болгох санаа хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөөгөөр дамжуулан амжилттай хэрэгжсэн байдаг. Цаашлаад Америкийн зах зээлд, оёдлын машин, хийн болон цахилгаан зуух, төгөлдөр хуур, угаалгын машин, индүү, эгшигт хайрцаг, тоос сорогч гэх зэрэг цахилгаан хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд “хэсэгчилсэн төлбөрийн төлөвлөгөө”-нд шилжиж эхэлсэн байна.

Б. ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Иргэний зориг ногоон нам Сонгуулийн хороог шүүхэд өгчээ

Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намынхан нэр дэвших боломжгүй болсон. Сонгуулийн ерөнхий хороо тус намын сонгуульд оролцохоор ирүүлсэн хүсэлтийг бүртгэж авахаас татгалзсан.

Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Тэгвэл сонгуульд оруулахгүй хаалт хийж, хууль зөрчиж байгаа Сонгуулийн хороог шүүхэд дээрх намынхан шүүхэд өгчээ.

Хэрвээ шүүхээс СЕХ-г буруутай, хууль зөрчсөн гэж үзвэл ИЗНН-ынхан нөхөн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх боломж нээгдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Боом өвчний халдвар нэмэгдэж бүртгэгдээгүй байна

Хүн, малын халдварт “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, 24 цагийн хяналтын дөрвөн пост ажиллаж, хоёр цаг тутамд нэгдсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлж байна. 2018 оны наймдугаар сарын 15-16-ны өдөр хүртэлх хугацаанд Жаргалант сумын хэмжээнд 3405 автомашин зорчиж, 3405 автомашинд үзлэг шалгалт хийж, ариутгажээ.
Голомтын бүсэд гарал үүслийн бичигтэй амьд бог мал (хонь, ямаа) нийт 149-ыг шалгаж оруулсан бол гарал үүслийн бичиггүй 25 бог мал(хонь, ямаа) 3 үхэр, 3 тугал зэргийг буцаасан байна. Түүнчлэн малын гаралтай мах, түүхий эдийг голомтын бүсэд нэвтрүүлэхгүй гэсэн захирамж гарсны дагуу 9 ширхэг бог малын гулууз, 2 үхрийн гуяа, 85 кг мах, 160 литр сүү, буцааж 2 тарваганы мах, малын арьс зэргийг хураан авчээ.

Үүнээс гадна “Боом” өвчин гарсан голомтын бүсийн 122 ямаа, 11 үхэр, 35 хонь болон өвчний голомтын бүсийн ойр орчмын 8 өрхийн 1520 толгой малд вакцинжуулалт хийж, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээ авав. Мөн Буянт голоор нутаглаж байгаа 69 өрхийн 7201 толгой малд мал эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, тандалт судалгаа авсан байна. Одоогийн байдлаар иргэдээс 4 мал үхсэн талаар мэдээлэл хүлээн авч, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, шинжилгээ хийхэд малын халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

​М.Солонго: Хүмүүс мэдээ алдуулалтыг зөвхөн тариагаар төсөөлдөг

Дэлхий дахинд жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг эмнэлгийн ажилчдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд төдийлөн хүн бүрийн мэдээд байдаггүй ч мэс заслын үед хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг мэдээгүйжүүлэгч эмч нарийн ажлыг сонирхуулахыг зорилоо. “Хавдар судлалын үндэсний төв”-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэгч их эмч М.Солонготой ярилцлаа.

Мэдээ алдуулалт буюу бидний хэлж заншсанаар норкоз гэж юу вэ?

Мэдээ алдуулалт нь хүнд болон хөнгөн бүх төрлийн мэс заслын өмнө хийгддэг мэс заслын үйл ажиллагааны чухал хэсэг юм. Мэс заслын үед өвчтөнд өвдөлт мэдрүүлэхгүйн үүднээс унтуулж булчинг сулласан байх шаардлагатай байдаг. Мэдээ алдуулалт хийхдээ тухайн мэс засал хүнд эсвэл хөнгөн үү, гэдгээс шалтгаалан ерөнхий болон хэсэгчилсэн, бүсчилсэн гэх зэргээр ялгаатай. Дийлэнх хүмүүс мэдээ алдуулалтыг зөвхөн тариа хийгээд л унтуулчихдаг гэж төсөөлдөг. Гэтэл тариагаар шахсан унтуулагч бодис нь дунджаар гурван минутын л хугацаатай өвчтөнийг түр унтуулан гуурс суулгахад ашиглагддаг.

Мэдээгүйжүүлэлт хэрхэн явагддаг вэ?

Мэс заслын үед өвчтөний мэдээ алдуулалтыг тусгай төхөөрөмжөөр хянаж байдаг. Ихэнх хавдрын мэс засалд ерөнхий мэдээ алдуулалт хийгддэг. Энэ үед өвчтөнд мэдээ алдуулагч бодсыг тариагаар судсанд шахаж бүрэн унтуулан амьсгалын замыг нь хамгаалах зорилгоор цагаан мөгөөрсөн хоолойд нь гуурс байрлуулан амьсгалын аппаратад холбож мэдээгүйжүүлэлт явагддаг байгаа. Булчин чангарсан байвал мэс заслын эмч хагалгаа хийх боломгүй. Булчинг суллахаар амьсгалын булчин мөн адил суларч сааждаг. Иймээс өвчтөнийг амьсгалын аппаратын тусламжтайгаар амьсгалуулна.

Бүх өвчтөнд ижил хэмжээтэй гуурс суулгадаг уу?

Өвчтөний өндөр жин, нас хүйс зэргээс хамааранцагаан мөгөөрсөн хоолойд суулгах гуурсны хэмжээ өөр өөрбайдаг.

Ихэвчлэн ямар хавдраар мэс засалд орох нь элбэг байна вэ?

Манай хавдар судлалын үндэсний төвд, эмэгтэйчүүдийн, элэг цөс нойр булчирхайн, хэвлийн болон чээжний хөндийн, уушги, улаан хоолойн хавдрын хагалгаанууд хийгддэг. Хавдрын хагалгаа бусад хагалгаануудыг бодвол илүү их хугацаа шаарддаг хүнд байдаг.3-12 хүртэлх цагаар хагалгаа үргэлжилдэг.

Мэдээгүйжүүлэлтийн улмаас өвчтөнд ямар сөрөг нөлөө үүсдэг вэ? Хүмүүс мартамхай болдог гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.

Олон норкозонд орвол мартамхай болдог, эсвэл зарим зүйлээ мартсан байдаг гэх зэрэг нь өрөөсгөл ойлголт. Энэ нь зөвхөн өвчтөнийг өвдөлт мэдрэхээс тусгаарлаж байгаа хэрэг юм.

Мэдээгүйжүүлэлтэд ямартехник, тоног төхөөрөмжийг ашиглаж байна вэ? Олон улсын жишигт нийцсэн мэдээ алдуулалтын хэрэгслийг ашигладаг уу?

Манайх 2018 оны нэгдүгээр сарын 28-нд элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийсэн. Одоогоор дөрвөн удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор манай мэдээгүйжүүлэлтийн тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэн. Хагалгааны үед өвчтөнийг бүх талаар хянаж байдаг. Тухайлбал цус алдах болон шингэн сэлгэлтийг хянах үүднээс зүрхний монитор ашигладаг бол амьсгалын аппаратаар дамжуулан хүчилтөрөгч болон унтуулагч утлагыг өгч байдаг. Мөн тархины унталтын түвшингхянаж биеийн шингэн сэлгэлт, зүрх судасны үйл ажиллагаа зэрэг бүхий л талыг эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар зохицуулдаг.

Мэргэжлээрээ хэдэн жил ажилласан бэ? Мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллах хугацаанд хүндрэлтэй санагддаг зүйл нь юу вэ?

Мэргэжлээрээ зургаан жил ажилласан. Мэс засалд орохоосоо өмнө, мэс засалд орсны дараа, эрчимт эмчилгээний тасагт шилжих үедээ гэх мэтээр хагалгаагаа даахгүй нас барах тохиолдол байдаг. Энэ үед л их хэцүү байдаг. Мэдээгүйжүүлэлтийн эмч мэс заслын үед амьсгал, зүрх судас гээд өвчтөний биеийн байдлыг хянаж байх үүрэгтэй.Дийлэнх хүмүүс зөвхөн унтуулах л үүрэгтэй гэж боддог. Мэс заслын үед бүх эмч, сувилагч нар чухал үүрэгтэй байдаг гэдгийг хэлхийг хүсдэг юм.

Б. ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд хог хаягдлаа анхан шатанд ангилан ялгадаг болно

Нийслэл хотын айл өрх, ААН-үүд 2020 он гэхэд хог хаягдлаа анхан шатанд ангилан ялгадаг болно. Тухайн хогийг тээвэрлэж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг 2017-2020 онд сайжруулах дунд хугацааны бодлогын баримт бичгийг НИТХ-аар батлуулаад байна. Уг хөтөлбөрт хогийг эх үүсвэр дээр нь ангилж, хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг кластерийн хэлбэрээр хөгжүүлж дэмжих гол бодлогын зорилтыг тусгаад байна. Үүгээр 2020 он гэхэд эх үүсвэрээс үүсч буй хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр нь ангилан ялгадаг болох юм. Мөн хог хаягдыг эх үүсвэрээс нь цуглуулж тээвэрлэж хүргэх механизмыг боловсронгуй болгох юм. Эх үүсвэр дээр хог хаягдлаа ангилан ялгаагүй нөхцөлд Хог хаягдал болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээс гадна иргэдийг хогоо ангилан ялгах талаар сургаж төлөвшүүлж дадлагажуулах тал дээр сургалт, танин мэдэхүйн сурталчилгааг түлхүү явуулна гэж байна. Энэ ажил нийслэлд Хан-Уул дүүргийн хороодоос эхлээд байна.
Тодруулга: Хог хаягдлын тухай хуульд хогоо ангилан ялгаж, хогын сав болон тогтоосон цэгээс бусад газар хаяж шатаахыг хориглож, зөрчсөн иргэнийг 50 мянга, ААН, байгууллагыг 400 мянган төгрөгөөр, ААН, байгууллагууд хог хаягдлаа цуглуулж зориулалтаар тээвэрлээгүй бол иргэнийг 200 мянга, ААН, байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгохоор заасан.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комисс аймгуудад үүрэг чиглэл өгөн ажиллаж байна

Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулах, үер усны хор уршгийг арилгах, авто зам, замын байгууламжид үүссэн эвдрэл гэмтлийг сэргээн засварлах, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч нэгдсэн удирдлагаар хангахаар ажиллаж байгаа аж.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгт МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, ХАБХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан нар ажиллаж байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт ажлын хэсгийнхэн Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссийн хурлыг Сэлэнгэ аймгийн сайхан суманд зохион байгуулж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран хийх чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Улсын Онцгой комиссын ажлын хэсэг энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, мөн Энэтхэг улсын Элчин сайд Суреш Бабу ажиллаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн 50 кг жинд Э.Нарангэрэл эхний ялалтаа авлаа

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийж, цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуучуудын хөгжлийн аянаар оюутнуудад хууль зүйн зөвлөгөө өгнө

Жил бүрийн наймдугаар сарын 25-ыг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нийслэлийн залуучуудын хөгжлийн төв хамтран найм, есдүгээр сарыг “залуучуудын хөгжлийн сар” болгон зохион байгуулж байгуулах юм.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүхболд ярихдаа” Залуучуудын хөгжлийн сарын аянг хөдөлмөр нийгмийнхамгааллын сайдын тушаалаар зохион байгуулна. Уг тушаалаар 24 ажлыг төлөвлөн тусгасан байна.

Гол зорилго нь: Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг олон нийтэд таниулах, залуучуудын хөгжлийн төвийг танилцуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, залуучуудын идэвх оролцоо, нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, сурталчилах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар залуучуудынсанаачилгаар хэлэлцэх юм. Залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулагддаг ч идэвх оролцоо хангалтгүй байна. Иймд залуу хүн хэрхэн хөгжих бололцоотой байгаа талаармэдээлэл өгөх зорилготой юм ” хэмээн танилцууллаа.

Аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм . Үүнд:

-Залуучуудын байгууллагын гурван үеийн уулзалт

Зорилтот бүлгийн залуучуудад амьдрах ухааны чадвар олгох сургагч багш бэлтгэх

– Залуучуудын хөгжлийн чуулган

– Шинэ оюутан өдөрлөг

– Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдагбайгууллагууд хамтран сайн дурын үйл ажиллаанд түшиглэнүйл ажиллагаа явуулах

-Эмнести Интернэшил байгууллага Хүний эрхийг хамгаалагч зуны сургалт

– Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББЗурагтай гарц аян

– Түгээмэл хөгжил төвөөс хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад чиглэсэн арга хэмжээ

– ЛГБТ төв Тэгш эрх бахархалын өдөраян зохион байгуулна.

Залуучуудын хөгжлийн аян энэ сарын 24-нд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 17:00 цагаас нээлтээ хийнэ.

А.АНУЖИН

Categories
мэдээ спорт

Буудлагын хос бууны төрөлд V байр эзэллээ

Олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас хоёр хос өрсөлдсөн билээ. Монгол Улсын олон удаагийн аварга, цөөнгүй дээд амжилтыг эзэмшигч Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар урьдчилсан шатнаас шалгарч чадаагүй аж.

Харин “Рио-2016” олимпт цэц сорьсон Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа нар 832.1 (417.7+414.4) оноогоор финалд өрсөлдөх эрх авсан юм. Улмаар тэд шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарчээ. Эл төрөлд түрүүлсэнТайванийн тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилсэн төдийгүй Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл Азийн наадамд өрсөлдөж Монголын таэквондочдын салхийг хагалж, өнөөдөр эрэгтэйчүүдийн 58 кг-д Э.Буяншагай оролцов. Тэрбээр эхний тойрогт Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Пакистаны тамирчин Ш.Шахзавыг 31:11-ээр яллаа. Манай тамирчин дараагийн тойрогт ДАШТ-ий хошой хүрэл медальтай, Инчоны Азийн наадамд үзүүрлэсэн, Тайландын таэквондоч С.Намнаронгтой өрсөлдөхөөр болжээ.