Categories
мэдээ нийгэм

Чанарын шаардлага хангаагүй эмийг эргүүлэн татуулав

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Мон-Адонис ХХК-ийн эмийн үйлдвэрт хяналт шалгалт хийж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрлэгдсэн 14 цувралын дугаартай 1 жил хүчинтэй хугацаатай Vita C /Аскорбины хүчил/ 2%-200 мл уусмал эмийг МХЕГ-ын ХАБҮЛЛ-д шинжлүүлэхэд сорилтын дүнгээр чанарын шаардлага хангаагүй гарсан.

Илэрсэн зөрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчил гаргасан Мон-Адонис ХХК-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, 656.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж нийт 720 флакон 288.0 мянган төгрөгийн эмийг зах зээлээс буцаан татан авалт хийлгүүлж, холбогдох журмын дагуу устгуулахаар Албадлагын арга хэмжээ авсантай холбогдуулан хурааж авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гаргах биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн зөвлөлд шилжүүлж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэв

2018 оны 08 сарын 30-нд Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч тус товчоогоор оройн 22 цагын орчимд TOYOTA PRIUS маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Т-г арьстай 8 ширхэг тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Суреш Бабуг эх орондоо бүр мөсөн буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байгааг тэмдэглэлээ.

Монгол Энэтхэгийн улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байна. Сүүлийн дөрвөн жилд БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын доод танхимын дарга, Гадаад хэргийн сайд, Дотоод хэргийн сайд нар манай улсад айлчилсан нь үүний илрэл юм. Бид цаашид ч улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэдгээ Шадар сайд илэрхийллээ.

Монгол Улс, Энэтхэг Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах, хил хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байна. Хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсанд сэтгэл хангалуун байна. Энэхүү төслийг түргэн шуурхай, чанартай барьж байгуулах нь чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.

Монгол, Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгаа. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг дараагийн Элчин сайддаа захиж үлдээгээрэй гэж Шадар сайд хүслээ.

Бидний эхлүүлсэн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн эрч хүч буурахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Суреш Бабу илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Алтанбагана финалд үлдлээ

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэй 90, -100 кг, +100, эмэгтэй +78 кг-д манай бөхчүүд өрсөлдөж байгаа билээ.

Г.Алтанбагана (90 кг) 2-р тойрогт Ш.Сабировыг /Узбек/ ялж, хагас шигшээд Тажикстаны К.Устопириёнтой барилдаж ялснаар финалд үлдлээ. Мөн Дүүрэнбаяр Ираны бөхийг ялж финалд үлджээ.

Эмэгтэйчүүдээс +78 кг жинд Б.Мөнхтуяа хүрлийн төлөө Казахстаны бөхтэй барилдана.

Categories
мэдээ спорт

Л.Отгонбаатар, Тайланд, Узбекстаны жүдочдыг цэвэр яллаа

Өнөөдөр 14 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж байна.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 100 кг-д байрилдаж байгаа Л.Отгонбаатар, Тайланд, Узбекстаны жүдочдыг цэвэр яллаа. Одоо хагас шигшээ барилдаанд Японы бөх Ийда Кентаротай барилдана.

Categories
мэдээ спорт

Г.Алтанбагана эхний хоёр учраагаа ялав

Өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж байна.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзэх Г.Алтанбагана эхний хоёр учраа болох Афганистаны Какар Мох Измайл, Узбекстаны Шахзодбек Сабировыг тус тус яллаа. Одоо хагас финалд Тажикстаны бөхтэй барилдана.

Categories
мэдээ нийгэм

Авто зогсоолыг татан буулгав

Улсын драмын эрдмийн театр, “Бльюмон” төвийн дэргэдэх авто зогсоолуудыг татан буулгах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Улаанбаатар хотод хүмүүс амарч, зугаалах орчин шаардлагатай байгаа тул ийнхүү бүрдүүлэхээр ажиллаж буй юм.

Татан буугдаж буй дээрх зогсоолуудаас 200 метр хүрэхгүй зайнд томоохон зогсоол бий гэлээ.

УДЭТ, Бльюмон төвийн авто зогсоолыг татан буулгав

Categories
мэдээ нийгэм

Аваргуудын лигийн сугалаа явагдлаа

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн буюу Аваргуудын лигийн шинэ улирлын хэсгийн шатны сугалаа өчигдөр шөнө явагдлаа. Олон жил энэ тэмцээнийг өнжсөн хэд хэдэн клубууд хэсгийн шатанд шалгарч тус тусын хэсэгт багтсан юм.

Тэмцээний A хэсэгт өнгөрсөн улирлын Европа лигийн аварга Атлетико Мадрид клуб Германы Боруссия Дортмунд, Францын Монако болон Бельгийн Брюгге клубуудтэй нэг хэсэгт багтжээ. Үүнээс гадна долоон жилийн дараа Аваргуудын лигт эргэн оролцож буй Италийн Интер Милан клуб харьцангуй хүнд буюу Испанийн Барселона, Английн Тоттенхэм, Нидерландын ПСВ Эйндховен клубуудтэй нэг хэсэгт багтсан байна.

Францын аварга ПСЖ клуб Италийн Наполи, Сербийн Црвена Звезда болон өнгөрсөн улирлын дэд аварга Ливерпүүлтэй хамт C хэсэгт багтсан юм. Харин D хэсэг “амьдралын” буюу хамгийн сул хэсгээр нэрлэгдсэн бөгөөд энд ОХУ-ын аварга Локомотив Москва, Португалын Порту, Германы Шальке 04, Туркийн Галатасарай клубууд багтаад байна.

Аваргуудын лигийн сугалаа явагдлаа

Хэсгийн шатны нээлтийн тоглолтууд есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд явагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Анагаахын сургуулийг удирдах чадварлаг хүмүүс байгаа гэв

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ажлаасаа халагдсан багш нар эсэргүүцлээ илэрхийллээ.

Энэ үеэр АШУҮИС-ийн багш П.Ганчимэг “Түр хороо байгуулсны учир нь дүрэм журмаа баримтлаач гэж хүсч байгаа юм. Мөн гаднаас ямар ч сонгон шалгаруулалтгүй захирлыг томилж байгааг эсэргүүцэж байна. Төрийн алба, академик байгууллагын удирдлагыг сонгохдоо сонгон шаргаруулалтаар сонгодог. Тэр дүрэм журмын дагуу явах хэрэгтэй. Манай сургуульд эрдэмтэн, багш, судлаачгээд удирдлагыг аваад явах чадвартай нөөц байгаа. Гэтэл яагаад заавал боловсролын сайдын тушаалаар гаднаас хүн орж ирж байна? Энэ бол байгууллагын соёлд сөргөөр нөлөөлнө. Одоо захирлаар томилогдсон сайд шалгалтаа өгөөд бусад хүмүүстэй яагаад өрсөлдөж болохгүй гэж. Бид хувь хүний чадвар, боловсролыг эсэргүүцэж байгаа юм биш” гэлээ.

Халамж үйлчилгээний газрын дарга асан Ц.Батхуяг “Би өглөө 10 цагт ажлаас халагдах тушаал авсан. Ажлын байранд архидсан, зүй бус харилцаа гарсан, тендерийг будлиулсан гэж тайлбарласан. Сүүлийн үеийн тендерүүд бүгд онлайнаар явах болсон. Үүнийг ямар ч будлиулах арга байхгүй. Би өчигдөр халамжийн газар очиж үзлээ. Гэтэл тушаалыг үзээд үүнд ямар ч үндэслэл,баримт нотолгоо алга гэсэн хариу өгсөн. Иймээс би шүүхэд хандана. Одоогоор найман хүний албан тушаал солигдсон. Харин хоёр хүнийг ажлаас халсан. Бид гомдолтой байна” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобусуудын цэвэрлэгээг сайжруулахыг анхаарууллаа

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийсэн байна.

Наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд автобус бааз бүрийн эх авалт дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулжээ.

Мөн илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгчээ