Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн зам, гүүрийн ашиглалт, аюулгүй байдлыг шалгав

МХЕГ-аас Төв аймгийн Борнуур сумын нутаг, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Борнуур сум хүртэлх замын Шавартайн 30 у/м төмөрбетон гүүр болон сумын төвийн авто зам, замын байгууламжийн ашиглалт, үүссэн нөхцөл байдалд хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдөр хийлээ.

Шавартайн 30 у/м төмөрбетон гүүрийн завсрын тулгуурын орчим үерийн усны хурд нэмэгдэж, гүүрийн суурийн угаагдалтын хэмжээнд нөлөөлж, тулгуур суултанд орж хазайсан, захын тулгуурын далан усанд урсаж, дамжих хавтан, хажуу хана хөндийрч, зорчих хэсэг суултанд орсон, сумын төвийн замын ус зайлуулах байгууламж болон замын зорчих хэсэг эвдэрсэн байгаа нь гүүрийн болон авто замын ашиглалтын байдалд сөргөөр нөлөөлж, авто тээврийн хэрэгсэл, зорчигчид хэвийн зорчих нөхцөл алдагдсан байна.

Иймд тус гүүр болон сумын төвийн замын ашиглалтын нөхцөл байдлыг хэвийн болгож, засварлах хүртэлх хугацаагаар хаах дүгнэлт, акт тогтоожээ.

Гүүрэнд болон сумын төвийн ус зайлуулах байгууламжид үүссэн суулт, эвдрэлийг эвдрэлийг засварлах хүртэл түр замыг байгуулах, эвдрэлийн шалтгааныг тогтоолгож, засвар, шинэчлэлтийн зураг төслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж, засварын ажлыг ойрын хугацаанд гүйцэтгүүлэх шаардлагатай байгаа талаар орон нутгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад нь мэдээлэл хүргүүлэв.

Түүнчлэн улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Урьхан орчмын замын эвдрэлийн байдалд үзлэг хийж, засварлах талаар хариуцагч байгууллагад заавар, зөвлөгөө өглөө.

Categories
мэдээ нийгэм

Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Н.Золбоог хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Н.Золбоо Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм. Мөн тэрбээр чөлөөт бөхийн 125 кг-ын жиндээ барилдаж 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгины нэрэмжит “Алтан гранпри” болон 2018 оны гуравдугаар сард Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

​Малаас хүнд халдах өвчний гаралт буурахгүй байна

Мал, амьтны гоц халдварт өвчний тархалт өнгөрсөн сарын сүүлээс эхлэн эрчимжиж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Тэгвэл статистик мэдээгээр мал амьтны гаралт гоц халдварт өвчний гарал буурсан байна.

Малын халдварт өвчний дэгдэлт 2014 онд 6.6 буюу сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлттэй байсан юм. Харин 2016 онд тус үзүүлэлт 3.2 болж буурсан байдаг. Улсын хэмжээнд боом, галзуу өвчин хамгийн их дэгддэг бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байдаг юм. Гэвч сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байгаа аж.

Одоогоор Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Түвшрүүлэх, Хашаат, Өгийнуур, Хотонт, Цэнхэр сумдад шүлхийнээс үүдэн хөл хорио тогтоосон бол Өвөрхангай аймгийн Хархорин, Тарагт сумдыг зорчих хэсгийг хаасан хэвээр байгаа юм. Манай улсын тухайд мал аж ахуйн салбар эрчимтэй хөгжсөн бүс нутагт хамаарах тул энэ төрлийн өвчний гаралт санхүүгийн хувь хүндээр нөлөөлөөд буй. Мөн сүү сүүн бүтээгдэхүүний гаралт багассан тул энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хүргэж байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс “Өвчлөмтгий мал, тэжээвэр амьтдыг урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад бүрэн хамруулж, байнгын хариулга маллагаатай байлгахад анхаарч нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагын үүрэг зөвлөмжийг чанд сахихыг” зөвлөж байна.

Халдварт өвчин гарсан тохиолдолд, Мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр малаа эрүүл сүрэгтэй бэлчээр, усаар нийлүүлэх, нутаг сэлгэх, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, дур мэдэн эмчлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй аж. Мөн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэхгүй байхыг сануулж байна.

Өвчтэй мал, амьтан байрласан хашаа, байр, тоног хэрэгслийг халдваргүйжүүлсний дараа ахуйд хэрэглэх, мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн нэвтрэхгүй байхыг анхаарах ёстой аж.

З.СУВД

Categories
мэдээ нийгэм

Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр А.Ариунзаяаг сонгожээ

Ази, Америк, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо хуралдлаа. Тодруулбал, “2020 оны тооллогын чанарыг сайжруулах шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулсан Хүн амын тооллогын 29 дүгээр бага хуралд Монгол Улсын ҮСХ-ны төлөөлөгчид оролцсон юм.

Хурлын үеэр ANCSDAAP-н Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм.Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/-ийн 2018-2020 оны ерөнхийлөгчөөр Монгол Улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяаг сонгожээ. 2020 онд хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс нь Хүн амын тооллогын 26-р хурлыг 2013 онд зохиож байсан туршлагатай билээ.


Тус нийгэмлэгийн зорилго нь хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, үүнд дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн нийгэмлэгийн зүгээс 1.5-2 жилийн хугацаанд ээлжит хурлаас гадна, судалгаа хийх болон нийгэмлэгийн зорилгын хүрээнд бусад арга хэмжээг зохион байгуулдаг.
Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхдүүд олон улсын математикийн олимпиадаас тусгай байр хүртжээ

Хонгконгт энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ. Манай улсын баг тус олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургуулийн 5 “б” ангийн сурагч Мөнхмандалын Билэгтөгөлдөр, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 “а” ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Энхбаярын Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

АНУ, Австрали, БНХАУ, Болгар, ӨАБНУ зэрэг 5 тивийн 20 гаруй орны 36 багийн 144 хүүхэд оролцсон уг олимпиадад Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 “д” ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин хувийн төрөлд хүрэл медаль хүртэж, сайхан амжилт үзүүлжээ. Тус олимпиадад манай улс 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Э.Энхжин Монгол Улсаас хувийн төрөлд медаль хүртсэн 5 дахь хүүхэд болж байгаа юм. Олон улсын олимпиадад сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож уралддаг аж.

Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд “Орчлон” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад оролцсон манай хүүхдүүд бусад орныхтой харьцуулбал насаар бага байсан нь бас нэг онцлог байсан байна.

Олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд манай математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгарч, цом хүртсэн нь бас нэгэн баяр нэмжээ. Дашрамд дурдахад математикийн олимпиадуудаас өндөр төвшнийхөд тооцогддог уг олимпиадад тааруу дүн үзүүлсэн улсын багийг дараагийн жилийнхэд оролцуулахгүй хасдаг дүрэмтэй юм байна. Энэ удаагийн олимпиадад гэхэд дээрх шалтгаанаар ОХУ, БНСУ зэрэг хүчтэй багийн хүүхдүүд оролцож чадаагүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Голомт банк БНХАУ-ын Өвөр Монгол банктай хамтран ажиллах гэрээгээ шинэчиллээ

Энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын Голомт банк БНХАУ-ын Өвөр Монгол банктай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгууллаа. Шинэчилсэн гэрээгээр өнгөрөгч байгуулсан банк хоорондын хадгаламжийн гэрээг сунгаж, банк хоорондын зээлийн гэрээг шинээр батламжилсан байна.

Ингэснээр Өвөо Монгол банк нь Голомт банканд юань, ам.доллар болон төгрөгийн богино хугацааны эх үүсвэр олгох боломж бүрджээ. Монгол Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажилладаг Хятадын томоохон аж ахуйн нэгжүүд ӨМӨЗО-д байрладаг. Тиймээс тус банк нь газарзүйн онцлогтоо тулгуурлан Монгол Улстай хамтран ажилладаг эдгээр аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажиллаж, бүх төрлийн банкны үйлчилгээг үзүүлж ирсэн юм.

Өвөр Монгол банк нь 1999 онд ӨМӨЗО-ы Засгийн газрын хөрөнгө оруулалттай байгуулагдсан орон нутгийн банк бөгөөд Монгол Улсаас анх удаа 2014 онд Голомт банктай юань болон ам.долларын гадаад төлбөр тооцооны хамтын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Эдүгээ гадаад худалдааны санхүүжилт, төгрөгийн төлбөр тооцоо, валют арилжаа, харилцан туршлага судлах хөтөлбөрүүд зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долдугаар сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан. Айлууд усанд автсан дуудлагын дагуу Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК, Авто зам засвар, арчлалтын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын 620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байна.

Үерийн улмаас нийт 530 өрхийн 2512 хүнийг татан гаргаж түр хоргодох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, дөрөвдүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТөвийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэгүүдэд байрлуулан шилжүүлсэн.

Мөн эрүүл мэндийн албаны 18 алба хаагч, таван нэгж техниктэйгээр ажиллаж үерт өртсөн 82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, гурван иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Түүнчлэн 5.1 км урт үерийн хамгаалалтын далан, шуудуу татаж, долоон багийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаад байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой энэ сарын 16-20-ны өдрүүдэд тохиож байгаа билээ. Түүхт ойн баярыг тохиолдуулан өчигдөр Замын цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардуулсаны дотор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн “Дэд хурандаа” цолоор 1 алба хаагч, “Ахмад” цолоор 1 алба хаагч цол, мөрдөсөө гардан авлаа.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан 6 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, 2 алба хаагчийг “Хүндэт жуух” бичгээр, Замын цагдаагийн албаны даргын тушаалаар 8 алба хаагчийг “Баярын бичиг”-ээр түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух” бичгээр2 алба хаагчийг шагнаж баяр хүргэлээ.

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт алба хаагчдадаа ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсч, алтан шар зам тань өлзийтэй байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолын 2.4-т “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасны дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Иргэн та судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ

Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал болон Орлогын голын эхэнд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлож байсан иргэдэд арга хэмжээ авлаа. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд өчигдөр тухайн газар дээр очиж ажиллажээ. Ажлын хэсэгт ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын улсын байцаагч Ц.Баттулга, МХГ-ын улсын байцаагч Д.Сэнгэжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батзул, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар, Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогоо нар багтсан байна.