Categories
мэдээ нийгэм

“Залуучуудын хөгжлийн сар” аян болно

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 29 дүгээр тогтоолоор Монголын Залуучуудын өдрийг жил бүрийн 08 дугаар сарын 25-ны өдөр болгож, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/218 тоот тушаалаар энэ жил 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааг “Залуучуудын хөгжлийн сар” аян болгон зарлаж, тус аяны хүрээнд төр, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын хамтран ажиллаж, нийт 24 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“Залуучуудад ээлтэй, аюулгүй орон зайг бий болгоё” уриатай “Залуучуудын хөгжлийн сар” аяныг Монгол Улсын төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдмэл бодлоготой байлгах зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Залуучуудын хөгжлийн сар аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяны үр дүнд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон энэхүү хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт шинээр байгуулсан “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааны талаар мэдээллийг иргэдэд танилцуулах болно” гэв.
Монгол Улсын нийт хүн амын 33,7 хувийг буюу 3 хүн тутмын нэгийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд тэдний 26,6 хувь нь суралцаж, 47,3 хувь нь хөдөлмөр эрхэлж, 14,4 хувь нь ажилгүй байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын 20,2 хувь нь аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бол 50,8 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Идэвхтэй ажил эрхлэх боломжтой, хөдөлмөрийн насны залуучуудыг нарийн мэргэшсэн ажлын байранд холбож, тогтмол орлоготой болгох нь улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна.
Иймээс эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч залуучууд манлайлсан нийслэл Улаанбаатар хотыг бий болгохын тулд “Залуучуудын хөгжлийн сар” аяныг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн ерөнхий хороо хууль тайлбарлах үүрэггүй гэв

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн 13 нам оролцох хүсэлтээ хүргүүлсэн. Ингээд есдүгээр сарын 4-нд нэр дэвшигчид тодрох хуулийн заалттай. Одоогоор Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг гүйцэтгэж байгаа ч энэ сонгуультай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр үүссэн билээ. Тодруулбал, нэр бүхий гурван иргэний зүгээс нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан гэж үзээд, цэцэд хандсан билээ. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар наймдугаар сарын 22-нд хэлэлцэх юм. Хуралдаан болохоос өмнө дээрх асуудалтай холбоотойгоор СЕХ-ноос тайлбар ирүүлэхийг хүссэн ч “манай байгууллага хууль тайлбарлах чиг үүрэггүй” гэсэн утга бүхий тайлбарыг цэцэд хүргүүлжээ. Мөн дээрх хуулиуд батлагдсаны дараа УИХ-ын аль нэгэн тойрогт нөхөн сонгууль болоогүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг яаравчлахыг даалгав

“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн судалгааг есдүгээр сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулж, тайланг ХХҮЕГ-т ирүүлж нэгтгэн, үр дүнг танилцуулахыг С.Чинзориг сайд нийгмийн халамжийн хүрээнд үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн орон нутгийн ХХҮГ-ууд өөрийн аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийслэл хотод түр хугацаагаар ирэхдээ нийтийн тээврээр зорчих санхүүжилтийн тооцоо, судалгаагаад орон нутгийн төсөвт жил бүр тусган батлуулах, тэтгэвэр тэтгэмжийн өр гаргахгүй зэрэг асуудлыг анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Мөн халамж, асрамжийн төвүүдийг аль болох улсаас санхүүждэг байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж буйгаа дурдаад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтын ажил удаашралтай байна. Иймээс дүүргүүдэд ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө. Дараа нь аймаг, орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэх хүнсний дэлгүүрийн сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах үйл явцад тавих хяналтыг сайжруулахыг сануулав.

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд “UB Food Festival” болно

“UB Food Festival” арга хэмжээ 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. “UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн гудамжны шилдэг хоолтой газар, шилдэг тогооч нарыг шалгаруулахаас гадна хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно. Нийслэлчүүд иргэд та бүхнийг энэ амралтын өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирж амтат хоол зооглон амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Спортын явган аялал” тэмцээн ирэх сард болно

Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын VII их наадмын ‘’Спорт явган аялал’’-ын тэмцээн ирэх сарын 8-9-ны өдрүүдэд ‘’Биеийн тамир спортыг айл өрх, иргэн бүрт’’ уриатайгаар зохион байгуулагдах гэж байна.

Дүүргийн хэмжээнд биеийн тамир спортыг хөгжүүлэх, иргэдэд биеийн тамир спортын үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх зорилготой тус тэмцээнд нэг баг 6 эмэгтэй, 6 эрэгтэй, 1 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Жуковын талбайгаас Хар усан тохой чиглэлд явагдах юм.

Тус тэмцээний техникийн зөвлөлийн хурал 9 дүгээр сарын 6-ны өдрийн 13:00 цагт дүүргийн тавдугаар хорооны Иргэний танхимд болох тул иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Холбоо барих утас:91808484, 95969097, 89970994

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэгчдийг арав хоног бүртгэнэ

Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудынөчигдрөөс эхлэн бүртгэсэн. Энэ жил статистик мэдээгээр 34368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэх тоон мэдээлэл байна. Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын хамран сургах тойргийн тушаал гаргасан гэнэ. Мөн элсэлтийн тушаал зургадугаар сарын 29-ний өдөр гарсан аж. Энэхүү тушаал удирдамжийн дагуу сургуулиуд бүртгэлийнхээ бэлтгэл ажлаа хангаад явж байна. Одоогоортухайн тойрогт байгаа сурагчдын тоог урьдчилсан байдлаар авч анги танхимаа бэлтгэж байна.Бүртгэлийг арав хоног хийх ба энэ хугацаанд амжуулж бүх хүүхдийг бүртгэнэ хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

Азийн зуны спортын XVIII их наадмын гуравдахь өдрийн хуваарь

Азийн зуны спортын XVIII их наадмын гуравдахь өдрийн хуваарийг танилцуулж байна.

Байт харваа

Эмэгтэй рекурв харвааны чансаа тогтоох: Н.Ариунбилэг, Д.Мирослава, А.Энхтуяа, Б.Урантунгалаг – 10:00 цаг
Эмэгтэй рекурв харвааны багийн төрөл: Монгол – 10:00 цаг
Эрэгтэй рекурв харвааны чансаа тогтоох: Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн, Ж.Гантөгс – 15:20 цаг
Эрэгтэй рекурв харвааны багийн төрөл: Монгол – 15:20 цаг
Холимог багийн төрөл: Монгол – 15:20 цаг

Буудлага

Эрэгтэй 50 метрийн гурван байдал: Н.Баяраа – 10:00 цаг + 14:30
Эрэгтэй 10 метрийн хийн гар буу: Э.Даваахүү, Ш.Буянзаяа 10:00 цаг + 12:45 цаг (шигшээ)

Чөлөөт бөх

Эмэгтэй 68 кг: Ш.Түмэнцэцэг – Дивя Какран (Энэтхэг) – 14:00 цаг
Эмэгтэй 76 кг: О.Насанбурмаа – Хирое Минагава (Япон) 14:00 цаг

Уулын дугуй

Эмэгтэй Кросс коунтри: Г.Энхжин – 11:00 цаг
Эрэгтэй Кросс коунтри: С.Аюуш-Очир, Б.Идэрболд -14:30 цаг

Туялзуур сэлэм

Эмэгтэй, Эпее сэлэм: Б.Гэрэлмаа, Г.Халиунаа – 10:00 цаг

Усанд сэлэлт

Эмэгтэй, 50 метрийн араар даллах: Б.Есүй – 10:00 цаг
Эмэгтэй, 4х200 метрийн чөлөөт буухиа: Монгол – 10:00 цаг
Эрэгтэй, 50 метрийн чөлөөт: Б.Буянтогтох, Г.Занданбал – 10:06 цаг
Эрэгтэй, 200 метрийн мэлхий сэлэлт: Б.Жүрмэд, Г.Тэнгис – 10:34 цаг
Эмэгтэй, 100 метрийн далайн гахай сэлэлт: А.Хэрлэн, Б.Энххүслэн – 10:48 цаг
Эрэгтэй, 400 метрийн чөлөөт сэлэлт: Б.Буянтогтох, Б.Батмөнх – 10:58 цаг

Categories
мэдээ спорт

Азийн наадмын өнөөдрийн тэмцээний хуваарь

Азийн зуны спортын XVIII их наадмын гуравдахь өдрийн хуваарийг танилцуулж байна.

Байт харваа

Эмэгтэй рекурв харвааны чансаа тогтоох: Н.Ариунбилэг, Д.Мирослава, А.Энхтуяа, Б.Урантунгалаг – 10:00 цаг
Эмэгтэй рекурв харвааны багийн төрөл: Монгол – 10:00 цаг
Эрэгтэй рекурв харвааны чансаа тогтоох: Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн, Ж.Гантөгс – 15:20 цаг
Эрэгтэй рекурв харвааны багийн төрөл: Монгол – 15:20 цаг
Холимог багийн төрөл: Монгол – 15:20 цаг

Буудлага

Эрэгтэй 50 метрийн гурван байдал: Н.Баяраа – 10:00 цаг + 14:30
Эрэгтэй 10 метрийн хийн гар буу: Э.Даваахүү, Ш.Буянзаяа 10:00 цаг + 12:45 цаг (шигшээ)

Чөлөөт бөх

Эмэгтэй 68 кг: Ш.Түмэнцэцэг – Дивя Какран (Энэтхэг) – 14:00 цаг
Эмэгтэй 76 кг: О.Насанбурмаа – Хирое Минагава (Япон) 14:00 цаг

Уулын дугуй

Эмэгтэй Кросс коунтри: Г.Энхжин – 11:00 цаг
Эрэгтэй Кросс коунтри: С.Аюуш-Очир, Б.Идэрболд -14:30 цаг

Туялзуур сэлэм

Эмэгтэй, Эпее сэлэм: Б.Гэрэлмаа, Г.Халиунаа – 10:00 цаг

Усанд сэлэлт

Эмэгтэй, 50 метрийн араар даллах: Б.Есүй – 10:00 цаг
Эмэгтэй, 4х200 метрийн чөлөөт буухиа: Монгол – 10:00 цаг
Эрэгтэй, 50 метрийн чөлөөт: Б.Буянтогтох, Г.Занданбал – 10:06 цаг
Эрэгтэй, 200 метрийн мэлхий сэлэлт: Б.Жүрмэд, Г.Тэнгис – 10:34 цаг
Эмэгтэй, 100 метрийн далайн гахай сэлэлт: А.Хэрлэн, Б.Энххүслэн – 10:48 цаг
Эрэгтэй, 400 метрийн чөлөөт сэлэлт: Б.Буянтогтох, Б.Батмөнх – 10:58 цаг

Categories
мэдээ нийгэм

Гал түймэртэй тэмцэх сайн дурынхан зориулалтын хувцас, хэрэгсэлтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Австралийн улсын Засгийн газар, “Зориг сан”, “Гэрэл медиа групп”, “Оюу Толгой” ХХК, “Ухамсарт ирээдүй” төрийн бус байгууллагатай хамтран “Аврагчаа аварья” ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх төслийг Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт гал унтраах зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэгслийг гардуулан өглөө.

Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх медиа аян өрнүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 21-нд болох үйл явдал

09.00 цагт “Япон улсын зах зээлд амжилттай нэвтрэх нь” бага хурал HUB Инновацийн төв болно.

10.00 цагт БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд, харьяа байгууллагын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хууль сахиулахын их сургууль дээр ажиллана.

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “UB Food Festival” арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө.

11.00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэд, сүсэгтэн олонд МБШТ Гандэнтэгчэнлин хийд болон Буддын сүм хийдүүдээс хандив тусламын цуваа хөдлөнө.

11.30 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд улс төрийн намууд мэдэгдэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.

11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00 цагт БСШУС сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана.

14.00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Япон Улсын Нагоя их сургуулийн оюутнуудын хамтарсан “Эх хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт семинар АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.