Categories
мэдээ нийгэм

“Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол” сэдэвт сургалт боллоо

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, НМХГ-ын Агаарын хэлтэс хамтран “Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол” сэдэвт сургалтыг автотээврийн хяналтын байцаагч, инженер техникийн ажилтнууд болон нийтийн тээвэрт үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчдаас бүрдсэн 60 гаруй төлөөллийг хамруулан зохион байгуулжээ.Төрийн хяналт-Иргэн таны төлөө сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тус сургалт нь автотээврийн салбарт хяналт тавьж ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг чадавхижуулах, агаарын бохирдлыг бууруулахад байцаагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Сургалтаар автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол, түүнийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, автотээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга зам, евро стандартын тухай ойлголт, олон улсын тээвэрт тавих хяналт зэрэг сэдвүүдээр мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Түүнийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийж Сайд нар баримт бичигт гарын үсэг зураг ёслол ГХЯ-нд болох юм. Дараа нь 14.35 цагт Сайд нар хэвлэлийн мэдээллийн төлөөлөгчдөд ГХЯ-нд мэдээлэл хийнэ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн ордны Гэр өргөөнд, УИХ-ын дарга М.Энхболдод Төрийн ордонд тус тус бараалхахаар төлөвлөсөн байна.

Тэрбээр 23-25-ны хооронд манай улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцана. Мөн Увс аймагт зочилно гэж Гадаад харилцааны яамны хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цайны зам өв соёлын наадам” болно

Олон үндэстэн, ястны уламжлалт цай, цайны соёл нь нүүдэлчдийн их өвийн нэг юм. Тиймээс олон үндэстэн, ястны соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Цайны зам өв соёлын наадам”-ыг есдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд Ховд аймгийн төв, Манхан сумын Гурван Сэнхэрийн агуйд зохион байгуулахаар боллоо.

“Цайны зам өв соёлын наадам”-ын ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаж байна.

“Цайны зам өв соёлын наадам”-ын хүрээнд Буянт сумын соёлын өдөр, Бэсрэг наадам, “Тэмээн жин” арга хэмжээ, “Адуучин” тэмцээн, Гурван Сэнхэрийн агуйтай танилцах аялал, Гурван Сэнхэрийн агуйгаас салаалсан таван маршрутын дагуу ойрын зайн аялал хийх, “Соёлын биет бус өвийн бусад зүйлтэй хөөмийлөх урлагийн харилцан хамаарлын шинжлэх ухааны үндэс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн V наадам, Тууль, цуур, бий биелгээ, хөөмий, уран нугаралтын үзүүлбэр тоглолт, Угсаатны цай чанах, патентжуулах арга хэмжээ, “Цайны зам” эрдэм шинжилгээний бага хурал, Гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн болон дуудлага худалдаа, Уран нугаралтын бэсрэг наадам, Ховд сумын Казак үндэстний соёлын өдөр, Булган сумын торгууд, хошууд угсаатны соёлын өдөр зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд 17 сум, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох аж.

Categories
гадаад мэдээ

“Фэйсбүүк” компани 400 гаруй хуудсыг хаажээ

FACEBOOK PAGE зурган илэрцүүд

“Cambridge Analytica”-г тойрсон дуулиант шуугианы дараа “Фэйсбүүк” нэг шийдвэртэй нүүр тулсан. Тэгвэл уг компанийн ажилтнууд гуравдугаар сараас эхлэн нийгмийн сүлжээнд дахь зөрчилтэй хуудаснуудыг хаах ёстой байсан. Мөн тэр 400 гаруй аккаунтыгустгах ажил саяхан дууссанбайна. Энэ тухайгаа өөрсдийн цахим хуудаснаанийтэлсэн байжээ.

Нийтлэлд “Бид мөрдөн байцаалтын эхэн үеэс л мянга мянган програмыг судалж эхэлсэн. Мөн 400 гаруй хуудсыг хааж дууслаа. Бид хаахдаа хүмүүс өөрсдийнхөө програмд өгсөн өгөгдлөө хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалан цаашдын үйл ажиллагааг нь зогссон” гэсэн байжээ.

Мөн “Фэйсбүүк” цахим орчны шинэ дүрмийн дагуу хэрвээ хэрэглэгч 90 хоногийн дотор өөрийн хуудсыг ашиглаагүй бол устах дүрэмтэй. Мөн дахин өөрийн хуудасны талаар мэдээлэл авах боломжгүй болох аж.

Гуравдугаар сард The New York Times сонинд нийтлэгдсэн нийтлэлийн дараа Фэйсбүүк компани томоохон шуугианы төвд байсан. Нийтлэлд Cambridge Analytica-д нийгмийн сүлжээн дахь мэдээллийг тараасан тухай байсан юм. Тооцооллын дагуу 87 сая хэрэглэгчдийн хувийн мэдээллийг алдсан байжээ. Дөрөвдүгээр сард тус компанийн захирал болох Марк Зукерберг нь АНУ-ын конгрессын хэлэлцүүлэгт хоёр ч удаа оролцох хэрэгтэй болсон юм. Хэлэлцүүлгийн үеэр цаашид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зохицуулахад илүү болгоомжтой байх болно гэдгээ амлаж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх сарын гурванд багш нар ажил хаяна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос төрийн албан хаагчийн цалин нэмэх тухай асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг МҮЭ-ийн зүгээс дэмжихгүй байгаа аж. Учир нь багш нарт олгох урамшууллын мөнгийг цалин хэлбэрт оруулан өгөх гэж байгаагаа цалин нэмсэн гэж нийтэд ойлгуулж байгаа. Мөн төрийн албан хаагчдын цалинг тэнцвэргүй байдлаар нэмсэн учир ажил хаялтаа зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

МБШУҮЭХ-ны дарга Б.Батзориг “Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр болсон нь инфляцтай уялдаагүй шийдвэр, хэрэглээний үнийн индекс жил тутам өсч байхад цалинг уялдуулан нэмэх ёстой. Энэ удаагийн Засгийн газраас гаргасан шийдвэр нь биднийг аргацаах гэсэн нэг оролдлого байлаа. Тиймээс бид ажил хаях асуудлаа цааш үргэлжлүүлнэ. Гэхдээ Есдүгээр сарын нэгэнд биш есдүгээр сарын 3-нд болгон өөрчилсөн. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байна. Ажил олгогч, засгийн газрын талынхан биднийг хууль бусаар ажил хаяж буй мэтээр харагдуулж байна. Үүний цаана хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироогүйн тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялт зарлахаас долоо хоногийн өмнө холбогдох байгууллагуудад урьдчилан мэдэгдэж бүх зүйлийг хуулийн дагуу хийх болон” гэв.

Хэрэв МҮЭХ хүргүүлсэн шийдвэрийг харгалзан үзэж нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол зөвхөн багш төдийгүй эмч, эмнэлгийн байгууллагууд ч ажил хаялтад нэгдэнэ гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

Энэ талаар Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Мягмар, “Сувилагчийн цалинг 20-30 хувиар нэмж байгаа бол эмчийн цалинг хэзээ, хэдэн хувиар нэмэх нь тодорхойгүй байна. Тийм учраас манай холбоо хуралдаж Засгийн газраас асуулга асуухаар боллоо. Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд эмэгтэйчүүд, шүдний тасгийн сувилагчид болон ахлах сувилагчийн цалинг нэмэх асуудлыг огт хөндсөнгүй. Эмч нарын цалинг ирэх онд хэзээ, хэдэн хувиар ямар шатлалаар нэмж байгааг тодорхой болгосны дараа бид ажил хаялтад нэгдэх эсэхээ ирэх долоо хоногт шийднэ. Боловсролын салбарынхны ажил хаялтыг эрүүл мэндийн салбарынхан бид бүрэн дэмжиж байна” гэв.

МҮЭХ-ээс Засгийн газарт тавьж буй шаардлага нь, төрийн байгууллагын ажилчдын цалинг тэгш байдлаар жигд нэмэхийг хүсч байгаа аж. Тиймээс энэ үеэр МҮЭХ-ны бусад салбар хороод боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.

З.МӨНХСУВД

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа “Ухаалаг технологийн Олон улсын анхдугаар экспо” арга хэмжээнд “Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК болон “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл”-ийн Монголын хэсгийн даргын хувиар оролцож байна. Өнөөдөр ХКН-ын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж, хоёр орны улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дотно яриа өрнүүллээ.

Уулзалтын эхэнд Шадар сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд “Ухаалаг технологийн олон улсын анхдугаар экспо” арга хэмжээ нь цаг үеэ олсон үйл явдал болохыг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүссэн юм.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр улам гүнзгийрэн урагшлан хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

2019 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын өндөр дээд түвшинд харилцан айлчлал, мөн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах тухайд санал нэгдэв.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд монголын тал идэвхтэй оролцож, “Хамтарсан IT park” байгуулах, software-ийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Худалдааны төлөөлөгчийн газраа Бээжин, Тяньжин хотод нээхээр төлөвлөж, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –ийг соёрхон батлахыг эрмэлзэж буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцолж байв.

Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг яаралтай тохиролцох шаардлагатайн дээр хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан шинээр Ханги-Мандалын боомтоор төмөр замын гарц нэмж байгуулах саналыг тавьж, хил нэвтрэх цэгийг ойрын хугацаанд тохиролцох хүсэлтээ илэрхийлэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зорчигдод хөлс төлөлтөд хяналт, шалгалт хийж байна

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах, холбогдох хууль, дүрэм журмыг олон нийтэд таниулах, мэдээлэл сурталчилгаа хийх, зөвлөмж материал тараах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамж”-тай ажлыг энэ сарын 20-31-ний өдрийн хооронд хоёр үе шаттайгаар Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар смарт карт ХХК, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Ситибаз консалтинг ХХК-ийн шалгагч нар хуваарийн дагуу хийж байна.

Нэгдүгээр үе шат наймдугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд мэдээлэл хүргэх ажил хийгдэж байна. Харин хоёрдугаар үе шат наймдугаар сарын 27-31-ний өдрийг дуустал хугацаанд хяналт шалгалтын ажил хийгдэнэ.

Categories
мэдээ спорт

А.Нацагдорж Пакистаны тамирчинг яллаа

Азийн зуны спортын XVIII наадмын Таеквондогийн 68 кг-д хүч үзэж буй А.Нацагдорж Пакистаны тамирчинг 21:2-оор яллаа. Шөвгийн наймд олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Йорданы Ахмад Абугаштай хүч үзнэ.

А.Нацагдорж Пакистаны тамирчинг 21:2-оор яллаа

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт долдугаар сарын 19-ний өдөр орсон аадар бороо орсны улмаас үер бууж, 181 айл, өрх усанд автаж, 169 хашаа нурсан байна. Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны хүрээнд нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлах, 1,4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 10 гаруй сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос зарцуулжээ.

Цаашид үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийх, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулахад 31,1 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа аж. Тиймээс Улсын Онцгой комиссоос 20 сая төгрөгийг шийдвэрлэхээр болсон.

Харин Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу, Их-Уул сумын засаг дарга Н.Амараатай уулзан, Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болж, талууд ойлголцлын гэрээнд гарын үсэг зурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ан цав, заадсыг гэрээт хугацаандаа бүрэн засварлажээ

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь авто замын нөхөөс, ан цав хагарлыг засварлах ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний 17000 м2 ан цав, заадсыг гэрээт хугацаандаа бүрэн засварлажээ. Тус газар нь авто замын ан цавыг мастикаар хоёр дахь жилдээ засварлаж байгаа юм.

Өмнөх жилүүдэд заадас засварлах ажилд битум хэрэглэдэг байсан юм. Битумын дэгдэмхий элментүүд засварын ажил гүйцэтгэсний дараа агаарт их хэмжээгээр дэгдэж ууршин агаарын бохирдол үүсгэдэг байсан. Мөн агаарын температур нэмэгдэн хэт халалт үүсэхэд битум уярч, тээврийн хэрэгслийн дугуйнд наалдан засварын ажлыг үр дүнгүй болгох, зорчих хэсгийг бохирдуулах, замын хэвтээ тэмдэглэгээг хар болгох зэрэг дутагдалтай талууд их байсан. Нөгөөтэйгүүр ан цавд битум цутгасны дараа эрдэс нунтгийн хольцтой элсэн хучилт хийх шаардлагатай байдаг бөгөөд хотын авто замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсний дараа дугуйны эргэлтийн цохилтын нөлөөллөөр гудамж замаар элс тарж, орчныг бохирдуулдаг байсан. Битум нь суналтын бат бэх чанар муу учир өвлийн улиралд тасарч, эвдэрдэг зэрэг олон дутагдал байсан учир шинэлэг, үр ашигтай технологиудыг судласны дүнд 2017 оноос эхлэн мастикыг туршиж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Мастик нь газрын тосны битум, резин, бусад химийн нэмэлт элментүүдийн нэгдэл бөгөөд халуун хүйтэнд буюу температурын нөлөөлөлд сайн ажилладаг суналт, агшилт сайтай төдийгүй -10-40 градусын хүйтэнг тэсвэрлэх чадвартай сүүлийн үеийн шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Энэ онд авто замын ан цав, хагарлыг мастикаар гүйцэтгэхдээ механикжсан төхөөрөмж ашиглаж байгаа нь олон талын давуу талыг агуулж байна. GF-100L төхөөрөмж иж бүрдэл нь замын заадас, хагарал хөрөөдөх хөрөө болон нөхөх мастик цутгах тоног төхөөрөмжөөс бүрдэнэ. Тоног төхөөрөмж нь мастикийг халаах болон температурыг технологийн зохист хэмжээнд барих, температурын алдагдал үүсгэлгүй авто замын ан цавд мастикийн цутгадаг. Зориулалтын төхөөрөмж ашиглан ажил гүйцэтгэснээр +180С хүртэл халсан халуун мастиктай ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байгаа юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.