Categories
мэдээ спорт

Медалийн тоогоор БНХАУ тэргүүлж байна

Азийн спортын XVIII наадмын зургаа дахь өдрийн нийт болон алтан медалийн тоогоор БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж байна. Улс орнуудын нийт оноо авсан байдлыг танилцуулбал, БНХАУ-ын тамирчид 57 алт, 40 мөнгө, 21 хүрэл, Япон 26 алт, 29 мөнгө, 33 хүрэл, БНСУ-ын тамирчид 18 алт, 21 мөнгө, 27 хүрэл медальтайгаар эхний гурван байрт жагсчээ. Харин манай улсын хувьд 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтай 11 дүгээр байрт эрэмбэлэгдээд байна.

БНХАУ-ын тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаатарыг дахин нэг сар хорино

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өчигдөр дууссан. Прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар шүүхээс түүнийг дахин нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.

Н.Энхбаатарыг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-ын зүгээс энэ тухай тодорхой тайлбар хийгээгүй байгаа аж. Түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юм. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдсан нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС, цэцэрлэгийн элсэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/117 тоот удирдамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Боловсролын хяналтын улсын байцаагч, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалт 40.5 хувьтай явагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг нь уламжлахыг хүсээд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй хөгжүүлэх талаар тодорхой саналуудаа илэрхийлсэн юм. Монгол Улсаас хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоход татварын дэмжлэг үзүүлэх болон ОХУ-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийг Монгол Улсын нутгаар дамжуулахад тус улсыг анхаарахыг хүслээ. Мөн ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо, энэ ойг угтсан бодит үр дүнтэй ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын хамтын ажиллагаа ирээдүйд бүхий л салбарт үр дүнтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад, БНХАУ үйлдвэрлэл, хөдөө, аж ахуй болон төмөр замын салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг ирэх жилүүдэд үр дүнтэй хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж байгаа албан айлчлалд амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлэн байдал 70.3 хувьтай байна

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 13 дугаар хуралдаанаар хотын болон газар тариалан, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хэлэлцлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий мэдээлж, газар тариалангийн салбар 67.7 хувь, мал аж ахуйн салбар 73 хувь буюу нийт 70.3 хувийн гүйцэтгэлтэй /2018.8.21/ байна гэлээ.

2018-2019 онд Орхон аймагт 130.3 толгой мал өвөлжинө. Нийт 8000 тн байгалийн хадлан бэлтгэхээс Баян-Өндөр сум 3000 тн, Жаргалант сум 5000 тн өвс бэлдэнэ. Хадлан хураах техникийн бэлэн байдлын үзүүлэлт 85 хувьтай байна. Харин аймаг болон сумын “Аюулгүйн нөөц”-д 220 тн өвс, 70 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ. Хөрш зэргэлдээ Булган, Сэлэнгэ аймагт 466 өрхийн 72.9 мянган толгой мал өвөлжинө. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 төрлийн вакцины тарилгад орон нутгаас 38.2 сая төгрөг төсөвлөжээ.

Энэ хавар 4266.4 га талбайд тариалалт хийж ургалт 94.7 хувьтай байна. Үүнээс 3362 га-д улаан буудай тариалсанаас нэг га-аас 17.9 цн, төмс 350 га-д тариалсанаас 106 цн, хүнсний ногоо 317 га талбайд тариалсанаас 117 цн, тэжээлийн ургамал 141 га талбайд тариалсанаас 13 цн хураан авахаар урьдчилсан дүн гарчээ. Тодруулбал, улаанбуудай 6039.9 тн, төмс 3701.3 тн, тэжээл 183.3 тн, хүнсний ногоо 3704.6 тн авах гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Гантулгын шүүх хурал дахин хойшлов

-ШҮҮГДЭГЧИЙН ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ХҮЛЭЭН АВЛАА-

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх өнөөдөр 11:00 цагаас товлогдсон байсан. Шүүх хуралдааны шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм.

Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Д.Гантулгын зүгээс хүндэтгэх шалтгааны улмаас өмгөөлөгчдийн нэг нь хүрэлцэн ирээгүй учраас хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авснаар энэ сарын 12-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ.

-ШҮҮГДЭГЧ Д.ГАНТУЛГА ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөнгөж сая эхэллээ. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Д.Гантулга хүсэлт гаргасан байна. Одоогоор шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхээр түр завсарлаад байгаа юм.


ЭХЛЭЛ: 09:24 ЦАГТ

-УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ-

Яг одоо УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт товлогдсон ч хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар хурлыг өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцоно. Харин хохирогчоор Ч.Наранзаяа, гэрчээр Ч.Саранзаяа нар оролцоно.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Хөх тарианы гурилын эрүүл мэндийн ач холбогдол

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗТХЯ-ны газрын даргын аминд хүрсэн хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарчээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа. Яамны хэлтсийн дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлжээ. Газрын дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Энэ сарын 9-нд Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл гарсан. Энэ бүгдэд албан ёсны тайлбар өгч байна. Хэрэгт холбогдсон гэрчүүдийн мэдээллээр талийгаач Т.Гомбосүрэн хэрэг гардаг өдөр Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн өрөөнд улс төрийн нөлөө бүхий нэгэн эрхэмтэй орж уулзсан байдаг. Сайдын өрөөнд ажил албан тушаалын тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа. Тухайн өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг.

Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан байдаг. Мөн талийгаач Т.Гомбосүрэн, УБТЗ-д ажилладаг Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерийн бичлэг зэргээс тодорхой харагддаг. Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч яваад хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогсож байгаа бичлэг ч үлдсэн байна лээ. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарсан байдаг. Б.Махбал хоёр давхрын шатны хажууд тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь “Яаманд тамхи татлаа. Эндээс гарч тамхи тат. Одоо гарч харьцгаа” гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн гэх зүйлс яригдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд гараад байгаа шиг ажил, албан тушаалын маргаан гараагүй юм байна лээ. Тэд хоорондоо маргалдаж, барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон байдаг. Тэднийг зодолдох үед, талийгаачийг зодож байхад нь таван хүн хараад зогсож байсан, нэг нь ч салгаагүй гэх мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Лхагвасүрэн гэх хүн “Яам, тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй” гэж хэлсэн. Бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан. Үүнээс болж зодоон гарсан байна лээ” гэв.

Б.Махбал, жолооч Н.Доржпүрэв нар Т.Гомбосүрэнд цохиулж гэмтэл авсан гэв
Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Т.Гомбосүрэн тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртсэн авсан. Тархиндаа гэмтэл
-Лхагвасүрэн гэх хүнээс болж Т.Гомбосүрэн, Б.Махбал нар маргалдаж зодолдсон гэв-нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс нь мөн л хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гаргажээ. Мөн харилцан зодооны улмаас Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс нь цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой. Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” хэмээн мэдээлэл хийсэн билээ.
Г.Батзориг
Categories
мэдээ нийгэм

Амтат чинжүүг хүнсэндээ сонгох зөвлөмж

Categories
мэдээ нийгэм

Офицер бүрэлдэхүүний нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна

Офицер бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдахуйн ухаан, менежментийн арга барилд суралцуулах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор НОБГ-аас нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад НОБГ, нийслэлийн аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Алба хаагчдыг өглөөний 04:00 цагт зарлан мэдээллийн дохиогоор цуглуулж, бэлэн байдал, хээрийн үүргэвчний иж бүрдэл, алба хаагчдын цэрэгжилт, жагсаалч байдал, цэргийн дүрмийн мэдлэгийг шалгалаа.

Сургалтын бодлого, төлөвлөгөөний дагуу офицер бүрэлдэхүүн өөрсдийн бэлтгэсэн сэдвийн дагуу танилцуулга мэдээлэл хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.