Categories
мэдээ спорт

Хонконгийн багт 0:3-аар хожигджээ

Азийн 18 дугаар наадмын ширээний теннисний хэсгийн шатны тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Эрэгтэй багийн төрлийн “С” хэсэгт өрсөлдөж буй манай тамирчид өчигдөр БНСУ, Индонезийн багтай тоглож тус бүр 0:3-аар хожигдсон. Өнөөдөр манай баг хэсгийн гурав, дөрөв дэх тоглолтоо Хонконг, Йемений багтай хийх хуваарьтай байсан. Манай баг 13.00 цагаас Хонконгтой тоглож 0:3-аар хожигджээ. Одоо 17.00 цагаас Йементэй тоглоно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өвлийн нөхцөлд авто замыг нөхөх боломжтой технологийг туршиж байна

Цаг агаарын ямар ч нөхцөлд авто зам нөхөх “Битуфикс” бүтээгдэхүүнийг “Битумина Монголиа” ХХК Орхон аймгийн удирдлагуудад танилцууллаа. Уг бүтээгдэхүүн нь -25 хүртэлх хэмд авто замын нүхнүүдийг нөхөж, бөглөх боломжтой юм.
Эрс, тэс уур амьсгалтай Монгол оронд авто замын ажлыг зөвхөн дулааны улиралд хийдэг. Тэгвэл Английн шилдэг технологийг монголдоо нутагшуулж буй “Битумина Монголиа” ХХК “Битуфикс” хэмээх хүйтэн асфальт үйлдвэрлэж зах зээлд гаргаж эхлээд байна. Уг хүйтэн асфальтаар нэг м.кв талбайг ердөө 10 минутын хугацаанд нөхөх бөгөөд 2-3 уут /60-90 кг/-ыг хэрэглэнэ. Харин одоо ашиглаж байгаа уламжлалт технологиор нэг м.кв талбайг нөхөхийн тулд асфальтаа халуунаар нь /140 хэм/ авчран индүүдэгч техник ажиллуулах зэрэг цаг хугацаа их зарцуулдаг байна. Орхон аймаг асфальтын нэг үйлдвэртэй ч тэр нь хуучны технологиор ажилладаг ажээ.

Энэ жил Орхон аймаг 2214 м.кв авто замыг нөхсөн. Үүнд 100 орчим сая төгрөг зарцуулсан. Авто замын эвдрэл, нөхөөсийн хэмжилтийг хавар эрт хийдэг ч гүйцэтгэх хугацаа хүртэл нэмж томрох, өөр газарт шинээр үүсэх тохиолдол их байдаг аж. Хэрэв дээрх технологи монголын цаг агаарын нөхцөл, авто замын ачааллын “шалгуур”-ыг давж чадвал зөвхөн Улаанбаатар хотын авто замыг нөхөхөд зарцуулдаг 6 тэрбум төгрөг Монголын эдийн засагт эргэлдэх боломжтой юм. Үндсэн түүхий эд нь хайрга гэнэ.
Өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хоёр жилийн баталгаа өгч буй “Битумина Монголиа” ХХК өдөрт 60 тонн хүйтэн асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.

Categories
мэдээ спорт

Э.Лхагвадулам эрдэмтдийн судалгааг үгүйсгэж чадлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 25, 26-нд Солонгос улсад болсон 60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Эхний өдөр буюу Бямба гарагт ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Лхагвадулам 5 минутын “Хоёртын тоолол” төрөлд 1251 цифр тогтоон өмнө нь өөрийн эзэмшиж байсан 1179 цифрын амжилтаа ахиулан дэлхийн рекорд шинэчиллээ.

Ням гарагт ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 17,83 секундэд тогтоон өсвөр насны дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Хүний тархи 30 секундэд нэг багц хөзөр тогтоох боломжгүй гэсэн тархи судалгааг үгүйсгэж чадлаа.

Categories
мэдээ спорт

Байт харвааны баг дөрөвдүгээр байрт орлоо

Азийн наадмын байт харвааны рекурв төрөлийн холимог багийн төрөлд цэц мэргээ сорьсон Монголын тамирчид /Б.Урантунгалаг, Б.Отгонболд/ хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай өрсөлдөж, 2:6-гаар хожигдлоо. Наадмын албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ. Үүний өмнөхөн мөн төрөлд өрсөлдсөн манай эрэгтэй баг тамирчид /Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн/ медалийн төлөө харваагаа БНХАУ-ын багтай хийж, 0:6-гаар хожигдол хүлээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас бэлэглэлээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хэнтий аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Чогсомжав өөрийн сонгогдсон баг болох дөрөвдүгээр багийн зорилтод бүлгийн 35 хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэглэл, 38 хүүхдэд иж бүрэн дүрэмт хувцсыг хувиасаа бэлэглэлээ.

Мөн энэ үеэр тус багийн өрхийн эмнэлэгтэй хамтарч хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга хойд хөршийн тэргүүнтэй уулзана

Ирэх есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах юм байна. Энэ талаар даваа гаригт “Известия” сонин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээллээс иш татан мэдээлснийг ТАСС уламжлав.

Песковын тэмдэглэснээр, Кремль хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт Дорнын эдийн засгийн форумын үеэр болно хэмээн мэдээлжээ. Дорнын эдийн засгийн IV форум ирэх есдүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах билээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг торголоо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нийслэлд худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хяналт, шалгалт хийж, хууль зөрчсөн байгууллагуудын талаар мэдээлэв.

Шалгалтаар хууль зөрчсөн 10 аж ахуйн нэгж байгууллагад 55 төгрөгийн торгууль оногдуулжээ. Үүний тав нь хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлжээ. Бусад нь торгуулиа төлөхөөс татгалзаж, шүүхэд ханджээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын хооронд нийт 1850 гомдол ирсний 202 нь өргөдөл гомдол, 453 нь лавлагаа мэдээлэл, 848 зөвлөгөө зөвлөмж байсан аж.

Эдгээр гомдол дунд“Моннидер” ХХК-аас ирүүлсэн “MCS coca cola”ХХК-тай холбоотой гомдол байгаа юм.

“MCS coca cola”ХХК нь “Номин трейд” ХХК,, “Скай хайпермаркет” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудтай бараа бүтээгдэхүүнээ илүү хямд үнээр нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулсныг илрүүлсэн байна. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох ” гэж заасныг тус тус зөрчсөн тул “M-Си-Эс Кока кола” ХХК, “Номин тав трейд”, “Скай хайпермаркет” ХХК, “Моннидер” ХХК-уудад11 саяас 1 тэрбум гаруй төгрөгийн торгуулийг ногдууллаа.

Тиймээс үйлдвэр аж ахуй эрхлэгч сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаабараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ хэлцэл байгуулахгүй байхыг анхааруулж байна

2018 оны долдугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хоорондНийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийнзахууд болон хүнсний сүлжээ дэлгүүрүүд хамрагдсан байна.

Энэхүү шалгалтаар зах худалдааны төвүүд худалдан авагч, хэрэглэгчдэд хандсан “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн санамж бичиг, анхааруулгыг байрлуулсан нийтлэг зөрчил, дутагдал илэрчээ.

Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва ярихдаа “ хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” мөн 12.5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй.Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг нь хэрэглэгчдэд буцаан олгоно ” гэж заасныг зөрчсөн үйлдэл болно гэсэн юм.

Энэхүү нийтлэг зөрчил дутагдлыг арилгаж цаашдын хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах талаар Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 18 зах, худалдааны төвүүдэд 2018 оны наймдугаар сарын 23-ны 1/1152 дугаартай албан бичгээр зөвлөмжхүргүүлэн, зөрчлийг дахин давтахгүй байх талаар анхааруулж ажиллажээ.

Б.БОЛОРЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

​Сургалтын төлбөр нэмэгдснийг эсэргүүцэн оюутнууд багш нартай хамтран жагсаал хийнэ гэв

“Ардчилсан оюутны холбоо”-ноос сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбоотой их, дээд сургуулиудад албан тоот бичиг хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Манайд хувийн болон улсын 96 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.

“Ардчилсан оюутны холбоо”-ны ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Манай холбооноос албан тоот бичгийг их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Хариу ирүүлсэнсургуулиудаас харахад төлбөр нэмэж байгаа нь багшийн цалинг нэмэх, сургалтын орчин сайжруулах, оюутны тэтгэмжид зарцуулна хэмээсэн байна. Их, дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмдэг. Төлбөр нэмэгдснээр оюутнуудын сургалтын чанарт ямар өөрчлөлт гарах талаар мэдэх хэрэгтэй. Өнөөдөр Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд Ц.Цогзолмаад албан тоот бичиг хүргүүлнэ. Бидэнд ямар нэгэн хариу өгөхгүй бол энэ баасан гарагт оюутнууд, багш нартай хамтран тайван жагсаал хийнэ” гэдгээ мэдэгдлээ.

Мөн энэ үеэр “Ардчилсан оюутны холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Золжаргал ярихдаа сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхдээ гурван талын гэрээнд үндэслэх ёстой. Сургуулийн зүгээс оюутнуудаас төлбөр нэмэх талаар санал асуудаггүй, сургалтын төлбөрөө төлөөд сургуульдаа сур гэх шаардлагыг тавьдаг байна. Оюутнуудааар бизнес хийж мөнгө олохоо болиоч ээ. Сургалтын төлбөрөө дахин шинэчилж өөрчлөхийг шаардаж байна” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Жүдо бөхийн Залуучуудын багийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Залуучуудын багийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн ОХУ-ын Эрхүү хотноо энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор ахлуулсан баг тамирчид оролцож, хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээнд Орос, Гүрж, Япон Казахстан, Буриад Монгол зэрэг 14 орны баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн сайд хөдөө орон нутагт ажиллав

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Буд нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар арчлалт, Дархан- Сэлэнгийн ургацын замын нөхцөл байдалтай танилцаж, УБТЗ-ын “Дархан-2” өртөөнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэд сайдын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалаа.

АО401 дугаартай Улаанбаатар Дархан чиглэлийн авто замд судалгаагаар зам тээврийн осол их гардаг 26 цэг байгаагаас 9 цэг нь хамгийн олон давтамж бүхий ”хар” цэг байдаг байна.

Тухайлбал 52-ын даваа, 60-ын даваа, Улаан цав /85км/, Шавартайн голын гүүр /97,8км-т/ Тахилтын даваа /119/, Мандал сумын салдаг уулзвар /129,5/, Нарийн хөндий /133/, Хустайн даваа /183/, Цайдмын хөндий /194/ гэсэн эдгээр хар цэгүүдэд гардаг ослын гол шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлдэг, өгсүүр даваатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, огцом эргэлттэй хэсгүүд байгаа тул энэ хэсгүүдэд ЗТХ-ийн дэд сайдын зүгээс илүү анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Ялангуяа хөдөлгөөний эрчимжилт эрс нэмэгддэг энэ үеүүдэд ЗТХ-ийн дэд сайдын тушаалаар өнгөрсөн 7 хоногоос эхлэн ЗТХТөв, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж, хурд хэмжигчийг нэмэх, тээврийн хөдөлгөөнт эргүүлийг тус хэсэгт ажиллуулах шийдвэр гаргасан. Энэ үеэр тус шийдвэрийн биелэлт үр дүн, мөн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар, орон нутгийн АЗЗА, тус чиглэлийн Замын цагдаагийн удирдлагуудтай уулзаж санал солилцож, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Мөн энэ үеэр Төв аймгийн Борнуур сумын гүүрэнд суулт үүсч нуралтын байдалтай болсныг газар дээр нь үзэж холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзан гүүрийн засварыг богино хугацаанд хэрхэн шийдэж болох талаар ярилцсан бол, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд ургацын замыг ид ачааллын үеэр техникийн эвдрэл сааталгүй байлгах, замын нөхцлийг хэрхэн сайжруулах талаар ярилцаж холбогдох албаны хүмүүст хоёр удаагийн хусалт хийх, зарим засваруудыг хийх үүргийг тус тус өглөө.

/Жич: Улсын хэмжээнд хэрэгцээт үр тарианы ихэнх хэсгийг буюу 70 хувийг Сэлэнгэ аймаг хангадаг бөгөөд үүний 60 хувийг Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумаас нийлүүлдэг байна. Тус чиглэлийн 108 км авто замыг хатуу хучилттай зам болгож өгөх хүсэлтийг орон нутгийн удирдлагуудаас тавьсаны дагуу 2019 оны улсын төсөвт 50 хувийг суулгахаар ЗТХЯ-наас СЯ-нд хүргүүлсэн байна/

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нөхцөл байдал:

Улаанбаатар Дархан чиглэлийн авто зам насжилт өндөр, Төв аймгийн Жаргалантын салаа зам хүртлэх 108 км замыг 1937-1943 онд, үлдсэн хэсгийг 1971-1975 онд хатуу хучилттай зам тавьсанаас хойш 1996-2000 онд АХБ-ны хөнгөлттэй зээлээр хэсэгчилсэн их засвар болон зарим газар шинэчлэл хийсэн. /102,3 км-т/

Дараа нь 2014 онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар УБ-Дархан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй хэсэг болох 25.4 км авто замд ээлжит засварын ажил хийгдсэн байна.

Харин тус чиглэлийн авто замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж 3-н жилийн өмнөхтэй харьцуулбал хоёр дахин өссөн хэдий ч засвар арчлалтын хувьд төсөв мөнгөнөөс шалтгаалж гарсан эвдрэлийг тухайн хэсэгт нь нөхөх байдлаар явж иржээ.

Энэ жил бороо хур ихтэйгээс замын эвдрэл эрс нэмэгдэж ЗТХЯ-наас үүссэн эвдрэлийг шуурхай засварлахад 600 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэж өгсөнөөр 7,8 дугаар саруудад хучилтад үүссэн 11900 м2 бүхий нүхний засварын ажлыг хийж гүйцэтгээд байна.

ЗТХ-ийн сайдын тушаалаар 2018 онд олон улс, улсын чанартай авто замыг тэмдэг тэмдэглэгээг сайжруулах жилийн аян зарлаж энэ хүрээнд Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын тэмдэг тэмдэглэл, мэдээллийн самбарыг олон улсын стандартад нийцүүлэн засарлан шинэчлэх, шаардлагатай газруудад нэмж суурилуулах ажил үе шаттайгаар хийгдэж байна. Мөн шинээр 205 км авто замын цагаан шугамыг шинэчлэн сайжруулах ажлуудыг хийгээд байна.