Categories
мэдээ нийгэм

Энэ он гарснаас хойш 24 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Бага насны хүүхдүүд өдөр бүр зам тээврийн осолд өртөж, амиа алдах, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Одоо хичээл сургууль эхлэхээр зам тээврийн ослын тоо нэмэгддэг талаар албаныхан хэлж байна.

2018 он гарсаар эхний 7 сард 500 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдгээрээс 24 хүүхдийн амь нас хохирч, 95 нь хүнд гэмтсэн байна.

Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 10 хүртэл насны хүүхдийн 48.4хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 38.7 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 12.9 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцсон байна.Түүнчлэн осолд өртсөн хүүхдийн насны байдлаар үзвэл 85 хувь нь 0-14 насны буюу эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтад байх ёстой, бие даан замын хөдөлгөөнд оролцох чадваргүй хүүхдүүд осолд хамгийн өртөж байна.

Өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 20-ны хороонд буюу хичээлийн шинэ жилийн үеэр гэхэд улсын хэмжээнд 11 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд гэмтсэн байжээ.

Хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход насанд хүрсэн ямар ч хүн багш ч, УИХ-ын гишүүн ч, сэтгүүлч ч, жирийн нэг ажилчин, жолооч ч, хүүхдийн аав ээж, ах эгч ч бүгд хувь нэмрээ оруулах шаардлагатай байна.

Мэдээж “Хүүхдүүдээ хамгаалъя” гэсэн урианы хажуугаар жишим ч үгүй тоохгүй өнгөрөх хүн байхгүй байх.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх нь бусад золгүй явдалд өртөхөөс хэдэн арав дахин их байна. Энэ нь томчууд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэхгүй, хүүхдэдээ хайхрамжгүй хандаж хоёрдугаар байрт тавихгүй байхыг шаардаж байна.

Замын хөдөлгөөнд оролцох үедээ хийсэн нэг буруу үйлдэл чинь урд нь өгсөн мянган зөвлөгөөг арчаад л хаячихна. Иймд та зам хөндлөн гарахын өмнө, автомашин жолоодож явахдаа хүүхдэд муу үлгэр дууриал бүү үзүүлээрэй.


Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 2018 оны эхний хагас жилийн тайланг танилцуулав.

Мөн энэ оны эхний хагас жилд Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар салааны алба хаагч нарын гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд хийсэн дүн шинжилгээ тайлан болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн үүрэг, даалгаврыг танилцуулж, цаашид алба хаагч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд хэрэгжүүлэх ажил арга, хэмжээний санал асуулга авч, алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Уг үйл ажиллагааг Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоодын цэргийн штабын захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн зохион байгуулжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Азийн наадмын өнөөдрийн хуваарь

Байт харваа:

  • Эмэгтэй тахир (recurve) нумны багийн төрлийн 1/8 Монгол – Энэтхэг 10.30 мин
  • Эрэгтэй тахир (recurve) нумны багийн төрлийн 1/8 Монгол – Бангладеш 11.50 мин

ХӨНГӨН АТЛЕТИК:

  • Эрэгтэй марафон Б.Сэр-Од 7.00 цаг
  • Эрэгтэй 400 м Э.Төртогтох, А.Акут 12.10 мин

САГСАН БӨМБӨГ:

  • Эрэгтэй 5х5 Монгол – Индонез 19.30 мин
  • Эмэгтэй 3х3 Монгол – Балба 20.40 мин
  • Эрэгтэй 3х3 Монгол – БНСУ 21.30 мин
  • Эмэгтэй 3х3 Монгол – Тайвань 22.10 мин

БОУЛИНГ:

– Эрэгтэй 6 гишүүнтэй багийн төрөл МОНГОЛ 10.00, 16.00 цаг

БОКС:

  • Эрэгтэй 49 кг Х.Энхмандах – БНСУ 19.30 мин
  • Эрэгтэй 56 кг Х.Энх-Амар – Япон 20.15 мин
  • Эмэгтэй 60 кг М.Намуун – БНАСАУ 22.15 мин

ГОЛЬФ:

  • Эмэгтэй ганцаарчилсан Н.Намуунаа, А.Энэрэл, Б.Батнасан 7.00 цаг
  • Эмэгтэй багийн МОНГОЛ 7.00 цаг
  • Эрэгтэй ганцаарчилсан Б.Мөнхбаатар, Ж.Маргад, Г.Мэндсайхан, Ч.Гантөмөр 7.33 мин
  • Эрэгтэй багийн МОНГОЛ 7.33 мин

ЖИУ ЖИЦҮ БӨХ:

  • Эрэгтэй 62 кг Н.Хас-Эрдэнэ – Афганистан 11.00 цаг
  • Эрэгтэй 62 кг Б.Мөнхбаатар – Туркменстан 11.00 цаг
  • Эрэгтэй 94 кг Б.Ариунцог – 1/16-н ялсантай нь 11.00 цаг
  • Эрэгтэй 94 кг Х.Мөнгөнбаяр – Иран 11.00 цаг
  • Эмэгтэй 62 кг Ц.Удвал – Вьетнам 11.00 цаг
  • Эмэгтэй 62 кг Б.Буяндэлгэр – Сингапур 11.00 цаг

КАРАТЕ:

  • Эрэгтэй ката төрлийн 1/8 Д.Баярт – Макао 10.00 цаг

ПАРАГЛИДИНГ:

  • Эрэгтэй багийн кросс төрөлд МОНГОЛ 11.00 цаг
  • Эмэгтэй багийн кросс төрөл МОНГОЛ 11.00 цаг

БУУДЛАГА:

  • Эрэгтэй 25 м-н гар буу Э.Даваахүү, Ш.Буянзаяа 10.00 цаг

СПОРТ АВИРАЛТ:

  • Эрэгтэй комбинэд төрөлд Н.Хэрлэн 10.15 мин
  • Эмэгтэй комбинэд төрөлд Н.Анужин, Б.Ариунбаяр 10.15 мин
Categories
мэдээ нийгэм

“Багануур” ХК-ийн хувьцаа хамгийн өндөр хувиар өсчээ

Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 480,961 ширхэг хувьцаа арилжсанаас 7 компанийн хувьцааны ханш өсчээ.

Харин мөн өдрийн арилжаагаар 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Тодруулбал “Багануур” ХК BAN+8.28 хувиар, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК ERDN+2.43 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол Шуудан” ХК MNP-10.00 хувиар, “Махимпекс” ХК MMX-3.63 хувиар компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр “TOP 20” индекс 19170.64 нэгж болж 0.03 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,3 их наяд 23 тэрбум 494 сая 299 075.00 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын угаарын төгсгөлийг тэгш сондгойгоор нь ялган змын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Торуулбал, автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм спорт

Б.Сэр-Од тавдугаар байрт орж ирлээ

XVIII Азийн зуны спортын наадам Индонез улсын Жакарта, Палэмбанг хотуудад зохион байгуулагдаж байна. Өнөөдөр өглөө Марафоны төрөлд Б.Сэр-Од уралдлаа. Тэрбээр 2 цагт 23 минут 42 секунт гүйж тавдугаар байрт орж ирлээ.

Тэрбээр тэргүүлэгчээс 5 минут 20 секунт хоцорч ирсэн бөгөөд тус тэмцээнд Японы Иною Хирото тэргүүлжээ. Түүний араас Бахарены Элиббасси Элхассан хоёрт, БНХАУ-ын Дуо Бюжие гуравт орж иржээ.

Categories
мэдээ нийгэм

“UB food” фестиваль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“UB Food Festival” арга хэмжээг 6 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар Гэрэл плас медиа групптэй хамтран зохион байгуулж байна.

Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээний хоёр дах өдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна.

“UB Food Festival”-д оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчлэх бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж амтат хоол зооглонгоо амралт, чөлөөт цагаа хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

“UB FOOD FESTIVAL 2018” ХӨТӨЛБӨР

2018.08.24 /13:00-00:00/

13.00 Нээлтийн үйл ажиллагаа

13.30 “Монголын Үндэсний Урлагийн Их Театр” тоглолт

14.00 Циркийн тоглолт

14.15 Мастер тогоочийн шоу

14.25 Хөтлөгчийн цаг

14.35 Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх“ чуулга тоглолт

15.15 Мастер тогоочийн шоу

15.35 Хэн хамгийн хурдан хотдог идэх вэ? тэмцээн

15.50 Бартендерийн шоу

19.00 Уран бүтээлчдийн тоглолт

19.30 Уран бүтээлчдийн тоглолт

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

2018.08.25 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дууны тоглолт

12.25 Циркийн уран нугаралт

12.35 Дуучин Жавхаасайхан

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 Хөгжөөнт тоглоом

13.35 “Улаанбаатар чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Мөрөөдлийн театр” хөтөлбөр

14.50 “Аавтайгаа хамт” тэмцээн

15:20 Бартендер шоу

15.30 Уран бүтээлчдийн тоглолт

15.40 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

19.30 Бартендер шоу

19.50 “Зумба” бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

2018.08.26 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дуу

12.25 Циркийн галт үзүүлбэр

12.35 Уртын дуу /Цэргийн дуу бүжгийн чуулга/

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 “Хайртдаа” хоолны тэмцээн

13.35 “Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Маск продакшн” хошин хөтөлбөр

14.50 Хөтлөгчийн хөгжөөнт цаг

15.30 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

20.30 Салса, Бачата бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн хэмжээний тоглолт

ЗАДГАЙ ТАЛБАЙН ХӨТӨЛБӨР

  • Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом
  • Айрагны тэмцээн
  • Зөв хооллолтын зөвлөгөө
  • Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн
  • Мөхөөлдөсний тэмцээн
  • Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг
  • “Гэрийн эзэгтэй” ток шоу
  • “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт
  • “Бяцхан тогооч” уралдаан
  • Амьтдын хоол
  • Шоколадны баяр
  • Сугалаат уралдаан
  • Шар айрагны тэмцээн
  • “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
  • “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
Categories
мэдээ нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудыг шалгана

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд дарга нараас сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах талаар өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэлийг хангаж буй байдлыг шалгаж эхэлжээ.

Шалгалтыг энэ сарын 24-нөөс 27-ны өдрийг хүртэл ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэс, Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн нууцын хэлтсийн дарга, ахлах байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр анги, байгууллагуудад явуулах аж.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүй, ажлын цаг ашиглалт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дотоод аюулгүй байдлыг хангах журам код 113”-ын хэрэгжилт зэргийг тухайлан шалгах юм байна.

Өнгөрсөн баасан гаригт Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 2018 оны эхний хагас жилийн тайланг танилцуулжээ.

Мөн энэ оны эхний хагас жилд Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар салааны алба хаагч нарын гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд хийсэн дүн шинжилгээ тайлан болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн үүрэг, даалгаврыг танилцуулж, цаашид алба хаагч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд хэрэгжүүлэх ажил арга, хэмжээний санал асуулга авч, алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Уг үйл ажиллагааг Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу Дотоодын цэргийн штабын захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нар ОХУ-д суралцана

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах, тэднийг нийгэмшүүлэх ажил эрхлэх мэргэшсэн багш нар цөөхөн байдаг. Иймд сүүлийн 30 жил тасраад байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд аливааг зааж, сургах мэргэжлийн багш бэлтгэх ажлыг дахин эхлүүлсэн байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөтлөх, зааж сургах арван багшийг ОХУ-д бэлтгэхээр болжээ.

Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа багшийн мэргэжлээр суралцах оюутнууд, тусгай дунд сургуулийн залуу багш нарыг хүлээн авч уулзлаа. Тэд нийгмээс тусгаарлагдсан хүмүүст чадах бүхнээр туслах хүсэлтэй, мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилготой явдгаа энэ үеэр илэрхийлсэн аж.

ОХУ-д суралцах арван оюутны дөрвөн жилийн зардлыг төр 100 хувь дааж байгаа юм байна. Тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нар ирэх даваа гаригт ОХУ-ыг зорихоор болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхбаяр: Барилгын чанарт хяналт тавихад тусгай зөвшөөрөл шаардлагатай учраас мэргэжилтнүүд оролцох боломжгүй

Сүүлийн жилүүдэд барилгажилт нэмэгдэхийн хэрээр шинээр баригдсан барилгуудад тавих хяналт суларч байна. Хэдийгээр төр хяналт тавьдаг, хүлээн авах ажлыг зохион байгуулдаг гэх боловч, төрийн нэрээр чанаргүй барилга хүлээж авсан комисс ямар ч хариуцлага хүлээдэггүй. Үүнээс болж иргэн, албан байгууллага их хэмжээний мөнгөн хохирол хүлээх явдал нэмэгдэж байна. Харин мэргэжлийн байгууллага болох Монголын барилгын инженерүүдийн холбоо энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тус холбооны ерөнхийлөгч Б.Мөнхбаяртай ярилцлаа.

-Танай байгууллага ямар зорилготой байгууллага вэ?

-Барилгын салбарын ажлыг авч явдаг гол зүтгүүр нь инженер, техникийн хүмүүс байдаг. Энэ хүмүүсийг улсын хэмжээнд биш, цаашдаа дэлхийн хэмжээний мэргэжилтэн болгох, орчин цагийн техник, технологийн түвшинд байлгах, мэргэшүүлэх зорилготой ТББ.

-Манай барилгын инженерүүдийн ур чадвар, мэдлэг мэргэжил ямар түвшинд байна?

-Ер нь нүүдэлчин удмын ген байдаг юм шиг байгаа юм. Дасан зохицох чадвар өндөртэй монгол хүний чанар байна. Юмыг ойлгох, хийж сурах нь хурдан. Гэхдээ нэг дутагдалтай. Яаж хийхээ мэддэг боловч, яагаад, ямар түвшинд хийх ёстойг мэддэггүй. Гүйцэтгэлийн үр дүн ямар байх ёстойг мэддэггүй.

-Барилгын салбарт инженерийн хангамж хэр байна?

-Би өөрөө барилгын инженер бэлтгэдэг багшийн хувьд инженерийн хангамж тооны хувьд хангалттай гэдгийг мэднэ. Суурь шаардлагыг хангасан инженерүүд хүрэлцээтэй.

-Зарим барилгын компанийн захирлууд Бид зар тавиад ч сайн инженер олохгүй байна гэж ярьдаг.

-Би суурь боловсролтой инженерийн тоо хангалттай гэж хэлсэн. Мэдээж барилгын компаниудад туршлагатай инженер хэрэгтэй. Мөн тэдэнд тохирсон цалин хангамж байх шаардлагатай. Харин шинэ залуу сургууль төгссөн инженерүүдийн хувьд арай өөр. 20-30 жил ажилласан инженерийг дөнгөж сургууль төгссөн инженертэй харьцуулшгүй. Гэтэл өнөөдөр дөнгөж сургууль төгссөн хүүх-дээр олон давхар барилга хариуцуулаад явж л байна.

-Тийм тохиолдол байна уу?

-Байна, байна.

-Юу буруу гэж, маш сайн мэргэжилтэн байж болно биз дээ?

-Би зөв гэж бодохгүй байна. Инженерүүд дөрвөн жилийн хугацаанд суралцдаг. Үүнээс жил хагаст нь мэргэжлийн хичээл үздэг. Энэ хугацаанд инженерийн хэмжээнд юм сурах уу. Одоогийн мөрдөж байгаа тогтолцоо нь ийм. Тийм учраас ажлын талбарт чанагдаж байж л инженер болдог. Туршлагатай инженерт л томоохон ажлыг даатгах хэрэгтэй.

-Инженер бэлтгэх манай одоогийн тогтолцоо олон улсын жишигт нийцэж байгаа юу?

-Нийцэж байгаа. ШУТИС-ийн сургалтын программ олон улсын жишгээр л явж байгаа.

-Сүүлийн үед барилгын чанарт нэлээд асуудал гарч байна. Үүнд танайхан хяналт тавьдаг уу?

-Барилгын чанарын асуудал ямар байгаа талаар нэлээдгүй ярьж байна. Гэхдээ энд инженерүүдийг буруутгахаас илүү бас л тогтолцоог ярих хэрэгтэй. Яагаад муу барилга баригдаж байна гэдгийг анзаарах нь чухал. Манайхны барьсан сайн чанартай том барилгууд байдаг. Тэр барилгыг хэн барьсан гэдгээсээ бус ямар хяналттай барьсан гэдэг асуудал чухал байгаа юм. Барилгын гүйцэтгэлд тавих хяналт сайн байвал ямар ч асуудал гарахгүй.

-Жишээ байна уу?

-Саяхан бид нэг асуудалтай тулгарсан. Нэг барилгыг засах ажил гарсан. Тэр барилгыг барьж байхад төрийн байгууллага хяналт тавьсан байгаа юм. Тэгсэн мөртлөө засвар хийх ажлыг дахиад л тэр байгууллага шалгана. Өмнө нь алдаа гаргасан байгууллага “Та нар төсөв, хяналтын мөнгөө манайд шилжүүл” гэж байгаа юм.

-Өмнө нь мөнгө авчихаад хяналтын ажлаа муу хийсэн төрийн байгууллага алдааг засах гэсэн хүмүүсээс мөнгө нэхэж байгаа юм уу?

-Тийм. Энэ чинь өнөөгийн манай барилгын хяналтын тогтолцоо. Тэгээд тэр их хэмжээний барилгын ажлыг төрийн байгууллагын цөөн хүн хянана гэж байхгүй дээ.

-Олон мэргэжлийн холбоо байдаг. Хяналт шалгалтад оролцож болдоггүй юм уу?

-Оролцож болно. Хуульд ч тодорхой хэмжээгээр туссан. Бид ч тодорхой хэмжээгээр оролцож байгаа. Гэтэл энэ түншлэлийн ажиллагааг төр ч, ТББ-ууд ч санхүүжилтийн хэлбэр гэж ойлгох хандлага байна. Бидний хүсч байгаа зүйл бол чадалтай инженерүүд бэлтгэх байгаа юм.

-Чадалтай инженерүүдээ хяналтын ажиллагаанд оролцуулж болохгүй юу?

-Тэр бас асуудал. Тусгай зөвшөөрөл авах, хяналт шалгалтын ямар түвшинд баталгаажуулах гэдэг нь тодорхойгүй.

-Би байшин барих болоод зураг, гүйцэтгэлийн хяналтаа танай нэг инженерээр хянуулж болохгүй юу?

-Хувийн орон сууц бол манайхантай холбоо бариад зохицож болно. Асуудал үүсгээд байгаа нь томоохон барилгууд. Тэр барилгуудын хяналтад ямар ч туршлагатай инженер дураараа оролцох эрхгүй.

-Иргэд орон сууцны барилга баригдаж байхад нь анзаардаггүй. Баригдсаны дараа үнэ л асуудаг. Зарим шинэ барилгад орсон байтал чанар муутай учраас багагүй хэмжээний зардал гаргадаг.

-Нэгэнт төрийн байгууллага хүлээж авсан болохоор итгэдэг. Гэтэл нөгөө худалдаж авсан барилгад асуудал үүсэхээр хариуцах төрийн байгууллага байхгүй. Тийм учраас манай холбоо иргэдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх “хэрэглэгчдэд ээлтэй байх шалгуур” боловсруулж байна. Зөвхөн манай салбарт биш. Бүх салбарт хөндлөнгийн хяналт тавих хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Тэгэхгүй бол “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг чанарт төр хяналт тавьсан мэтээр барилгын хяналт сул хэвээр л үргэлжилнэ.

-Нэгэнт бариад дуусчихсан том барилгын чанарыг шалгах технологи байдаг уу?

-Байгаа. Гэхдээ тэр шалгалтыг хэн хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал нь шийдэгдээгүй.

-Хөндлөнгийн хяналт бий болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Одоо ч хөндлөнгийн хяналтыг ашиглаж болно. Манай зөвлөх инженерүүдээс зөвлөгөө авдаг юм бий. Гэхдээ албан ёсоор оролцдоггүй. Сайн дурын үндсэн дээр зарим компани, хувь хүмүүс л тохиролцооны журмаар хийдэг.

-Төр үндсэндээ танай холбоотой мэргэжлийн түвшинд харьцдаггүй гэсэн үг үү?

-Огт харьцахгүй биш. Харьцах тохиолдол бий. Жишээлбэл, шүүхээс дүгнэлт гаргуулах бичиг ирдэг. Маш олон заалттай. Тэр дүгнэлтийг гаргахад их ажиллагаа орно. Гэтэл тэр ажиллагааны хөлс гэж бараг юм байхгүй. Баахан ажил хийчихээд байхад л нөгөө жаахан мөнгө нь ирэхгүй. Заримаа бид “ялтай ажил” гэж хошигнодог.

-Яагаад?

-Чанаргүй барьсан компани, хүлээж авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй. Харин бидний гаргасан дүгнэлтэд асуудал үүсвэл төр жигтэйхэн хатуурхана.

Х.БаТТӨгС