Categories
мэдээ нийгэм

“Эмнэлгийн туг залах, тангараг өргөх ёслол” боллоо

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн “Хүндэтгэлийн талбай”-д зохион байгуулагдлаа.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааны үеэр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад төрийн болон салбарын шагналыг Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУДНЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Цэвэлмаа нар шагнаж урамшууллаа.

Мөн Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан эмнэлэгийн туг залах, эмнэлэгийн ажилтнуудын тангараг өргөх ёслолын ажиллагаа тус тус болж өнгөрлөө.




Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Т.Очирхүүгийн шүлгэн хөшөөг босгожээ

Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Монголын нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийг алдаршуулсан гэрэлт хөшөө түүний төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд сүндэрлэлээ.

Нэрт яруу найрагчийн энэхүү шүлгийн гэрэлт хөшөөний нээлтэд сум орны удирдлагууд болон МЗЭ-ийн Говь-Алтай аймгийн Хантайшир салбарын тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Чардаг нар болон Т.Очирхүү агсаны үр хүүхэд төрөл төрөгсөд уугуул нутгийн иргэд оролцсон юм.

Мөн үеэр Т.Очирхүү агсаны охин О.Буянаа баярын сэтгэгдлээ хуваалцан аавынхаа “Охиндоо зориулсан шүлэг”-ийг уншиж, аавыгаа эргэн дурсаж бахархаж явдгаа илэрхийллээ. Мөн нээлтэд оролцсон ард иргэд Т.Очирхүү гуайн зохиосон “Аргамжааны чулуу”, ”Чулууны магтаал” зэрэг шүлэг зохиолоос уншиж ”Эмчийн алдар”, “Оюутан ахуй цагаа дурсана уу” ”Урам хайрла” зэрэг дууг дуулж нэрт яруу найрагчаа дурсан хүндэтгэв. Гэрэлт хөшөөг тус сумын Алтансоёмбо багийн үүсэн байгуулагдсаны 60 жил болон нэрт яруу найрагчийнхаа 75 нас тохиож байгаатай холбогдуулан үр хүүхэд төрөл төрөгсдийн хандиваар бүтээн босгожээ.
Түүчнлэн уг шүлгэн хөшөөг санаачлагч Боловсрол судлалын магистр, Монгол Улсын зөвлөх багш Д.Батсүрэн судлал шүүмжлэлийн нэрт төлөөлөгч Д.Өлзийбаярын хамт ”Уулын найрагч Тоомойн Очирхүү” хэмээх судалгаа шинжилгээ, дурсамжийн бүтээлийг монголын өргөн олон уншигчдын хүртээл болгоод байгаа ажээ.
Т.Очирхүү нь 1943 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрж бага дунд сургууль, АУДС (одоогийн ЭМШУИС), ЗХУ-ын Коммунист Намын Төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академи төгсчээ. Тэрээр 1971 онд Анагаах ухааны дээд сургуулийг эмчийн мэргэжлээр төгсөж Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Монголын радио, Засгийн газарт ажиллаж байсан юм.
Түүний олонд хүрсэн бүтээлүүдээс дурьдвал: “Ильичийн хуучин хүрэм”, “Аргамжааны чулуу”, “Эмээл”, “Найрагчийн өрөөнд”, “Гэрлийн тухай бодол”, “Урам хайрла”, “Чулууны магтаал” зэргийг бүтээлийг онцолж болох юм. Түүнчлэн “Сэтгэлийн үер”, “Тэнгэрийн хаяаны од”, “Алтайн унага” номнуудаа хэвлүүлж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Гэрэлтуяа : Малчдын хүүхдүүд гэрээр сургуулийн өмнөх боловсролыг эзэмших хөтөлбөр бүх орон даяар явагдана

Малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдахгүйгээр сургуульд ордог. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр” энэ сарын хоёрны өдөр батлагдсан билээ. Хөтөлбөр батлагдсанаар сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдах боломжгүй, 4-5 настай хүүхдүүд эцэг эхийн тусламжтай гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэгдэх боломж бий болж байна. Хөтөлбөрийн хүрээнд Архангай, Өвөрхангай, Дорнод , Сүхбаатар аймгийн нийт гучин сумыг сонгож сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 4-5 настай хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулсан байна. Хөтөлбөр нь Боловсролын сайдын тушаалаар үндэсний түвшиндУлаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймагт хэрэгжихээр болжээ.

Энэхүү хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн Банкны санхүүжилтээр Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран 2012-2017 онд хэрэгжүүлсэн “Алслагдсан Хөдөөгийн Малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь төслийн хүрээндболовсруулж, нэвтрүүлснээр анх удаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй малчдын хүүхдүүдэд болон эцэг эхэд нь зориулсан сургалтын хөтөлбөр бий болсон билээ”.

Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр нь:

-эцэг эхэд зориулсан “Та өөрөө багш” гарын авлага

– Хүүхдэд зориулсан “Би чадна” гарын авлага

– Нэмэлт цахим хэрэглэгдэхүүн

– Эцэг эхийн сонсдог ном

– Сургуулийг түшиглэн байгуулсан “Миний номын өргөө” зөөврийн ном, тоглоомын багцаас бүрддэг. Хүүхдүүд сургуулийн номын сангаас гэртээ авч явж хэрэглэдэг ба багцаа ашиглаж дууссаны дараа номын санд буцааж өгөөд, дараагийн шинэ багцыг авдаг аж. Хөтөлбөрийн явцад нийт арван багц буюу 100 ном, 30 тоглоом ашиглаж суралцдаг байна.

Энэ талаар “Хүүхдийг ивээх сан”-гийн боловсролын хөтөлбөрийн менежер Ц.Гэрэлтуяа “Хөдөө орон нутгийн сургуулийн өмнөх насны буюу 4-5 насны хүүхдүүдийн боловсролыг дэмжиххөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэрэгжсэн төслийн хүрээнд малчдын хүүхдүүд сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдахгүйгээр шууд сургуульд ороходтухайн хүүхдүүдэд тодорхой хэмжээний хөгжлийн болоод боловсролын хувьд хоцрогдол гардаг. Эдгээр хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг ээж аавтай нь гэр бүлийн орчинд сургуульд бэлдэх явцыг зохиосон байгуулсан. Энэ үед аймагорон нутгийн хүмүүс гар бие оролцон дэмжиж байсны үр дүнд хөтөлбөр маань амжилттай зохиогдлоо. Төсөлд хамрагдсан хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Эргээд хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд дээрээ очиход нэгдүгээр болон хоёрдугаар ангидаа маш амжилттай суралцаж байна. Энэ бол үр дүн. Малчдын хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн зорилго маань эцэг эхчүүд хүүхэдтэйгээ гэр бүлдээ ажиллах хүсэл сонирхолтой байдаг. Гагцхүү хүүхэдтэйгээ яаж ажиллах арга барилаа мэддэггүй. Малчид малаа маллангаа хүүхэдтэйгээ хэрхэн яаж ажиллаж болох вэ гэдэг арга зүйг заасан. Ингэхдээ “Та өөрөө багш” гэсэн нэртэй гарын авлага гаргасан. Хүүхэд гэр бүлтэйгээ байхдаа дасгал ажил хийнэ. Энэ нь “Би чадна” гэсэн гарын авлага юм. ” Хөтөлбөрт багтсан хоёр гарын авлагын агуулгыг мал аж ахуйтай нь холбож өгсөн. Тиймээс ойлгомжтой сурахад хялбар байх болно. Өдөрт дор хаяж эцэг эхчүүд 20-30 минут хүүхэдтэйгээ ажиллах хэрэгтэй.Энэ нь тухайн хүүхдээ хөгжүүлэх хамгийн эхний алхам юм. Ингэж чадах юм бол долоон хоногт хүүхэдтэй 3-4 өдөр ажиллаж байна гэсэн үг.

Түүнчлэн сум орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг эхэд мэдэхгүй, чадахгүй зүйл гарвал асууж лавлахад мэдээлэл өгөх сургагч багш буюу чиглүүлэгч багш нарыг бэлтгэсэн.

Малчин эцэг эхчүүд96 өдрийн турш хүүхэдтэйгээ ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ном тоглоомын багцыг сум болгонд өгсөн. Сум болгонд 30 багц бий. Хөдөөний хүүхдүүд багцаас аваад суралцах боломжтой. Нэг багцад дөрвөөс таван настай хүүхдийн ой ухаан, сэтгэхүй, бүх чадварт нь түшиглэн хүүхдээ хөгжүүлэх арван ном, гурван тоглоом бий. Нэг багц нь давтагдахгүйгээр арван ширхэг байна гэсэн үг. Арван багцад 30 тоглоом 100 ном орсон. Нийтдээ 96 өдрийн хөтөлбөрийн хүрээнд ном тоглоомын багцаа авч ашигласны үр дүнд тухайн хүүхэд мааньМУ-ын Засгийн газрын сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрт хамрагдаж байна гэсэн үг. Эндээс хүүхэд зургаан чадвар суралцаад сургуульд орох болно.” гэв.

Чиглүүлэгч багш нь дөрвөөс таван айлыг хариуцаж аваад эцэг эх хүүхдүүдтэй ажиллах юм байна. Хүүхэд хөгжлийн байдлыг монитор байдлаар гаргажээ. Тухайн хүүхэд арван багцаа авч чадаж байна уу үгүй юу? хүүхдийн хөгжилд ямар ахиц гарч байна гэдгийг тухайн үед нь хянах хөтөлбөрийн нэг хэсэг аж.

Уг төслийг анхны зорилт бол Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр 7500 гаруй бага насны хүүхдийн сургуулийн өмнөх насны боловсролыг сайжруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Одоогоор үр дүн хүртсэн хүүхэд 8000 гаруй байгаа юм.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Махбалыг цагдан хорих шийдвэр гарлаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг өнөөдөр /2018.08.10/ хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасныг дагуу ЗТХЯ-ын Төрийн тусгай удирдлагын газрын дарга Б.Махбалыг 2018 оны найм дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаарнэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргажээ.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Баруун бүсийн харваачид цэц мэргэнээ сорино

Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй мэргэн Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Монгол Улсын мэргэн “Засагт хан” клубын ерөнхий дасгалжуулагч Б.Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх “Баруун бүсийн чуулга харваа” тэмцээнийг наймдугаар сарын 18, 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших “Эрээн нуур” байгалийн цогцолбор газарт зохион байгуулах гэж байна. Монгол Улсын соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сурын харвааны бүх төрөл зүйлүүдийг Монгол хүний бие бялдар, оюун ухаан, ёс суртахууны төлөвшлийн хэрэглүүр болгон дэлгэрүүлэхийн зэрэгцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэх зорилгоор энэхүү харвааг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Үндэсний Сурын Холбоо, Говь-Алтай аймгийн Үндэсний Сурын Холбоо хамтран зохион байгуулж буй юм.

Харваа нь Монголын үндэсний сур харвааны цуваа харвааны дүрмийн дагуу явагдах ажээ. Тэмцээний бай шагналыг онцолвол, эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр байр тус бүр өргөмжлөл медаль, гурван сая төгрөг, хоёрдугаар байр өргөмжлөл медаль, хоёр сая төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл медаль, нэг сая, таван зуун мянган төгрөг, дөрөвдүгээр байр өргөмжлөл медаль, нэг сая төгрөг, тавдугаар байр өргөмжлөл медаль, найман зуун мянган төгрөг, 6-10 дугаар байр өргөмжлөл, тавин мянган төгрөг, 11-30 дугаар байр өргөмжлөл, хорин мянган төгрөгөөр шагнаж урамшуулах гэнэ.
Тэмцээнд оролцох хүсэлтэй харваачид энэ сарын 15-аас 16-ны өдрийн 17 цаг хүртэл Говь-Алтай аймгийн Үндэсний сурын холбооны facebook хаягаар бүртгүүлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг 94949418, 91118767, 86100186 дугаарт холбогдон авах боломжтой юм.
Categories
мэдээ нийгэм

Булган аймгийн зээлийн төлөлтийн хугацаа хэтэрчээ

Булган аймагт төсвийн өр авлага барагдуулах, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг зохион байгуулах ажил хангалтгүй байна гэж аудитын байгууллага дүгнэлээ.
Тус аймагт төрийн сангийн нийт авлага 116.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй 10-16 жил болсон авлага аж. 2001 онд үүссэн хүнс, өвс тэжээлийн 44.4, 2008 оны “Атрын III” аяны хүрээнд иргэдэд эргэн төлөгдөх нөхцлөөр олгосон зээлийн авлага 72.5 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар тодорхой ажил зохион байгуулаагүй байгаагаас ийм дүгнэлт хийжээ.
Мөн сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийг эргэн төлөлт хангалтгүй зээлийн 45.2 хувь нь буюу 1,7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрчээ.
– Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Орхон сумын сум хөгжүүлэх сангийн санхүү аж ахуйн үйл ажиллагаа, зарцуулалтын байдлыг шалгалаа. Дээрх суманд 2011-2017 онд 1,1 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Одоогоор 587,4 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагаас 64,8 хувь хугацаа хэтэрсэн зөрчил ирлэрсэн гэж аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Баттулга ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Гэрлэх ёслолын ордонд 45 хос хуримлалаа

Урин дулаан цагт, идээ ундаа элбэг, амттан бүхэн дэлгэрсэн цагт Монголчууд хурим найр хийдэг эртний сайхан уламжлал бий. Энэ уламжлалын дагуу зуны билэгт сайн өдрүүдэд гэрлэх ёслолын ордон хөл хөдөлгөөн ихтэй байна. Хосуудын хайрын өргөө болсон гэрлэх ёслолын ордонд өнөөдөр 45 хос хуримаа хийлээ. Балжиннямтай билэгт сайн энэ өдөр мөн ТВ5 телевизийн төлөвлөлт түншлэлийн хэлтсийн захирал Б.Доржханд гал голомтоо бадрааж байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн мөр хүндэрч, бадаарч байвал зүрх өвдөж байна гэсэн үг

Алхам №1

Зүүн мөр хүндэрч, бадаарах.

Алхам №2

Зүрх гэнэт хатгуулах мөн базаж, шахах болон дараад байгаа мэт мэдрэгдэх.

Алхам №3

20 дээш минут дэлсэх

Алхам №4

Тэсэхийн аргагүй өвдөх улмаар амьсгалахад төвөгтэй болох. Дасгал хөдөлгөөн хийсний дараа ийнхүү шинж тэмдэг илэрч байвал та зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байна.

Алхам №5

Өвчлөлтийн эсрэг маш хүчтэй эм болон тарианд намдах. Эдгээр шинж тэмдэг илэрч байвал та нэн яаралтай мэргэжлийн эмчид үзүүлээрэй.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Galaxy Note 9 загварын утсыг танилцууллаа

Өмнөд Солонгосын Samsung Electronics компани ухаалаг гар утасны дараагийн шинэ загвар болох Galaxy Note 9 гар утсаа танилцууллаа.

Шинээр танилцуулж байгаа Galaxy Note 9 гар утас нь бичлэг дүрсний чанарыг илтэд сайжруулсан диафрагма солих тусгай камертайгаас гадна авсан зураг сэлтийг илүү тодотгох интеллектуал системтэй юм. Энэ систем зургийн чанаранд автоматаар тохиргоо хийж, дүрсийг сайжруулдаг байна. Түүнчлэн 4 мянган мАч-ийн чадалтай шинэ зайтай юм. Шинэ ухаалаг гар утас нь $1,000 доллараар худалдаанд гарч байна.

Өмнөд Солонгосын Samsung Electronics компани нь өнөөдөр ухаалаг гар утасны зах зээлд дэлхийд тэргүүлэн, 20%-ийг дангаар эзэлж байгаа юм. Тэгвэл Samsung-ийн араас Хятадын Huawei орж, өнгөрсөн хагас жилийн байдлаар Apple компанийг ардаа орхисон байна. Гэхдээ Apple компани ухаалаг утасны зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа алдахгүйн тулд ирэх намар iPhone-ны шинэ загварын утсаа гаргахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

​Нийтийн тээврийн 24 автобусанд утаа шүүгч байршуулжээ

Засгийн газрын тогтоолоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлан хэрэгжүүлэхээр болсон бол БОАЖ-ын Сайдын тушаалаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г мөн хэрэгжүүлэхээр болсон юм.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Комотек ХК шалгарч “Улаанбаатар хотын нийтийн тээврийн дизель автобусанд DPF шүүлтүүр тоноглож хөө тортог бууруулах судалгаа”-г ЖАЙКА-ын тусламжтай хэрэгжүүлэн Нийслэл хотод хүхрийн агууламж өндөртэй дизель түлшээр ажилладаг, хөө тортгийн ялгаруулдаг нийтийн тээврийн их багтаамжийн автобусанд DPF шүүлтүүр тоноглож ашиглах боломжтой болохыг баталгаажуулсан.

“Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэг, гурав дугаар бааз болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 24 автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттайгаар дуусгаж, хэмжилт, судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдөр нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон холбогдох хүмүүс “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 3 дугаар баазад очиж төслийн хэрэгжилт, DPF шүүлтүүрийн суурилуулалт болон цэвэрлэх зуухны ажиллагаа, тортгийн хэмжилт, судалгааны ажлын явцтай танилцаж, төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын “Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх” төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл”-ийг ЗТХЯ болон НЗДТГ-тай хамтран 2017-2019 оны хооронд хэрэгжүүлэхээр болсон юм.

З.МӨНХСУВД