Categories
мэдээ нийгэм

Автотээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг хэлэлцлээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон даяар зохион байгуулж буй ТӨРИЙН ХЯНАЛТ – ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ сарын аян явагдаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар НМХГ-ын Агаарын чанарын хэлтэс, Автотээврийн Үндэсний төв хамтран “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ АГААРЫН БОХИРДОЛ” сэдэвт сургалтыг нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажилладаг мэргэжлийн инженер техникийн ажилчид, албан хаагчдад дунд зохион байгууллаа.

Сургалтад Автотээврийн үндэсний төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч-9, оношилгооны төвийн оношлогч инженерүүд-10, Замын Цагдаагийн албанаас-6 Нийтийн Тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч-7, нийтийн тээврийн оношилгооны төвийн оношлогч инженерүүд-4, нийтийн тээвэрт үйлчилдэг 18 аж ахуйн нэгжийн 25 иженер техникийн ажилчид нийт 61 албан хаагчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Цээл сумын нутаг дахь хүннүгийн булшнаас тагтай хүрэл сав олджээ

Монголын Үндэсний Музейн судлаачид Айрагийн гозгор хэмээх газарт явуулсан археологийн судалгааны үр дүнд Монгол Улсын нутгаас Сяньби нарт холбогдох дурсгалыг анх удаа илрүүлж, эртний түүхийн судалгааг баяжуулах бодит олдвор, эх хэрэглэгдэхүүнийг цуглуулаад байна хэмээн мэдээллээ. Тэд 2018 онд АНУ, Олон улсын Түрэг академи, Солонгос, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан археологийн зургаан төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Дээрх төслүүдийн хүрээнд Увс, Хөвсгөл, Орхон, Төв, Хэнтий аймгийн нутагт орших шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үе, Хүннү, Сяньби, Түрэгийн үеийн зарим дурсгалуудыг малтан судалсан байна. Монголын Үндэсний музейн судалгааны баг 2014 оноос эхлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгорт малтлага явуулж судалсны үр дүнд 100 гаруй булшийг бүртгэн баримтжуулжээ. Тэдгээрээс 16-г ньмалтахад олон тооны хөмөгт оршуулга илэрчээ. Энэ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутагт малтан судалсан сяньбичуудын оршуулгуудтай адил төдийгүй булшнаас гарсан эд зүйлс ижил байх нь ажиглагдсан гэнэ. Ойрын таван жилийн хугацаанд 100 гаруй олдвор олджээ. 2014-2018 онд Монголын Үндэсний музейн судлаачид Төв аймгийн Цээл сумын нутаг Шийтэр хэмээх газар байрлах хүннүгийн дурсгалт газар хоёр дахь жилдээ БНХАУ-ын Үндэсний музейн судлаачидтай хамтран гурван булш малтсан байна. SHTR-02 булшнаас бүсний төмөр арал, сувс, чий будагтай модон цар, бүсний алтан чимэг, тагтай хүрэл сав, амыг нь боосон арьсан богцны үлдэгдэл зэрэг олджээ. Энэхүү хүрэл сав нь хүннү булшнаас анх удаа илэрч байгаа олдвор юм.

Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар ярихдаа “Монголын үндэсний музей олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэгшинжлэх ухааны байгууллага, археологийн судалгаа шинжилгээний үр дүнг ард иргэддээ мэдээлж байна.Төслийн үр дүнд Монголын эртний түүхийн судалгаанд шинэ хуудас нээлээ. Хамгийн гол судалгааны ажил гэвэл Сяньбигийн үеийн дурсгалыг Монголынархеологийн түүхэнд анх удаа түүхийн олдвороор баталгаажуулсан. Нөгөөх нь Түрэгийн үеийноршуулгын зан үйл, тахилын зан үйл зэрэг ховор баримтуудыг гаргаж ирлээ. Төслийн маань үр дүн бол Монголын түүхийн цагаан толбыг арилгахад оршиж буй. Цаашдаа Монголын Үндэсний музей археологийн олдворуудыг баяжуулах чиглэлээр ажиллаж байна” гэв.

Б.БОЛОРЧИМЭГ





Categories
мэдээ нийгэм

Цахим элсэлтээр сонгогдсон хүүхдүүдийн цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулна

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хүүхдүүдийн цахим элсэлт өнөөдөр 09:00 цагт зохион байгуулагдлаа.

Цахимаар хүүхдээ бүртгүүлсэн иргэдийн гар утсанд “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … дугаартай таны хүүхэд сонгогдсон тул …-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу” эсвэл “Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад … бүртгэлийн дугаартай хүүхэд сонгогдсонгүй” гэсэн зурвас ирж байгаа юм.

Хэрэв таны хүүхэд сонгогдсон бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна.Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
  • Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
  • Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
  • Хүүхдийн чээж зураг 2%.

Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх аж. /2013 онд батлагдсан уг жагсаалт өөрчлөгдөөгүйг НБГ-аас мэдээллээ/

Categories
мэдээ спорт

Ө.Эрдэнэбаатар аваргын төлөө үлдлээ

Азийн зуны спортын XVIII наадмын жюүжицү бөхийн барилдаан үргэлжилж байна. 56 кг-ын жинд манай тамирчин Ө.Эрдэнэбаатар аваргын төлөө үлдлээ. Тэрбээр Казахстан улсын тамирчинтай хүч үзэж, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулав. Харин финалд Арабын Нэгдсэн Эмиратын 17 настай, энэ жилийн өсвөрийн дэлхийн аварга Халид Алблүүшитэй барилдана.

Хэрвээ тэр медаль хүртвэл Монгол Улс жюүжцү бөхийн төрлөөр анх удаа Азийн наадмаас медаль хүртэх юм.

Categories
мэдээ нийгэм

ЗТХЯ-ны хэлтсийн даргын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарахаас өмнө болсон зодооны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай мэдээг шүүхээс ирүүллээ.
ЗТХЯ-ны хэлтсийн дарга ажилтай Г гэгч нь яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед халдсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг наймдугаар сарын 21-нд болж Г-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна.

Categories
мэдээ спорт

Азийн наадмын жиү жицүгийн барилдаан эхэллээ

Азийн XYIII зуны спортын наадмын долоо дахь өдөр Монголын баг тамирчид Жиү жицү, эрэгтэй волейбол, бадминтон эрэгтэй ганцаарчилсан төрөл, бокс зэрэг спортын төрлөөр өрсөлдөж байна.

Өнөөдөр орон нутгийн цагаар манай эрэгтэй волейболчид Ираны багтай тоглож 0:3 хожигдлоо. Жиү жицүгийн тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 49 кг-д хүч үзсэн Баттамирын Хорлоо Арабын Эмират тамирчинд хожигдсон бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Гантөмөрийн Баяндүүрэн Узбекстаны тамирчин Рузуев Достанд 0:4-өөр ялагдлаа.

Эрэгтэйчүүдийн 69 кг-д Мөнхтөрийн Батбилэг Казахстаны Казхеков Нартяад хожигдсон бол эмэгтэйчүүдийн 49 кг-д Мөнхгэрэлийн Баярмаа Казахстаны тамирчин Мекенбаева Молдирыг 2:0-ээр ялж медалийн төлөө АНЭУ-ын тамирчинтай хүч үзэхээр болов.

Мөн эрэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Өлзийтогтохын Эрдэнэбаатар Филиппиний тамирчин Де Жиан Тейлорыг ялснаар Казахстаны бөх Коныссов Куандуктай медалийн төлөө барилдана.

Манай боксчдын хувьд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Төмөрхуягийн Болортуул, үдээс хойш орон нутгийн цагаар 16 цагт БНАСАУ-ын боксчин Жо Сон Хва-тай тулалдаж баг тамирчдынхаа гарааны тоглолтыг хийж тэмцээний салхи хагална.

Мөн энэ өдрийн оройн 19 цаг 30 минутаас ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ эрэгтэйчүүдийн 69 кг-д Узбекстаны тамирчин Батуров Бобо Усмонтой хүч үзнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

Нийслэлийн Ерөнхий боловсролын есдүгээр сургууль дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна. Сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж буй Баянзүрх дүүргийн 84, 111,114 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 113, Сэтгэмж цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургууль, Сонгино-Хайрхан дүүргийн 65, 107, 122 дугаар сургууль орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд сааруулагч болон бусад ажлуудыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль орчмын 12 дугаар байрны баруун талаар нэг чиглэлийн 66 м чулуун замын ажил, мөн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн орчмын явган хүний арал байгуулах ажлууд тус тус хийгдэж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 111 дүгээр сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 71 дүгээр сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 113 дугаар сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын Сэтгэмж цогцолбор сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Сонгино-Хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 65 дугаар сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Сонгино-Хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Сонгино-Хайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 122 дугаар сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

/Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 114 дүгээр сургууль/

Хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн офицерууд согтуу нударга зөрүүлжээ

цагдаагийн алба хаагчид нударга зөрүүлжээ зурган илэрцүүдЦагдаагийн офицерууд согтуурсан үедээ нэгнийхээ биед гар хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийнхэн энэ сарын 18-нд Төр хурахын ам, Хөлийн голын хөвөөн гэх амралтын газар амарч байх үедээ муудалцсан байна.

Тухайн үдэш галын наадам хийж гал асаажээ. Энэ үед хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунбат “Миний зөвшөөрөлгүй галаа асаалаа” хэмээн уурлаж, Гачуурт дахь хэсгийн дарга хошууч Данзанравжаа руу агсамнасан аж.

Энэ үед хошууч Данзанравжаа “Ажлын цагаар ч, амралтын цагаар ч дарамталлаа” хэмээн хурандаа Ц.Ариунбатыг шанаадсан байна. Холбогдох албаныхан эл хэргийн талаар нууцалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш нарыг бэлтгэж эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, тэднийг нийгэмшүүлэх ажил эрхлэх мэргэшсэн багш нарын тоо тийм ч хангалттай биш. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Тэгвэл Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх ажил дахин эхэллээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, зааж сургах 10 багшийг ОХУ-д бэлтгэхээр болов.

Багшийн мэргэжлээр сурах гэж байгаа шинэхэн оюутнууд нь тусгай дунд сургуулийн залуухан багш нар бөгөөд энэ мэргэжилдээ дуртай, нийгмээс тусгаарлагдмал байдаг тэр хэсэгт өөрийн чадах бүхнээр туслах хүсэлтэй, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой явдгаа салбарын сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар тусгай сургуулиудад мэргэшсэн багш байдаггүйгээс засч болох, нийгэмшүүлэх ажил төгс хийгдэж чадахгүй байгааг онцолсон.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хүний хамгийн хүчтэй зэвсэг бол эрдэм мэдлэг. Мөн нийгмийн үнэт зүйл нь ядарч зовсон нэгэндээ туслах, эмзэг гэгдэх тэр хэсэгт гар сунгах гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, хүмүүжүүлэх нь тийм амар ажил биш. Энэхүү том ажилд өөрийн бие сэтгэлээ зориулж байгаа та бүхнийг мэргэжилтэй, мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хүний нутагт эх орныхоо нэрийг бодож, амжилттай сайн сураарай” гэж захилаа.

ОХУ-д суралцах 10 оюутны дөрвөн жилийн зардлыг төр 100 хувь дааж байгаа аж. Мэргэжлийн багш бэлтгэх уг ажил нь нийгмийн захиалга байсан бөгөөд салбарын сайд зоригтой шийдэл гаргасан нь биеллээ олж, хэрэгжихээр болсон байна.

Ийнхүү 30 жил тасарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах багш бэлтгэх буухиаг үргэлжлүүлэх арван оюутан ирэх даваа гарагт ОХУ-ыг зорихоор боллоо.

Categories
мэдээ нийгэм

Бариста С. Даваасүрэн: Дэлхий дээрх бүх уух зүйлсээс хамгийн эмзэг нь кофе

Монголд төлөвшиж буй кофены соёлын талаар Бариста С. Даваасүрэнтэй ярилцлаа.

Сайн байна уу? Яагаад энэ ажлыг сонгох болсон бэ?

Талхан дээр гурил цацаад эхэлдэг талхчны тухай солонгосын цуврал кино гардаг байсан юм. Тэр киног үзээд кофены соёлын тухай төсөөлөлтэй болсон гэхэд болно. Гэхдээ миний бодсон, төсөөлснөөс бүх зүйл өөр байсан. Дөнгөж засвар хийж байх үеэс нь эхэлж ажилласан болохоор тоос шороонд дарагдсан төсөөлснөөс тэс өөр байдал угтсан. Гэхдээ кофены машинууд ажиллаж, бүх гэрэл асахад миний төсөөлсөн зүйл яг нүдний минь өмнө харагдаж байсан.

Баристагаар ажиллаж эхлэхдээ кофе уудаг, сайн чанаж чаддаг байсан уу?

Кофены соёлтой өөрөө танилцахгүйгээр хүнд кофе чанаж өгнө гэдэг нь боломжгүй зүйл. Өглөө бүр эхний хээ кофег бариста хүн өөрөө амсаж үздэг. Яг л цай чанаад давсыг нь амсаж үздэгтэй адил. Кофе уух тусам илүү чанартайг нь хайдаг болсон. Энэ нь нэг талаараа ажилдаа дурлаж, чадавхжиж байгаагийн илрэл юм болов уу гэж боддог. Би Солонгос хэлний анги төгссөн. Солонгос оюутнуудад Монгол хэл заадаг байсан. Хичээл тараад “хамт кофе ууя” гэхэд нь үгүй гэж хэлж чаддаггүй байсан болохоор хамгийн зөөлөн сүүтэй кофенд чихэр хийгээд хутгаж уудаг байсан.

Кофены соёл Монголд ямар түвшинд төлөвшиж байна вэ?

Би баристагаар ажиллаад таван жил болж байна. Анх бариста хийж эхлэх үед хүмүүс “найруулдаг кофег таван зуун төгрөгөөр гаднаас аваад уух боломжтой байхад яагаад нэг аяга кофег дөрвөөс таван мянган төгрөгөөр уух ёстой гэж” гэсэн ойлголттой байсан. Одоо харин эсрэгээрээ болсон байна. Монголчууд кофег өөрөөр хардаг болсон нь ажиглагддаг. Залуучуудын кофены хэрэглээ нэмэгдэх тусам чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, ном уншиж кофетой илүү ойр өнгөрөөх болсон.

Кофены, таны ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Үнэр. Өглөө ажилдаа орж ирэхэд хамгийн түрүүнд кофены үнэрээс маш их эрч хүч авдаг. Мөн өглөө бүр зөв тохируулсан шотоо хамгийн эхний үйлчлүүлэгчид өгнө гэдэг нь бариста хүний ажлын сайхан талыг мэдрүүлдэг юм шиг санагддаг. Энэ ажлыг хийдэг хүмүүс эерэг болчихдог. Учир нь гэвэл хүн бүхэнд аз жаргалыг түгээх зорилготой ажилладаг болохоор тэр байх.

Кофе бэлтгэхэд анхаарах ёстой чухал зүйл нь юу байдаг вэ?

Зөв тохируулсан кофены нунтаг байх хэрэгтэй. Бариста хүний даралт чухал байдаг. Бүх зүйл нь зөв байхаас гадна машины градус зөв тохирсон эсэх гэх мэтчилэн үе шатлал бүрдээ маш нарийн ажиллагаатай байдаг. Цэвэр мэдрэмжид суурилсан ажил.

Дэлхий дээрх бүх уух зүйлсээс хамгийн эмзэг нь кофе гэхэд болно.Яагаад гэвэл тэр кофег хаана тарьж ургуулсан, тухайн газар нутгийн хөрс шороо, уур амьсгал, кофег хэрхэн хурааж авсан, хадгалалт, тээвэрлэлт, хууралт гээд кофег чанах хүртэлх бүхий л үе шат амтанд нөлөөлдөг.

Монголд аль улсын кофег түлхүү хэрэглэдэг вэ?

Янз бүр л байдаг. Арабика, Робуста гээд кофены хоёр төрлийн сорт байдаг. Ихэнх газрууд арабика сортын кофег түлхүү сонгож хэрэглэдэг. Амт чанарыг хувьд робуста сортыг бодоход харьцангуй сайн чанарын борголууд байдаг. Арабика үрийг Бразил, Этиоп гэх мэтчилэн улсуудаас оруулж ирдэг.

Кофе хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдаг вэ? Дийлэнх хүмүүс зүрхэнд муу гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.

Бүх төрлийн хүнсийг тунг нь хэтрүүлж хэрэглэвэл хор болдог гэдэг. Үүнтэй адил кофег ч мөн адил зөв цагтаа тохиромжтой хэмжээгээр уух ёстой. Хүний кофе уух тохиромжтой цаг нь өглөөний цайгаа уусны дараа ажилдаа гарахынхаа өмнө, өдрийн цайгаа уусны дараа уувал цусны эргэлтийг сайруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, мартах буюу Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн жингээ барьж байгаа хүмүүс сахаргүй, хар кофег ууж хэрэглэвэл тустай.

Кофе гэхээсээ гадна кофе шопын интерьер дизайны шийдэл чухал санагддаг. Энэ талаар тайлбарлавал?

Европын хуучны хэв маягийг харуулсан байдаг. Мөн номын сан, кафены соёлыг хослуулсан байдлаар интерьерийнхээ шийдлийг гаргасан байдаг. Хүн байгальтай ойр байх тусамтайван тухтай мэдрэмж авдаг. Тэр утгаараа бор өнгийг голчлон уусгаж модон тавилгыг хэрэглэдэг. Бор өнгө хүнд тухтай мэрэмж төрүүлдэг гэдэг утгаараа. Хамгийн хачирхалтай нь кофе шопод явдаггүй том цагуудыг байрлуулсан нь хүмүүс “яг энэ жаргалтай цаг хугацаандаа үлчих юмсан, цаг хугацаа ингээд л зогсчихдог бол” гэж ярьдагтай холбоотой. Энэ утга санааг агуулж ийм цагийг байрлуулсан байдаг.

Б.ОДГЭРЭЛ