Categories
мэдээ нийгэм

“Хил хязгааргүй шүдний эмч нар” Сэлэнгэ аймгийн долоон сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Хил хязгааргүй шүдний эмч нар” энэ сарын17-28-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн долоон сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.

Нийтдээ 8494 хүнд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийж, амны хөндийг эрүүлжүүлсэн байна. Багийн бүрэлдэхүүнд Герман болон Европын Холбооны бусад гишүүн орнуудаас нийт 26 шүдний эмч ирж тусламж үзүүлжээ.

“Хил хязгааргүй шүдний эмч нар” тусламжийн байгууллага нь /DWLF/ дэлхийн буурай хөгжилтэй арван оронд 50 гаруй суурин болон явуулийн шүдний эмнэлэгүүдийг байгуулжээ. Эдгээргазруудад Герман болон Европын Холбооны гишүүн өндөр нарийн мэргэжлийн эмч нар амралтынхаа үеэр хувийнхаа зардлаар, очиж үнэ төлбөргүй үзлэг хийн, ядуу буурай хүмүүст тусалдаг байна.

2007 оноос хойш Монгол Улсын нийт 12 аймагт 13 суурин 29 явуулын шүдний иж бүрэн тоноглол бүхий шүдний эмнэлэгүүдийг байгуулаадбайна.

Герман улсын шүдний их эмч Клаудия Хирзэл /Claudia hirzel/-ээс монгол хүүхдүүдэд хийсэн шүдний эмчилгээний талаар асуулаа.

– 10-16 насны хүүхдүүдийн шүдний өвчлөл их байсан гэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдний эрүүл ахуйд төдийлөн анхаардаггүй нь ажиглагдсан. Шүдээ хэрхэн яаж эрүүл байлгах тал дээр зөвлөмж өгдөггүй. Шүдээ яаж угаахыг ч хэлдэггүй. Шүдээ угаа гээд сойж авч өгөөд л боллоо.Шүдээ зөв, сайн угаасныг шалгахгүй байна.Хүүхдийг бичиж сургахын тулд эхлээд зааж өгдөг. Үүний адил эхлээд шүдээ яаж зөв угаахыг зааж өгсний дараа хүүхэд шүдээ сайн угаадаг болно. Үр дүнд нв шүдний өвчлөл байхгүй болно шүү дээ.

Монгол Улсын хүн амын 95 хувь нь шүдний өвчлөлтэй байдаг.Тэр дундаа хүүхэд багачууд өвчлөл ихтэй байдаг гэсэн судалгааны үр дүнд бага насны хүүхдийн үзлэг эмчилгээг голчлон хийсэн. Нийт эмчлүүлсэн хүмүүсийн 70 хувь нь хүүхэд байсан.

-Герман улс хүүхдийн шүдний эрүүл ахуйд хэрхэн анхаардаг вэ?

-Германд хүүхдийг 0-18 нас хүртэл нь шүдний эрүүл ахуйн мэдлэг мэдээллийгсургалт байдлаар явуулдаг нь маш том алхам байдаг.Түүнчлэн хүүхдийг 18 нас хүртэлшүдийг нь цооролтоос хамгаалж түрхлэг түрхэж өгдөг. Энэ бүхэн герман улсын бодлого гэж би бодож байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Тайван улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах санал тавилаа

Баян-Өлгий аймгийн Засаг даргын урилгаар Тайваний шилдэг мэргэжлийн эмч сувилагч нараас бүрдсэн 29 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсын Фүжи Нийгэмлэгийн халамж, буяны сангийн дэмжлэгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр ирлээ.

Эмч нарын баг 2018 оны долдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн наймдугаар сарын 03-ны өдөр хүртэл тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж үзлэг шинжилгээнд хамруулан тохирох эмийг олгож ажиллах юм.

Тэднийг өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж өндөр настан болон амьдралын бололцоо тааруу алслагдсан сум багийн иргэдэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг санал болгов.

Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн хамтын ажиллагааны чиглэлээр жил бүр тус аймгаас Тайван улсад эмч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах талаар санал тавьж тохиролцоонд хүрлээ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний Д вирусын шинжилгээг үнэ төлбөргүй болгох санал хүргүүллээ

Энэ сарын 28-ны өдөр “Элэгний В, Д вирусийн эсрэг тэмцье” нээлттэй хэлэлцүүлэг болсон. Уг хэлэлцүүлгээс гарсан үр дүн, шаардлага, иргэдийн санал хүсэлтийг өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүлээлгэн өглөө. Энэ тухай “Оном” сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаатар “Бид Элэгний В, Д вирусийн эсрэг нэгдэн тэмцье” гэсэн нээлттэй хэлэлцүүлгийг хийсэн. Үйл ажиллагаанд оролцсон 200 орчим өвчтөн, тэдний төлөөллийн зөвлөл, мэргэжлийн тэргүүлэх зэргийн эмч нар, мэргэжлийн холбоод нэгдэн УИХ, Засгийн газарт гурван хүсэлтийг хүргүүлж буйгаа хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлтийг харгалзан үзэж, шаардлагатай зүйлсээр тусалж дэмжихээ илэрхийлэв. Мөн энэ шаардлага, хүсэлтийг ХНХЯ, ЭМЯ, ГХЯ-нд хүргүүлэх аж.

УИХ, Засгийн газарт хүргүүлсэн элэгний вирусын тухай ГУРВАН шаардлага:

  • Элэгний Д вирус тоолох шинжилгээ маш үнэтэй байдаг. Үүнийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөх шаардлагатай байна.
  • Элэгний Д вирусын эсрэг гарч байгаа нэн шинэ эмчилгээг Монгол Улсын клиникийн судалгаанд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
  • Шинээр гарч байгаа эмчилгээнүүдийг Монгол Улсын эмчилгээний жагсаалтад яаралтай оруулах шаардлагатай байна.
Categories
мэдээ нийгэм

“Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний ярилцлага хийлээ

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий Захирал Др.Рэн Минхуй, Номхон далайн баруун бүсийн захирал Др.Шин Ён-Су нарын ажлын айлчлалын үеэр халдварт өвчний чиглэлээр “Хамтдаа ярилцъя” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан Шадар Ерөнхий захирал Рэн Минхуй, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадорж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Дэлхийн Хепатитын Холбооны ерөнхийлөгч Майкл Нинбург, Стэнфордын их сургууль, Азийн элэгний төвийн дарга Самуэл Со, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, БЗДХ, хепатитын хөтөлбөрийн зохицуулагч Наоко Ишикава нар оролцлоо.

Ярилцлагаар дэлхий дахинд болон Монгол улсын хэмжээнд халдварт өвчний дотор зонхилж буй сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, эхээс хүүхдэд дамжих гурвалсан халдварын стратегийг Монгол улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт боом өвчин гарчээ

Энэ сарын 26-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутагт малын гоц халдварт боом өвчин гарчээ. Өнөөдрийн байдлаар боом өвчнөөр гурван үхэр, нохой шувуу үхсэн бөгөөд сэг зэмийг нь мэргэжлийн байгууллагууд булж устган, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ шуурхай авсан байна.

Мөн тус багийн 26 өрхийн 1600 үхэрт вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон, шуурхай арга хэмжээ авснаар нэмж мал хорогдоогүй байна. Иймд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас малчид ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх үүднээс онцын шаардлагагүй бол тус газарт зорчихгүй байхыг анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд долдугаар сарын 27, 28-нд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас уруйн үер бууж, Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн замуудад эвдрэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байсан.

Тэгвэл өчигдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж, Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2 километр авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК эхлүүлсэн байна. Харин том оврын автомашиныг зорчихыг түр хугацаагаар хязгаарласан хэвээр байна.

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ

Үерийн улмаас Даланзадгадын Далан багийн орон сууцны 4 байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч, 4 автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан, нийт 7 багийн 18 хашаа, 13 гэр усанд автжээ.

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ

Даланзадгад чиглэлийн замын хөдөлгөөнийг нээжээ

Categories
мэдээ нийгэм

​Автобусны байршил харах үнэгүй апликейшнүүд​

Нийтийн тээврээр зорчиж буй иргэн та автобус хэзээ ирэхийг хүлээж цаг алдах шаардлагагүй юм. Үүнд та зөвхөн ухаалаг гар утастай байхад л хангалттай юм. Таны хэрэглээнд тааруулан автобусны талаарх мэдээллийг хэлэх хэд хэдэн аппликейшуудийг танд санал болгож байна.

1. UB BUS:

ЗӨВЛӨГӨӨ: Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

2015 оноос эхлэн UB Bus хэмээх аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн. Зорчигч та энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. Мөн UB Bus аппликэйшн дээр “Автобус хөтөч” нэмэгдсэн. Та автобусанд суугаад “Автобус хөтөч”-ийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулах ба таны утасны чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

2. UB SMART BUS:

ЗӨВЛӨГӨӨ: Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

Харин 2016 онд UB Smart компаниас UB Smart Bus хэмээх аппликейшнийг нэвтрүүлсэн юм. Уг аппликейшныг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, автобусны буудал, чиглэлийн зураглалыг харах боломжтой. Мөн суух автобусны буудлыг дамжин өнгөрөх бүх чиглэлийн мэдээлэл, автобусны хоорондын хүлээгдлийн хугацаа, суух автобусаа хаана явж байгааг ч харж болохоороо онцлогтой юм.

3. Auto BUS:

ЗӨВЛӨГӨӨ: Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

Энэ аппликэйшны хамгийн гол давуу тал нь танд offline орчинд буюу таны утсанд ямар ч интернет холболт байхгүй байсан ч Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар чухал мэдээллүүдийг өөрийн гар утаснаас газрын зурагтайгаар харах боломж олгож байгаа явдал юм. Та аппликейшныг хэрэглэж байх үедээ өөрийн одоо байгаа байрлалыг газрын зураг дээр харахын тулд утасныхаа GPS (байрлал тогтоогч)-ээ асаалттай байлгахаа битгий мартаарай. Мөнинтернет холболт нь таны байрлалыг илүү нарийвчлалтай тогтооход хэрэгтэй байдгийг санаарай.

4. Smart UB:

ЗӨВЛӨГӨӨ: Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

Smart UB – Ухаалаг Улаанбаатар аппликейшн нь нийслэл Улаанбаатар хотын үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг танд хүргэх болно. Жишээлбэл:

-Цаг үеийн мэдээ мэдээлэл. Интернэтэд холбогдсон үедээ нээж уншсан мэдээг дараа интернэтгүй орчинд унших бүрэн боломжтой.

Нийслэлээс гарсан бүхий л захирамж тогтоолууд.

-Олон нийтэд нээлттэй зарласан тендерийн мэдээлэл.

-Нийслэлийн нийтийн тээврийн бүх чиглэлийн мэдээллийг агуулсан бий. Танд хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа очиж болохыг санал болгоно.

Авто замын ачааллын мэдээлэл болон засвартай, засахаар төлөвлөгдсөн замуудын мэдээллийг харах боломжтой.

5. УБ Хөтөч:

ЗӨВЛӨГӨӨ: Автобус хаана явж байгааг харж болох үнэгүй аппликейшнууд

УБ хөтөч програмыг ашигласанаар та Улаанбаатар хотод үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг албан байгууллагуудын товч мэдээллийг авахаас гадна тухайн байгууллагын хаяг байршлыг газрын зураг дээрээс харах боломжтой. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусын чиглэл болон маршрутыг харах, дүүрэг болон хороодын газар нутгыг харах зэрэг олон давуу талтай.

Дээрхи аппликейшнүүдийг ухаалаг гар утас хэрэглэгчид 2 үйлдлийн систем бүхий гар утасны програм татаж авдаг хэсгээс /PlayStore, AppStore/ нэрээр нь хайж, татан, үнэгүй суулгах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

​Адуу хулгайлан Эмээлт зах дээр борлуулах гэж байсныг илрүүлжээ

Говь-Алтай аймгаас 10 гаруй адууг хулгайлан гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэн Эмээлт зах дээр борлуулах гэж байсан хэргийг ЦЕГ-аас илрүүлэн шалгаж эхэлжээ.

Албаны эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан байна. Одоо хамаарал бүхий нэг сэжигтэнг илрүүлж барихаар алба хаагчид Говь-Алтай аймагт ажиллаж байгаа юм байна. Адууг тээвэрлэж нийслэл рүү оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, жолооч гэх хүмүүс энэ хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Өнгөрсөн сард 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. Тодруулбал үүний 42 хувь нь орон сууцны хөтөлбөрийн хүрээнд бол 58 хувь нь банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр олгосон зээл байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.6 хувь буюу 3.9 тэрбум төгрөг 80 мкв хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ.

Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрч, зээлдэгчийн тоо 93.880 болсон аж. Харин орон нутгийн ипотекийн зээлийн үлдэгдэл 17.6 хувийг бүрдүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна

“Эрдэнэс Таван толгой” ХК хагас жилийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Тус компани энэ жил 1.26 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэхээр төлөвлөж байсан аж. Харин эхний хагас жилийн байдлаар 78 хувийг нь буюу 953 тэбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Мөн улсын төсөвт төвлөрүүлэх ёстой 285 тэрбум төгрөгөөс 216.5 тэрбумыг нь одоогоор бүрдүүлээд байгаа ажээ.

Нүүрсний үнийн бодлогын хувьд “Чалко Трейпинг Хонгконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнэ уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцсон байна. Ингэхдээ 59.33 ам.доллар байсныг 61 ам.доллар болгон өсгөж, бусад нээлттэй сонгон шалгаруулалтаар 68 ам.долларыг 70 ам.доллар болон түүнээс дээш үнээр тогтоосон нь орлогыг нэмэгдүүлж, ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн аж. Түүнчлэн Дэлхийн хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаар аудит хийлгэн хөрөнгийн биржүүдтэй хамтран ажиллахаар болсон байна.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Энэ ондоо 178.3 цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөө гаргасан. Харин хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна. Мөн экспортыг 1.7 сая тоннд хүргэсэн нь 36 хувиар нэмэгдүүлсэн хэрэг болж байгаа юм. Бас энэ онд уурхайн олборлолтыг дөрвөн хувиар нэмэгдүүлж, төлөвлөж байсан 4.9 сая тонныг 5.1 тоннд хүргэсэн. Дан ганц үйлдвэрийн ашиг орлогоос гадна ажилчдынхаа эрүүл аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгөхөөр болсон. Үүнд цалинг 21 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөрийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн цалин дээр 15 хувийн нэмэгдэл олгож байгаа. Бас гэр бүлд нь нэмэр болох үүднээс дэмжлэгийн санг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна, тайван ажиллах нөхцөлийг нь бүрэлдүүлж өгч байна гэж бид үзэж байгаа” гэв. Тэрбээр “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, энэ онд багтаан шинээр 1500 хүүхдийн сургууль, цэцэрлэг байгуулахаар болсон. Түүнчлэн авто зам болон гудамж талбайг тохижуулна. Бас Цагаан-Овоо багийг нүүлгэх ажил хийгдэх юм. Ингээд нийт бүтээн байгуулалтад 40 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байгаа” гэв.

Харин шинээр бий болгож буй ажлын байрны тухайд, “Эрдэнэс Таван толгой” ХК-ий үйлдвэрийг дагаад шууд болон шууд бус хэлбэрээр 5800 гаруй ажлын байр бий болсон. Бас уурхайн олборлолтыг дан монгол хүмүүс хийдэг. Олборлогч компаниудын ханган нийлүүлэлтийг ч мөн монгол компаниуд хийдэг. Учир нь бидний зүгээс ийм шаардлага тавьдаг юм. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлаж, хууль зөрчиж байна гэж яригддаг ч эрх нь бидэнд байдаг учраас үндэсний компаниудаа дэмжлэг үзүүлэхийг хичээдэг” хэмээлээ.

Мөн 1072 хувьцааг амилуулах асуудлыг хэрхэн талаараа ч дурьдаж байлаа. Өнөөдрийн байдлаар нийт 2.511.000 иргэн 286 аж ахуй нэгж хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байдгаас 393 иргэн л бүртгэлийн данс нээлгэсэн аж. Иймд энэ ажлыг идэвхжүүлж, бүртгэлийн данс нээх ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм. Өөрийн нэр дээр данс үүсгэвэл энэ нь эргээд таны хөрөнгийн баталгаа болж чадна гэдгийн сануулж байв.

Цаашид компанийн зүгээс төмөр замын ажлыг санхүүжүүлж, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй ажиллах аж. Хэрэв баяжуулах үйлдвэр байгуулбал, усан хангамжийн хэрэгцээ болон авто замын асуудал үүсэх тул үүнд чиглэсэн төсөл ч мөн хэрэгжүүлнэ гэлээ.

З.МӨНХСУВД