Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Хуурай жорлонгийн хувьсгалд нэгдэцгээе!” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “ Монголбанк жил бүр 600-700 сая доллараар нөөцөө нэмэгдүүлж байна” хэмээн нийтэлжээ.

“Улс төр” нүүрт “Ц.Цогзолмаа: Манайд хүүхдээ бүртгүүлээч гэж гуйх түвшинд хүртэл сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Хуурай жорлонгийн хувьсгалд нэгдэцгээе!” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт “Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын зам эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй” хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Т.Баярхүү: 60 тэрбумын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулан хэргийг дахин шалгаж байна” хэмээжээ.

” УИХ-ын гишүүн Ж.Батзандан Туркийн иргэн В.Акчайн талаар Ерөнхий сайдад асуулга тавилаа” хэмээснийг “Улс төр” нүүрнээс хүлээн авна уу.

” Галт тэрэгний машинист шаардлагатай арга хэмжээг авсан боловч зогсож чадалгүй хүн дайрчээ” гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Боловсрол” нүүрнээс “ 1143 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгслээр тусаллаа” хэмээжээ.

“Танин мэдэхүй” нүүрт ” Эртний Вавилонд зөвхөн эрчүүд хумсаа буддаг байжээ” хэмээв.

“Г.Ган-Эрдэнэ Э.Цэндбаатар нар өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана” хэмээн “Спорт” нүүрэнд нийтэлжээ.

“Эмч” нүүрт “ Гуравдугаар эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасаг он гарсаар 693 мэс засал хийжээ” гэв.

“Дэлхийн мэдээ” нүүрт “ В.Путин, Х.Баттулга нар ирэх сард уулзана гэв” хэмээн нийтэлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ



Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан аймаг, малчдыг шагнана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга, хариуцлагыг чангатган ажиллаж байгаа энэ байдлыг орон нутгийн түвшинд хангуулах, аймаг, сум, баг, фермер, малчдын бүлэг, хоршоодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, урамшуулах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар “Хадлан, тэжээл-2018” уралдааныг зарлаж байна. Тус уралдааны зорилго, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Нэг. Уралдааны зорилго

1. “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээнийн тухай” Монгол улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажилд аймаг, сум, баг, хадлан тэжээл бэлтгэдэг орон нутгийн аж ахуйн нэгж, малчдын бүлэг, малчин өрхийн идэвхи санаачилгыг өрнүүлэхэд энэхүү болзолт уралдааны зорилго оршино.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг сайн зохион байгуулсан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ (5-аас дээш өрх айл нэгдсэн 2000-с дээш толгой малтай) хамрагдана.

Гурав: Үндсэн сонгон шалгаруулалт

3.1. Малчдын бүлэг /хоршоо/ нь малчин өрхүүдийнхээ өвөлжиж, хаваржих малыг хонин толгойд шилжүүлснээр 1 толгой малд 10-аас доошгүй тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний бүдүүн тэжээл болох байгалийн хадлан, сүрэл, хүчит тэжээл болох гар, ногоон, үйлдвэрийн тэжээлүүд, шүүст тэжээл болох даршийг бэлтгэн өвөлжөө, хаваржаандаа татаж байршуулсан байна. Малчдын бүлэг /хоршоо/ нь өвөлжилтийн бэлтгэл хангахдаа хамтран ажилласан туршлага, бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ хэмжээг Багийн Засаг даргадаа хүргүүлнэ.

3.2. Багийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдаас хүргүүлсэн 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай зөвлөмжийн хавсралтын дагуу нийт малчин өрхийнхөө бэлтгэсэн өвс, тэжээлийг бүртгэж дүнг нэгтгэн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.3. Сумын Засаг даргын Тамгын газар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аюулгүй нөөцийн өвс, тэжээлээс гадна багуудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгч хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан багийн тодорхойлолтыг гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолын дагуу аюулгүй нөөцийн өвс, тэжээлээс гадна сумдаас ирүүлсэн мэдээллээ нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцүүлэн хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн малчдын бүлэг /хоршоо/, баг, сумын тодорхойлолтыг дараах мэдээллийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ. Үүнд:

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдал
Өвс, тэжээлийн агуулах, саравчны засвар, ариутгал халдваргүйжүүлэлт
Отор, нүүдлийн зохион байгуулалт,
Шинээр отрын бүс нутаг байгуулсан хэмжээ, ашиглалт, хамгаалалтын байдал
Нийт малынхаа хэдэн хувь буюу хэдэн толгой эр, сувай, зааз малаа эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулахаар төлөвлөсөн, гэрээ байгуулсан, хэрэгжүүлсэн байдал
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бусад шинэлэг ажлуудыг бүрэн багтаасан байна.

3.5. Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхдээ тухайн орон нутгийн дотоодын нөөц боломжийг бүрэн ашиглаж, шаардлагатай тохиолдолд гадны аймаг, сумтай гэрээ байгуулан бэлтгэх зэргээр төрөл бүрийн тэжээлийг бэлтгэсэн байна. Үүнд:

Байгалийн болон таримал хадлан, сүрэл;
Гар, ногоон, үйлдвэрийн тэжээл;
Таримал нэг наст болон шимт ургамлын дарш /халгай, таана, хөмүүл, мангир, лууль/;
Эрдэст нэмэгдэл тэжээл давс, хужир, шүү;
Амьтны гаралтай тэжээл.

Дөрөв: Уралдааны шалгаруулалт

4.1. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ тус бүр 1-ийг шалгаруулна.

4.2. Өвөлжилтийн бэлтгэл шалгах, хүлээн авах, дүгнэх ажлын хэсэг аймгаас суманд, сумаас багт, багаас малчдын түвшинд ажиллан тэргүүн байр эзэлсэн сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-ийн тодорхойлолтыг аймгийн нэгдсэн дүнгийн хамт 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ.

4.3. Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүгнэж шалгаруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.

4.4. Нийслэл нь хадлан тэжээл хамгийн сайн бэлтгэсэн 1 фермерийг шалгаруулан материалаа дээрх хугацаанд тус яаманд ирүүлнэ.

Тав: Олгох шагнал

5.1. Уралдааны болзол биелүүлсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хамгийн сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

Аймгийг өргөмжлөл, 15 сая төгрөгөөр;
Сумыг өргөмжлөл, 10 сая төгрөгөөр;
Багийг өргөмжлөл, 5 сая төгрөгөөр;
Малчдын бүлэг /хоршоо/-ийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр;
Фермерийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр тус тус шагнаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна. 5.2. Шагналыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан олгоно.

5.2. Шагналыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжуулан олгоно.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д суралцах оюутнуудын хүсэлтийг цаг сунган хүлээн авна

БНХАУ-ын ЭСЯ-ны гадна сургуульдаа явахаар виз хүссэн оюутны дараалал үүсээд байгаа. Тэгвэл манай Гадаад харилцааны яамнаас сургуульдаа бүртгүүлэх тов нь тулгамдсан шинэ оюутнуудын асуудлыг БНХАУ-ын ЭСЯ-нд төлөөний ноотоор тавьсан байна.

Мөн даваа, лхагва, баасан гарагт оюутны визний мэдүүлгийг тус ЭСЯ цаг сунган хүлээн авах талаар хэлэлцсэн бөгөөд хэрэгжиж байгаа гэж Консулын газрын дарга Я.Ариунболд хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим голуудын усны түвшин нь нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 27-ны байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон Хөвсгөл нуураас усжих Эг голын усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, Хэнтий нурууны Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.

Мөн наймдугаар сарын 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо орох төлөв гарчээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургалтад хамруулан, зөвлөмж хүргүүлжээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа иргэн, нөхөрлөл болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хүүхдийн хөдөлмөрийн талаарх сургалтыг зохион байгуулж хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, аюулгүй байдлын талаар улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлэв.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд бүх сум болон аймгийн төвийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн захирал эрхлэгч нарт улсын байцаагч нарын хамтарсан зөвлөмж хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Банкны салбарын удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн боллоо

Монголбанкнаас зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн 2018 оны наймдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болж өнгөрлөө.

Тус зөвлөгөөн нь Монголбанкнаас мөнгөний бодлогын болон банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх, салбарын ажилтнууд Төв банкны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын туршлага, санал бодлоо хуваалцан хэлэлцэх, тэдний бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Зөвлөгөөнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон газар хэлтсийн захирлууд, аймгийн удирдлагууд оролцлоо. Мөн энэхүү зөвлөгөөнд Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцон ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр Монголбанкны зарим газрын захирлууд болон мэргэжилтнүүдээс “2017 онд хэрэгжүүлсэн төрийн мөнгөний бодлогын үр дүн”, “2018 онд баримтлах үндсэн чиглэл, Банкны салбар дахь технологийн чиг хандлага: Fintech”, “Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд”, “Судалгаа шинжилгээ, мэдээ тайлангийн дүнг зорилтот хэрэглэгчдэд оновчтой хүргэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн ба бүсийн банкны салбарын ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, туршлага солилцох уулзалтууд болов.

Банкны салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Эрдэнэсийн сангаас архи, согтууруулах ундаа олдсон нь ташаа мэдээлэл гэв

Засгийн газраас яам, агентлагт хийсэн шалгалтын үеэр Монголбанкны Эрдэнэсийн сангаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон нь ташаа мэдээлэл хэмээн тус банкнаас өнөөдөр мэдэгдлээ. Уг мэдэгдэлд,

“ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 шил архи, согтууруулах ундаа олдсон гэх мэдээлэл нь бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

“Монгол Улсын Эрдэнэсийн сан” нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар төрийн тусгай хамгаалалтанд байдаг улсын онц чухал объект юм. Түүнчлэн Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмаар ажилтан, алба хаагчид өрөө, тасалгаандаа согтууруулах ундааны зүйл нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хатуу хориглосон бөгөөд төрийн тусгай хамгаалалт өдөр бүр хяналт тавьдаг. Монголбанкны ажилтан, алба хаагчид тус журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан “Гэр цогцолбор-Өрх бүрт нэг гэр” төслийн нээлтэд оролцов

Нийгмийн халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах ухаанд сургаж, цаашид хэн нэгнээс хараат бусаар амьдралаа аваад явах чадамжтай болгон төлөвшүүлэх зорилготой төслийн нээлтэд хэлсэн үгэндээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан,

-Энд хүрэлцэн ирсэн энэхүү төсөлд хөрөнгө оруулсан, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн амар амгаланг эрэн мэндчилье.

10 өрхийн 35 иргэн өргөө цагаан гэртэй болж, хоёр жилийн турш эндээ амьдрангаа амьдрах арга ухаанд суралцаж, төрөл бүрийн сургалтад хамрагдан, улмаар цаашид биеэ даагаад амьдралаа аваад явах, ажлын байртай болох бүрэн боломжтой. Хоёр жилийн дараа амьдарч байсан гэрийг нь өөрсдөд нь олгох юм. Тэгээд дараагийн иргэд хамрагдах зарчимаар хэрэгжих энэ төслийн үйл ажиллагаа бүхэлдээ хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн.

Үүнээс гадна энэ төслийн онцлог хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай иргэдэд нэг удаа гэр олгож байгаа бус Улаанбаатарын өмнө тулгамдсан утаа, хөрсний бохирдлыг шийдэх шийдэл талаас тун ач холбогдолтой. Энэ гэрүүдэд нүүрс, гал түлэхгүй, шалны халаалтаар цахилгаанаар хална. Арван айлын цахилгаан, цэвэр, бохир усыг нэгдсэн байдлаар шийдсэн нь Улаанбаатар, аймаг, сумын төвд гэрт амьдардаг иргэдэд санаа авахаар болжээ.

Түүнчлэн, манай улсад 110 мянга орчим буюу томоохон аймгийн хүн амтай тэнцэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэдний ахуй амьжиргааг төрийн ийм бодлогоор дэмжих зөв шийдэл эндээс гарч байна гэлээ.

Төсөлд хамрагдаж байгаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Э.Мөнхжаргал “Тэргэнцэртэй хүн явах, амьдрах зориулалтаар тохижуулсан цэвэрхэн орчинтой гоё газар байна. Өмнө нь ээжтэйгээ цуг түрээсийн хашаанд амьдардаг байсан. Одоо эндээ амьдраад амьдрах ухааны чиглэлээр явуулах сургалтад нь хамрагдаад, мэргэжилтэй болно гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Төсөл хэрэгжүүлж байгаа 3000 мкв энэ газрын зөвшөөрлийг авахад тухайн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан Ч.Болормаа, Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байсан, эдүгээ УИХ-ын гишүүн Д.Ганболдын дэмжлэг байсан гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид дурьдлаа.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа “Иргэд хог асгаад, хогийн цэг болгоод байсан учир төсөл хэрэгжүүлэх газар хайж байсан дүүргийн Улаан загалмайн хороонд санал болгосон. Итали улсын хөрөнгө оруулагчид өндөрлөг байршилтай ч бүтээн байгуулалт хийе гээд ажлаа эхлүүлж байсан. Хүний төлөө ийм сайхан үйлс ажил хэрэг болсонд баяртай байна” гэв.

Цахилгаан эрчим хүчний газраас нэг дор 10 айлыг шалны халаалтаар хангах хүчин чадал байхгүй гэсэн учир шаардлагатай шугмын өргөтгөл хийх ажлыг шийдвэрлүүлнэ гэдгээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ үеэр хэллээ.

Шалны халаалтыг шийдсэнээр төслийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд төсөлд хамрагдсан иргэдийг амьдрах ухаанд сургах ажлыг хөрөнгө оруулагчид болон Улаанбаатар ротари төв клуб хариуцах юм байна.

Бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр нөхцөл байдлыг нүдээр харж, төр иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд талархаж байгаагаа төсөл хэрэгжүүлэгчид болон төсөлд хамрагдсан иргэд илэрхийлж байв.

Мөн төслийг хэрэгжүүлэхэд уйгагүй хичээл зүтгэл гаргасан Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны зөвлөх, энэхүү төслийн зохицуулагч Давид Беллатала болон хөрөнгө оруулсан Итали улсын сайн санаат иргэд, холбогдох байгууллага, Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныханд иргэд талархлаа илэрхийлсэн.

Энэхүү “Гэр цогцолбор-Өрх бүрт нэг гэр” төсөлд хамрагдах иргэдийг шат шатны төрийн байгууллагын судалгаанд тулгуурлан төсөл хэрэгжүүлэгчид сонгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн хүнсний барааны дундаж үнийн мэдээлэл

Махны дундаж үнэ

2018 оны VIII сарын дөрөвдүгээр долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7910 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөгөөр (0.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 10 төгрөгөөр (0.1%), хонины цул махны үнэ 50 төгрөгөөр (0.7%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2018 оны VIII сарын дөрөвдүгээр долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 950-1200 төгрөг, хоёрдугаар зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, нэгдүгээр зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2018 оны VIII сарын дөрөвдүгээр долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 8.2 хувиар буурч 1005 төгрөгөөр, лууван 2.5 хувиар буурч 1535 төгрөгөөр, байцаа 2.8 хувиар буурч 1370 төгрөгөөр, хүрэн манжин 2.7 хувиар буурч 2165 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буурч 1180 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ubstat.mn/news=18629a5d-0c7e-11e8-90cf-001fc60e81da линкээс харна уу.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт сургууль, цэцэрлэгт урьдчилан сэргийлэх хяналт хийж байна

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналтын чиглэл бүрээр зорилтот ажлуудыг хийгээд байна. Үүнд:

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын чиглэлээр: Мөрөн сумын хүнсний захуудад худалдаалагдаж буй мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилтад хяналт хийж, зөвлөгөө өгчээ. Улмаар малын шилжилт хөдөлгөөн, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилтад холбогдох байгууллагуудтай хамтран сарын хугацаанд Мөрөн сумын гурван чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар ажиллаж байна.

Мөн малын шилжилт хөдөлгөөн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, ард иргэдэд зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэх, сумдын МЭҮТ-ын байцаагчид, мэргэжилтнүүдэд хүргүүлэн, малчдыг мэдээллээр хангах ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэнд, боловсролын хяналтын чиглэлээр: Хөвсгөл аймгийн хэмжээнд 33 ерөнхий боловсролын сургууль, 43 хүүхдийн цэцэрлэгийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж эхэлжээ. Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 33 сургууль, 3 багийн бага сургуульд нийт 26400 хүүхэд суралцах бол нэгдүгээр ангид 2750 хүүхэд элсчээ. Цэцэрлэгийн насны 11800 орчим хүүхэд байгаагаас 71 хувь нь цэцэрлэгт хамрагдахаар байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг орчмын явган гарц, гарцын тэмдэг, тэмдэглэгээнд хяналт шалгалт хийж стандартын шаардлагад нийцүүлэх талаар санамжийг боловсруулан хүргүүлжээ.