Азийн 18 дугаар наадмын каратэгийн эмэгтэй 50, 68 кг, эрэгтэй 75, 84 кг-ын жингийн тулаанууд өнөөдөр болж, медальтнууд тодорно. Манайхаас эрэгтэйчүүдийн 75 кг-д улсаа төлөөлөн оролцож буй Өвгөнхүүгийн Хангайхүү өнөөдөр эхний тулаанаа Ираны Асгари Гонче Бахматай хийнэ. Хожвол манай тамирчин наймд үлдэж, медалийн төлөө өрсөлдөх боломжоо нэмэгдүүлэх юм. Тулаанууд 11.00 цагаас эхэлсэн бөгөөд манай тамирчин хамгийн сүүлд буюу найм дахь тулаанд дэвжээнд гарч ирнэ.
Month: August 2018
Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан БСШУСЯ- наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ хичээлийн жилд “Сурагч бүрийн сурлагын чанарт ахиц гаргах” зорилт тавьж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын үеэр онцлов. Хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 01-ний бямба гарагт үдээс хойш хийх юм. Харин ирэх даваа гаригт албан ёсоор хичээл эхлэх аж. Есдүгээр сарын нэгэнд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэг нээгдэх юм байна.
Энэ үеэр БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Сургалтын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэн оюутнууд жагссан. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ?
МУИС-ийн төлбөрийн асуудлыг сайд шууд шийдэхгүй, тухайн сургуулийн ТУЗ шийдвэр гаргадаг, яамны зүгээс зөвхөн зөвлөмж өгдөг. Бид сурлагын чанарт анхаарахыг зөвлөсөн. Оюутнуудтай ёс зүйгүй харьцсан багшид хариуцлага тооцох үүрэг өгсний дагуу арга хэмжээ авч байгааг мэдэгдсэн.
-Зарим сургуулиудын захирлыг хууль бусаар халж сольсон гэх асуудлуудад тайлбар өгөхгүй юу?
-Би энэ ажилаа хүлээж аваад ямарч хүнийг ажлаас нь чөлөөлөөгүй. Мэдээж ямар нэгэн асуудал байгаа болоод солигдож байгаа. Ж.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд олон зөрчил илэрсэн. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ.
–Таныг огцрохыг шаардан яамны гадаа хүмүүс жагсаж байна, энэ талаар тайлбар өгөхгүй юу?
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо дотроо хэд хэдэн хуваагдсан. Тэдний хүсэлтээр Засгийн газар цалин нэмэх асуудлыг хүлээн авсан. Ирэх сарын 1-нээс багш нарын цалин нэмэгдэлтэй орно. Ганц багш бус соёл урлаг, бие тамир спортынхны цалин нэмэгдэж байгаа. Багш нар үе шаттайгаар гурван жил цалингаа нэмэгдүүлэхээр тусгагдсан байгаа.
Энэ хичээлийн шинэ жилд 76.4 мянган хүүхэд сургуульд анхлан орохоос нийслэлд 35.4 мянга, хөдөө орон нутагт 41 мянга хүүхэд элсэн орно. Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаас 9 дүгээр анги төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа аж. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд нийт 30 мянган багш ажиллахаас 27.3 мянга нь төрийн өмчийн сургуулиудад, 2.7 мянга нь хувийн өмчийн сургуульд багшилна. Мэргэжлийн багшийн хангалт улсын хэмжээнд 95.7 хувьтай байна.
“Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос санаачлан, жил бүрийн Залуучуудын өдрөөр уламжлал болгон явуулдаг, амьдралын боломж, бололцоо тааруу, нийгмийн эмзэг бүлгийн айл өрхийн 1000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэх ёслол Сүхбаатарын талбайд болж байна.
Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд оролцож, чэлленжид нэгдсэн банк бус санхүүгийн байгууллагуудад талархал илэрхийлэн, номын цүнх, хичээлийн хэрэгсэл гардаж буй хүүхдүүдэд сурлагын амжилт хүссэн юм.
Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, тэдгээр өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох, эрдэмд шамдах эрмэлзлийг дэмжих, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах зорилготой “1000 цүнх” аян энэ жил гурав дахь удаагаа болж буй юм. “Бид хотын захын хороодоос санал аван, амьжиргаа тааруу айл өрхүүдийг сонгож, тэдгээр өрхийн 6-12 насны хүүхдүүдэд цүнх олгож байгаа аж.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу ундны усны цацрагийн аюултай байдалд хяналт, шалгалт хийлээ. Ундны усан дахь цацрагийн аюултай байдал хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн төвлөрсөн хангамжийн долоон эх үүсвэрийн ундны усанд шалгалт хийсэн байна. Энэ оны эхний хагас жилийн хяналтын дүнгээр төвлөрсөн хангамжийн ундны ус нь Монгол Улсад мөрдөж буй Цацрагийн аюулгүйн норм болон стандартын шаардлагыг хангасан буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйлгүй гэсэн дүн гарчээ.
Казакстан Улсын Астана хотод өчигдөр кураш бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Монгол Улсаас найман жинд найман тамирчин оролцож, гурван алт, хоёр мөнгө, гурва хүрэл медаль хүртжээ.
Багийн дасгалжуулагчаар Ч.Болдбаатар ажиллажээ.
- Б.Бөхчулуун 55 кг мөнгөн медаль “Эрч” спорт хороо
- Л.Өнөболд 60 кг хүрэл “Женко” клуб
- Ё.Басхүү 66 кг алтан медаль “Хилчин” спорт хороо
- Б.Пүрэвдаваа 73 кг хүрэл медаль “Эрч” спорт хороо
- Э.Түмэннасан 82 кг хүрэл медаль “Алдар” спорт хороо
- Б.Тэнгис 90 кг мөнгөн медаль “Женко” клуб
- Г.Түвшинжаргал -100 кг алтан медаль “Хилчин” спорт хороо
- Б. Сирек +100 кг алтан медаль “Сүлд” спорт хороо
Азийн XYIII зуны спортын наадмын 9 дэх өдөр буюу ням гарагт Монголын 3 боксчин тоглож бүгд ялалт байгууллаа.
Тухайлбал, өчигдөр эрэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ган-Эрдэнэ Япон, 60 кг-д Э.Цэндбаатар Иракын тамирчныг тус тус ялсан. Мөн орон нутгийн цагаар 21 цагт эмэгтэйчүүдийн 51 кг-д Очирбатын Жаргалан Непалын тамирчин Шресфа Бималаг 4:1-ээр илүүрхэн хожсоноор эхний 3 өдөр ринг дээр гарсан манай 7 боксчны 5 нь ялалт байгуулаад байна.
Өнөөдөр Х.Энхмандах, Х.Энх-Амар нар хоёр дахь тоглолтоо Энэтхэгийн тамирчидтай тоглох бол Б.Чинзориг БНАСАУ, Д.Давааням Узбекистан улсын боксчидтой эхний тулаанаа хийнэ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Киргик улсын Онцгой байдлын яамны аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нартай хамтран “Өндрөөс аврах ажиллагаа болон зам тээврийн ослын үед аврах ажиллагааг зохион байгуулах нь” сэдэвт хамтарсан дадлага, сургуулийг Налайх дүүрэгт байрлах “Бүүвэйтийн ам”-д зохион байгуулж байна.
Нийслэлийн аврах анги 105, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдын аврах ажиллагааны мэргэжлийн ур чадвар, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй зөв ажиллах мэдлэгийг сайжруулах, Киргиз улсын аврагчидтай харилцан туршлага солилцох зорилготой тус дадлага, сургуульд НОБГ-ын анги, салбаруудын 60 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм. Хамтарсан дадлага сургуулиар өндрөөс болон зам тээврийн үед аврах ажиллагаа зохион байгуулах дадлагыг хийж, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Азийн 18 дугаар наадмын байт харвааны рекурв төрлийн эрэгтэй, эмэгтэй, холимог баг, компаунд төрлийн холимог багийн медальтнууд өнөөдөр тодорно. Энэ төрөлд өрсөлдсөн манай эрэгтэй баг /Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн/ медалийн төлөө харваагаа БНХАУ-ын багтай хийж, 0:6-гаар хожигдол хүлээлээ. Одоо холимог багийн /Б.Урантунгалаг, Б.Отгонболд/ тамирчид БНХАУ-ын багтай 14.00 цагаас хүрэл медалийн төлөө өрсөлөдөнө.
Өнгөрсөн сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан дулааны цахилгаан станц орчмын айлууд үерт автаж улмаар тус станц руу үер орох магадлал ихэссэн. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийгбүрдүүлэхийн тулд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 8 дугаар хороо Эрдэнэтолгой УС-15 орчимд 90 мянган м.кв үерийн хамгаалалтын барилга барих ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн даланг барих ажилд саад учруулаад буй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан дулааны станцын урд талын зөвшөөрөлгүй буусан айлуудыг албадан буулгах ажил өнөөдөр эхэллээ. Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газрын харилцааны алба, Онцгой байдлын хэлтэс болон дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж иргэдийг үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна.
АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон юм. Хуралдаанаар энэ сард хийсэн ажил явц болон АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар ярьсан юм.
Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар “АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон” гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар “АТГ-ын дарга Х. Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах, АТГ-ын даргын нэр хүндэд халдах зорилгоор ташаа мэдээлэл тарааж байгаа. Эдгээр мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн” хэмээн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Т.Мөнхтунгалаг хэлэв.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт хийсэн хэргийг хянан шалгасан. Мөн төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, ажил үйлчилгээ, гадаадын зээл тусламжийн үр ашиггүй зарцуулалт, танил тал, эрх мэдэл харсан шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслах зогсоох чиглэлээр бодит ажил хийгдэхгүй байна. Энэ нь авилга, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авилгын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна” хэмээв.
Мөн тэрбээр “Авилгатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодит ажил хийгдээгүй байгаа нь авилга, ашиг сонирхлын зөрчил, авилгын гэмт хэрэг давтагдах нөхцөлийг бүрдүүлээд байна” гэлээ.
Тухайлбал, АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авилга, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр үр дүнтэй ажил хийгдээгүйн улмаас бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руушилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажлыг хийж байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017 оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон
Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний шэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна.
Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, “…Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа,удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон”гэх асуудлыг хянан шалгахад “Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч “Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсныг үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна. Зарим салбарыг жишээ болгон дурдахад иймэрхүү нөхцөл байдалтай байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэн чухал бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд яам, агентлаг, аймаг, нийслэлд иргэний хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулахад тодорхой үр дүнтэй ажилласан. Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.
З.МӨНХСУВД